| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/04465/и |
| Дугаар | 4465 |
| Огноо | 2016-05-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 4465
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, Кодем ХХК-ийн байр гэсэн хаягт үйл ажиллагаа явуулдаг Жи-Мобайл ХХК /РД:5055873/-ийн гаргасан,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, бага дарь эх 12 дугаар гудамж, 1393б тоот хаягт оршин суух Гачингийн Батцэцэг /РД:ЧР84111601/-д холбогдох 90,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Б.Батцэцэг нь манай компанитай 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1181779 тоот Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээг 1 /нэг/ жилийн хугацаатай байгуулсан.
Хариуцагч тал гэрээнд заасан төлбөрөө төлөөгүй ба үндсэн төлбөр болох 60,000.00 төгрөгийг төлөхөөс зайлсхийж байна.
Иймд, хариуцагч Г.Батцэцэгээс Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээний үлдэгдэл төлбөр 60,000.00 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасан 139 хоногийн алданги болох 30,000.00 төгрөг, нийт 90,000.00 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг хүргүүлж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсныг тус тус баталгаажуулсан баримтууд нэхэмжлэлд авагдсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэсийн зүгээс 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Батцэцэгт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай ба гагцхүү энэ нь Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх, ашгийг хөндөөгүй байх ёстой.
Нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзвэл 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1181779 тоот Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, худалдан авагч Г.Батцэцэг нь тус компаниас төхөөрөмж худалдан авахаар тохирчээ.
Энэхүү гэрээнд талуудын хүсэл зориг зохих ёсоор тусгагдаж, гэрээний гол нөхцөл болсон эд зүйл, үнэ, хугацаа, урьдчилгаа төлбөр болоод сар бүр төлөх төлбөрийн хэмжээний талаар тус тус тохиролцсон байна.
Хэрэг хянан хэлэлцэх ажилагааны явцад хариуцагч Г.Батцэцэгийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, аливаа хэлбэрээр мэтгэлцэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, биелүүлсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай түүний хүсэлт, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцсан тэмдэглэл зэргээс тодорхой харагдаж байх тул энэхүү хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд шүүх болон зохигч нарт илэрхий байдлаар эрх ашиг нь хөндөгдөж буй зайлшгүй татан оролцуулах шаардлагатай гуравдагч этгээд байхгүй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь зөвхөн тэдгээрийн хооронд үүссэн Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний харилцаанаас бий болсон байгаагаас гадна ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээс гарах үр дагавар зөвхөн тэдгээрт хамаарах учраас гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй, зөрчөөгүй байна гэж үзэв.
Түүнчлэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууунд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 болон 35 дугаар зүйлд зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож болохоор зохицуулсан.
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн Ерөнхий захирал Г.Магнай нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцохоор хүсэл зоригоо илэрхийлж, С.Чингэст итгэмжлэл олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх эрх, үүргийг түүнд эдлүүлэхээр болжээ.
Монгол Улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх нь төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлд заасан хүрээ, хязгаараар тодорхойлогдох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэс нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх зэрэг эрхтэй байна.
Нэгэнт тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байгаа нь тодорхой бүрэн эрхтэй этгээдийн илэрхийлсэн хүсэл зориг учраас үүнийг ийм бүрэн эрхгүй этгээд илэрхийлсэн гэж үзэхгүйгээс гадна нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэхгүй юм.
Дээр дурьдснаас тус тус дүгнэвэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь тэдгээрийн хоорондын гэрээний харилцаанаас бий болсон шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн үр дүн байх ба хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл алга байна.
Иймд, Жи-Мобайл ХХК-ийн гаргасан Г.Батцэцэгт холбогдох 90,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР