| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/04559/и |
| Дугаар | 4559 |
| Огноо | 2016-05-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 4559
Талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, 53в байр 94 тоот хаягт оршин суух Боржигон овгийн Наранцэцэгийн Уянга /РД:МЮ89022167/,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 49 дүгээр гудамж, 566б тоот хаягт оршин суух Урианхай овгийн Баярмагнайгийн Пүрэвсүрэн /РД:ДЮ89091464/-гийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө Шинэ төгөл хотхон D байр 4 тоот хаягт байрлах Их хүчин нүдэн ХХК /РД:5566045/-д холбогдох Н.Уянгын цалин хөлс, алданги 1,732,500.00 төгрөг, Б.Пүрэвсүрэнгийн цалин хөлс, алданги 1,883,959.00 төгрөг гаргуулж, тус бүр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Уянга нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Би 2014 оны 10 дугаар 15-ны өдрөөс Их хүчин нүдэн ХХК-нд дадлагажигч ажилтнаар ажилд орсон. 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мониторингийн менежерийн ажилд томилогдсон бөгөөд сарын 400,000.00 төгрөгөөр цалинжиж байсан.
Их хүчин нүдэн ХХК нь хугацаандаа цалин олгодоггүй, нийгмийн даатгалын шимтгэл 200,000.00 төгрөгөөс тооцож, нийгмийн даатгалд тайлагнаж бичилт хийсэн.
Иймд, 2015 оны 05 дугаар сараас 2015 оны 10 дугаар сар хүртэлх илүү цаг болон үндсэн цалин нийт 1,125,000.00 төгрөгийг 2015 оны 10 дугаар 29-ний өдрөөс өнөөг хүртэл өгөөгүй тул алданги 607,500.00 төгрөг нийт 1,732,500.00 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт баталгаажуулалт хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“ Миний бие 2013 оны 12 дугаар сард диспетчерийн ажилд орсон бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс орон нутаг хариуцсан менежерийн ажилд сарын 400,000.00 төгрөгийн цалинтай ажиллахаар томилогдсон. Их хүчин нүдэн ХХК нь хугацаандаа цалин олгодоггүй, нийгмийн даатгалын шимтгэл 200,000.00 төгрөгөөс тооцож, нийгмийн даатгалд тайлагнаж бичилт хийсэн.
Иймд, 2015 оны 05 дугаар сараас 2015 оны 9 дүгээр сар хүртэлх илүү цаг болон үндсэн цалин нийт 1,223,350.00 төгрөгийг алдангийн хамт нийт 1,883,959.00 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт баталгаажуулалт хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Их хүчин нүдэн ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хариу тайлбартаа:
“Нэхэмжлэгч Г.Уянга, Б.Пүрэвсүрэн нарыг тэдгээрийн хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Тухайн цаг үед улс орны эдийн засгийн хямралын улмаас манай компанийн үйл ажиллагаа доголдож, алдагдалтай байснаас шалтгаалан Н.Уянгад илүү цаг болон цалингийн үлдэгдэл 1,216,500.00 төгрөгийг, Б.Пүрэвсүрэнд илүү цаг болон цалингийн үлдэгдэл 1,291,350.00 төгрөгийг одоог хүртэл өгч чадаагүй.
Манай компани удаан хугацааны турш алдагдалтай байснаас үүдэн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа зогсоосон ба хэвийн ажиллагаанд шилжих зорилготойгоор судалгааны ажил хийж байна. Бид, санхүүгийн хямралд орсон учраас алданги тооцон өгөх боломжгүй тул Н.Уянгад 1,216,500.00 төгрөг, Б.Пүрэвсүрэнд 1,291,350.00 төгрөг, нийт 2,507,850.00 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 30-ны өдрийн дотор төлж барагдуулна” гэжээ.
Улмаар талууд Эвлэрлийн гэрээ байгуулж, дараах зүйлийг тохирчээ. Үүнд:
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Уянга, Б.Пүрэвсүрэн нар нь хариуцагч Их хүчин нүдэн ХХК-нд холбогдуулан цалин хөлс, алданги 3,616,459.00 төгрөг, гаргуулж, тус бүр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэхдээ нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, үлдэх шаардлагын хувьд хариуцагч тал хүлээн зөвшөөрч, төлбөрийг тодорхой хугацааны турш хэсэгчлэн хуваан төлөхөөр талууд тохирсон байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор талуудын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай ба эвлэрэл нь гагцхүү Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашин сонирхлыг хөндөөгүй байх ёстой.
Хэрэгт цугларсан баримт болоод хариуцагчийн хариу тайлбараас тус тус үзвэл нэхэмжлэгч Н.Уянга нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Их хүчин нүдэн ХХК-нд дадлагажигч ажилтан, 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Мэдээлэл мониторингийн менежерээр томилогдон ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн бол нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус компанид орон нутаг хариуцсан менежерээр томилогдон ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн байна.
Нэхэмжлэгч нар ийнхүү тус компаниас 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөгдөхөд тэдгээрийн ажилласан хугацааны болон илүү цагийн цалин хөлс Н.Уянгын хувьд 1,216,500.00 төгрөг, Б.Пүрэвсүрэнгийн хувьд 1,291,350.00 төгрөг болжээ.
Гэвч хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад хариуцагч Их хүчин нүдэн ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, аливаа хэлбэрээр мэтгэлцэхгүйгээр нэхэмжилсэн төлбөрөөс алдангиас бусад хэсгийг тодорхой хугацаанд хувааж төлөх тухай түүний саналыг нэхэмжлэгч нар хүлээн авч, алдангиасаа татгалзаж эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцсан тэмдэглэл зэргээс тодорхой харагдаж байх тул энэхүү хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд шүүх болон зохигч нарт илэрхий байдлаар эрх ашиг нь хөндөгдөж буй зайлшгүй татан оролцуулах шаардлагатай гуравдагч этгээд байхгүй, талууд эвлэрсэн зөвхөн тэдгээрийн хооронд үүссэн Хөдөлмөрийн харилцаанаас бий болсон байгаагаас гадна хэрэв хариуцагч Их хүчин нүдэн ХХК нь Эвлэрлийн гэрээг үл биелүүлсэн тохиолдолд гарах үр дагавар зөвхөн түүнд хамаарах учраас гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй, зөрчөөгүй байна гэж үзэв.
Түүнчлэн зохигчдын төлбөрийг хэсэгчлэн хувааж төлөх тухай эвлэрэл нь Иргэний хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууунд харшлаагүй байна.
Дээр дурьдснаас тус тус дүгнэвэл зохигчид эвлэрсэн нь тэдгээрийн хоорондын гэрээний харилцаанаас бий болсон шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн үр дүн байх ба хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл алга байна.
Иймд, Н.Уянга, Б.Пүрэвсүрэн нарын гаргасан хариуцагч Их хүчин нүдэн ХХК-нд холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР