| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00515/И |
| Дугаар | 528 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 528
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ын *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1981 оны 6 дугаар сард 8-р анги төгсөөд ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд 1981-1990 оныг хүртэл мал маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд миний дээрх хугацаанд ажилласан байдал миний хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй, нэгдлийн 70 дугаар дансанд нэг гэр бүл, аав, ээжийн нэрээр бичигдсэн учраас хохироход хүрээд байна. Дээрх хугацаанд ажилласан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 507 дугаар шийдвэрээр миний 1986-1989 оныг дуустал ажилласан байдлыг тогтоосон билээ. Иймд миний 1981 оны 06 дугаар сараас 1985 оныг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Х.*******ийн нөхөр бөгөөд түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Тэрээр 1981 оны 6 дугаар сард 8-р анги төгсөөд мал дээр гарсан. Тэрээр эцэг эхийн хамт мал маллаж байсан бөгөөд өрхийн тэргүүний нэрээр бүх данс хөтлөгддөг байсан. Түүний аавыг *******, *******, гэх зэргээр дуудаж бичдэг байсан. Одоо тэрээр тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт нь байхгүй тул шүүхээр тогтоолгох гэсэн. Иймд Х.*******ийг 1981 оны 06 дугаар сараас 1985 оныг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.******* нь 1981 оны 06 дугаар сараас 1985 оныг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 299 дугаартай нэн ядуу өрх гэж тодорхойлсон тодорхойлолт,
-******* багийн ИНХ-ын 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 06 тоот тогтоолын нэн ядуу өрхийн нэрсийн жагсаалтын 2-р хавсралт,
-******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1490 дугаартай лавлагаа,
-******* аймгийн ******* сумын 2-р бригадын 1983-1985 онуудын 70-р дансны хуулбарууд,
-******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 507 дугаартай шийдвэрийн хуулбар,
-Х.*******ийн 1984 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шагнагдсан гэх Талархал,
-Х.*******ийн 1983 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шагнагдсан гэх Талархал,
-******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1592 дугаартай лавлагаа,
-******* аймгийн ******* сумын 2-р бригадын 1981-1982 онуудын 70-р дансны хуулбарууд,
-Гэрч С.ын Х.******* нь 1981 онд 8-р анги төгсөөд эцэг эхийн хамт ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд ******* бригадад мал маллаж байсан. 1986 онд хүнтэй сууж, 1990 он хүртэл мал малласан. Би тэр үед Тариалан нэгдлийн малчин, шууданчаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч Н.гийн Х.******* нь 1981 онд 8-р анги төгсөөд эцэг эхийн хамт ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд ******* бригадад мал маллаж байсан. 1986 онд хүнтэй сууж, 1990 он хүртэл мал малласан. Би тэр үед Тариалан нэгдлийн малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.
Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Х.******* нь 1981 оны 06 дугаар сараас 1985 оныг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт *******ын *******ийг 1981 оны 06 дугаар сараас 1985 оныг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА