Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 531

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Монголын цахилгаан холбооны газар 1979-2002 он хүртэл кабел шугамын монтёр, агаарын шугамын монтёр, засварчнаар ажиллаж байсан. Энэ хооронд 1983-1986 онд цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний 1979-2002 он хүртэл ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүйн улмаас хохироход хүрээд байна.

Иймд миний 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Холбооны барилга монтажийн газарт монтёроор, 1981 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Телефон радио ашиглалтын газарт монтёроор, 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Телефон радио ашиглалтын хороонд техникчээр, 1989 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Холбооны газарт монтёроор, 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Холбооны газарт кабелчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Холбооны барилга монтажийн газарт монтёроор, 1981 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Телефон радио ашиглалтын газарт монтёроор, 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Телефон радио ашиглалтын хороонд техникчээр, 1989 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Холбооны газарт монтёроор, 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Холбооны газарт кабелчнээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1471 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Холбооны газрын даргын 1989 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 105 дугаартай Ажлаас чөлөөлөх ба шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Холбооны газрын даргын 1989 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 95 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

-Б.*******ийн 1979 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Х.*******ын Б.******* 1979 онд Холбооны ТМС төгссөн. Би 1980 онд Холбооны ТМС төгссөн. Тэгээд намайг Улаанбаатар хотод Холбооны барилга монтажийн газарт хуваарилагдан ирэхэд Б.******* тэнд ажиллаж байсан. Бид хоёр тус газарт 1988 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байгаад Ховд аймгийн Холбооны газарт шилжин ажилласан. Улмаар бид хоёр 2002 он хүртэл Холбооны газарт ажилласан. Би кабелчин, Б.******* монтёр хийдэг байсан гэх мэдүүлэг,

-Гэрч Б.*******ын намайг Ховд аймгийн Холбооны газарт ажиллаж байхад Б.******* 1988 онд Ховд аймгийн Холбооны газарт шилжиж ирсэн. Түүнээс хойш 2002 оныг хүртэл хамт ажиллаж байгаад орон тооны цомхтголоор ажлаас гарсан. Би Холбооны газарт монтёр хийж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Б.******* нь 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Холбооны барилга монтажийн газарт монтёроор, 1981 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Телефон радио ашиглалтын газарт монтёроор, 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Телефон радио ашиглалтын хороонд техникчээр, 1989 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Холбооны газарт монтёроор, 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Холбооны газарт кабелчнээр ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******ийг 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Холбооны барилга монтажийн газарт монтёроор, 1981 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Телефон радио ашиглалтын газарт монтёроор, 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Телефон радио ашиглалтын хороонд техникчээр, 1989 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Холбооны газарт монтёроор, 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Холбооны газарт кабелчнээр ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА