Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 4844

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн гаргасан,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,-д холбогдох

 

4,275,0000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Иргэн нь манай компанитай 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 14/034 тоот Зээлийн гэрээ байгуулж, 2,500,000.00 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 3 /гурав/ сарын хугацаатай зээлсэн.

 

            Талууд Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож зээлдэгчийн эзэмшлийн тоот улсын дугаартай автомашиныг барьцаалсан юм.

 

            Зээлдэгч зээлийн хүүг төлж явсаар 2015 оны 09 дүгээр сараас эхлэн үндсэн зээл болох 2,500,000.00 төгрөг болон хүү, алданги зэргийг огт төлөөгүй, энэ талаар түүнд утсаар сануулж, шаардлага тавихаар гэрт нь очиж байсан боловч түүнийг байхгүй байгаа гэсэн шалтгаанаар манай шаардлагыг хүлээж аваагүй.

 

            нь 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хүртэлх хугацааны хүү 375,000.00 төгрөгийг төлсөн, мөн Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараагаар манай захиралтай ярилцаад үргэлжлүүлээд зээлийн хүүг төлөн гэсэн тохиролцоо хийсний дараагаар 2015 оны 02 дугаар сар хүртэл 6 сарын хүүнд 750,000.00 төгрөг төлсөн.

 

Ингээд тэрээр үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байж байгаад гэдэг хүнд автомашины худалдахаар болсон гээд 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1,000,000.00 төгрөгийг манай компанид төлсөн.

 

Эдгээр төлбөрийг зээлдүүлэгч манай компанийн зүгээс зээлийн хүү гэж тооцож, авсан юм.

 

гэж хүнтэй уг зээлийг төлөх талаар бид харилцан тохиролцоогүй, ийм гэрээ, хэлэлцээрийг байгуулаагүй учраас Зээлийн гэрээ байгуулж, зээлийг авч ашигласан зээлийг хариуцах ёстой тул хариуцагчаар ыг татах шаардлагагүй.

 

Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,500,000.00 төгрөг, 7 сарын зээлийн хүү 875,000.00 төгрөг, 180 хоногийн алданги 900,000.00 төгрөг, нийт 4,275,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Иймд, хариуцагч оос 4,275,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие -иас 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 2,500,000.00 төгрөгийн зээл авсан нь үнэн ба хугацааг 2015 оны 09 дүгээр сарыг хүртэл сунгаж, хүү төлсөөр байгаад тэр өдрөөс хойш үндсэн зээл, хүүг төлөөгүй.

 

Зээлийг эргүүлэн төлөх боломжгүй учраас нэхэмжлэгч талтай ярилцаж тохиролцоод машинаа худалдаж, төлбөрөө барагдуулахаар болсон юм.

 

2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэж хүнд автомашинаа 5,000,000.000 төгрөгөөр худалдаж, 1,000,000.00 төгрөгийг надад бэлнээр өгөхөд нь -нд өгч, үндсэн зээлээс 500,000.00 төгрөгийг суутгуулж, үлдэх зээлийг машины үнэд суутгаж, цаашид тус зээлийг төлөхөөр болсон.

 

Гэтэл тохиролцоо ёсоор төлбөрөө төлөөгүй байсаар ийм байдал үүсчээ.

 

Энэ хэрэгт хариуцагчаар татагдах ёстой тул би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, анх тохиролцсон ёсоор 500,000.00 төгрөгийг үндсэн зээлээс суутгана гэсэн атлаа суутгаагүй, бүхий л төлбөрийг надаас нэхэмжилж байна.

 

Энэ хугацаанд би төлбөр төлдөг байсан, 2014 оны 05 дугаар сараас 2014 оны 08 дугаар сар хүртэлх хугацааны хүү төлсөн, мөн -ийн захиралтай ярилцаад 2014 оны 08 дугаар сараас 2015 оны 02 дугаар сар хүртэл төлбөр төлж байсан ба бидний хооронд Зээлийн гэрээний хугацааг сунгасан бичгээр хийсэн тохиролцоо байхгүй, утсаар яриад явдаг байсан.

 

Хамгийн сүүлд миний бие 1,000,000.00 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн. Барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан машиныг эзэмшиж, ашиглаж байх хугацаандаа их хэмжээний эвдрэл, гэмтэл учруулсан байсан. Энэ машинаар үүргийн гүйцэтгэлийг хангах боломжтой” гэв.   

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч нь хариуцагч од холбогдуулан 4,275,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч -тай ярилцаж тохироод зээлийг үргэлжлүүлэн төлөх болсон учраас би хариуцахгүй түүнийг хариуцагчаар татах ёстой, нэхэмжлэгч нь үндсэн зээлээс 500,000.00 төгрөгийг хасч тооцон гэсэн атлаа хасаагүй байна, тийм учраас би зээлийг хариуцахгүй гэж маргаж байна.

 

Шүүхээс талуудын тайлбар, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  Хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ард финас ХХК нь хариуцагч той  2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 14/034 тоот Зээлийн гэрээ байгуулж, 2,500,000.00 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 3 /гурав/ сарын хугацаатай түүнд зээлдүүлэхээр тохирч, талууд Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож 14/034 тоот Барьцааны гэрээ байгуулж, тоот аралын дугаартай дугаартай 7,500,000.00 төгрөгийн үнэтэй автомашиныг барьцаалуулахаар болжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцсэн, 282 дугаар зүйлд зааснаар хүүгийн талаар бичгээр тохиролцож, зээлийг зээлдэгч ын өмчлөлд шилжүүлсэн байх тул тэдгээрийн хооронд тус хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

 

Учир нь, талууд Иргэний хуулийн 282.1, 282.3-т тус тус зааснаар Зээлийн гэрээгээр хүү тохиролцсон бол бичгээр байгуулах тухай хуулийн шаардлагыг хангаж, 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 14/034 тоот Зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нар зээлийг бодитоор өгч, авалцсан буюу гэрээний зүйл болсон 2,500,000.00 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн эсхүл шилжүүлээгүй гэх үйл баримтын талаар маргахгүй байх тул тэдгээрийн хооронд Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч нь тус зээлийг төлөх ёстой тул би хариуцахгүй гэж мэтгэлцэж байна.

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд тус хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч ын зээл төлөх үүргийг гуравдагч этгээд өөртөө шилжүүлэн авч, -ийн өмнө үүрэг гүйцэтгэгч болж болох хэдий ч үүнийг зээлдүүлэгч нь хүлээн зөвшөөрсөн байхаас гадна талуудын хооронд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д зааснаар нэгэнт хүү тогтоосон бол Зээлийн гэрээг бичгээр хийх тухай хуулийн шаардлагын дагуу өр шилжүүлэх хэлцлийг мөн адил бичгээр байгуулах ёстой юм.

 

Гэвч тэдгээрийн хооронд өр шилжүүлэх талаар бичгээр тохиролцсон хэлцэл байхгүй байгаа тул ыг ын зээлийг -нд төлөх үүрэг хүлээсэн үүрэг гүйцэтгэгч болсон гэж үзэхгүй. 

 

Тус Зээлийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч нь 2,500,000.00 төгрөгийг 3 /гурав/ сарын хугацаанд ашиглаж, 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл зөвхөн хүү төлж байгаад үндсэн зээлийг гэрээний хугацаа дуусах өдөр -нд төлөх үүрэг хүлээжээ.

 

Гэвч зээлдэгч нь Иргэний хуулийн 206, 208 дахь зүйлд тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ зөрчиж, тэрээр үндсэн зээлийг төлөх хугацааг хэтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол түүнийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Учир нь, хариуцагч нь 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны буюу 3 /гурав/ сарын хүү 375,000.00 төгрөгийг зохих ёсоор төлсөн ба харин үндсэн зээлийг Зээлийн гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр бүрэн төлж дуусгах үүргээ зөрчсөн нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч -ийн зүгээс зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж тайлбарлаж байгаа боловч  зээл ашиглах хугацааг сунгасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон бол Зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд зээлдүүлэгч тал хүү шаардах эрхээ алдах юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болон гэсний дагуу нэгэнт нэхэмжлэгчийн зүгээс 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс хойш Зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж байгаа бол тэдгээрийн хооронд гэрээний хугацааг сунгахдаа ямар нөхцөл буюу хугацаа, хүү, буцаан төлөх нөхцөл зэргийн талаар  тохиролцсон бичгийн хэлбэртэй хэлцэл байх ёстой.

 

Гэтэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 2,500,000.00 төгрөгийг хэдий хугацаанд үргэлжлүүлэн ашиглах, хүү хэд байх, буцаан төлөх нөхцөл нь ямар байх талаар тодорхой хүсэл зоригийг илэрхийлсэн бичгийн хэлбэртэй хэлцэл байгуулаагүй байна.

 

Иймд, болон хариуцагч нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дууссан гэж үзэх нь зүйтэй юм.

 

Хариуцагч нь Зээлийн гэрээний хугацаа дуусах өдөр үндсэн зээлийг төлөөгүй мөн Зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш нэхэмжлэгч талд 2014 оны 08 дугаар сараас 2015 оны 02 дугаар сар хүртэл 750,000.00 төгрөг, 2015 оны 11 дүгээр сард 1,000,000.00 төгрөгийг төлсөн боловч уг хугацаанаас хойш тэрээр ямар нэгэн төлбөр төлөөгүй болохыг талууд тайлбараараа нотолж байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх бусад шалтгаан байсан талаар баримтаар нотлохгүй байна.

 

Иймд, хариуцагч нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэн шалтгаангүйгээр зөрчиж, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг түүнээс шаардах эрхтэй болно.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан.

 

Зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээний хугацааг 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс хойш сунгаагүй, энэхүү зээлийг төлөх үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн байхаас гадна нэгэнт зээлийг ашиглах хугацааг сунгаагүй учраас нэхэмжлэгч нь зээлийн хүү шаардах эрхгүй тул хариуцагч ын зүгээс 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс хойш нэхэмжлэгч -нд төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй.

 

Хариуцагч нь 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс өдрөөс хойш нэхэмжлэгчид дээр дурьдснаар нийт 1,750,000.00 төгрөг төлснийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасны дагуу хасч тооцоход зээлийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар 750,000.00 төгрөг байна.

 

Иймд, хариуцагч оос үндсэн зээлийн төлбөрт 750,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч -нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 1,750,000.00 төгрөг, зээлийн хүү 875,000.00 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээнд талууд анз хэрэглэхээр тохирч, үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.2 хувиар алданги тооцож, нэхэмжлэгч талд төлөх үүрэг хүлээжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.6 “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.3 “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасан.

 

 Талууд Зээлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож алдангийг хэрэглэхээр тохирсон ба тус тохиролцоо нь хуульд заасан шаардлагыг хангаж байна.

 

Нэгэнт хариуцагч үндсэн зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн учраас тэрээр гэрээний дагуу нэхэмжлэгч талд алданги төлөх үүрэг хүлээх бөгөөд гагцүү энэхүү алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй юм.

 

Талуудын гаргасан тайлбараас үзвэл хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш нэхэмжлэгч -нд зээлийн төлөлт хийгээгүй байна.

 

Ийнхүү хариуцагч ын гүйцэтгэвэл зохих үүрэг болох 750,000.00 төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд тэдгээрийн хооронд байгуулсан Зээлийн гэрээнд заасан хэмжээгээр алдангийг тооцоход түүний хэмжээ нь 375,000.00 төгрөг болж байх тул хариуцагчаас 375,000.00 төгрөгийн алданги гаргуулж, нэхэмжлэгч -нд олгож, 525,000.00 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгох нь зөв болно.

 

Иймд, хариуцагч оос үндсэн зээлийн төлбөрт 750,000.00 төгрөг, алданги 375,000.00 төгрөг, нийт 1,125,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч -нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,150,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 153.1 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасан.

 

Талууд Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож  тоот аралын дугаартай дугаартай 7,500,000.00 төгрөгийн үнэтэй автомашиныг барьцаалуулахаар тохирсон байна.

 

Гэвч хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт болох Тээврийн хэрэгслийн гэрчилгээнээс үзвэл нэхэмжлэгч нь энэхүү автомашины өмчлөх эрхийг өөрийн нэр дээр Зээлийн гэрээ байгуулагдмагц шилжүүлсэн авсан байна.

 

Энэ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид “фидуци” гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээн гэсэн заалттай нийцэж байна.

 

Учир нь, нэхэмжлэгч нь автомашины өмчлөх эрхийг бүртгэлийн дагуу өөртөө шилжүүлэн авч, харин тус машиныг эзэмших, ашиглах эрхийг үүрэг гүйцэтгэгч од шилжүүлж, тэрээр одоо ч гэсэн эзэмшиж, ашиглаж байгаа ажээ.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болон гэж заасан.

 

Гэтэл нэхэмжлэгч нь тус Фидуцийн гэрээний дагуу фидуцын зүйлийг бодитоор гаргуулан авахгүйгээр харин хариуцагчаас мөнгөн төлбөрийг нэхэмжилж байна.

 

Иймд, шүүхээс зохигчдын хооронд Фидуцын гэрээ байгуулагдаж, хүчин төгөлдөр хэвээр байгааг дурьдаж, хариуцагчаас мөнгөн төлбөрийн үүрэгт нийт 1,125,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч -нд олгож, нэхэмжлэлийн шаардагаас 3,150,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн хариуцагч

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчулсын тэмдэгтийн хураамжид төлсөнөгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчрөг гаргуулж нэхэмжлэгч

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2- зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР