| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/04563/и |
| Дугаар | 4563 |
| Огноо | 2016-05-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 4563
Талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байр-2 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг Мобиком корпораци ХХК /РД:2072572/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 24 дүгээр байр, 83 тоот хаягт оршин суух Пүрэвдашийн Мөнхтогт /РД:ТД76012575/-д холбогдох 28,111,005.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Манай компани нь Чанарын удирдлагын албаны дарга байсан П.Мөнхтогттой 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр AD-11100 тоот Сургалтын гэрээ байгуулж, түүнийг Их Британи Умард Ирландын Вант улсын Leeds Их сургуульд 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал бизнесийн удирдлагын магистр хөтөлбөрт хамрагдахад нь зориулж тэтгэлэг олгосон.
Гэтэл хариуцагч П.Мөнхтогт нь сургалтанд хамрагдаж дууссаныхаа дараа Сургалтын гэрээнд зааснаар Мобиком корпораци ХХК-нд ажиллах ёстой байтал өөрийн саналаар ажлаас чөлөөлөгдөж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас гэрээний 3.1-д зааснаар олгосон тэтгэлгийг бүрэн болон хэсэгчлэн нэхэмжлэх эрхийнхээ дагуу 28,111,005.00 төгрөгийг нэхэмжилж байна.
П.Мөнхтогт нь манай компанид 6 /зургаа/-аас доошгүй жил ажиллах үүргээ биелүүлээгүй ажлаас гарахын зэрэгцээ талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг зөрчсөн юм.
Тэрээр тус Бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу тодорхой зөвлөх үйлчилгээг Сургалтын гэрээний хүрээнд авсан тэтгэлгийнхээ тодорхой дүнд буюу 28,111,005.00 төгрөгт тааруулж үзүүлэх мөн үлдсэн 28,111,005.00 төгрөгийг гэрээнд зааснаар 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 6 /зургаа/ удаагийн тэнцүү төлөлтэйгээр 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл төлөх байсан ч биелүүлсэнгүй.
Иймд, хариуцагч П.Мөнхтогтоос 28,111,005.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч П.Мөнхтогт нь 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гаргасан хариу тайлбартаа:
“Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн төлбөрийг 2 өрөө орон сууцыг оролцуулан хийх талаар зөвшилцөж байна. Компанийн зүгээс зөвшилцлийн хугацааг сунгах нөхцөл байдал үүсч байгаа тул хугацаа олгоно уу” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зол-Ундрах 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтдээ:
“Хариуцагч П.Мөнхтогт нь манай компаниас нэхэмжилсэн 28,111,005.00 төгрөгөөс 14,055,503.00 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн үнийн зөрүү болох 14,055,503.00 төгрөгөөс татгалзаж байгаа ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч П.Мөнхтогтод холбогдуулан 28,111,005.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтэд дурьдснаар нэхэмжлэгч анх гаргасан 28,111,005.00 төгрөгөөс 14,055,503.00 төгрөгөөс татгалзаж, хариуцагч П.Мөнхтогт нь үлдэх 14,055,503.00 төгрөгийг төлж барагдуулсан байгаагаас дүгнэвэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 14,055.503.00 төгрөгөөр багасгаж, харин хариуцагч тал үлдэх төлбөрийг хүлээн зөвшөөрч төлсөн нь талуудыг эвлэрсэн байна гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор талуудын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай ба эвлэрэл нь гагцхүү Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашин сонирхлыг хөндөөгүй байх ёстой.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл хариуцагч П.Мөнхтогт нь нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-тай 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр AD-11100 тоот Сургалтын гэрээ байгуулж, Их Британи Умард Ирландын Вант улсын Leeds Их сургуульд суралцахад нь нэхэмжлэгчээс түүнд тэтгэлэг өгөхөөр тохиролцжээ.
Тус гэрээнд зааснаар хариуцагч П.Мөнхтогт нь суралцаж дууссаны эцэст Мобиком корпораци ХХК-нд 6 /зургаа/-аас доошгүй жил ажиллах үүрэг хүлээсэн боловч талууд 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-иас хариуцагч П.Мөнхтогтод тэтгэлэг болгож төлсөн 56,222,010.00 төгрөгийн тал хувь болох 28,111,005.00 төгрөгийг хариуцагч нь буцаан төлж, үлдэх 28,111,005.00 төгрөгт таарсан ажил үйлчилгээг нэхэмжлэгчид үзүүлэхээр болсон байна.
Гэвч хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч П.Мөнхтогт нь багасгасан шаардлагыг үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, аливаа хэлбэрээр мэтгэлцэхгүйгээр төлбөрийг төлсөн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцсан тэмдэглэл зэргээс тодорхой харагдаж байх тул энэхүү хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд шүүх болон зохигч нарт илэрхий байдлаар эрх ашиг нь хөндөгдөж буй зайлшгүй татан оролцуулах шаардлагатай гуравдагч этгээд байхгүй, талууд эвлэрсэн зөвхөн тэдгээрийн хооронд үүссэн гэрээний харилцаанаас бий болсон байгаагаас гадна хэрэв талууд Эвлэрлийн нөхцлийг үл биелүүлсэн тохиолдолд гарах үр дагавар зөвхөн тэдгээрт хамаарах учраас гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй, зөрчөөгүй байна гэж үзэв.
Түүнчлэн талуудын эвлэрэл нь Иргэний хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууунд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 болон 35 дугаар зүйлд зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож болохоор зохицуулсан.
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцохоор хүсэл зоригоо илэрхийлж, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б.Зол Ундрахад итгэмжлэл олгож, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх эрх, үүргийг эдлүүлэхээр болжээ.
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь Дэвид Холлидэй бөгөөд тэрээр Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд мөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бусад этгээдээр төлөөлүүлэхээр хүчин төгөлдөр бүхий итгэмжлэл олгосон байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх нь төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлд заасан хүрээ, хязгаараар тодорхойлогдох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зол-Ундрах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх тул хариуцагч талтай эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Нэгэнт тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж, хариуцагчтай эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байгаа нь тодорхой бүрэн эрхтэй этгээдийн илэрхийлсэн хүсэл зориг учраас үүнийг ийм бүрэн эрхгүй этгээд илэрхийлсэн гэж үзэхгүйгээс гадна нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэхгүй юм.
Дээр дурьдснаас тус тус дүгнэвэл зохигчид эвлэрсэн нь тэдгээрийн хоорондын гэрээний харилцаанаас бий болсон шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн үр дүн байх ба хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл алга байна.
Иймд, Мобиком корпораци ХХК-ийн гаргасан П.Мөнхтогтод холбогдох 28,111,005.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР