Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 532

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух ******* овогт *******ын *******ийн хүсэлттэй Б.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Э.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Э.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.*******тай 2011 онд танилцаж улмаар 2012 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүү төрсөн. Бид хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан ба Б.******* нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан. Ингээд хүү д хагас өнчний тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч гэрлэлтээ батлуулаагүйн улмаас уг тэтгэлэгт хамрагдаж чадахгүй байна. иймд намайг Б.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Э.******* нь Б.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

- овогт ын *******, ******* овогт *******ын ******* нарын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Б.ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, - овогт ын *******ийн нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- овогт ын *******, ******* овогт *******ын ******* нарын гэрэл зургууд,

-Гэрч Б.*******гийн Би талийгаач Б.*******ийн ах. Э.*******, Б.******* нар 2012 оны 10 сард хуримаа хийж гэр бүл болж байсан. 2012 онд хүү Б. төрсөн. Тэрээр 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан ба Б.******* 09 дүгээр сарын 13-ны өдөр зуурдаар нас барсан. Миний дүү Ховд аймгийн сумын харьяат байсан учир гэрлэлтээ батлуулаагүй байсан байх гэх мэдүүлэг,

-Гэрч Б.ын Би талийгаач Б.*******ийн дүү. Э.*******, Б.******* нар 2012 оны 10 сард хуримаа хийж гэр бүл болж байсан. 2012 онд хүү Б. төрсөн. Б.******* 09 дүгээр сарын 13-ны өдөр зуурдаар нас барсан. Тэд гэрлэлтээ батлуулаагүй байсан байх гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн ******* овогт *******ын *******ийг овогт ын *******тай хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.14-д зааснаар ******* овогт *******ын *******ийг овогт ын *******тай хамтын амьдралтай байсныгтогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА