| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00573/И |
| Дугаар | 602 |
| Огноо | 2016-11-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 602
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, РД:*******, ******* адуу овогт*******ын *******ын хүсэлттэй
Улсад ажилласан жил тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлтийн шаардлага: 1982 оноос 1984 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажилласан хугацааг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдэлд аав *******ынхаа хамт 1982-1984 онуудад мал маллаж байсан. 1984-1985 онуудад ******* сумын тээвэрийн үйлчилгээний газарт тогооч, үйлчлэгчээр ажиллаж байсан ба 1986 онд мөн мал маллаж байсан. 1987 онд ******* сумын сургуулийн гал тогоонд туслах ажилтанаар, 1989 онуудад Тамгын газарт үйлчлэгч зэрэг ажлуудыг хийж байсан. Одоо ажилд орсон гарсан тушаалууд эх хувиараа байхгүй байгаа учраас тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байна. Иймд миний шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үнэлээд намайг 1982-1984 онуудад Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсаныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн хүсэлт гаргах эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасан харьяалал зөрчөөгүй байх ба мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Б.******* нь 1982 оноос 1984 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
Б.*******ын 1985 оны 10 сарын 28 өдөр нээсэн 215590 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар батлуулсан хуулбар,
Б.*******ын нийгмийн даатгалын дэвтэрийг нотариатаар батлуулсан хуулбар,
2016 оны 11 сарын 01-ний өдрийн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн тоот лавлагаа,
2016 оны 06 сарын 23 өдрийн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн тоот лавлагаа,
Гэрч Ч.******* ...Би 1979-1990 онуудад Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдлийн гуанзанд тогоочоор ажиллаж байсан. ******* нь манай сумын 3 дугаар бригадад эцэг эхийнхээ хамт мал маллаж байгаад сумын төв рүү орж нэгдэлийн захиргаанд үйлчлэгчээр ажиллаж байсан гэх мэдүүлэг,
Гэрч Ц. ... Би 1984 онд сумаас ******* суманд багшаар очиж байсан. ******* нь намайг ******* суманд багшаар очиж байхад нэгдэлийн конторт үйлчлэгчээр ажиллаж байсан ,сумын 2 дугаар бригадад бог мал маллаж байсан нь үнэн.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул ******* Адуу овогт *******ын *******ыг 1982 оноос 1984 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* Адуу овогт *******ын *******ыг 1982 оноос 1984 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ