| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00452/И |
| Дугаар | 533 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | үл хөдлөх эд хөрөнгийг дуудлга, худалдаагаар худалдах журам зөрчсөн , |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 533
| 2016 оны 10 сарын 12 өдөр | Дугаар 153/ШШ2016/00533 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогтой *******гийн *******ын Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******-д тоотод байрлах 3 өрөө байрны үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 2006 онд Ховд аймгийн ******* сумын ******* багт шилжин ирээд гэдэг хүнээс 3 өрөө байрыг нь тухайн үеийн ханшаар 1,500,000 төгрөгөөр худалдан авсан. нь уг байрыг өмч хувьчлалын ягаан тасалбараар авч байсан гэсэн. Энэ байрыг намайг худалдан авахад манай хөрш Батсайхан нөгөө талын байшинд амьдарч байсан ба одоог хүртэл амьдарч байгаа. Би 2011 онд 3 өрөө байрныхаа хашааны 473,4 мкв газрыг өмчлөн авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Манайх удаан хугацаагаар эзэмшиж байгаа байрныхаа өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай байх тул Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******-д тоотод байрлах 3 өрөө байрны үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******-д тоотод байрлах 3 өрөө байрны үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******-д тоотод байрлах 3 өрөө байрны үл хөдлөх хөрөнгийн гэрэл зургууд,
-Б.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар,
-Б.*******ын өмчилж байгаа байшингийн газрын байршлын кадастрын зураг,
-Б.*******ын эзэмшиж байгаа Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******-д тоотод байрлах 3 өрөө байрны үл хөдлөх хөрөнгийн план зураг,
-2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр олгогдсон Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1603000029 дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1182 дугаартай лавлагаа,
-Иргэн Ж., Т. нарын Миний бие Ховд аймгийн ******* сумын ******* багийн 1-5 тоот байранд оршин суудаг. Манай хөрш Б.******* нь 2007 онд ******* багт шилжин ирээд уг байрандаа амьдарч байгаа нь үнэн гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
-Иргэн О., М. нарын Би ******* сумын ******* багийн орон сууцанд Б.*******тай хөрш амьдардаг. Эд нарынх 2007 онд ******* багт шилжин ирээд 2016 он хүртэл манай байрны *******-д хөршөөр амьдарч байгаа нь үнэн гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******-д тоотод байрлах 3 өрөө үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч мөн болох нь нотлогдож байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Б.*******ын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106.1-д зааснаар Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******-д тоотод байрлах 3 өрөө үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь ******* овогтой *******гийн ******* мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Б.*******ын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгтзааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА