| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00592/И |
| Дугаар | 600 |
| Огноо | 2016-11-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 600
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 8-ийн ******* тоотод оршин суух, РД:*******, ******* овогт *******ийн ******* / *******/ -гийн нэхэмжлэлтэй
Улсад ажилласан байдал тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 оноос 1991 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар / саальчин/ ажиллаж байсан.
Хөдөлмөрийн дэвтэрээ олохгүй байгаа учраас тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байна.
Миний мал маллаж байсныг Ч., нар гэрчилж байгаа.
Иймд намайг 1982 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсаныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 1793 дугаартай лавлагаа, гэрч Ч., Т. нарын мэдүүлэг, бусад баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн хүсэлт гаргах эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасан харьяалал зөрчөөгүй байх ба мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.******* нь 1983 оноос 1991 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь
2016 оны 11 сарын 14-ний өдрийн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 1793тоот лавлагаа,
Ц.*******гийн ******* сумын 1 дүгээр бригадын 70 дугаар дансны 1982-1991 онуудын цалингийн түүвэр,
Гэрч Т. ...Би 1969 оноос 1973 онуудад аймгийн сумын Октябрь нэгдэлд мал маллаж байгаад ******* сумын Социализмын зам нэгдэлд шилжиж ирсэн. ******* нь Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд нэгдэл тарах хүртэл мал маллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг,
Гэрч Ч. ... Би 1957 онд аймгийн сумын Октябрь нэгдэлд гишүүнээр элсэж малаа нийгэмчилж байсан. Намайг мал маллаж байхад ******* нь эцэг эхийнхээ хамт мал маллаж байсан нь үнэн... .гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Харин хүсэлт гаргагч Ц.*******гийн 1982 онд ажиллаж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.1,115.2.2,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******овогт *******ийн *******г 1983 оноос 1991 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч Ц.******* нь 1982 онд ажиллаж байсан байдлаа баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох ба хүсэлт гаргагч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийнЭрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ