| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/04280/и |
| Дугаар | 4280 |
| Огноо | 2016-05-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 4280
Хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, Кодем ХХК-ийн байр гэсэн хаягт үйл ажиллагаа явуулдаг Жи-Мобайл ХХК /РД:5055873/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Холбоо толгой 42 дугаар гудамж, 1005 тоот хаягт оршин суух Базаркүл овогт Затены Бахытгүл /РД:БВ76031700/-д холбогдох 120,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хэрэглэгч З.Бахытгүл нь манай компанитай 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1167793 тоот Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, NP10 төхөөрөмжийг худалдан авсан. Гэвч тэрээр сүүлийн 4 сарын хугацааны төлбөр 80,000.00 төгрөгийг төлөхөөс зайлсхийж байна. Иймд, З.Бахытгүлээс худалдан авсан төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 80,000.00 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасан алданги болох 40,000.00 төгрөг, нийт 120,000.00 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг хүргүүлж, нэхэмжлэгч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагч З.Бахытгүл нь үндсэн төлбөр болох 80,000.00 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэгч талын зүгээс алданги болох 40,000.00 төгрөгөөс татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай ба энэ нь гагцхүү Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ёстой юм.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл талууд 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1167793 тоот Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, хариуцагч К.Бахытгүл нь Жи-Мобайл ХХК-иас NP10 төхөөрөмжийг худалдан авахаар болжээ.
Энэхүү гэрээнд талуудын хүсэл зориг зохих ёсоор тусгагдаж, гэрээний гол нөхцөл болсон эд зүйл, үнэ, хугацаа, урьдчилгаа төлбөр болоод сар бүр төлөх төлбөрийн хэмжээний талаар тус тус тохиролцсон ажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Бахытгүлийн зүгээс нэхэмжлэлийг үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, аливаа хэлбэрээр мэтгэлцэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлага болох 80,000.00 төгрөгийг төлсөн нь Хаан банкны 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн орлогын баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, багасгах, нэмэгдүүлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаасаа 40,000.00 төгрөгөөс татгалзсан байна.
Ийнхүү нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа 40,000.00 төгрөгөөс татгалзсан, хариуцагч нь үндсэн төлбөр болох 80,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь тус тус баримтаар тогтоогдож байгаагаас гадна нэхэмжлэгч тал хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргаж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлтэй танилцаж, баталгаажуулсан байх тул энэхүү хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд шүүх болон зохигч нарт илэрхий байдлаар эрх ашиг нь хөндөгдөж буй зайлшгүй татан оролцуулах шаардлагатай гуравдагч этгээд байхгүй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь зөвхөн тэдгээрийн хооронд үүссэн Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний харилцаанаас бий болсон байгаагаас гадна ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болон нэхэмжлэгч зарим шаардлагаасаа татгалзаж байгаагаас гарах үр дагавар зөвхөн тэдгээрт хамаарах учраас гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй, зөрчөөгүй байна гэж үзэв.
Түүнчлэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болон нэхэмжлэгч зарим шаардлагаасаа татгалзаж байгаа Иргэний хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууунд харшлаагүй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 болон 35 дугаар зүйлд зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож болохоор зохицуулсан.
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцохоор болж, С.Амаржаргалд итгэмжлэл олгож, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгчийн бүхий л эдлэх эрх, үүргийг эдлүүлэхээр болжээ.
Монгол Улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх нь төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлд заасан хүрээ, хязгаараар тодорхойлогдох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх тул тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, өөрчлөх, багасгах, хариуцлагч талтай эвлэрэх хэлэлцэх зэрэг эрхтэй.
Нэгэнт тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байгаа нь тодорхой бүрэн эрхтэй этгээдийн илэрхийлсэн хүсэл зориг учраас үүнийг ийм бүрэн эрхгүй этгээд илэрхийлсэн гэж үзэхгүйгээс гадна нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэхгүй юм.
Дээр дурьдснаас тус тус дүгнэвэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь тэдгээрийн хоорондын гэрээний харилцаанаас бий болсон шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн үр дүн байх ба хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл алга байна.
Иймд, Жи-Мобайл ХХК-ийн гаргасан З.Бахытгүлд холбогдох 120,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР