| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/04562/и |
| Дугаар | 4562 |
| Огноо | 2016-05-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 4562
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 72б байрны 02 тоот хаягт оршин суух Зээрд адуу овогт Дарамбазарын Цагаанаа /РД:ХБ65011568/-ийн хүсэлттэй,
Тугчин овогт Очирбатын Гэрэлтуяа /РД:ХЙ82022863/-г Эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг оролцов,
Хүсэлт гаргагч өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Би 2015 оны 06 дугаар сарын 10 оны өдөр 5,000,000.00 төгрөгийг О.Гэрэлтуяад 1 /нэг/ сарын хугацаатай сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлсэн юм. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулан мөнгийг Хаан банкны О.Гэрэлтуяагийн 5022145616 тоот дансанд тушаасан.
О.Гэрэлтуяа нь зээл авах үедээ Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт гудамжинд оршин суудаг байсан боловч тэндээ амьдрахаа больж, нүүсэн ба одоо түүний хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Цагаанаа нь О.Гэрэлтуяаг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзвэл хүсэлт гаргагч Д.Цагаанаа нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр О.Гэрэлтуяатай Зээлийн гэрээ байгуулж, 5,000,000.00 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлсэн байна.
Улмаар зээлдэгч О.Гэрэлтуяа нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсэн учраас зээлдүүлэгч Д.Цагаанаагийн зүгээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үндсэн зээл болон алдангийн хамт нийт 5,878,000.00 төгрөгийг О.Гэрэлтуяагаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Гэвч хариуцагч О.Гэрэлтуяа нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт гудамж, 622 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэсэн хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийг үндэслэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай 15966 тоот захирамжийг 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримт болох Д.Цагаанаа болон О.Гэрэлтуяа нарын хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн гэрээнээс үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээний харилцаа үүсч, зээлдэгч О.Гэрэлтуяа нь тус гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч болсон байх тул тэрээр энэхүү хэргийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн гэж дүгнэв.
Нэгэнт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Гэрэлтуяа нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт гудамж, 622 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь харьяа хорооны Засаг даргын тодорхойлолт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 15966 тоот захирамжаар тогтоогдсон байх тул түүнийг эрэн сурвалжлуулах нь зүйтэй байна.
Иймд, Тугчин овогт Очирбатын Гэрэлтуяаг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 зааснаарэрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 зааснаар эрэн сурвалж оршин суугаа ажиллагааг гүйцэтгэхийг дүүргЦагдаагийн хэлтэст даалгасугай.
3.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР