| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00545/И |
| Дугаар | 604 |
| Огноо | 2016-11-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 604
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, РД:*******, ******* овогт *******ийн *******ийн хүсэлттэй Улсад ажилласан жил тогтоолгох тухайхэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Ховд аймгийн Барилга угсралтын трестийн цахилгаан сан эдлэл бэлтгэх цехэд болон барилга үйлдвэрлэлийн баазад 1982 оны 06 сарын 20-ны өдрөөс эхлэн 1995 оныг дуустал цахилгаанчнаар ажиллаж байсан билээ. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэсэн боловч 1982 оны 6 сарын 20-ны өдрөөс 1995 оныг хүртэл ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр цалингийн тодорхойлолт олдохгүй байгаа учир хохироход хүрээд байна. Иймд 1982 оны 6 сарын 20-ны өдрөөс 1995 оныг хүртэл Барилга угсралтын трестийн барилга үйлдвэрлэлийн бааз болон цахилгаан сан эдлэлийн цехэд ажиллаж байсаныг мэдэх бригадын дарга Л.*******, нимгэн төмөрчин О.*******, токарьчин Б.Оюун нар сайн мэдэх учраас гэрчээр асууж намайг Ховд аймгийн Барилга угсралтын трестийн цахилгаан сан эдлэл бэлтгэх цехэд болон Барилга үйлдвэрийн баазад цахилгаанчин , мотор ороогчоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн хүсэлт гаргах эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасан харьяалал зөрчөөгүй байх ба мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Д.******* нь 1982 оны 06 сарын 20-ны өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд цахилгаанчин, мотор ороогчоор ажиллаж байсан болох нь
2016 оны 10 сарын 18 өдрийн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 1620 тоот лавлагаа,
1982 оны 08 сарын 24 өдрийн Барилга угсралтын конторын даргын 187 тоот Ажилд томилох тухай тушаал,
1992 оны 3 сарын 31 өдрийн Ховд аймгийн өмч хувьчлалын комиссын 30 тоот тогтоол,
1992 оны 3 сарын 31 өдрийн Ховд аймгийн өмч хувьчлалын комиссын 31 тоот тогтоол,
Д.*******ийн 8 дугаар 5 жилийн гавшгайчийн үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, Д.*******ийн цэргийн батлахын нотариатаар батлуулсан хуулбар,
Барилга угсралтын трестийн ажилчдын 1990 онд хамт олноороо авахуулсан хар зураг,
Д.*******ийн 1988 оны мотор ороох цехед, ажлын байран дээрээ авахуулсан хар зураг эх хувиараа,
Д.*******ийн 1985 онд ажлын байран дээрээ тоног төхөөрөмжийн засвар хийж байгаа хар зураг,
1986 оны 2 сарын 26 өдөр олгосон талархал,
Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэсийн 2016 оны 10 сарын 21 өдрийн 476 тоот лавлагаа,
1990 оны 6 сарын 21 өдрийн Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 145 тоот тушаал,
Гэрч Л.******* ...Би 1982 оны 6 сард ТМсургууль төгсөж ирээд Ховд аймгийн Барилга угсралтын трестэд нормчноор 1986 оныг хүртэл ажилласан. *******ийн ******* нь 1982 онд цэргээс халагдаж ирээд надтай хамт Барилга угсралтын трестийн дарга дээр хамтдаа орж зөвлөлийн хурлаар нь орж нэг өдөр ажилд томилогдож байсан ба ******* нь цахилгаанчнаар би нормчноор томилогдож байсан. ******* нь слесариар ажиллаж байгаагүй харин цахилгаанчнаар ажиллаж байсан. Би *******ийн *******ийг 1982 оноос эхлээд 1995 оныг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестийн сан эдлэл бэлтгэх цехэд цахилгаанчнаар ажиллаж байсаныг мэдэж байна..... гэх мэдүүлэг,
Гэрч О.******* ... Би 1981 оноос эхлээд Ховд аймгийн Барилга угсралтын трестийн материал үйлдвэрлэлийн баазын цахилгаан сан эдлэл бэлтгэх цехэд нимгэн төмөрчнөөр ажиллаж байсан. *******ийн ******* нь 1982 оны 6 сараас 1995 оныг хүртэл Барилга угсралтын трестийн материал үйлдвэрлэлийн баазын цахилгаан сан эдлэл бэлтгэх цехэд цахилгаанчнаар ажиллаж байсан. Тухайн үед манайд цахилгаанчнаар *******, Жаргалсайхан, Лхагва гээд хүмүүс ажиллаж байсан. Би *******ийн *******ийг 1982 оноос 1995 оныг хүртэл манай байгууллагад цахилгаанчнаар ажиллаж байсан нь үнэн.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож , Д.*******ийн мотор ороогчоор ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон 1988 онд ажлын байран дээрээ мотор ороох цехэд ажиллаж байсан хар зураг баримтуудаар тогтоогдож байх тул ******* овогт *******ийн *******ийг 1982 оны 06 сарын 20 өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд цахилгаанчин, мотор ороогчоор ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар******* овогт *******ийн *******ийг 1982 оны 06 сарын 20 өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд цахилгаанчин, мотор ороогчоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ