Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 304

 

              Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч С.Ө, Т.Ш нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан, иргэдийн төлөөлөгч О.Б, улсын яллагч Д.А, насанд хүрээгүй хохирогч Б.Тийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц, насанд хүрээгүй хохирогч Э.Хгийн хууль ёсны төлөөлөгч П.Х, насанд хүрээгүй хохирогч Б.Аийн хууль ёсны төлөөлөгч С.Ц, шүүгдэгч Ш.С, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, Ж.Жавзандулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Дагун овогт Шаравын Саруулд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03379 1684 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш.С,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ш.С нь “Анар байна өө” гэх нэр, хувийн мэдээллээ нууцалсан хаягнаас нь бага насны хүүхдэд бэлгийн харьцаанд орохыг санал болгож, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол 166 дугаар байрны 15 тоотод бага насны хүүхэд буюу 14 насанд хүрээгүй Б.Ттэй 4 удаа бэлгийн харьцаанд орсон,

мөн 2018 оны 12 дугаар сард насанд хүрээгүй буюу 14 настай О.Э рүү танилцах хүсэлт илгээж өөрийгөө 26 настай Анар гэж танилцуулан чатаар харилцаж, улмаар бэлгийн харьцаанд орох санал тавьж Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, 166 дугаар байрны 15 тоотод 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 14 настай буюу 16 насанд хүрээгүй О.Этэй бэлгийн харьцаанд орсон,

мөн насанд хүрээгүй Э.Нгыг насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж 2019 оны 06 дугаар сард 3 удаа Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, 166 дугаар байрны 15 тоотод бэлгийн харьцаанд орсон,

мөн Э.Хг 14 нас 3 сартай байхад нь 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн гэртээ авчран бэлгийн харьцаанд орсон,

мөн насанд хүрээгүй Б.Зг насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж 2018 онд 3 удаа Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 4 дүгээр хэсэг 166 дугаар байрны 15 тоотод бэлгийн харьцаанд орсон,

мөн бага насны Б.Аийн /12настай/ хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр айлган сүрдүүлж 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын хооронд 3 удаа бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.С мэдүүлэхдээ: “….” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Б.Тийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц мэдүүлэхдээ: “.....” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Э.Хгийн хууль ёсны төлөөлөгч П.Х мэдүүлэхдээ: “.....” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Б.Аийн хууль ёсны төлөөлөгч С.Ц мэдүүлэхдээ: “....” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, насанд хүрээгүй хохирогч Б.Тийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан өргөдөл /хх-н 4-13/, насанд хүрээгүй хохирогч Б.Тийн нас тоолсон тэмдэглэл /1хх-н 18-19/, насанд хүрээгүй хохирогч Б.Тийн төрсөний гэрчилгээний хуулбар /1хх-н 20/, фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 30-41/, насанд хүрээгүй хохирогч Б.Тээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 47-52/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7619 дугаартай дүгнэлт /1хх-н 73/, шинжээч эмч Т.Номинцэцэгийн мэдүүлэг /1хх-н 76-78/, хохирогч Б.Тийн шүүх сэтгэц эмгэг судлалын 1014 дугаартай дүгнэлт /хх-н 81-83/,  2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №10463 дугаартай дүгнэлт /1хх-н 86/, Ш.Сын шүүх сэтгэц эмгэг судлалын 1001 дугаартай дүгнэлт /1хх-н 89-90/, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №11042 дугаартай дүгнэлт /1хх-н 100/, насанд хүрээгүй хохирогч Б.Т, яллагдагч Ш.С нарын харилцсан чатын мэдээлэл /1хх-н 142-180/, насанд хүрээгүй хохирогч Б.Тийн хувийн байдал тогтоосон материал /1хх-н 185-198/, насанд хүрээгүй хохирогч О.Эгийн нас тоолсон тэмдэглэл /1хх-н 202/, насанд хүрээгүй хохирогч О.Эгийн төрсөний гэрчилгээний хуулбар/1хх-н 203/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Отгонтөгсөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 205/, насанд хүрээгүй хохирогч О.Эгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 208-210/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 9764 дугаартай дүгнэлт /1хх-н 214/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10929 дугаартай дүгнэлт /1хх-н 219/, О.Эгийн шүүх сэтгэц эмгэг судлалын 1058 дугаартай дүгнэлт /1хх-н 222-223/, яллагдагч Ш.Саас мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 228-235/, насанд хүрээгүй хохирогч О.Э, яллагдагч Ш.С нарын харилцсан чатын мэдээлэл /1хх-ийн 237-2хх-н 1-15/, насанд хүрээгүй хохирогч О.Эгийн хувийн байдал тогтоосон материал /2хх-н 18-24/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл шалгах тухай илтгэх хуудас /2хх-н 28/, насанд хүрээгүй хохирогч Э.Нгын нас тоолсон тэмдэглэл /2хх-н 29/, насанд хүрээгүй хохирогч Э.Нгын төрсөний гэрчилгээний хуулбар /2хх-н 30/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Эээс мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-н 32/, насанд хүрээгүй хохирогч Э.Нгоос мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-н 35-43/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №9591 дугаартай дүгнэлт /2хх-н 49/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №4572 дугаартай дүгнэлт /2хх-н 52/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №10850 дугаартай дүгнэлт /2хх-н 59/, Э.Нгийн шүүх сэтгэц эмгэг судлалын 1050 дугаартай дүгнэлт /2хх-н 62-63/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №5410 дугаартай дүгнэлт /2хх-н 66/, шинжээч эмч Б.Тэнүүний мэдүүлэг /2хх-н 68-69/, яллагдагч Ш.Сын мэдүүлэг /2хх-н 74-81/, насанд хүрээгүй хохирогч Э.Нго, яллагдагч Ш.С нарын харилцсан чатын мэдээлэл /2хх-н 83-95/, насанд хүрээгүй хохирогч Э.Нгийн хувийн байдал тогтоосон материал /2хх-н 101-122/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай мөрдөгчийн санал /2хх-н 123/, насанд хүрээгүй хохирогч Э.Хгийн нас тоолсон тэмдэглэл /2хх-н 127/, насанд хүрээгүй хохирогч Э.Хгийн төрсөний гэрчилгээний хуулбар /2хх-н 128/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-н 131-132/, насанд хүрээгүй хохирогч Э.Хгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-н 134-138/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №9561 дугаартай дүгнэлт /2хх-н 142/, Э.Хгийн шүүх сэтгэц эмгэг судлалын 1015 дугаартай дүгнэлт /2хх-н 145-147/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №12545 дугаартай дүгнэлт /2хх-н 150/, яллагдагч Ш.Сын мэдүүлэг /2хх-н 155-161/, насанд хүрээгүй хохирогч Э.Х, яллагдагч Ш.С нарын харилцсан чатын мэдээлэл /2хх-н 163-182/, насанд хүрээгүй хохирогч Э.Хгийн хувийн байдал тогтоосон материал /2хх-н 186-190/, насанд хүрээгүй хохирогч Б.Згийн нас тоолсон тэмдэглэл /2хх-н 198/, насанд хүрээгүй хохирогч Б.Згийн иргэний үнэмлэхний хуулбар /2хх-н 199/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-н 201/, насанд хүрээгүй хохирогч Б.Згаас мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-н 204-209/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №9762 дугаартай дүгнэлт /2хх-н 218/, Б.Згийн шүүх сэтгэц эмгэг судлалын 1015 дугаартай дүгнэлт /2хх-н 224-225/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №10849 дугаартай дүгнэлт /2хх-н 228/, яллагдагч Ш.Сын мэдүүлэг /2хх-н 233-240/, насанд хүрээгүй хохирогч Б.З, яллагдагч Ш.С нарын харилцсан чатын мэдээлэл /2хх-н 242-3хх-н 1-26/, насанд хүрээгүй хохирогч Б.Згийн хувийн байдал тогтоосон материал /3хх-н 29-38/, насанд хүрээгүй хохирогч Б.Аийн нас тоолсон тэмдэглэл /3хх-н 43/, насанд хүрээгүй хохирогч Б.Аийн төрсөний гэрчилгээний хуулбар /3хх-н 44/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /3хх-н 46/, насанд хүрээгүй хохирогч Б.Аээс мэдүүлэг авсан тэмдэглэл /3хх-н 49-54/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №9496 дугаартай дүгнэлт /3хх-н 63/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №10510 дугаартай дүгнэлт /3хх-н 68/, Б.Аийн шүүх сэтгэц эмгэг судлалын 1023 дугаартай дүгнэлт /3хх-н 71-73/, яллагдагч Ш.Саас мэдүүлэг авсан тэмдэглэл /3хх-н 78-84/, насанд хүрээгүй хохирогч Б.А, яллагдагч Ш.С нарын харилцсан чатын мэдээлэл /3хх-н 86-161/, хохирлын талаар баримт /3хх-н 167-196/, Ш.Сын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-н 202/, Ш.Сын хувийн байдлыг тогтоосон баримтууд /3хх-н 203-241/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.С нь “Анар байна өө” гэх нэр, хувийн мэдээллээ нууцалсан хаягнаас нь бага насны хүүхдэд бэлгийн харьцаанд орохыг санал болгож, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол 166 дугаар байрны 15 тоотод бага насны хүүхэд буюу 14 насанд хүрээгүй Б.Ттэй 4 удаа бэлгийн харьцаанд орсон,

мөн 2018 оны 12 дугаар сард насанд хүрээгүй буюу 14 настай О.Э рүү танилцах хүсэлт илгээж өөрийгөө 26 настай Анар гэж танилцуулан чатаар харилцаж, улмаар бэлгийн харьцаанд орох санал тавьж Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, 166 дугаар байрны 15 тоотод 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 14 настай буюу 16 насанд хүрээгүй О.Этэй бэлгийн харьцаанд орсон,

мөн насанд хүрээгүй Э.Нгыг насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж 2019 оны 06 дугаар сард 3 удаа Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, 166 дугаар байрны 15 тоотод бэлгийн харьцаанд орсон,

мөн Э.Хг 14 нас 3 сартай байхад нь 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн гэртээ авчран бэлгийн харьцаанд орсон,

мөн насанд хүрээгүй Б.Зг насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж 2018 онд 3 удаа Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 4 дүгээр хэсэг 166 дугаар байрны 15 тоотод бэлгийн харьцаанд орсон,

мөн бага насны Б.Аийн /12настай/ хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр айлган сүрдүүлж 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын хооронд 3 удаа бэлгийн харьцаанд орсон гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч Ш.Сыг “Анар байна өө” гэх нэр, хувийн мэдээллээ нууцалсан хаягнаас нь 14 насанд хүрээгүй буюу бага насны хүүхэд Б.Тд бэлгийн харьцаанд орохыг санал болгож, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 4-н удаа бэлгийн харьцаанд орсон,

мөн бага насны Б.Аийн /12настай/ хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр айлган сүрдүүлж 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын хооронд 3-н удаа бэлгийн харьцаанд орсон болох нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:  

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Тийн өгсөн: “......" гэх мэдүүлэг /1хх-н 47-49/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Аийн өгсөн: “...." гэх мэдүүлэг, /3хх-н 49-54/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Цийн өгсөн: "...." гэх мэдүүлэг /1хх-н 53-55/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Аийн хууль ёсны төлөөлөгч С.Цгийн өгсөн: "....” гэх мэдүүлэг /3хх-н 56-57, 61/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7619 дугаартай дүгнэлт /1хх-н 73/, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №11042 дугаартай дүгнэлт /1хх-н 100/, насанд хүрээгүй хохирогч Б.Т, яллагдагч Ш.С нарын харилцсан чатын мэдээлэл /1хх-н 142-180/, насанд хүрээгүй хохирогч Б.Аийн нас тоолсон тэмдэглэл /3хх-н 43/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №9496 дугаартай дүгнэлт /3хх-н 63/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №10510 дугаартай дүгнэлт /3хх-н 68/, насанд хүрээгүй хохирогч Б.А, яллагдагч Ш.С нарын харилцсан чатын мэдээлэл /3хх-н 86-161/ болон шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Б.Тийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц, насанд хүрээгүй хохирогч Б.Аийн хууль ёсны төлөөлөгч Н.Цэцэгмаа нарын мэдүүлэг  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Шүүхээс шүүгдэгч Ш.Сыг 2018 оны 12 дугаар сард насанд хүрээгүй буюу 14 настай 16 насанд хүрээгүй О.Э рүү танилцах хүсэлт илгээж өөрийгөө 26 настай Анар гэж танилцуулан чатаар харилцаж, улмаар бэлгийн харьцаанд орох санал тавьж 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бэлгийн харьцаанд орсон,

мөн насанд хүрээгүй буюу 14 настай 16 насанд хүрээгүй Э.Нгыг насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж 2019 оны 06 дугаар сард 3-н удаа бэлгийн харьцаанд орсон,

мөн Э.Хг 14 нас 3 сартай байхад нь 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн гэртээ авчран бэлгийн харьцаанд орсон,

мөн насанд хүрээгүй Б.Зг насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж 2018 онд 3-н удаа бэлгийн харьцаанд орсон болох нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тус тус  нотлогдон тогтоогдож байна. Үүнд:   

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Эгийн өгсөн: “...." гэх мэдүүлэг /1хх-н 208-210/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Нгын өгсөн: “....” гэх мэдүүлэг /2хх-н 35-43/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Хгийн өгсөн: “...." гэх мэдүүлэг /2хх-н 134-138/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Згийн өгсөн: “...." гэх мэдүүлэг /2хх-н 204-209/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Отгонтөгсийн өгсөн: "......" гэх мэдүүлэг /1хх-н 205/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Нгын хууль ёсны төлөөлөгч Ю.Эийн өгсөн: "...." гэх мэдүүлэг /2хх-н 32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Хгийн хууль ёсны төлөөллөгч П.Хгийн өгсөн: “...." гэх мэдүүлэг /2хх-н 132/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Згийн хууль ёсны төлөөлөгч Л.Жавзандуламын өгсөн: “...." гэх мэдүүлэг /2хх-н 210-212/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7619 дугаартай дүгнэлт /1хх-н 71-73/, насанд хүрээгүй хохирогч О.Эгийн нас тоолсон тэмдэглэл /1хх-н 202/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 9764 дугаартай дүгнэлт /1хх-н 214/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10929 дугаартай дүгнэлт /1хх-н 219/, насанд хүрээгүй хохирогч О.Э, яллагдагч Ш.С нарын харилцсан чатын мэдээлэл /1хх-ийн 237-2хх-н 1-15/, насанд хүрээгүй хохирогч Э.Нгын нас тоолсон тэмдэглэл /2хх-н 29/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №9591 дугаартай дүгнэлт /2хх-н 49/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №4572 дугаартай дүгнэлт /2хх-н 52/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №10850 дугаартай дүгнэлт /2хх-н 59/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №5410 дугаартай дүгнэлт /2хх-н 66/, насанд хүрээгүй хохирогч Э.Нго, яллагдагч Ш.С нарын харилцсан чатын мэдээлэл /2хх-н 83-95/, насанд хүрээгүй хохирогч Э.Хгийн нас тоолсон тэмдэглэл /2хх-н 127/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №9561 дугаартай дүгнэлт /2хх-н 142/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №12545 дугаартай дүгнэлт /2хх-н 150/, насанд хүрээгүй хохирогч Э.Х, яллагдагч Ш.С нарын харилцсан чатын мэдээлэл /2хх-н 163-182/, насанд хүрээгүй хохирогч Б.Згийн нас тоолсон тэмдэглэл /2хх-н 198/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №9762 дугаартай дүгнэлт /2хх-н 218/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №10849 дугаартай дүгнэлт /2хх-н 228/, насанд хүрээгүй хохирогч Б.З, яллагдагч Ш.С нарын харилцсан чатын мэдээлэл /2хх-н 242-3хх-н 1-26/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Харин Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Ш.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Э.Х, О.Э нарын “...гэрт нь очоод эхлээд хамт кино үзсэн” гэх мэдүүлэг болон насанд хүрээгүй хохирогч О.Э яллагдагч Ш.С нарын харилцсан чатын мэдээлэл /1хх-ийн 237-2хх-н 1-15/, насанд хүрээгүй хохирогч Э.Х, яллагдагч Ш.С нарын харилцсан чатын мэдээлэл /2хх-н 163-182/, насанд хүрээгүй хохирогч Э.Нго яллагдагч Ш.С нарын харилцсан чатын мэдээлэл /2хх-н 83-95/, насанд хүрээгүй хохирогч Б.З яллагдагч Ш.С нарын харилцсан чатын мэдээлэл /2хх-н 242-3хх-н 1-26/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Сыг хүүхдэд садар самууныг сурталчилсан кино, дүрс бичлэг зориуд үзүүлсэн буюу хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татсан гэж үзэх тогтоогдохгүй байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Сыг насанд хүрээгүй хохирогч нарыг гэртээ дагуулж ирэхдээ гэртээ болон хоорондоо чатаар харилцаж байхдаа хүүхдэд садар самууныг сурталчилсан кино, бичлэг үзүүлж байсан, мөн насанд хүрээгүй хүүхдүүдэд садар самууныг сурталчилсан болон уруу татсан гэдэг нь тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Ш.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцаанд орсон” , мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ш.Сыг дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

             Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нар хэрэгт хохирлын талаар баримт ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирол нэхэмжлээгүй тул насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарыг энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Ш.Саас жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:   

Шүүхээс шүүгдэгч Ш.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүхээс шүүгдэгч Ш.Сд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 3 ширхэг сиди хураагдан ирсэнийг хэрэг хадгалах хугацаа дуустал нь хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ш.Сын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон нийт 185 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.

          Мөн Эрүүгийн хуулийн шүүгдэгч Ш.Сд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно гэж заасныг баримтлав.