| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00502/И |
| Дугаар | 529 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 529
Ховд аймаг дахь дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* хороо, ******* *******гийн ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:Миний бие 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн сумын дундын эмнэлэгт 1994 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сувилагчаар ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл орсон, гарсан тушаал олдохгүй байгаа тул намайг Ховд аймгийн сумын дундын эмнэлэгт 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч М.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай дүү М.******* нь 1982 онд Анагаахын сургуулт төгссөн. Улмаар Ховд аймгийн сумын дундын эмнэлэгт 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсан тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.******* нь Ховд аймгийн сумын дундын эмнэлэгт 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-М.*******ийн 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1522 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1982 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 61 дугаартай тушаалын хуулбар,
-1989, 1992 онд М.*******ийн хамт олонтойгоо авахуулсан гэх гэрэл зургийн хуулбар,
-Гэрч Ч.гийн манайх М.*******ийн аав *******ийнхтэй айл хөрш амьдардаг байсан. 1982 онд М.******* Анагаахын сургууль төгсөж ирээд Ховд аймгийн сумын эмнэлэгт ажиллаж эхэлсэн. Манайх 1994 онд Ховд аймгийн төвд шилжин ирэхэд М.******* сумын эмнэлэгтээ ажиллаж байсан. Би сумын зочид буудалд үйлчлэгч хийдэг байсан. Би хааяа М.*******ийг дуудаж тариа хийлгэдэг байсан гэх мэдүүлэг
-Гэрч Л.ийн М.******* 1982 онд аймгийн Анагаах ухааны дунд сургууль төгсөж ирээд Ховд аймгийн сумын эмнэлэгт сувилагчаар ажиллаж эхэлсэн. Би 1990 он хүртэл М.*******тэй хамт ажиллаж байгаад ажлаасаа гарсан. М.******* 1994 оныг дуустал Ховд аймгийн сумын эмнэлэгт ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.
Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн М.******* нь Ховд аймгийн сумын дундын эмнэлэгт 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******ийг Ховд аймгийн сумын дундын эмнэлэгт 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА