| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00593/И |
| Дугаар | 599 |
| Огноо | 2016-11-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 599
| 2016 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 153/ШШ2016/00599 | Ховд аймаг
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суудаг, РД:*******, ******* овогт *******ийн *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Л.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1979 оноос 1982 оныг хүртэл эцэг эхийнхээ хамт мал маллаж байсан. 1979-1982 онуудад мал маллаж байсан хугацааны баримтууд олдохгүй мөн хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдээгүй учраас тэтгэвэрт гарч чадахгүй байна. Иймд миний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлээд намайг 1979 оноос 1982 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсаныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн хүсэлт гаргах эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасан харьяалал зөрчөөгүй байх ба мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Л.******* нь 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 02 дугаар сарын 01 өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
2016 оны 10 сарын 26 өдрийн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 1678 тоот лавлагаа,
Ховд аймгийн ******* сумын 2 дугаар бригадын 70 дугаар дансны 1979-1981 онуудын цалингийн түүвэр,
Л.*******гийн ******* дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн батлах эх хувиараа,
1979 оны 06 сарын 26 өдөр нээсэн Л.*******гийн хөдлөлмөрийн дэвтэр эх хувиараа,
Гэрч П ...Би Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлийн 2 дугаар бригадад 1968-1990 оныг хүртэл мал маллаж байсан. Түүнээс хойш хувиараа мал маллаж байгаад тэтгэвэртээ гарсан. *******гийнтай бид саахалт байдаг байсан. Тухайн үед ******* нь аав *******ийнхоо хамт мал малладаг байсан. Миний хувьд *******г 1979-1982 онуудад Ховд аймгийн ******* суманд аавынхаа хамт мал маллаж байсаныг сайн мэдэж байна..... гэх мэдүүлэг,
Гэрч Т. ... Би Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1974-1990 онуудад мал маллаж байсан. *******гийн аав Лоорой гэдэг хүн байсан бөгөөд Хандпаа нь эцгийнхээ хамт мал маллаж байсан. 1982 онд шиг санагдаж байна аймгийн төв рүү шилжиж байсан нь үнэн.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул *******ийн *******г 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 02 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсаныг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Л.******* нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дошиновогт *******ийн *******г 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 02 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч Л.******* нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох ба хүсэлт гаргагч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийнЭрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ