| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/04595/и |
| Дугаар | 4595 |
| Огноо | 2016-05-26 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 4595
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 3б хэсгийн 509 тоот хаягт оршин суух Булган овогт Гансүхийн Гэрэлтуяа /РД:ЧВ87020361/-ийн нэхэмжлэлтэй,
Бичир овогт Цээвангийн Чинзориг /РД:УС83042310/-той хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Гэрэлтуяа, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Гэрэлтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Цээвэнгийн Чинзоригтой 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдөр танилцаж, 2010 оны 07 дугаар сараас хамтран амьдарч эхлэсэн.
2013 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр охин Аминхүсэл төрж, бид 2 охины хамт ам бүл 4-лээ ханийхаа аавын гал голомт болох Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 3б хэсгийн 509 тоот хаягт өдий хүртэл амьдарч байлаа.
Бид ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэр бүлээ батлуулж чадахгүй байсан бөгөөд энэ оны 07 дугаар сард гэр бүлээ албан ёсоор батлуулж, 2 охиноо ааваар нь овоглохоор бэлтгэж байсан боловч 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хань минь гэнэт өвчний учир таалал төгсч, бидэнд нөхөж баршгүй их гарз учирлаа.
Иймд, биднийг 2010 оны 07 дугаар сараас 2016 оны 03 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү, хамтын амьдралтай байсныг тогтоолгох зорилго нь 2 охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн юм” гэв.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүрэгтэйгээ танилцсан баримтууд нэхэмжлэлд авагдсан байна.
Нэхэмжлэгчээс өгсөн болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нотлох баримтууд цугларсан байна. Үүнд:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Г.Гэрэлтуяа нь Ц.Чинзоригтой 2010 оны 07 дугаар сараас 2016 оны 03 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг хангахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор сонирхогч этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд Г.Гэрэлтуяа нь Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 3б хэсгийн 509 тоот хаягт оршин суудаг байх боловч түүний бүртгэлтэй хаяг нь Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, зүүн баян цагаан 12 дугаар гудамж, 44 тоот хаяг байна.
Гэвч хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэсний дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзвэл Бичир овогт Цээвангийн Чинзориг нь 1983 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрж, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэртээ өвчний учир нас баржээ.
Хүсэлт гаргагч Г.Гэрэлтуяагийн тайлбар болон гэрчүүдээс өгсөн мэдүүлэг, тодорхойлолтоос үзвэл хүсэлт гаргагчийн бага охин Аминхүсэл нь Ц.Чинзоригийн хүүхэд бөгөөд гэрлэлтийн баталгаа байхгүй байсан учраас тэд эхээр нь овоглосон байна.
Охин Г.Аминхүсэл нь 2013 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн байх бөгөөд хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэгт дурьдснаар тэрээр Г.Гэрэлтуяа болон Ц.Чинзориг нарын хамтын амьдралтай байх хугацаанд төржээ.
Хүсэлт гаргагч Г.Гэрэлтуяагийн аав И.Гансүх, ээж Ч.Уранчимэг болон Ц.Чинзоригийн төрсөн эгч, дүү, ах болох Ц.Дэлгэрмаа, Ц.Идэрмаа, Ц.Энхмаа, Ц.Батзориг, Ц.Оргилмаа нарын мэдүүлэг, тодорхойлолтоор тэд Г.Гэрэлтуяа болон Ц.Чинзориг нарыг хамтран амьдарч байсан бөгөөд бага охин Г.Аминхүсэлийг тэдгээрийн хүүхэд гэж мэдүүлж байна.
Г.Гэрэлтуяа нь Ц.Чинзоригтой хамтран амьдрах хугацаанаас өмнө иргэн Дашдоржийн Цэрэндоржтой гэр бүлийн харилцаатай байсан бол харин Ц.Чинзориг нь бусадтай гэр бүлийн харилцаатай байгаагүй байна.
Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн лавлагаагаар Г.Гэрэлтуяа болон Д.Цэрэндорж нарыг гэр бүлийн харилцаатай байсан талаар мэдээллийг ирүүлсэн ба тэд гэрлэлтээ 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор цулуулсан байна.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д зааснаар гэрлэхэд харшлах шалтгааны нэг нь өмнөх гэрлэлт хүчин төгөлдөр хэвээр байгаа тохиолдолд дараагийн гэр бүлийн харилцаа үүсгэх, түүнийг бүртгэхийг хориглодог.
Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргагч Г.Гэрэлтуяа нь Д.Цэрэндоржтой гэр бүлийн харилцаатай байсан тохиолдолд түүнийг Ц.Чинзоригтой хамтын амьдралтай байсныг хууль болоод ёс зүйн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Гэвч хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзвэл Г.Гэрэлтуяа болон Д.Цэрэндорж нар 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан байна.
Хэдийгээр хүсэлт гаргагч Г.Гэрэлтуяа нь Ц.Чинзоригтой 2010 оны 07 дугаар сараас 2016 оны 03 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй байгаа боловч түүний өмнөх гэрлэлт нь 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хүчинтэй байсан тул Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасныг үндэслэн Г.Гэрэлтуяа болон Ц.Чинзориг нарыг 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан гэж үзэх нь хуульд нийцэнэ.
Иймд, Г.Гэрэлтуяа болон Ц.Чинзориг нарыг 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР