Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 163

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: Б.Батсайхан,

           Шүүгдэгч: Б.Э- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б.Э-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905034971112 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Э-, ...н, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, урлаг судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Э- нь 2018 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гар утас худалдааны төв”-д лангуу түрээслэгч иргэн Б.А-д “гар утсыг бусдад зараад өгье” гэж 1 ширхэг Эл жи /LG x cam/, 1 ширхэг Эл Жи /Lg g-5/, 1 ширхэг Самсунг эс-5 дуос /Samsung s-5 duos/ загварын гар утсууд, бэлэн 100.000 төгрөгийг, мөн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “гар утсыг бусдад зараад өгье, тэтгэврийн зээл буухаар өгье, бэлэн мөнгө зээлчих” гэж 2 ширхэг Самсунг Эс-8 /Samsung s-8/, 2 ширхэг Самсунг Эс-7 /Samsung s-7/, загварын гар утаснууд, бэлэн 300.000 төгрөгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж тус тус залилан авч 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 8 дугаар сарын 10-ны үеэр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гар утас худалдааны төв”-д лангуу түрээслэгч иргэн Д.Д-д “гар утсыг бусдад зараад өгье” гэж 1 ширхэг Самсунг Эс-8 /Samsung S-8/, 1 ширхэг Самсунг Эс-7 /Samsung s-7/, 1 ширхэг Самсунг А-6 /Samsung А-6/ гар утаснуудыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч 980.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гар утас худалдааны төв” дотор иргэн Б.Б-т “гар утаснуудыг чинь худалдаж өгнө” гэж Ноте-8 загварын гар утас 1 ширхэг, Самсунг Эс-8 Плас загварын гар утас 1 ширхэгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гар утас худалдааны төв” дотор иргэн Ц.Ц-т “гар утаснуудыг чинь худалдаж өгнө” гэж Самсунг Эс 8 Плас, Самсунг Эс-8 загварын 2 ширхэг гар утсыг, 2019 оны 7 дугаар сараас 8 дугаар сарын 05-ны өдрийн хооронд “тэтгэврийн зээл хаагаад буцаагаад өгнө” гэж 1.850.000 төгрөгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч, нийт 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “гар утас худалдааны төв” дотор иргэн М.Б-д “гар утсыг худалдаж өгнө” гэж Ай Фоне 7 загварын 1 ширхэг гар утсыг хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч 528.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 7 дугаар сараас 8 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гар утас худалдааны төв”-д иргэн Б.М-ийн лангуун дээр худалдагчаар ажиллаж байхдаа өөрийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 25 ширхэг гар утсыг завшиж 8.940.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Б.Э- шүүх хуралдаанд: “...А- эгчээс авсан утсыг намайг лангуу түрээсэлж байхад миний лангуун дээр тавьж заруулж байсан. Тэгээд зарсан зараагүй нь мэдэгдэхгүй байж байгаад алга болчихсон. Би тэр утсыг алга болсон байсан учраас би төлнө гэж хэлсэн. Гэхдээ би А- эгчийн утсыг аваагүй учир хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн М-ийн лангуун дээр ажиллаж байхдаа өөрөө авсан гар утасны мөнгийг төлөөгүй байсныг мөн энэ хэргийн хохирол болгосон байна” гэв.

Хохирогч Б.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын автобусны буудлын хажууд байрлах гар утас худалдааны төв дотор 09 тоот лангууны худалдагч хийдэг юм.  Б.Э-т 2018 оны 11 дүгээр сард LG x cam загварын 170.000 төгрөгний үнэтэй шинэ утас, LG G-5 загварын гар утсыг 250.000 төгрөг, Samsung S-5 duos загварын 200.000 төгрөгний үнэтэй гар утас зэргийг бэлэн 100.000 төгрөгний хамт өгсөн. Үүний дараа 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Э- надаас “500.000 төгрөг байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “яах гэж байгаа юм бэ, урьдны мөнгө төгрөгөө өгөөч” гэхэд “би эмээгийнхээ тэтгэврийн зээлийг дараад дахиж зээл аваад таны мөнгийг өгье” гэсэн юм. Тэгэхээр нь би итгээд өөрийн мөнгөө авахын тулд Э-т ...300.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Samsung S-8 загварын гар утас 2 ширхэгийг өгсөн. Тус бүрийн үнэ нь 450.000 төгрөний үнэтэй Samsung S-7 загварын гар утас 2 ширхэгийг өгсөн. Тус бүрийн үнэ 200.000 төгрөгөөр бодож надаас авсан. Би Э-аас гар утас болон бэлэн мөнгө огт аваагүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 10-14/,

Хохирогч Я.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн орчимд санагдаж байна. Э- нь манай лангуун дээр гар утас байхгүй байна. Самсунг галакси эс-7 эджи /250.000/ төгрөг, галакси эс-8 /350.000 төгрөг/ зэрэг 2 гар утсыг миний таньдаг хүн маань авъя гээд байна. Манай лангуун дээр энэ хоёр гар утас дуусчихсан байна гэхээр нь мөнгийг нь хэзээ өгөх талаар асуухад хүн нь орж ирж үзээд авахаар болвол шууд мөнгийг өгөөд авах болно гэж хэлсэн. Тэгэхээр нь Э-т гар утсыг зүгээр ямар нэгэн баримт үйлдэлгүй өгчихсөн юм. Манай төв дотор ийм байдлаар нэг нэгийнхээ гар утсыг зараад өгье гээд авдаг тохиолдол байдаг. Ингээд утсаа зарсан юм уу, мөнгөө авъя гэхэд гар утсыг зарчихсан. Пос машинд карт уншуулсан байгаа, мөнгөө аваад өгье гэж хэлсэн. ...2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ...намайг хөдөө явахад гар утас өгч явуулаад заруулах уу гэхээр нь гар утас өгөхгүй гэхэд би Самсунг Галакси 2018 оны А6 загварын гар утсыг 400.000 төгрөгөөр зараад өгье гээд аваад явсан. ...Самсунг А6 маркийн гар утсыг буцаан авсан”  гэсэн мэдүүлэг /хх 1-н 18-23/,

Хохирогч Ц.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 100.000 төгрөг, мөн оны 7 дугаар сарын 19-ний өдөр 250.000 төгрөг, 8 дугаар сарын 05-нд 1.500.000 төгрөг эмээгийнхээ тэтгэврийн зээлийг хаагаад дахиад зээл авах гэж байгаа юм тэгэхээрээ мөнгийг тань өгнө гэж хэлсэн боловч одоо хүртэл өгөөгүй. Надаас мөнгө зээлэхдээ дандаа 5926119758 гэх Энхчимэг гэх хүний данс руу шилжүүлдэг байсан Энхчимэг гэх хүн төрсөн дүү нь байсан. Мөн 7 дугаар сарын дундуур санагдаж байна Samsung s-8 гар утас 400.000 төгрөгний үнэтэй, Samsung s-8 plus 480.000 төгрөгийн үнэтэй гар утаснуудыг таньдаг хүндээ зараад өгье гээд авсан. Тэгээд би гар утасныхаа мөнгийг нэхэхэд пос машинд картаар уншуулсан байгаа дараа нь мөнгийг тань өгье гэсэн боловч өргөө кино театрын баруун талд байх Аривжих ломбарданд тавьсан байсан. Надад мөнгөн хохирол учирсан тул цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 213-214/,

Хохирогч М.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ байж байхад хажуу талын лангуу болох 23 дугаар лангууны Ээгий гэх эмэгтэй манай лангуун дээр хүрч ирээд айфоне 7 загварын гар утас байгаа юу гэж асуухаар нь шинэ алтлаг өнгийн гар утсыг авч өгсөн. Тэгтэл Ээгий гар утсыг чинь зараад өгье орой надаас хүн ирж авна мөнгийг нь тэр доор нь өгнө гэж хэлээд орой гар утсыг чинь зарсан, карт уншуулсан маргааш мөнгийг нь өгье гэж хэлээд ажлаа хаагаад явсан. Маргааш Ээгийгээс гар утасны мөнгөө нэхэхэд мөнгө орж ирээгүй байна гэж хэлээд маргааш болсон, дахиад мөнгө асуухад мөнгө орж ирээгүй гэж хэлсэн. Үүнээс 130,000 төгрөгийг өгсөн үлдэгдэл мөнгийг өгөөгүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 241-242/,

Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай гэр бүл болох эхнэр Б- бид хоёр хувиараа гар утасны лангуу ажиллуулж би хажууд нь гар утас засварладаг юм. Э- гэх эмэгтэй манай гар утас худалдааны төвд хүн болгоны лангуунууд дээр худалдагчаар ажилладаг эмэгтэй байсан. ...2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Э- гэх эмэгтэй эхнэр Б- бид хоёроос Самсунг Нөт-8, Самсунг Эс-8 плас маркийн гар утаснуудыг хүнд зарж өгөөд мөнгийг нь аваад ирье гэж хэлээд аваад явсан. Самсунг Нөт 8 гар утсыг 680.000 төгрөгөөр Самсунг эс-8 плас гар утсыг 550.000 төгрөгөөр зарж өгнө гэж авсан. Тэрнээс хойш мөнгийг нь өгөхгүй алга болсон. Утсаар ярих гээд 89144100 гэсэн дугаар луу нь эхнэр бид хоёр утасныхаа мөнгийг нэхэх гээд залгахад утсаа авахгүй алга болсон юм. Нэг ч удаа уулзаагүй” гэсэн мэдүүлэг /хх 2-н 21-22/,

Хохирогч Б.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би маргааш өглөө нь гар утаснуудаа тоолоод хүлээгээд автал 16 ширхэг гар утас байхгүй, Э- аваад явсан байсан. Араас нь Э-ын 89144100 гэсэн дугаар луу залгаад зарим нь утас нь дутуу байна шүү дээ гэхэд Э-ын найз нь авсан, утаснуудаа дэвтэр дээр бичээд үлдээсэн зарвал мөнгийг нь шилжүүлээд зарагдахгүй бол буцаагаад аваад ирнэ гэсэн. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр яваад 18-ны орой ирнэ гэж хэлээд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ажилдаа очно гэж хэлээд явсан боловч одоог хүртэл ирээгүй утсаар ярихад хөдөө байна бороо ороод очиж чадахгүй байна, аль эсвэл одоо гарлаа гээд ахаараа яриулж арга саам хийсэн. Тэрнээс хойш Энхчимэгтэй уулзаж чадаагүй. ...Б.Э- нь Аривжих ломбарданд тавьсан утаснаас аваад одоо бодит хохирол 6.450.000 төгрөгийн хохиролтой байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 78-81, 2-н 125-126/,

Иргэний нэхэмжлэгч Б.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай ломбарданд тэр Э- гэх эмэгтэй 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр орж ирж 1.200.000 төгрөгөнд Ай Фон 7 маркийн гар утас 2 ширхэг, Самсунг эс-8 плас маркийн гар утас 2 ширхэгийг үнэлүүлж 7 хоногийн барьцаанд тавиад мөнгийг нь авч гарсан. Манай ломбарданд тавихдаа тэр эмэгтэй манай лангуунд урдаас бараа ирж байгаа барааны мөнгө дутаад барааны мөнгөө гүйцээж өгөх гэж байгаа юм гэж хэлээд мөнгөө бэлнээр нь аваад гарсан. Дараа нь 2019 оны 7 дугаар сарын 18-нд дахиж орж ирээд Самсунг эс-8 маркийн гар утас 2 ширхэг, Самсунг эс-8 плас 1 ширхэг, Ай Фон гар утас 1 ширхэг нийт 4 утсыг 1.500.000 төгрөгөнд үнэлүүлж тавьсан. Бас л барааны мөнгө дутчихлаа гэж бэлнээр авч 14 хоногийн хугацаатай тавиад гарсан юм. 2019 оны 7 дугаар сарын 03-нд тавьсан гар утаснуудынхаа мөнгийг увуулж цувуулж 1.000.000 төгрөг хасаж, 3 утас болох Ай Фоне-7 2 ширхэг, Самсунг эс-8 плас 1 ширхэгийг буцааж авсан. Тэрнээс хойш 2019 оны 8 дугаар сарын 07-нд дахин орж ирж Самсунг А6, А-50, Нөүт-8, Жи-3 маркийн гар утаснуудыг 1.100.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Барьцаанд тавихдаа тэр эмэгтэй би хүнээс мөнгө зээлээр авсан, тэр мөнгө нэхэгдээд байна гэж хэлж мөнгө бэлнээр авч гарсан, өмнөх утаснуудаа сунгалт хийгээгүй гарч явсан. Тэгээд дахиад 2019 оны 8 дугаар сарын 16-нд Самсунг эс-7 2 ширхэг, Самсунг эс-8 2 ширхэг утаснуудыг 700.000 төгрөгөнд барьцаалж мөнгөө бэлнээр нь авч гарч явсан. Тэгээд дахиад маргааш нь буюу 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Самсунг А6, Ху вэй Хоннер маркийн гар утас 2 ширхэгийг 350.000 төгрөгөнд барьцаанд тавиад мөнгөө бэлнээр аваад гарч явсан. Тэр эмэгтэй зээлийн хүү нэхэгдээд байна гэж хэлж байсан. Одоогоор Э- гэх эмэгтэй 16 ширхэг нэр төрөл янз бүрийн гар утас 3.850.000 төгрөгийн барьцаанд тавьсан байгаа. Манай байгууллагад учруулсан 3.850.000 төгрөгийг Э- гэх эмэгтэйгээс нэхэмжилж байна, өөр гомдол нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 85-86/,

Иргэний нэхэмжлэгч А.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би өөрийн найз М-т 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн орчим Самсунг А-9 загварын 2019 онд үйлдвэрлэгдсэн, Самсунг Нөте-8 маркын гар утаснуудыг зараад өгөөч гэж өгсөн. М- утсыг минь Өргөө кино тетрын урд байрлах гар утас худалдааны төвд байрлах лангуун дээрээ худалдагч Э-т хүлээлгэж өгсөн юм байна лээ. Тэгсэн чинь Э- миний гар утсыг яасан нь мэдэгдэхгүй алга болсон” гэсэн мэдүүлэг /хх 2-н 145-146/,

Гэрч Д.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Э- гэх эмэгтэйг Ээгий гэж нэрээр нь мэддэг байсан. 2017 онд манай гар утас худалдааны төвийн 1 дүгээр лангуун дээр сууж байхдаа Б-ийн утаснаас нэг утас дутаасан гэж сонсож байсан. Тэгээд 23 дугаар лангуун дээр худалдагчаар сууж байхдаа М-ийн эзэмшлийн мөн А-гийн 2 гар утас, 4 дүгээр лангууны Цэрэнсоном эгчээс бэлэн мөнгө, 2 гар утас авсан. Эдгээр утсыг Ээгий /Э-/ нь хөдөө ургийн баярт аваачиж зарна гэж авч яваад тэр чигээрээ алга болсон. Тэрнээс хойш Ээгий нь ирэхгүй алга болсон. Сүүлд нь сонсож байхад Э- /Ээгий/ зарна гэж хэлж авсан гар утсаа ломбарданд тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 95/,

Гэрч Ц.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр эхнэр Бямбасүрэнгийн хамт гар утас худалдааны төвийн лангуун дээрээ байж байхад Ээгий /Э-/ гэх эмэгтэй хүрч ирээд манай эхнэртэй уулзаад Ай Фон-7 байна уу гэж асууж зараад өгье гэж хэлээд нэг Ай Фон-7 маркийн гар утас аваад явсан. Тэр оройдоо гар утсыг нь зараад мөнгийг нь өгнө гэж байсан. Би тэгээд тоогоогүй байж байгаад 3 хоногийн дараа асуухад эхнэр 130.000 төгрөг өгсөн, үлдсэн мөнгийг нь орой өгнө, карт уншуулсан байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 246-247/,

Гэрч Э.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Эхэндээ мэдээгүй, сүүлд нь Шүүдэрийн ярианаас 14 ширхэг гар утсыг нь аваад хөдөө явчихсан. Утас нь холбогдохгүй байгаа талаар олж мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 87-88/,

Гэрч П.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сараас 23 дугаар лангуу буюу Ш-ийн лангуунд худалдагчаар ажиллаж байсан. Тэгээд Э- нэг өдөр гэнэт ажилдаа ирэхээ больсон. Тэгээд М- гар утсаа тоолж үзэхэд олон гар утас дутаасан байсан. Мөн зарим өөр лангууны хүнээс гар утсыг чинь зараад өгье гэж аваад ломбарданд тавьсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 96/,

Гэрч М.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гар утас худалдааны төвд хувиараа гар утас худалдан борлуулдаг юм. Би М-ийн лангуу буюу Э-ын хажууд 24 тоот лангуун дээр гар утас борлуулдаг юм. 2019 оны 01 дүгээр сараас М- нь Э- гэх хүнийг лангуун дээрээ худалдагчаар авсан. Намайг харж байхад бол Э- бол гар утас зараад байдаг байсан. Мөн гар утас 2-3 ширхэгээр нь авч гараад зар тавьсан байсан юм, ашгүй хүн авчихлаа гэж хэлээд орж ирдэг байсан. Гар утас зарсан мөнгөө М-т дансаар нь хийчихлээ гэж хэлээд лангуун дээрээ ирдэг байсан. Бүр нэг удаа их олон гар утас торонд хийгээд боосон, ургийн баярт явж зарна гэж хэлээд аваад явж байсан. Дараа нь М- бууж ирээд Э-ыг асуухаар нь утас аваад гараад явсан гэсэн чинь би яв гэж хэлээгүй гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 131/,

Яллагдагч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Б.А- болон Я.Д- нарыг 2017 оноос хойш таньж мэднээ. Бид нар Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гар утас худалдааны төвийн лангуун дээр сууж байгаад танилцаж байсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын дундаас эхлэн Б.М-ийн лангуун дээр сууж байсан. Энэ лангуун дээр сууж байхдаа Б.А- болон Я.Д- нараас гар утсыг нь зарж борлуулж өгнө гэж хэлээд гар утас авсан. Мөн Б.А-гаас өөрийн дансаар 400.000 төгрөгийг авч байсан. Гар утасны тухайд гэвэл Б.А-гаас LG X cam загварын гар утас, LG G5 загварын гар утас, Самсунг эс-5 загварын гар утас, Самсунг эс-8 загварын 2 ширхэг гар утас, Самсунг эс-7 загварын 2 ширхэг гар утас зэргийг зарж борлуулж өгнө гэж хэлээд авч байсан. Дээрх гар утаснуудын төлбөр мөнгийг буцаан өгсөн зүйл байхгүй. ...хүнээс өдрийн хүүтэй мөнгө зээлээр аваад бцаагаад төлж чадахгүйд хүрээд Б.М-ийн лангуунаас утас аваад ломбарданд тавиад мөнгийг нь хэрэглэсэн. Мөн гар утас худалдааны төв дотор ажилладаг хүмүүсээс гар утас зараад өгье гэж хэлээд утсыг аваад Аривжих ломбарданд тавиад мөнгийг зээлсэн хүндээ өгсөн. Нэгээс аваад нөгөөд өгсөөр байгаад ийм байдалд хүрсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 55-56, 2-н 115-117/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 74, 209/, хохирогч нарын өргөдөл /хх 1-н 2-3, 75, 210, 238, 2-н 18/, эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 38-39, 42-43, 126-127, 221-222, 2-н 2-3, 28-29/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 58-60, 2-н 57-61, 69-91/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх 1-н 70-71, 207, 2-н 16/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 1-н 104-107/, гар утас таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх 1-н 108-114, 116-119, 2-н 94/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 1-н 115, 120-121, 123, 2-н 52/, хохирогч Б.М-ийн гар утасны тооцооны дэвтэр /хх 1-н 134-144/, талбайн түрээсийн гэрээ /хх 1-н 148-167/, Б.Энхчимэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-н 170-197/, хохирогч Ц.Ц-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-н 218-220/, хохирлын тооцоо /хх 2-н 48-50/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Э- нь 2018 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гар утас худалдааны төв”-д лангуу түрээслэгч иргэн Б.А-д “гар утсыг бусдад зараад өгье” гэж 1 ширхэг Эл жи /LG x cam/, 1 ширхэг Эл Жи /Lg g-5/, 1 ширхэг Самсунг эс-5 диом /Samsung s-5 duos/ загварын гар утсууд, бэлэн 100.000 төгрөгийг, мөн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “гар утсыг бусдад зараад өгье, тэтгэврийн зээл буухаар өгье, бэлэн мөнгө зээлчих” гэж 2 ширхэг Самсунг Эс-8 /Samsung s-8/, 2 ширхэг Самсунг Эс-7 /Samsung s-7/, загварын гар утаснууд, бэлэн 300.000 төгрөгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж тус тус залилан авч 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 8 дугаар сарын 10-ны үеэр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гар утас худалдааны төв”-д лангуу түрээслэгч иргэн Д.Д-д “гар утсыг бусдад зараад өгье” гэж 1 ширхэг Самсунг Эс-8 /Samsung S-8/, 1 ширхэг Самсунг Эс-7 /Samsung s-7/, 1 ширхэг Самсунг А-6 /Samsung А-6/ гар утаснуудыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч 980.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гар утас худалдааны төв” дотор иргэн Б.Б-т “гар утаснуудыг чинь худалдаж өгнө” гэж Ноте-8 загварын гар утас 1 ширхэг, Самсунг Эс-8 Плас загварын гар утас 1 ширхгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гар утас худалдааны төв” дотор иргэн Ц.Ц-т “гар утаснуудыг чинь худалдаж өгнө” гэж Самсунг Эс 8 Плас, Самсунг Эс-8 загварын 2 ширхэг гар утсыг, 2019 оны 7 дугаар сараас 8 дугаар сарын 05-ны өдрийн хооронд “тэтгэврийн зээл хаагаад буцаагаад өгнө” гэж 1.850.000 төгрөгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч, нийт 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “гар утас худалдааны төв” дотор иргэн М.Б-д “гар утсыг худалдаж өгнө” гэж Ай Фоне 7 загварын 1 ширхэг гар утсыг хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлий урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч 528.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,     хохирогч Б.А-гийн: “...Б.Э-т 2018 оны 11 дүгээр сард LG x cam загварын 170.000 төгрөгний үнэтэй шинэ утас, LG G-5 загварын гар утсыг 250.000 төгрөг, Samsung S-5 duos загварын 200.000 төгрөгний үнэтэй гар утас зэргийг бэлэн 100.000 төгрөгний хамт өгсөн. Үүний дараа 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Э- надаас “500.000 төгрөг байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “яах гэж байгаа юм бэ, урьдны мөнгө төгрөгөө өгөөч” гэхэд “би эмээгийнхээ тэтгэврийн зээлийг дараад дахиж зээл аваад таны мөнгийг өгье” гэсэн юм. Тэгэхээр нь би итгээд өөрийн мөнгөө авахын тулд Э-т ...300.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Samsung S-8 загварын гар утас 2 ширхэгийг өгсөн. Тус бүрийн үнэ нь 450.000 төгрөний үнэтэй Samsung S-7 загварын гар утсыг 2 ширхэгийг өгсөн. Тус бүрийн үнэ 200.000 төгрөгөөр бодож надаас авсан. Би Э-аас гар утас болон бэлэн мөнгө огт аваагүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 10-14/, хохирогч Я.Д-гийн: “...2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн орчимд санагдаж байна. Э- нь манай лангуун дээр гар утас байхгүй байна. Самсунг галакси эс-7 эджи /250.000/ төгрөг, галакси эс-8 /350.000 төгрөг/ зэрэг 2 гар утсыг миний таньдаг хүн маань авъя гээд байна. Манай лангуун дээр энэ хоёр гар утас дуусчихсан байна гэхээр нь мөнгийг нь хэзээ өгөх талаар асуухад хүн нь орж ирж үзээд авахаар болвол шууд мөнгийг өгөөд авах болно гэж хэлсэн. Тэгэхээр нь Э-т гар утсыг зүгээр ямар нэгэн баримт үйлдэлгүй өгчихсөн юм. ...2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ...намайг хөдөө явахад гар утас өгч явуулаад заруулах уу гэхээр нь гар утас өгөхгүй гэхэд би Самсунг Галакси 2018 оны А6 загварын гар утсыг 400.000 төгрөгөөр зараад өгье гээд аваад явсан. ...Самсунг А6 маркийн гар утсыг буцаан авсан”  гэсэн мэдүүлэг /хх 1-н 18-23/, хохирогч Ц.Ц-ын: “...2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 100.000 төгрөг, мөн оны 7 дугаар сарын 19-ний өдөр 250.000 төгрөг, 8 дугаар сарын 05-нд 1.500.000 төгрөг эмээгийнхээ тэтгэврийн зээлийг хаагаад дахиад зээл авах гэж байгаа юм тэгэхээрээ мөнгийг тань өгнө гэж хэлсэн боловч одоо хүртэл өгөөгүй. Надаас мөнгө зээлэхдээ дандаа 5926119758 гэх Энхчимэг гэх хүний данс руу шилжүүлдэг байсан Энхчимэг гэх хүн төрсөн дүү нь байсан. Мөн 7 дугаар сарын дундуур санагдаж байна Samsung s-8 гар утас 400.000 төгрөгний үнэтэй, Samsung s-8 plus 480.000 төгрөгний үнэтэй гар утаснуудыг таньдаг хүндээ зараад өгий гээд авсан. Тэгээд би гар утасныхаа мөнгийг нэхэхэд пос машинд картаар уншуулсан байгаа дараа нь мөнгийг тань өгье гэсэн боловч өргөө кино театрын баруун талд байх Аривжих ломбарданд тавьсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 213-214/, хохирогч М.Б-гийн: “...2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ байж байхад хажуу талын лангуу болох 23 дугаар лангууны Ээгий гэх эмэгтэй манай лангуун дээр хүрч ирээд айфоне 7 загварын гар утас байгаа юу гэж асуухаар нь шинэ алтлаг өнгийн гар утсыг авч өгсөн. Тэгтэл Ээгий гар утсыг чинь зараад өгье орой надаас хүн ирж авна мөнгийг нь тэр доор нь өгнө гэж хэлээд орой гар утсыг чинь зарсан карт уншуулсан маргааш мөнгийг нь өгье гэж хэлээд ажлаа хаагаад явсан. Маргааш Ээгийгээс гар утасны мөнгөө нэхэхэд мөнгө орж ирээгүй байна гэж хэлээд маргааш болсон, дахиад мөнгө асуухад мөнгө орж ирээгүй гэж хэлсэн. Үүнээс 130,000 төгрөгийг өгсөн үлдэгдэл мөнгийг өгөөгүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 241-242/, хохирогч Б.Б-ын: “...Манай гэр бүл болох эхнэр Б- бид хоёр хувиараа гар утасны лангуу ажиллуулж би хажууд нь гар утас засварладаг юм. Э- гэх эмэгтэй манай гар утас худалдааны төвд хүн болгоны лангуунууд дээр худалдагчаар ажилладаг эмэгтэй байсан. ...2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Э- гэх эмэгтэй эхнэр Б- бид хоёроос Самсунг Нөт-8, Самсунг Эс-8 плас маркийн гар утаснуудыг хүнд зарж өгөөд мөнгийг нь аваад ирье гэж хэлээд аваад явсан. Самсунг Нөт 8 гар утсыг 680.000 төгрөгөөр Самсунг эс-8 плас гар утсыг 550.000 төгрөгөөр зарж өгнө гэж авсан. Тэрнээс мөнгийг нь өгөхгүй алга болсон утсаар ярих гээд 89144100 гэсэн дугаар луу нь эхнэр бид хоёр утасныхаа мөнгийг нэхэх гээд залгахад утсаа авахгүй алга болсон юм. Нэг ч удаа уулзаагүй” гэсэн мэдүүлэг /хх 2-н 21-22/, иргэний нэхэмжлэгч Б.Т-ийн: “...Манай ломбарданд тэр Э- гэх эмэгтэй 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр орж ирж 1.200.000 төгрөгөнд Ай Фон 7 маркийн гар утас 2 ширхэг, Самсунг эс-8 плас маркийн гар утас 2 ширхэгийг үнэлүүлж 7 хоногийн барьцаанд тавиад мөнгийг нь авч гарсан. Манай ломбарданд тавихдаа тэр эмэгтэй манай лангуунд урдаас бараа ирж байгаа барааны мөнгө дутаад барааны мөнгөө гүйцээж өгөх гэж байгаа юм гэж хэлээд мөнгөө бэлнээр нь аваад гарсан. Дараа нь 2019 оны 7 дугаар сарын 18-нд дахиж орж ирээд Самсунг эс-8 маркийн гар утас 2 ширхэг, Самсунг эс-8 плас 1 ширхэг, Ай Фон гар утас 1 ширхэг нийт 4 утсыг 1.500.000 төгрөгөнд үнэлүүлж тавьсан. Бас л барааны мөнгө дутчихлаа гэж бэлнээр авч 14 хоногийн хугацаатай тавиад гарсан юм. 2019 оны 7 дугаар сарын 03-нд тавьсан гар утаснуудынхаа мөнгийг увуулж цувуулж 1.000.000 төгрөг хасаж 3 утас болох Ай Фоне-7 2 ширхэг, Самсунг эс-8 плас 1 ширхэгийг буцааж авсан. Тэрнээс хойш 2019 оны 8 дугаар сарын 07-нд дахин орж ирж Самсунг А6, А-50, Нөүт-8, Жи-3 маркийн гар утаснуудыг 1.100.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Барьцаанд тавихдаа тэр эмэгтэй би хүнээс мөнгө зээлээр авсан, тэр мөнгө нэхэгдээд байна гэж хэлж мөнгө бэлнээр авч гарсан, өмнөх утаснуудаа сунгалт хийгээгүй гарч явсан. Тэгээд дахиад 2019 оны 8 дугаар сарын 16-нд Самсунг эс-7 2 ширхэг, Самсунг эс-8 2 ширхэг утаснуудыг 700.000 төгрөгөнд барьцаалж мөнгөө бэлнээр нь авч гарч явсан. Тэгээд дахиад маргааш нь буюу 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Самсунг А68 Ху вэй Хоннер маркийн гар утас 2 ширхэгийг 350.000 төгрөгөнд барьцаанд тавиад мөнгөө бэлнээр аваад гарч явсан. Тэр эмэгтэй зээлийн хүү нэхэгдээд байна гэж хэлж байсан. Одоогоор Э- гэх эмэгтэй 16 ширхэг нэр төрөл янз бүрийн гар утас 3.850.000 төгрөгийн барьцаанд тавьсан байгаа. Манай байгууллагад учруулсан 3.850.000 төгрөгийг Э- гэх эмэгтэйгээс нэхэмжилж байна, өөр гомдол нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 85-86/, гэрч Д.Т-ын: “...Би Э- гэх эмэгтэйг Ээгий гэж нэрээр нь мэддэг байсан. 2017 онд манай гар утас худалдааны төв 1 дүгээр лангуун дээр сууж байхдаа Б-ийн утаснаас нэг утас дутаасан гэж сонсож байсан. Тэгээд 23 дугаар лангуун дээр худалдагчаар сууж байхдаа М-ийн эзэмшлийн мөн А-гийн 2 гар утас, 4 дүгээр лангууны Цэрэнсоном эгчээс бэлэн мөнгө, 2 гар утас авсан. Эдгээр утсыг Ээгий /Э-/ нь хөдөө ургийн баярт аваачиж зарна гэж авч яваад тэр чигээрээ алга болсон тэрнээс хойш Ээгий нь ирэхгүй алга болсон. Сүүлд нь сонсож байхад Э- /Ээгий/ зарна гэж хэлж авсан гар утсаа ломбарданд тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 95/, гэрч Ц.Г-ын: “...Би 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр эхнэр Бямбасүрэнгийн хамт гар утас худалдааны төвийн лангуун дээрээ байж байхад Ээгий /Э-/ гэх эмэгтэй хүрч ирээд манай эхнэртэй уулзаад Ай Фоне-7 байна уу гэж асууж зараад өгье гэж хэлээд нэг Ай Фон-7 маркийн гар утас аваад явсан. Тэр оройдоо гар утсыг нь зараад мөнгийг нь өгнө гэж байсан. Би тэгээд тоогоогүй байж байгаад 3 хоногийн дараа асуухад эхнэр 130.000 төгрөг өгсөн, үлдсэн мөнгийг нь орой өгнө карт уншуулсан байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 246-247/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

2019 оны 7 дугаар сараас 8 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гар утас худалдааны төв”-д иргэн Б.М-ийн лангуун дээр худалдагчаар ажиллаж байхдаа өөрийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 25 ширхэг гар утсыг завшиж 8.940.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.М-ийн: “...Би маргааш өглөө нь гар утаснуудаа тоолоод хүлээгээд автал 16 ширхэг гар утас байхгүй, Энхчимэг аваад явсан байсан. Араас нь Энхчимэгийн 89144100 гэсэн дугаар луу залгаад зарим нь утас нь дутуу байна шүү дээ гэхэд Энхчимэг найз нь авсан утаснуудаа дэвтэр дээр бичээд үлдээсэн зарвал мөнгийг нь шилжүүлээд зарагдахгүй бол буцаагаад аваад ирнэ гэсэн. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр яваад 18-ны орой ирнэ гэж хэлээд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ажилдаа очно гэж хэлээд явсан боловч одоог хүртэл ирээгүй утсаар ярихад хөдөө байна бороо ороод очиж чадахгүй байна аль эсвэл одоо гарлаа гээд ахаараа яриулж арга саам хийсэн тэрнээс хойш Энхчимэгтэй уулзаж чадаагүй. ...Б.Э- нь Аривжих ломбарданд тавьсан утаснаас аваад одоо бодит хохирол 6.450.000 төгрөгийн хохиролтой байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 78-81, 2-н 125-126/, иргэний нэхэмжлэгч А.Н-ын: “Би өөрийн найз М-т 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн орчим Самсунг А-9 загварын 2019 онд үйлдвэрлэгдсэн, Самсунг Нөте-8 маркын гар утаснуудыг зараад өгөөч гэж өгсөн. М- утсыг минь Өргөө кино тетрын урд байрлах гар утас худалдааны төвд байрлах лангуун дээрээ худалдагч Э-т хүлээлгэж өгсөн юм байна лээ. Тэгсэн чинь Э- миний гар утсыг яасан нь мэдэгдэхгүй алга болсон” гэсэн мэдүүлэг /хх 2-н 145-146/, гэрч Э.Б-гийн: “...Эхэндээ мэдээгүй, сүүлд нь Шүүдэрийн ярианаас 14 ширхэг гар утсыг нь аваад хөдөө явчихсан. Утас нь холбогдохгүй байгаа талаар олж мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 87-88/, гэрч П.М-ын: “...2019 оны 7 дугаар сараас 23 дугаар лангуу буюу Ш-ийн лангуунд худалдагчаар ажиллаж байсан. Тэгээд Э- нэг өдөр гэнэт ажилдаа ирэхээ больсон. Тэгээд М- гар утсаа тоолж үзэхэд олон гар утас дутаасан байсан. Мөн зарим өөр лангууны хүнээс гар утсыг чинь зараад өгье гэж аваад ломбарданд тавьсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 96/, гэрч М.А-ийн: “...Би Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гар утас худалдааны төвд хувиараа гар утас худалдан борлуулдаг юм. Би М-ийн лангуу буюу Э-ын хажууд 24 тоот лангуун дээр гар утас борлуулдаг юм. 2019 оны 01 дүгээр сараас М- нь Э- гэх хүнийг лангуун дээрээ худалдагчаар авсан. Намайг харж байхад бол Э- бол гар утас зараад байдаг байсан. Мөн гар утас 2-3 ширхэгээр нь авч гараад зар тавьсан байсан юм ашгүй хүн авчихлаа гэж хэлээд орж ирдэг байсан. Гар утас зарсан мөнгөө М-т дансаар нь хийчихлээ гэж хэлээд лангуун дээрээ ирдэг байсан. Бүр нэг удаа их олон гар утас торонд хийгээд боосон ургийн баярт явж зарна гэж хэлээд аваад явж байсан. Дараа нь М- бууж ирээд Э-ыг асуухаар нь утас аваад гараад явсан гэсэн чинь би яв гэж хэлээгүй гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 131/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Э- нь шүүх хуралдаанд хохирогч Б.А-гийн утсыг залилж аваагүй, гар утсыг нь зарж өгөхөөр лангуун дээр байлгаж байгаад алга болсон тул тухайн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн хүсэлт гаргасныг хүлээж авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э- нь хохирогч Б.А-гийн гар утсыг залилан авсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон хохирогч Б.А-гийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Э- нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болно.

 Шүүгдэгч Б.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э- нь хохирогч нартай гар утас худалдааны төвд хамт ажиллаж байхдаа бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,  гар устыг зарж өгнө, тэтгэврийн зээл чөлөөлж мөнгийг буцааж өгнө гэх зэргээр бодит байдлыг нууж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан,

- хохирогч Б.М-ийн лангуун дээр худалдагчаар ажиллаж байхдаа түүнд итгэмжлэн хариуцуулж худалдуулахаар өгсөн гар утаснуудыг завшсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримт болон хохирлын тооцоо, шүүгдэгч, хохирогч нартай хохирлын тооцоог нийлж тогтоосон нийт 15.748.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.М-т 6.160.000 төгрөг, хохирогч Ц.Ц-д 1.850.000 төгрөг, хохирогч Б.А-д 1.000.000 төгрөг, хохирогч М.Б-д 398.000 төгрөг, хохирогч Я.Д-д 580.000 төгрөг, хохирогч Б.Б-т 1.220.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Т-т 3.850.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Н-д 690.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Б.М-ийн Самсунг Эс-8 Плас, Самсунг Эс-8, Самсунг А-6, Самсунг А-50, Самсунг Ж-3, Самсунг Нөт-8 зэрэг гар утаснуудыг Аривжих ломбарднаас хураан авч хохирогч Б.М-т буцаан өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь хохирогч Б.М-ийн Ай фоне-7, хохирогч Я.Д-гийн Самсунг А-6 маркийн гар утас зэргийг буцаан өгсөн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Э-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэрэг буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг  хоёр удаа үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагчийн санал болгосноос доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Э-ыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 - “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 09 сар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 09 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 09 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 09 сар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 01 жил, 06 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Э-т оногдуулсан 01 жил, 06 сар хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6.   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас нийт 15.748.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.М-т 6.160.000 төгрөг, хохирогч Ц.Ц-д 1.850.000 төгрөг, хохирогч Б.А-д 1.000.000 төгрөг, хохирогч М.Б-д 398.000 төгрөг, хохирогч Я.Д-д 580.000 төгрөг, хохирогч Б.Б-т 1.220.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Т-т 3.850.000 төгрөг, А.Н-д 690.000 төгрөг тус тус олгосугай.

7. Шүүгдэгч Б.Э-т шүүгчийн захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР