Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 256

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч Н.Г, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, өсвөр насны шүүгдэгч Т.Ч, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Ж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Р нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ггаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Чт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 07030 2791 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, Т.Ч,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Өсвөр насны яллагдагч Т.Ч нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Нийслэлийн 84 дүгээр дунд сургуулийн хашаан дотор өдөр мөрлөсөн гэх шалтгааны улмаас Б.Тийн нүүрэнд гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

      Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Т.Ч мэдүүлэхдээ: ”....” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ: “....” гэв.

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Төөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 6-7/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14202 дугаартай дүгнэлт /хх-н 14/, хохирлын баримтууд /хх-н 17/, мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч Т.Чаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 22-23/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 24/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 37/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 38/, нас тоолсон тэмдэглэл /хх-н 41/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ггаас өсвөр насны шүүгдэгч Т.Ч нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Нийслэлийн 84 дүгээр дунд сургуулийн хашаан дотор өдөр мөрлөсөн гэх шалтгааны улмаас Б.Тийн нүүрэнд гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Т.Чыг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Нийслэлийн 84 дүгээр дунд сургуулийн хашаан дотор өдөр мөрлөсөн гэх шалтгааны улмаас Б.Тийн нүүрэнд гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл  учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Тийн өгсөн: “…." гэх мэдүүлэг / хх-н 6-7/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14202 дугаартай:

1. Б.Тийн биед дээд үүдэн хоёр шүдний хугарал, буйл, уруулд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 14/,

          шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд өсвөр насны шүүгдэгч Т.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Т.Чыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг нь тус тус харгалзан ялыг оногдуулж, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Өсвөр насны хохирогч Б.Тийн хууль ёсны төлөөлөгч Б.От шүүгдэгч 1.000.000 төгрөгийг төлсөн байх ба цаашид гарах эмчилгээний зардалд 3.380.000 төгрөгийг нэхэмжлэж байх боловч нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд ирүүлээгүй байх тул өсвөр насны шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлын талаарх баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг болохыг  нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Т.Чт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж үзэв.