| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00427/И |
| Дугаар | 527 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 527
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: банкны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* ******* ******* байрны *******тод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******д холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 5,344,979 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянавал:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.******* нь Ховд аймгийн Цэцэг сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа банкны Цэцэг тооцооны төвтэй анх 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дугаартай Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/ байгуулж, 9,000,000 /есөн сая/ төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Дараа нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 114000 дугаартай, Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/ байгуулж, 8,800,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн нэмэлт зээл авсан. Мөн 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 1114/9/ дугаартай Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/ байгуулан, 9,110,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн нэмэлт зээл авч, 10,610,000 /арван сая зургаан зуун арван мянган/ төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Эдгээр зээлийг авахдаа барьцаанд зээлийн орлого, бариа гэр, хөргөгч, нөтбүүк зэргийг барьцаалсан бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгчээр бэр Л.Амаржаргал орсон байдаг.
Зээлдэгч Ц.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлээс 7,190,596.46 төгрөгийг хүүгийн хамт төлсөн. Зээлдэгч Ц.******* нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд банкны ажилтнуудаас удаа дараа тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй зээлийн гэрээний 3.2.3-т заасан үүргээ байнга зөрчсөөр өнөөдөр хүрлээ.
Иймээс банк иргэн Ц.*******тай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасныг үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 4,809,403.54, зээлийн хүүгийн төлбөр 514,708.26, нэмэгдүүлсэн хүү 20,868.08 төгрөг, нийт зээл, хүүний төлбөр 5,344,979.88 төгрөг төлөөгүй байна.
Иймд хариуцагч Ц.*******ас зээл, зээлийн хүүгийн төлбөр 5,344,979 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 100,470 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. Дээрх төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулах,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан түүний банк дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие банкны нэхэмжилсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр 5,344,979 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг нийт 5,352,979 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******д холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 5,344,979 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******д холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 5,344,979 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыгхариуцагч Ц.******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,470 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, сангаас 50,235 төгрөг, хариуцагч Ц.*******ас 50,235 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч банканд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА