| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00572/И |
| Дугаар | 603 |
| Огноо | 2016-11-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 603
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* овогт *******гийн ******* /*******/- ийн хүсэлттэй
Улсад ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Батцэнгэлнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Ч.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би Ховд аймгийн ******* зусланд 1*******85 оноос 1**************2 оныг хүртэл туслах тогооч, зөөгчөөр, бэлтгэгчээр, үйлчлэгчээр ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл миний 1*******85-1**************2 онуудад ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд ******* амралт буюу зусланд хамт ажиллаж байсан , нарын гэрчийн мэдүүлэг, бусад баримтуудыг үндэслэннамайг 1*******85-1**************2 оныг дуустал Ховд аймгийн ******* амралтын газарт үйлчлэгч , туслах тогоочоор ажилласан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ч., Х. нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ :
Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Ч.******* нь 1*******85 оноос 1**************2 оныг дуустал Ховд аймгийн ******* хүүхдийн зусланд үйлчлэгч, тогоочоор ажиллаж байсанаа тогтоолгохыг хүсчээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлт гаргах эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасан харьяалал зөрчөөгүй байх ба мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн тайлбар нь
Ч.*******ийн 1*******85 оны 05 сарын 17 өдөр нээсэн 451721 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар батлуулсан хуулбар,
2016 оны 10 сарын 24-ний өдрийн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 1652тоот лавлагаа,
1*******85 оны 5 сарын 16 өдрийн Монголын Үйлдвэрчний эвлэлийн ******* пионерийн зуслангийн захирлын 04 тоот тушаал,
1*******85 оны ******* сарын 20 өдрийн Монголын Үйлдвэрчний эвлэлийн ******* пионерийн зуслангийн захирлын 25 тоот тушаал,
1*******86 оны 5 сарын 25 өдрийн Монголын Үйлдвэрчний эвлэлийн ******* пионерийн зуслангийн захирлын 3 тоот тушаал,
1*******86 оны 8 сарын 15 өдрийн Монголын Үйлдвэрчний эвлэлийн ******* пионерийн зуслангийн захирлын 24 тоот тушаал,
1*******87 оны 5 сарын 25 өдрийн Монголын Үйлдвэрчний эвлэлийн ******* пионерийн зуслангийн захирлын 04 тоот тушаал,
1*******87 оны 8 сарын 22 өдрийн Монголын Үйлдвэрчний эвлэлийн ******* пионерийн зуслангийн захирлын 23 тоот тушаал,
1*******88 оны 5 сарын 25 өдрийн Монголын Үйлдвэрчний эвлэлийн ******* пионерийн зуслангийн захирлын 6 тоот тушаал,
1*******88 оны 8 сарын 13 өдрийн Монголын Үйлдвэрчний эвлэлийн ******* пионерийн зуслангийн захирлын 21 тоот тушаал,
1*******8******* оны 12 сарын 8 өдрийн Монголын Үйлдвэрчний эвлэлийн ******* пионерийн зуслангийн захирлын 36 тоот тушаал,
1**************0 оны 8 сарын 20 өдрийн Монголын Үйлдвэрчний эвлэлийн ******* пионерийн зуслангийн захирлын 35 тоот тушаал,
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 07 өдрийн 523 дугаартай шийдвэр баримтууд болон тухайн үед хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан
Гэрч Ч. ...Би 1*******85 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* зусланд цахилгаанчин, зохион байгуулагчаар 1**************7 оныг хүртэл ажилласан. Намайг 1*******85 оны 6 сард ажилд ороход Ч.******* ажиллаж байсан. Ч.*******ийн нөхөр Х. нь манай байгууллагад тракторын жолоочоор ажиллаж байсан гэж ,гэрч Х. ..би 1*******85 оноос одоог хүртэл ******* зусланд жолоо няраваар ажиллаж байна гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн гэрчилж байгаа цаг хугацаанд ажиллаж байсан нь баримтуудаар тогтоогдож, ******* зуслангийн захирлын тушаалын хуулбаруудын он сар ,өдөр дугаар нь хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт бичигдсэнтэй тохирч байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг урьдчилан төлсөн байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар******* овогт *******гийн *******ийг 1*******85 оноос 1**************2 оныг дуустал Ховд аймгийн ******* пионерийн зусланд үйлчлэгч , туслах тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох ба хүсэлт гаргагч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийнЭрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ