Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 601

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******,  овогт гийн *******ийн хүсэлттэй

Улсад ажилласан жил тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.*******, гэрч Б.*******, гэрч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлтийн шаардлага: 1983 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажилласан хугацааг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Н.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд 1983 оноос 1991 оныг хүртэл мал маллаж байсан ба түүнээс хойш одоог хүртэл хувийн малаа маллаж байна. Хөдөлмөрийн дэвтэрээ гээгдүүлсэн учраас би тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байна. Иймд миний архиваас гаргуулж авсан лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үнэлээд намайг 1983-1991 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд мал мал маллаж байсаныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн нэхэмжлэл гаргах эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасан харьяалал зөрчөөгүй байх ба мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч Н.******* нь 1983 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд ажиллаж байсан болох нь

2016 оны 11 сарын 10 өдрийн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 1790 тоот лавлагаа,

1986 оны 4 сарын 06 өдөрийн талархал,

1983 оны 10 сарын 22 өдөр олгосон Баярын бичиг , гэрч Б.Пүрэвцагаан Н.*******тэй Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд хамт ажиллаж байсан гэж, гэрч Б.*******ын Н.******* нь Социализм нэгдэлд мал маллаж , бид хамт нэгдэлд ажиллаж байсан гэх гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар овогт гийн *******ийн 1983 оноос 1991оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  овогт гийн *******ийг 1983 оноос 1991оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох ба хүсэлт гаргагч нь уг шийдвэрийгэс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ