Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 0072

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: С.Оюунжаргал,

Хохирогч: Т.Д-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

Гэрч: Д.Б-,

           Шүүгдэгч: Х.Б-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Х.Б-эд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 19030120800531 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х.Б-, 1974 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Х.Б-нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 13 цаг 35 минутын үед Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын вокзалын хойд талын замд “...” ХХК-ний эзэмшлийн “Hyudai Porter” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа хүн, унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин гарцаар гарч явсан явган зорчигч 68 настай Т.Д-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн,

- Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт) тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Б-шүүх хуралдаанд: “...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 3, 4 дүгээр хорооллоос вокзал руу компаний бараа татахаар няравтайгаа цуг явж байсан. Гэрлэн дохионы гэрэл асахаар нь хөдлөөд явтал хохирогчийг мөргөж унагаасан. Би цагдаа дуудах уу гэсэн боловч “хэрэггүй, ах нь зүгээрээ” гэхээр нь би түшээд замын баруун талд гаргаж өгчихөөд явсан” гэв.

Хохирогч Т.Д- шүүх хуралдаанд: “...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бие засах гээд вокзал руу явсан. Ногоон гэрэл асаад гарцаар гарах гэтэл автобусны цаанаас машин гарч ирээд намайг мөргөчихсөн. Намайг нэг хүн түшээд босгосон. Босоод хартал машин дотор нэг эмэгтэй сууж байсан. Би шүүгдэгчид хэлэхдээ ахынх нь бие муу байна дууддаг барьдаг зүйлээ дууд гэж хэлэхэд хаяад явсан. Тиймээс маш их гомдолтой байна. Хохирлоо гаргуулж авмаар байна. Сарын дараа ахиад үзүүл гээд бичиг хийж өгсөн байгаа” гэв.

Гэрч Д.Б- шүүх хуралдаанд: “...Би Нарантуул зах дээр борлуулагч хийдэг, аавыгаа гэртээ 1 сар гаран харсан. Сард 700.000-800.000 төгрөгийн орлого олдог” гэв.

Хохирогч Т.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би вокзалын хойд талд байрлах ТҮЦ-дээ байж байгаад өдөр 13 цаг 30 минутын орчим замын урагшаа гарч вокзал руу орж бие засах гээд явган хүний гарцаар зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч байтал нэг суудлын хар машин зам тавьж өгсөн. Цаад талаар нь нэг автобус зүүн гар тийш эргээд зам руу ороод ирэхээр нь би баруун гараараа нөгөө автобусыг зогсоох санаатай даллахад автобусны наагуур нэг Портер намайг шууд ирж мөргөж газарт унагасан. Би газар унахдаа нилээд хүчтэй унасан учир толгой эргээд нэг хэсэг юу болсноо санахгүй байж байтал нэг хүн намайг өргөж босгоод нөгөө Портерийг түшүүлээд намайг зогсоосон. Тэр үед би “миний бие нэг болж өгөхгүй байна, түргэн тусламж, цагдаа дууд” гэж хэлэхэд нөгөө жолооч юу ч хэлэхгүй дуугүй байж байгаад “машинууд сигналдаад байна, би машинаа холдуулаад зам чөлөөлөөд ирье, та замын хойд талд байж бай” гэж хэлэн намайг түшиж замын хойшоо гаргаж өгчихөөд машинаа жолоодоод шууд яваад өгсөн. Би нөгөө жолоочийг хэсэг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь хойшоо очиж замын цагдаад хэлчихээд эхнэрээрээ 102, 103 тусгай дугаарт дуудлага өгүүлсэн. Миний 2 нуруу хугаралтай гэсэн эмчийн дүгнэлт гарсан. Эхний ээлжинд 3 сар хэвтрийн дэглэм сахь гэсэн цаашид яахыг мэдэхгүй байна. Авто осолд ороод цэргийн төв эмнэлгийн гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн одоо гэрээрээ эмчилгээ байнга хийлгэж байна. Мөн эм тариагаа бүрэн гүйцэд авч чадахгүй байгаа учир жолоочоос эмчилгээний мөнгө гаргуулж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 17-21/,

Иргэний хариуцагч Б.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Автомашинд ямар нэгэн эвдрэл байхгүй, үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхгүй, жолооч Батнэмэхтэй харилцан тохиролцож байгаад бусдад учруулсан хохирлыг барагдуулах талаар арга хэмжээ авна” гэсэн мэдүүлэг /хх-н 50/,

Гэрч Э.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...жолооч бид хоёр 3 дугаар хороололд байх төв байрнаасаа хөдлөөд Төмөр замын вокзалын баруун хойд талын уулзвар дээр ирээд зүүн гар тийш эргэж байтал гэнэт замын хойд талаас нэг хүн манай машины урдуур орж ирээд манай машинд мөргүүлж газар унаж байгаа харагдсан. Тэр хүн явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 51-52/,

Гэрч Д.Б-мөрдөн байцаалтад өгсөн: “...манай аав энэ осолд орсноос болж эрүүл мэндээрээ маш их хохирсон, дээрээс нь тэр жолооч манай аавын эмчилгээний зардалд нэг ч төгрөг төлөөгүй бүх зардлыг манай гэр бүлийн зүгээс гаргаж аавынхаа эмчилгээг одоог болтол таслахгүй хийлгэж ирсэн байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 60/,

Шинжээчийн 12667 тоот дүгнэлтэд: “Т.Д-ийн биед бүсэлхийн 1 дүгээр нугаламын их биеийн шахагдсан, баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал, тархи доргилт, зулайн хуйхны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 65/,

Шинжээчийн 1553 тоот дүгнэлтэд: “...Т.Д-ийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн давтан авахуулсан бүсэлхий нуруун КТГ-н зургаар бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарал, баруун хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэлд ясны бороололтын шинж илрээгүй байна. Ясны хугарал гэмтэл нь тодорхой хугацаанд (3-4 сар) бороо үүсгэж эдгэрэх ба энэ хугацаа нь тухайн хүний нас, гэмтлийн шинж байдал, хийгдэж буй эмчилгээ, идэж буй хоол хүнсний зүйл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. ...ийн хувьд ясны бороололт ямар шалтгааны улмаас бүрэн яваагүй байгааг одоогоор хэлэх боломжгүй ба тодорхой хугацааны дараа давтан шинжилгээ хийх шаардлагатай. Т.Д-ийн биед тухайн үед бүсэлхийн 1-р нугаламын их биеийн шахагдсан, баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал, тархи доргилт, зулайн хуйхны цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтэл нь осол болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шүүх эмнэлгийн практикт ерөнхий хөдөлмөрийн чадвар гэсэн ойлголт нь тухайн хүн өдөр тутамдаа хийх энгийн үйлдэл хөдөлгөөнийг бие дааж хийх чадварыг авч үздэг ба шүүх эмнэлэг нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтыг тогтоодог болно. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 72-77/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 340 дугаартай магадлагаанд: “Х.Портер маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Х.Б-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван тав, Уулзвар нэвтрэх 15.1 /Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө/ мөн дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг, 3.5, Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч Т.Д- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн магадлагаа /хх-н 97-98/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-11/, хохирлын баримтууд /хх-н 25, 35-46/, хохирогчийн өвчний түүх /хх-н 82-88/, техникийн шинжээчийн 190301208 дугаар дүгнэлт /хх-н 91-94/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 116-141/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Х.Б-нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 13 цаг 35 минутын үед Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын вокзалын хойд талын замд “...” ХХК-ний эзэмшлийн “Hyudai Porter” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин гарцаар гарч явсан явган зорчигч 68 настай Т.Д-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн,

- Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт) тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.Д-ийн: “...Би вокзалын хойд талд байрлах ТҮЦ-дээ байж байгаад өдөр 13 цаг 30 минутын орчим замын урагшаа гарч вокзал руу орж бие засах гээд явган хүний гарцаар зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч байтал нэг суудлын хар машин зам тавьж өгсөн цаад талаар нь нэг автобус зүүн гар тийш эргээд зам руу ороод ирэхээр нь би баруун гараараа нөгөө автобусыг зогсоох санаатай даллахад автобусны наагуур нэг Портер намайг шууд ирж мөргөж газарт унагасан. Би газар унахдаа нилээд хүчтэй унасан учир толгой эргээд нэг хэсэг юу болсноо санахгүй байж байтал нэг хүн намайг өргөж босгоод нөгөө Портерийг түшүүлээд намайг зогсоосон тэр үед би “миний бие нэг болж өгөхгүй байна, түргэн тусламж, цагдаа дууд” гэж хэлэхэд нөгөө жолооч юу ч хэлэхгүй дуугүй байж байгаад “машинууд сигналдаад байна би машинаа холдуулаад зам чөлөөлөөд ирье, та замын хойд талд байж бай” гэж хэлэн намайг түшиж замын хойшоо гаргаж өгчихөөд машинаа жолоодоод шууд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 17-21/, гэрч Э.О-ын: “...жолооч бид хоёр 3 дугаар хороололд байх төв байрнаасаа хөдлөөд Төмөр замын вокзалын баруун хойд талын уулзвар дээр ирээд зүүн гар тийш эргэж байтал гэнэт замын хойд талаас нэг хүн манай машины урдуур орж ирээд манай машинд мөргүүлж газар унаж байгаа харагдсан. Тэр хүн явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 51-52/, гэрч Д.Бат-Эрдэний: “...манай аав энэ осолд орсноос болж эрүүл мэндээрээ маш их хохирсон, дээрээс нь тэр жолооч манай аавын эмчилгээний зардалд нэг ч төгрөг төлөөгүй бүх зардлыг манай гэр бүлийн зүгээс гаргаж аавынхаа эмчилгээг одоог болтол таслахгүй хийлгэж ирсэн байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 60/, шинжээчийн 12667, 1553 тоот дүгнэлтүүд, тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 340 дугаартай магадлагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Х.Батнэмэхийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Б-нь хохирогч Т.Д-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тус тус тооцохоор заасан үйлдэлүүд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Дэшзэвэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх ба тухайн үед шүүгдэгч Х.Батнэмэхийн .Х.ахобраобораолбалааунаж явсан Hyudai Porter” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний хариуцагч “Молор Трейд” ХХК-ны эзэмшлийнх тул уг хохирлыг иргэний хариуцагч “Молор Трейд” ХХК хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирлын баримтууд зэрэг нийт 4.025.864 төгрөгийг иргэний хариуцагч “Молор Трейд” ХХК-с гаргуулж хохирогч Т.Дэшзэвэгт олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд 200.000 төгрөг болсон тухайн мөнгийг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримт, өвчний түүхээс эмнэлэгт хэвтсэн төлбөрт 37.478 төгрөг төлсөн болох нь нотлогдож байх тул хохирлоос зөрүүг хасч тооцсон болно.

Хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх талаар мэдүүлж байх тул хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Х.Батнэмэхийг гэм буруутайд тооцсон бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэн нийт 1.500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хохирогчийн өмгөөлөгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч өгнө үү гэсэн санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, улсын яллагчийн торгох ял оногдуулах саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүхээс хохирогчийн өмгөөлөгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасах нэмэгдэл ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” гэж хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батнэмэхийн үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Батнэмэхийн жолооны үнэмлэх болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х.Б-ийг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

              - “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батнэмэхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил, 6 сарын хугацаагаар хасч, 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батнэмэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 6 сарын хугацаагаар хасч, 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 6 сарын хугацаагаар хасч, 1.500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч Х.Батнэмэхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил, 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Молор трейд ХХК-с 4.025.864 төгрөг гаргуулж хохирогч Т.Д-т олгосугай.
  6. Хохирогч Т.Д-т нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Батнэмэхэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР