| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00503/И |
| Дугаар | 534 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 534
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч О.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 1984 оны 06 дугаар сард 10-р анги төгсөөд, 09 дүгээр сард Ховд аймгийн Мянгад сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор орсон. Энэ хугацааны бичилт миний хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдээгүйн улмаас одоо тэтгэвэрт гарч чадахгүй байна. Иймд намайг 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.******* нь 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1485 дугаартай лавлагаа,
-О.*******ын хөдөлмөрийн дэвтэр,
-О.*******ын ажиллаж байх үед шагнагдсан гэх Баярын бичиг,
-О.*******ын 1985 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шагнагдсан гэх Баярын бичгүүд,
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Мянгад сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 1984 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 36 дугаартай тушаалын хуулбар,
-О.*******ын 1986 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шагнагдсан гэх Аваргын диплом,
-О.*******ын 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Мэргэжлийн үнэмлэх,
-Ажиллаж байх үедээ авахуулсан гэх гэрэл зураг,
-Гэрч С.*******ийн О.******* нь 1984 онд 10 жилийн сургууль төгсөөд Ховд аймгийн Мянгад сумын Ахуй үйлчилгээний оёдолын тасагт оёдолчноор ирж 1987 он хүртэл ажилласан. 1987-1991 оныг дуустал захиалга хүлээн авагч, олгогчийн ажил хийж байсан. 1992 онд хувьчлал болоод бид ажилгүй болсон. Би тус Ахуй үйлчилгээнд гуталчин хийж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч Г.*******ийн О.******* нь Ховд аймгийн Мянгад сумын Ахуй үйлчилгээний оёдолын тасагт оёдолчноор 1987-1991 оныг дуустал ажиллаж байсан. Би тус Ахуй үйлчилгээнд хүүхдийн хувцасны бригадад оёдолчноор ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.
Хүсэлт гаргагч О.******* нь 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан талаарх өөр баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн аймгийн архивын тасгаас О.*******д холбогдох баримт олдохгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1485 дугаартай лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч О.*******ын хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн О.******* нь 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******ыг 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА