| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/04560/и |
| Дугаар | 4560 |
| Огноо | 2016-05-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 4560
Хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, Кодем ХХК-ийн байр гэсэн хаягт үйл ажиллагаа явуулдаг Жи-Мобайл ХХК /РД:5055873/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо 40 мянгат, 23 дугаар байр, 12 тоот хаягт оршин суух Галт овогт Баатарсүхийн Пүрэвсүрэн /РД:ЦГ68070705/-нд холбогдох 61,407.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хэрэглэгч Б.Пүрэвсүрэн нь манай компанитай 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 833943 тоот Төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж, 98119454 тоот дугаарыг ашиглаж эхлэсэн.
Гэвч хэрэглэгч нь 2014 оны 8, 9, 10, 11 дүгээр саруудын болон 2015 оны 01 дүгээр сарын төлбөр болох 90,938.00 төгрөгийг төлөөгүй.
Хэрэглэгч тус төлбөрийг төлөөгүй учраас түүний барьцаа хөрөнгөөс 50,000.00 төгрөгийг суутгаж, үлдэх 40,938.00 төгрөгийг алданги 20,469.00 төгрөг, нийт 61,407.00 төгрөгийг нэхэмжилж байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаргасан хүсэлтдээ:
“Хариуцагч Б.Пүрэвсүрэн нь 61,407.00 төгрөгийг төлсөн учраас нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай ба энэ нь гагцхүү Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ёстой юм.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл талууд 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, хариуцагч Б.Пүрэвсүрэн нь 98119454 тоот дугаар дээр Жи-Мобайл ХХК-ийн үүрэн холбооны үйлчилгээг авахаар болжээ.
Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн үүрэн холбооны үйлчилгээний хэрэглэгчийн нэхэмжлэхээс үзвэл хариуцагч Б.Пүрэвсүрэнд үзүүлсэн үйлчилгээний төлбөр 40,938.00 төгрөг, алданги 20,469.00 төгрөг төлсөн байна.
Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал нь хариуцагчийг нэхэмжилсэн төлбөрийг төлсөн учраас нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа гэсэн тайлбар гаргаж байгаа боловч энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь төлбөрийг бүрэн төлсөн байх тул хариуцагч Б.Пүрэвсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Ийнхүү хариуцагч Б.Пүрэвсүрэнгийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, аливаа хэлбэрээр мэтгэлцэхгүйгээр нэхэмжилсэн төлбөрийг төлсөн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцсан тэмдэглэл зэргээс тодорхой харагдаж байх тул энэхүү хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд шүүх болон зохигч нарт илэрхий байдлаар эрх ашиг нь хөндөгдөж буй зайлшгүй татан оролцуулах шаардлагатай гуравдагч этгээд байхгүй, талууд эвлэрсэн зөвхөн тэдгээрийн хооронд үүссэн гэрээний харилцаанаас бий болсон байх тул гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй, зөрчөөгүй байна гэж үзэв.
Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн Иргэний хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууунд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 болон 35 дугаар зүйлд зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож болохоор зохицуулсан.
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцохоор болж, С.Амаржаргалд итгэмжлэл олгож, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгчийн бүхий л эдлэх эрх, үүргийг эдлүүлэхээр болжээ.
Монгол Улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх нь төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлд заасан хүрээ, хязгаараар тодорхойлогдох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүхий л эрх эдэлж, үүрэг хүлээх тул тэрээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхтэй ажээ.
Нэгэнт тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байгаа нь тодорхой бүрэн эрхтэй этгээдийн илэрхийлсэн хүсэл зориг учраас үүнийг ийм бүрэн эрхгүй этгээд илэрхийлсэн гэж үзэхгүйгээс гадна нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэхгүй юм.
Дээр дурьдснаас тус тус дүгнэвэл хариуцагч Б.Пүрэвсүрэнгийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь тэдгээрийн хоорондын гэрээний харилцаанаас бий болсон шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн үр дүн байх ба хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл алга байна.
Иймд, Жи мобайл ХХК-ийн гаргасан Б.Пүрэвсүрэнд холбогдох 61,407.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР