| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00492/И |
| Дугаар | 530 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 530
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* хороо, Хангайн ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, *******ууд овогт *******ын *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ж.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 онд 10-р анги төгсөөд 1983 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Нийгмийн аюулаас хамгаалах хэлтсийн цагдан сэргийлэх ангид анх ажилд орж 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Энэ хугацаанд цагдан сэргийлэх ангийн урьдчилан хорих байрны жижүүрийн цагдаагаар ажиллаж байсан. 1993 онд батлагдсан Цагдаагийн байгууллагын тухай хуулиар урьдчилан хорих байранд 1 жил ажиллахад 3 сарын нэмэгдэл олгох заалттай байсан. Иймд намайг 1986 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн Цагдан сэргийлэх хэлтэст сэргийлэгчээр, 1990-1995 он хүртэл Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.******* нь 1986 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн Цагдан сэргийлэх хэлтэст сэргийлэгчээр, 1990-1995 он хүртэл Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймаг дахь Цагдаагийн газарт Хэв журмын цагдаагаар ажиллаж байсан Ж.*******ын 1994-1995 оны цалингийн тодорхойлолт,
-Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 02/3130 дугаартай лавлагаа,
-Ж.*******ын 1987 онд сэргийлэгчээр ажиллаж байх үеийн гэх гэрэл зураг,
-Ж.*******ын 1991 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шагнагдсан гэх Баярын бичиг,
-Гамшигаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч онцгой байдлын ахмад Д.Очирбадамын Ж.*******ын гэр нь 1996 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шатсан гэх тодорхойлолт,
-Иргэн Б.*******ын Ж.******* нь 1986 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн Цагдан сэргийлэх хэлтэст сэргийлэгчээр, 1990-1995 он хүртэл Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар ажиллаж байсан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
-Иргэн Ц.*******гийн Ж.******* нь Ховд аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлсийн цагдан сэргийлэх ангид 1986 оны 10 сарын 01-ний өдөр томилогдон ажилласан. Тэгэхэд би цагдан сэргийлэх ангид эрүүгийн ахлагч төлөөлөгч, Цагдаагийн хэлтсийн орлогч даргаар ажиллаж байсан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг болно.
Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Ж.******* нь 1986 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн Цагдан сэргийлэх хэлтэст сэргийлэгчээр, 1990-1995 он хүртэл Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ууд овогт *******ын *******ыг 1986 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн Цагдан сэргийлэх хэлтэст сэргийлэгчээр, 1990-1995 он хүртэл Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА