| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0602/Э |
| Дугаар | 0097 |
| Огноо | 2020-01-28 |
| Зүйл хэсэг | 17.3.3.2., |
| Улсын яллагч | А.Марал |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 0097
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,
Улсын яллагч: А.Марал,
Хохирогчийн төлөөлөгч: А.М-,
Шүүгдэгч: Г.Д-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Г.Д-өд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911009300543 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Д-, 1987 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ....тоот регистртэй,
Шүүгдэгч Г.Д- нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Төрийн банкны дотоод хяналт, шалгалтын газрын хянагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 19 удаагийн үйлдлээр Төрийн банканд итгэмжлэн хариуцуулж, хугацаатай хадгаламжинд мөнгөө хадгалуулсан харилцагч Я.А-, Р.У-, У.У-нарын хадгаламжийг барьцаалж Гялс банкны эрхийг ашиглан онлайн хадгаламж барьцаалсан зээл авч байгаа мэтээр нийт 371.590.000 /гурван зуун далан нэгэн сая, таван зуун ерэн мянга/ төгрөгийг завшиж Төрийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Д- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг ажил хөдөлмөр хийж төлнө” гэв.
Хохирогчийн төлөөлөгч А.М- шүүх хуралдаанд: “...Банкны дотоод шалгалтын газраас гомдлын дагуу Д-ийн хууль бус үйлдэлд шалгалт хийсэн. Шалгалт хийж байхад Д- нь ахлах теллерийн эрхийг хууль бусаар аваад хохирогч нарын нууц үгийг хууль бусаар аваад харилцагч нарын тоот дансыг ашиглан 371 сая 610 мянган төгрөг авч уг мөнгийг эмээгийнхээ данс руу шилжүүлээд өөр рүүгээ шилжүүлэн авсан байдаг. Төрийн банк хадгаламж эзэмшигч нарын нэр дээр авсан зээлийг хаасан байгаа.Одоо Д-өөс 371.610.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй” гэв.
Хохирогч Х.Б-мөрдөн байцаалтад өгсөн: “...хянан шалгагч Д- нь харилцагч Я.А-ийн нэр дээрх 162.638.001 төгрөгийн хадгаламжийг барьцаалж 141.040.000 төгрөгийг, харилцагч Р.У-ын нэр дээрх 166.803.102 төгрөгийн хадгаламжийг барьцаалж 133.200.000 төгрөгийг, харилцагч У.у-гийн нэр дээрх 107.276.597 төгрөгийн хадгаламжийг барьцаалж 97.370.000 төгрөгийг авсан байсныг шалгуулахаар цагдаад хандсан ба Д-өд энэ талаар хэлэхэд авч хэрэглэсэн талаараа хүлээн зөвшөөрсөн. Одоо манай банкны хувьд дээрх хүмүүсийн хадгаламж барьцаалсан зээлийг Х.Д-ийн нэр дээр авлага болгоод шилжүүлсэн, хүмүүсийн барьцаалсан мөнгийг хаасан байгаа. ... А-ийн нэр дээрх зээлийн дансны хуулгыг шалгахад эхлээд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 45.000.000 төгрөгийг зээлж, Ж-гэх нэр дээрх хүний Төрийн банкны данс руу шилжүүлсэн байсан. Жавзан-Орломын дансыг шалгахад хянан шалгагч Х.Д-ийн данс руу шилжсэн, Д- өөрийн данснаасаа бусад банкны данс руу шилжүүлсэн байдаг. Үндэсний хөрөнгө оруулалт болон Худалдаа хөгжлийн банкны данс руу тус тус шилжүүлсэн байдаг. ..Х.Д- болон түүний эмээ Ж-нарын нэр дээрх болон хамтран эзэмшигчээр бүртгэлтэй дансны хуулгыг шалгахад Жавзанорлом нь У.У-болон Р.У- нарын хадгаламжийн дансанд хамтран эзэмшигчээр бүртгэлтэй, уг 2 хүний дансыг барьцаалж зээл авсан байдаг. ...Ж-нь яаж дээрх 2 хүний хамтран эзэмшигч болгосныг шалгахад 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр У.у-гийн, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Р.Ундрахоболдын хадгаламжийн дансанд хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн байсан. Хамтран эзэмшигчээр нэмсэн гүйлгээ нь Баянгол дүүргийн 01 дүгээр хороонд байрлах Алтай хотхоны Төрийн банкны салбар дахь салбарын ахлах теллер Б.Б-гийн эрхээр хийгдсэн байсан. ...Шалгалтын явцад 19 удаагийн зээл гаргаж нэг зээл нь хоёр задарсан байсан учраас 21 гэж бичсэн байна. Үүнийгээ энэ удаагийн мэдүүлгээр залруулах нь зүйтэй байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 14-16, 232/,
Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр санагдаж байна Д- дотоод сүлжээгээр намайг өрөөнд ороод ирээч гэсэн. Тэр үед хяналт шалгалтаар ирсэн ажилчид манай захирлын өрөөнд байрлаж байсан. Тэгээд би өрөөнд нь ортол Д- “танай салбарт өндөр дүнтэй харилцагч нарын дипозит их байдаг юм байна, надад харагдахгүй байна, та миний компьютер дээр эрхээрээ ороод өгөөч” гэсэн. Би “өө тийм үү, та нарт яагаад харагдахгүй байгаа юм болоо” гэж хэлээд өөрийнхөө нууц үгийг хийгээд Д-ийн ашиглаж байсан компьютерын мэдээлэлд нэвтэрч оруулж өгсөн. Тэгээд Д- удалгүй “болчихлоо таны программаас гарчихлаа” гэхээр нь би “тийм үү” гээд л өнгөрсөн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 21-22/,
Гэрч Г.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Хаан банкны 5540462453 дугаарын данс бол миний данс. 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр миний дансанд 19.900.000 төгрөг, дараа нь 1.100.000 төгрөг, нийт 21.000.000 төгрөг орсон. Учир нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай найз Ганзориг яриад “Д- гэдэг хүний данс руу 20.000.000 төгрөг хийгээд өгөөч, цалингийн зээлээ хаалгаад ипотекийн зээл авах гэж байгаа юм, зээлээ аваад буцаагаад хийчихнэ” гэхээр нь өөрийн Төрийн банкны данснаасаа Д- гэх хүний Хаан банкны данс руу 20.000.000 төгрөг хийгээд тохиролцсоны дагуу 21.000.000 төгрөг дансанд орж ирсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 25/,
Гэрч У.у-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Төрийн банкинд 346900136853 дугаарын хадгаламжийн данс эзэмшдэг. 2014 оны 02 дугаар сард нээсэн санагдаж байна. Би өөрөө гадаадад байсан болохоор үүнийг ашиглаж байгаагүй. 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөг авч байсан. Хадгаламжийн дансыг барьцаалж зээл авсан удаа байхгүй. Өөр хамтран эзэмшигч байхгүй. Миний хадгаламжийг барьцаалж хэн нэгэн зээл авсныг мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 29/,
Гэрч Р.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “ ...Би Төрийн банкинд 109800136981 дугаарын хугацаатай хадгаламжийн данс эзэмшдэг. Хаан банкинд байсан хадгаламжаа 2017 онд Төрийн банк руу шилжүүлсэн санагдаж байна. Үүнээс хойш мөнгө авч зарлагадсан асуудал байхгүй. Хадгаламжийн дансыг барьцаалж зээл авсан асуудал байхгүй. 2019 оны 02 дугаар сард шиг санагдаж байна Төрийн банкнаас залгаад “та хадгаламжаа шалгаж үзсэн үү, хамтран эзэмшигч байгаа юу” гэж нэг асууж байсан. Тэгээд зүгээр харилцагчаа шалгаж байгаа юм л гэж хэлсэн. Би энэ талаар мэдээгүй байсан. Өөр хамтран эзэмшигч байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 1-ийн 30/,
Аудитын шинжилгээний тайлангийн дүгнэлтэд: “...Г.Д- нь Гялс банк үйлчилгээг ашиглан Я.А-, Р.У-, У.У-нарын данснаас 19 удаа нийт 371.610.000.00 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл авсан байна. Г.Д- нь Гялс банк үйлчилгээг ашиглан Я.А-, Р.У-, У.У-нарын данснаас 19 удаа, нийт 371.610.000.00 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл авч өөрийн Төрийн банк дахь 340004130487 тоот данс руу нийт 28 удаагийн гүйлгээгээр 371.557.000.00 төгрөгийг шилжүүлсэн байна” гэжээ /хх 2-н 15-18/,
Төрийн банкны дотоод хяналт, шалгалтын газрын тайланд: “...Мэдээллийн аюулгүй байдлын үйл ажиллагааны цогц журмын 2.1.7 “Ажилтан нь дараах үүрэгтэй” 2.1.7.2-т “нэвтрэх нэр, нууц үгээ бусдад задруулахгүй байх” 8.4 “нууц үгийг дараахь байдлаар хамгаална”, 8.4.1-д “Нууц үгйиг хэн нэгэнд утсаар халахгүй, цахим шууданд хавсаргахгүй, бусдын дэргэд нууц үгийн талаар ярихгүй, нууц үгийг илрүүлэх сануулгыг задруулахгүй байх” гэж заасан байхад Алтай хотхон тооцооны төвийн ахлах теллер Б.Б- нь программын нууц үгээ бусдад алдсанаас хянан шалгагч Г.Д- нь шунахайн сэдэлтээр харилцагч Я.А-, Р.У-, У.У-нарын хугацаатай хадгаламжийг барьцаалан 19 удаагийн үйлдлээр нийт 371.610.000 төгрөгийн онлайн хадгаламж барьцаалсан зээл авч хувьдаа ашигласан, банканд тухайн дүнгээр буюу их хэмжээний бодит хохирол учирсан байна” гэжээ /хх 1-н 213-216/,
Яллагдагчаар Г.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ихэнхдээ мөнгийг эмээ Жавзан-Орломын данс руу хийгээд тэр данснаасаа өөрийнхөө Төрийн банкны 340004130487, 360000178110 дугаарын 2 данс руу шилжүүлдэг байсан. Эдгээр данснууд нь миний Төрийн банкинд байсан цалингийн данснууд байгаа юм. Би тухайн үедээ хүмүүст өртэй байсан. Бас интернетээр мөрийтэй тоглодог байсан. Тэгээд л өрөө дарах мөн мөрийтэй тоглох зорилгоор дээрх бүгдийг хийсэн. Энэ 3 иргэний хувьд бол өмнө нь Төрийн банкинд интернет банк нээлгэсэн байсан. Тэгээд тэр интернет банк нь идэвхгүй байсан. Тэгээд би хамгийн анх А- гэж хүний интернет банкийг хуурамч майл хаяг, утасны дугаарыг бүртгэлийн программд бүртгэсэн. Дараагийн хүмүүс болох Урангоо, Ундрахболд зэрэг хүмүүсийг нь эмээ Жавзан-Орломын данстай хугацаатай хадгаламжийн дансанд холбосон. А- гэж хүний хувьд хугацаатай хадгаламжийг нь банкинд барьцаалсан. Барьцаалаад зээл авахад автоматаар зээлийн данс нээгдэнэ. Би Хаан банкинд 5076145034, Худалдаа хөгжлийн банкинд 457050598, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 2900009141, 2906000217 дугаарын данстай, өөр банкинд данс байхгүй. Ихэнхдээ Худалдаа хөгжлийн банкны данс болох 457050598 дугаарын данснаас гадаад дахь мөрийтэй тоглоомын сайтын данс руу шилжүүлдэг байсан. Дандаа интернет гадаад гүйлгээг ашигладаг байсан. Мөн доллар еврогоор бодож шилжүүлдэг байсан. Цаана байх дансыг нь мэдэхгүй. Би “POKER STAR.COM, 21 CASINO.COM, GUTS.COM” гэсэн сайтуудаар орж тоглодог байсан. ...гэхдээ эдгээр хаяг руу орсон валют болон Худалдаа хөгжлийн данснаас мөнгө хасагдсан огноо нь 2-3 хоногоор зөрүүтэй гардаг” гэсэн мэдүүлэг /хх 1-ийн 35-43/,
Хохирогч Төрийн банк ХХК-ний өргөдөл /хх 1-н 10/, шүүгдэгч Г.Д-ийн Төрийн банкны дансны хуулга /хх 1-н 49-60, 75-76/, Я.А-ийн Төрийн банк дахь 105400135901 тоот дансны хуулга /хх 1-н 61-62/, Т.Жавзан-Орломын Төрийн банк дахь 102800407801 тоот дансны хуулга /хх 1-ийн 63-64/, У.у-гийн Төрийн банк дахь 346900136853 тоот дансны хуулга /хх 1-ийн 65-67/, Р.У-ын Төрийн банк дахь 109800136981 тоот дансны хуулга /хх 1-н 68-70/, шүүгдэгч Г.Д-ийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкин дахь 2900009141 тоот дансны хуулга /хх 1-н 71-74/, Т.Жавзан-Орломын дансыг У.у-, Р.У- нарын данстай холбосон хуулга /хх 1-н 103-106/, Г.Д- нь сервер рүү нэвтэрч Гялс банкны эрхийг зассан хуулга /хх 1-н 107-112/, шүүгдэгч Г.Д-, Төрийн банк ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх 1-н 121-128/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 131-145/, шүүгдэгч Г.Д-ийн нэр дээр авлага үүсгэн харилцагчдын хохирлыг барагдуулах тухай Гүйцэтгэх захирлын тушаал, эрсдэлийн удирдлагын хорооны шийдвэр /хх 1-н 217-220/, шүүгдэгч Г.Д-ийг ажлын байрны тодорхойлолт /хх 1-н 221-224/, шүүгдэгч Г.Д-ийн ажилд томилсон тушаал /хх 1-н 225-227, 229/, шүүгдэгч Г.Д-ийг ажлаас чөлөөлсөн тушаал /хх 1-н 228-, Төрийн банк болон Д- нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 1327 дугаартай хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай захирлын тушаал /1-р хх-ийн 221-230-р хуудас/, Г.Д-ийн гялс банкаар дамжуулж хийсэн гүйлгээний хуулбар /хх 1-н 241-244/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:
Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Д- нь Төрийн банкны дотоод хяналт, шалгалтын газрын хянагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.
Тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг хариуцсан этгээд биш байх бөгөөд тухайн гэмт хэргийн субьект биш гэж шүүх дүгнэлээ.
Төрийн банк нь шүүгдэгч Г.Д-өд өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд нь шүүгдэгч Г.Д- болох нь тогтоогдохгүй байна.
Харин шүүгдэгч Г.Д- нь Төрийн банкны дотоод хяналт, шалгалтын газрын хянагчаар ажиллаж өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж Төрийн банкны харилцагч болох Я.А-, Р.У-, У.У-нарын хадгаламжийг барьцаалж 371.610.000 төгрөгийг залилан мэхэлж авсан болох нь тогтоогдсон гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч тухайн банкинд дотоод хяналт, шалгалтын газрын хянагчаар ажиллаж байсан давуу байдлаа ашиглаж тухайн гэмт хэргийг үйлдсэн байх ба уг албан тушаалын ажлыг эрхлээгүй бол тухайн гэмт хэргийг үйлдэх боломжгүй тул албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч нь Төрийн банкинд хадгалуулсан мөнгө, эд хөрөнгө зэргийг хариуцах этгээд биш бөгөөд баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг албан тушаалтын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөн зүйлчлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгчид холбогдуулж ирсэн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт болон шүүхээс өөрчилсөн Эрүүгийн хуулийн зүйл, заалтад заасан оногдуулах ял шийтгэлийн хувьд ижил болохыг дурдах нь зүйтэй.
Мөн яллах дүгнэлт болон яллагдагчаар татах тогтоолд шүүгдэгчийг 371.590.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн байх боловч хэрэгт авагдсан Төрийн банкны дотоод хяналт, шалгалтын газрын тайлан, Аудитын байгууллагын дүгнэлтээр 371.610.000 төгрөгийн зээл авсан болох нь тогтоогдсон, Төрийн банкнаас уг харилцагч нарын дансыг барьцаалж авсан зээлийг уг мөнгөн дүнгээр хаасан нь баримтаар тогтоогдсон тул хохирлын хэмжээг 371.610.000 болгон өөрчилөх нь зүйтэй байна.
Энэ нь мөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Д- нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Төрийн банкны дотоод хяналт, шалгалтын газрын хянагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 19 удаагийн үйлдлээр Төрийн банканд итгэмжлэн хариуцуулж, хугацаатай хадгаламжинд мөнгөө хадгалуулсан харилцагч Я.А-, Р.У-, У.У-нарын хадгаламжийг барьцаалж Гялс банкны эрхийг ашиглан онлайн хадгаламж барьцаалсан зээл авч байгаа мэтээр нийт 371.610.000 /гурван зуун далан нэгэн сая, таван зуун ерэн мянга/ төгрөгийг залилан авч Төрийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн төлөөлөгч Х.Баттулгын: “...хянан шалгагч Д- нь харилцагч Я.А-ийн нэр дээрх 162.638.001 төгрөгийн хадгаламжийг барьцаалж 141.040.000 төгрөгийг, харилцагч Р.У-ын нэр дээрх 166.803.102 төгрөгийн хадгаламжийг барьцаалж 133.200.000 төгрөгийг, харилцагч У.у-гийн нэр дээрх 107.276.597 төгрөгийн хадгаламжийг барьцаалж 97.370.000 төгрөгийг авсан байсныг шалгуулахаар цагдаад хандсан ба Д-өд энэ талаар хэлэхэд авч хэрэглэсэн талаараа хүлээн зөвшөөрсөн. Одоо манай банкны хувьд дээрх хүмүүсийн хадгаламж барьцаалсан зээлийг Х.Д-ийн нэр дээр авлага болгоод шилжүүлсэн, хүмүүсийн барьцаалсан мөнгийг хаасан байгаа. ... А-ийн нэр дээрх зээлийн дансны хуулгыг шалгахад эхлээд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 45.000.000 төгрөгийг зээлж, Ж-гэх нэр дээрх хүний Төрийн банкны данс руу шилжүүлсэн байсан. Жавзан-Орломын дансыг шалгахад хянан шалгагч Х.Д-ийн данс руу шилжсэн, Д- өөрийн данснаасаа бусад банкны данс руу шилжүүлсэн байдаг. Үндэсний хөрөнгө оруулалт болон Худалдаа хөгжлийн банкны данс руу тус тус шилжүүлсэн байдаг. ..Х.Д- болон түүний эмээ Ж-нарын нэр дээрх болон хамтран эзэмшигчээр бүртгэлтэй дансны хуулгыг шалгахад Жавзанорлом нь У.У-болон Р.У- нарын хадгаламжийн дансанд хамтран эзэмшигчээр бүртгэлтэй, уг 2 хүний дансыг барьцаалж зээл авсан байдаг. ...Ж-нь яаж дээрх 2 хүний хамтран эзэмшигч болгосныг шалгахад 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр У.у-гийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Р.Ундрахоболдын хадгаламжийн дансанд хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн байсан. Хамтран эзэмшигчээр нэмсэн гүйлгээ нь Баянгол дүүргийн 01 дүгээр хороонд байрлах Алтай хотхоны Төрийн банкны салбар дахь салбарын ахлах теллэр Б.Б-гийн эрхээр хийгдсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 14-16, 232/, гэрч Б.Б-гийн: “... 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр санагдаж байна Д- дотоод сүлжээгээр намайг өрөөнд ороод ирээч гэсэн. Тэр үед хяналт шалгалтаар ирсэн ажилчид манай захирлын өрөөнд байрлаж байсан. Тэгээд би өрөөнд нь ортол Д- “танай салбарт дүнтэй харилцагч нарын дипозит их байдаг юм байна, надад харагдахгүй байна та миний компьютер дээр эрхээрээ ороод өгөөч” гэсэн. Би “өө тийм үү, та нарт яагаад харагдахгүй байгаа юм болоо” гэж хэлээд өөрийнхөө нууц үгийг хийгээд Д-ийн ашиглаж байсан компьютерын мэдээлэлд нэвтэрч оруулж өгсөн. Тэгээд Д- удалгүй “болчихлоо таны программаас гарчихлаа” гэхээр нь би “тийм үү” гээд л өнгөрсөн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 21-22/, гэрч Г.Э-ын: “...Хаан банкны 5540462453 дугаарын данс бол миний данс 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр миний дансанд 19.900.000 төгрөг, дараа нь 1.100.000 төгрөг нийт 21.000.000 төгрөг орсон. Учир нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай найз Ганзориг яриад “Д- гэдэг хүний данс руу 20.000.000 төгрөг хийгээд өгөөч, цалингийн зээлээ хаалгаад ипотекийн зээл авах гэж байгаа юм зээлээ аваад буцаагаад хийчихнэ” гэхээр нь өөрийн Төрийн банкны данснаасаа Д- гэх хүний Хаан банкны данс руу 20.000.000 төгрөг хийгээд тохиролцсоны дагуу 21.000.000 төгрөг дансанд орж ирсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 25/, гэрч У.у-гийн: “...Би Төрийн банкинд 346900136853 дугаарын хадгаламжийн данс эзэмшдэг. 2014 оны 02 дугаар сард нээсэн санагдаж байна. Би өөрөө гадаадад байсан болохоор үүнийг ашиглаж байгаагүй. 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөг авч байсан. Хадгаламжийн дансыг барьцаалж зээл авсан удаа байхгүй. Өөр хамтран эзэмшигч байхгүй. Миний хадгаламжийг барьцаалж хэн нэгэн зээл авсныг мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 29/, гэрч Р.У-ын: “ ...Би Төрийн банкинд 109800136981 дугаарын хугацаатай хадгаламжийн данс эзэмшдэг. Хаан банкинд байсан хадгаламжаа 2017 онд Төрийн банк руу шилжүүлсэн санагдаж байна. Үүнээс хойш мөнгө авч зарлагадсан асуудал байхгүй. Хадгаламжийн дансыг барьцаалж зээл авсан асуудал байхгүй. 2019 оны 02 дугаар сард шиг санагдаж байна Төрийн банкнаас залгаад “та хадгаламжаа шалгаж үзсэн үү хамтран эзэмшигч байгаа юу” гэж нэг асууж байсан. Тэгээд зүгээр харилцагчаа шалгаж байгаа юм л гэж хэлсэн. Би энэ талаар мэдээгүй байсан. Өөр хамтран эзэмшигч байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 1- 30/, Аудитын шинжилгээний тайлангийн дүгнэлт /хх 2-н 15-18/, Төрийн банкны дотоод хяналт, шалгалтын газрын тайлан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Д- нь Төрийн банкны харилцагч Я.А-, Р.У-, У.У-нарын хугацаатай хадгаламжаас нийт 19 удаагийн үйлдлээр 371.610.000 төгрөгийг баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Уг гэмт хэргийн улмаас Төрийн банкинд учирсан Аудитын шинжээчийн дүгнэлт болон Төрийн банкны дотоод хяналт шалгалтын тайлангаар тогтоогдсон 371.610.000 төгрөгийг шүүгдэгч Г.Д-өөс гаргуулж хохирогч Төрийн банканд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Г.Д-ийг гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 04 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч тухайн зүйл заалтад заасан доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Г.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хохирол нөхөн төлөөгүй, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээж авах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-өд шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй хэрэггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР