Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 838

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ө ХХК, 

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал газрын тосны газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Ө ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ********, ******** хайгуулын тусгай зөвшөөрөл нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай бүхэлдээ давхацсан тул тусгай зөвшөөрөл хүчингүй болоогүй, харин цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоолгох, ********, ********хайгуулын тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 26 дугаар зүйлийн 26.9-д заасан талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын дагуу Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газраас гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрүүд гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө ХХК-ийн захирал Ч.Ч , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д , хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б , хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уранчимэг нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

       Ө ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах Хатан уул, Хатан уулын даваа нэртэй газруудад ********, ********тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газраас 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдөр авсан юм. Энэ хугацаанд хуульд заасан хайгуулын зардлын хэмжээг хангах, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх, хайгуулын ажлын болон байгаль орчны нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, тайлан гаргаж хүргүүлэх зэрэг бүх үүргээ биелүүлж байсан.

       Гэтэл хайгуулын дээрх тусгай зөвшөөрлөөр авсан талбайдаа эрэл хайгуулын ажил гүйцэтгэж, хөрөнгө хүч заран, олон ажилчид ажиллуулж, 1 тэрбум 500 мянга гаруй сая төгрөг зарцуулж нөөц хамгаалах үе шат хүртэл хайгуулын ажил явагдаж байтал Улсын Их Хурлаас хууль, тогтоол гаргаж, түүнд үндэслэж Засгийн газраас шийдвэр гарч эдгээр талбайг төрийн мэдэлд буцаан авахаар хайгуул хийж байсан үйл ажиллагааг Ашигт малтмал, газрын тосны газраас зогсоосон.

     Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу тухайн газруудын хилийн заагийг Засгийн газраас 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 194 дүгээр тогтоолоор тогтоож, 2014 оны 260, 281, 2015 оны 130, 199, 289, 302, 2016 оны 155, 2017 оны 83 дугаар тогтоолуудаар энэ хилийн заагт өөрчлөлт оруулж байсан. Эдгээр тогтоолуудаар манай компанийн эзэмшлийн ********, ********дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайнууд бүхэлдээ хориглосон талбайтай давхцсан юм. Ашигт малтмалын газраас 2010 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 4-2056 дугаар албан бичгээр манай компанийн эзэмшлийн ********, ********хайгуулын талбай Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай давхцаж байгаа тул нөхөн олговорын хэмжээг гаргаж ирүүлэхийг шаардсан. Үүний дагуу бид нөхөн олговорын төрөл, хэмжээг тусгасан албан бичгийг хүргүүлж, удаа дараа хандсан боловч өнөөг болтол хуулийн дагуу шийдвэрлэж өгөөгүй. Ийнхүү манай компанид төрөөс хуулийн дагуу нөхөн олговор олгоогүй байхад дахин Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" 13 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу Засгийн газар тухайн газар нутгийн хилийн заагийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор тогтоосон ба Ноён уул орчмын байгалийн нөөц газарт манай компанийн эзэмшиж байсан талбай бүхэлдээ дахин хамрагдсан.

      Ашигт малтмалын газраас 2010 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 4/2056 дүгээр албан бичгээр манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлагдах магадлалтай тухай, мөн улсаас авах нөхөн олговрын тооцоо ирүүлэхийг мэдэгдсэний дагуу манай компани 2010 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 60, 61 дүгээр албан бичгээр улсаас авах нөхөн олговорын төрөл, хэмжээг тус газарт хүргүүлсэн юм. Засгийн газрын 2010 оны “Ашигт малтмал эзэмшигчид нөхөх олговор олгох" 299 дүгээр тогтоолын хүрээнд 2012 оны сүүлээс эхлэн Ашигт малтмалын газраас манай компанийг үйл ажиллагаа явуулахгүй байхыг амаар шаардаж, улмаар компанийн гаргаж өгсөн хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг хүлээн аваагүй, мөн баталгаажуулж өгөөгүй. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж, хайгуулын ажилд хөрөнгө мөнгө зарцуулж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч болох манай компанийн эзэмшлийн талбайг төр мэдэлдээ буцааж авснаар бид хайгуул хийх талбайгүй болж, хайгуулын ажил хийх ямар ч нөхцөлгүй болсон билээ. Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар ч үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй, улмаар нөөц тогтоолгох боломжийг хааж, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх зэрэг тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний бүртгэлийг бүрэн хаасан. Ашигт малтмалын газрын эдгээр эс үйлдэхүйн улмаас манай компанийн дээрх тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болоход бид хайгуулын ажлын тайлангаа авч очиход Ашигт малтмалын газар хүлээж аваагүй. Ингээд манай компани улсаас нөхөн олговор өгөхийг хүлээхээс өөр аргагүй байдалд орсон юм. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хилийн заагт орсон талбайд нөхөх олговор олгохтой холбоотой асуудлыг зохицуулахаар Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох журмыг баталсан. Энэ журмын 4.2-т Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд олгох нөхөн олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ" мөн журмын 4.5-д “Нөхөн олговор нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн жилийн улсын төсөвт тусгагдсан байна” гэж заасан боловч Улсын Их Хурлаас жил жилийн төсөв батлахдаа нөхөн олговрыг огт тусгаж байгаагүй, мөн Ашигт малтмал, газрын тосны газар энэ журамд заасан үүргээ биелүүлэхгүй өнөөг хүрлээ. 

     Бид  улс  орны  төсөв,  санхүүгийн  байдлыг  ойлгож  хандахын  зэрэгцээ   манай

 компанийн нөхөн олговрын асуудлыг нэг тийш нь шийдэж өгөхийг хүсэн хүлээж байсан тэр үед 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй харилцан тохирсны үндсэн дээр энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 26 дугаар зүйлийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” түүнчлэн манай компанийн эдгээр талбай нь Улсын Их Хурлын 2016 оны “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 13 дугаар тогтоолд заасан Ноён уул орчмын байгалийн нөөц газрын талбайтай дахин давхацсан тул манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж заасныг баримтлан нөхөх олговор авах боломж бүрдэж, бидний эрх дахин баталгаажсан. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу талбай дүйцүүлэн авах эрх бидэнд нээлттэй байгаа юм. 

       Манай компанийн хууль ёсны дагуу эзэмшиж байсан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг ийнхүү төрөөс 2 удаа буцаан мэдэлдээ авсан. Аль ч тохиолдолд байсан бид Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу нөхөх олговор авах, эсхүл 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу талбай дүйцүүлэн авах эрхтэй. Улс орны санхүү, эдийн засгийн байдлыг харгалзан манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу талбай дүйцүүлэн авахаар олон удаа хандсан боловч Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газар манай компанийн асуудлыг шийдвэрлэхгүй байна.

       Манай компани дараах албан бичиг, хүсэлтүүдийг эрх бүхий байгууллагуудад хүргүүлж байсан боловч холбогдох хариу нь захиргааны байгууллагууд бие бие рүүгээ асуудлыг түлхсэн шинжтэй, сүүлдээ бүр нөхөн олговор олгохгүй гэх шийдвэр ирүүлээд байна. 

       Ө ХХК-д Ашигт малтмалын газраас ирүүлсэн 2010 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 4-2056 дугаар албан бичгээр Ө ХХК-иас Ашигт малтмалын газарт хүргүүлсэн 2010 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 60 дугаар албан бичиг, мөн тус компаниас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Кадастрын хэлтэст хүргүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар албан бичиг, Ө ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хүргүүлсэн 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 065/96 дугаар албан бичиг, Ө ХХК-иас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 03 албан бичиг Ө ХХК-иас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдад хүргүүлсэн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар албан бичиг, Ө ХХК-иас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар албан бичиг, Ө ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хүргүүлсэн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар албан бичиг, УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын даргад Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас хүргүүлсэн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1/4022 дугаар албан бичиг, Ө ХХК-д УУХҮЯ-ны Геологын бодлогын газрын даргаас хүргүүлсэн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 6/1329 дүгээр албан бичиг, Ө ХХК-иас УУХҮЯ-ны Геологийн бодлогын газарт хүргүүлсэн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар албан бичиг, Ө ХХК-иас УУХҮЯ-ны Геологийн бодлогын газарт хүргүүлсэн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 11 дүгээр албан бичиг, Ө ХХК-иас УУХҮЯ-ны Геологийн бодлогын газарт хүргүүлсэн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 14 дүгээр албан бичиг, УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын даргаас Ө ХХК-д хүргүүлсэн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 06/1764 дүгээр албан бичиг, УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгийг хүлээн авмагц бид Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан энэ талаар залруулж өгөхийг хүсч 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар албан бичгийг хүргүүлсэн юм. Учир нь яамны албан бичигт манай компанийн хууль ёсоор эзэмшиж байсан 2 тусгай зөвшөөрлийг хүчингүй болсон гэж үзэж нөхөн олговор олгох боломжгүй гэж үзсэн байсан.

      Гэвч энэ нь бодит байдал дээр биднээс шалтгаалан хүчингүй болоогүй харин Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд үндэслэн АМГТГ газар бидний тусгай зөвшөөрөлд бүртгэл нэмж хийлгүүлэх, хугацаа сунгах, ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргах эрхийг олгоогүй юм.

      Бидний хүсэлтийн дагуу ирүүлсэн АМГТГ-ын даргын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1/6179  дүгээр  албан  бичигт  манай  компани нөхөн олговор авахаар

2010 оны 3 дугаар сарын 26-ны өдөр холбогдох баримт материал хүргүүлж байсан болон Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох тухай журам"-ын дагуу нөхөх олговор аваагүйг дурдсан. Үүний зэрэгцээ “Нэгэнт хуулиар хориглосон, хязгаарласан талбайтай буюу ойн сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай тул цаашид хайгуулын тусгай зөвшөөрлийн  хугацааг сунгуулан хүчин төгөлдөр байдлыг хадгалах улмаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжгүй байсан” гэдгийг тодорхойлсон. Энэхүү АМГТГ-ын албан бичгийг бид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын даргад 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар албан бичгээр хүргүүлсэн ба нөхөн олговор авахыг үүгээр дахин хүссэн юм. Гэвч АМГТГ-ын албан бичгийг бид УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 06/1943 дугаар албан бичигт манай компанийн эзэмшиж байсан 2 тусгай зөвшөөрлийг төр буцаан авсан нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж мэдэгдэж бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчлөө.

      Иймд Ө ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

     Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Э.Б  нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ө” ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 21 тоотоор гаргасан Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан гаргасан “Ө” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан XV- *******, ХУ-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрөл нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай бүхэлдээ давхацсан тул тусгай зөвшөөрөл хүчингүй болоогүй, харин цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоолгох, “Ө” ХХК-ийн эзэмшиж байсан ХУ-*******, ХУ-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын дагуу Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газраас гаргаагүй нь хууль бус болохыг тогтоож, тухайн шийдвэрийг гаргуулахаар даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг хүргүүлж байна.

     Иргэн Б.Ч  нь 2004 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Хатан уулын давааны нэртэй 152 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж Кадастрын албаны /хуучин нэрээр/ өргөдлийн бүртгэлийн 12479Х дугаарт, Мөн 2004 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Хатан-уул нэртэй 4411 гекгар бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж Кадастрын албаны /хуучин нэрээр/ өргөдлийн бүртгэлийн 12720Х дугаарт тус тус бүртгүүлсэн байна.

     Төрийн захиргааны байгууллагаас өргөдлийг хянан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Сэлэнгэ аймгийн Засаг даргаас санал авахаар 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/8615 тоотоор, 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5/9131 тоотыг тус тус хүргүүлсэн. Сэлэнгэ аймгийн Засаг даргаас 2004 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 5/197, 5/198 тоот санал өгөх хуудсаар дэмжсэн санал ирүүлсэн байна. Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1600 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХУ-*******, ХУ-******* тоот тусгай зөвшөөрлүүдийг иргэн Б.Ч д олгосон. 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Тусгай зөвшөөрөл /лиценз/ эзэмшигч нь түүнийг шинэчлэн бүртгүүлэх тухай өргөдлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнийг энэ хуулийн 1, 2 дугаар зүйлд заасны дагуу бүртгэж, тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгоно" гэж заасны дагуу хайгуулын ХУ-*******, Х\/~******* тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2007 оны 61, 139 дүгээр шийдвэрүүдээр “Ө" ХХК-ийн нэр дээр шилжүүлснийг кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байна.

     Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2008 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 212 дугаар шийдвэрээр хайгуулын Х\/-*******, XV- ******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2007 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 8-ны өдрийг дуустал хугацаагаар мөн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1199, 1200 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2013 оны 12 дугаар сарын 8-ны өдрийг дуустал сунгаж шийдвэрлэснийг кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь жил бүрийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлж бүртгүүлж, хайгуулын ажлын завсрын тайлан төлөвлөгөөг өгч хянуулсан бүртгэлтэй байна.

    Нэхэмжлэгч компанийн эзэмшиж үйл ажиллагаа явуулж байсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Хатан уул нэртэй 4400.26 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын ХУ-*******, Хатан уулын даваа нэртэй 152 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын ХУ-******* тоот тусгай зөвшөөрлийн талбай нь 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” заалт, Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудын дагуу бүхэлдээ хуулиар хориглосон хязгаарласан талбайтай буюу ойн сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцал үүссэн байна. Төрийн захиргааны байгууллагаас 2010 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 4/2056 тоот албан бичгээр нэхэмжлэгч компанид дээр дурдсан хоёр тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар хориглосон хязгаарласан талбайтай давхцал үүссэн улмаар цуцлагдах магадлалтай тул хууль болон журмын дагуу улсаас авах нөхөн олговрын тоо хэмжээг урьдчилсан байдлаар гаргаж ирүүлэхийг мэдэгдсэн.

     Дээр дурдсан албан мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч компаниас 2010 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 60 тоот албан бичгээр хоёр тусгай зөвшөөрлийн талбайд 1.550.0 сая төгрөг нэхэмжлэх тухай 6 хуудас материалыг Ашигт малтмалын газарт /хуучин нэрээр/ ирүүлсэн байх бөгөөд тус баримтууд нь агентлагийн ирсэн бичгийн бүртгэлийн 2010 оны 3361 дугаарт бүртгэгдсэн байна. Нэхэмжлэгч компанид Монгол улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох тухай" 299 дүгээр журмын дагуу нөхөн олговор олгогдоогүй учир нь тогтоолын 4.5-д “Нөхөх олговор нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн жилийн улсын төсөвт тусгагдсан байна” гэж заасан боловч өргөдөл гаргах үед нөхөн төлбөр төсөвт суугаагүй байсан.

       2014 онд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах,   улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно" гэсэн нэмэлт өөрчлөлт орсон. Хэдийгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар хайгуулын ажлын тайлан төлөвлөгөөг хүлээн аваагүй учир Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах нол нөхцөл шаардлага нь хайгуул хийсэн тайлан, төлөвлөгөө батлуулдаг хуулийн нөхцөл шаардлагыг ч биелүүлэх боломжгүй болсон тухай дурдсан байгаа хэдий ч Кадастрын мэдээллийн санд Х\/-*******, ХХ/-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 12 дугаар сарын 8-ны өдөр дуусгавар болсон бүртгэлийг залруулж бүртгэх боломжгүй байна.

      Учир нь Монгол улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” 90 дүгээр тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар нутагтай бүхэлдээ давхцалтай тул цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Нэгэнт хуулиар хориглосон хязгаарласан талбайтай буюу ойн сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай тул цаашид хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулан хүчин төгөлдөр байдлыг хадгалах улмаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжгүй байсан бөгөөд дээрх хоёр тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсноор бүртгэгдсэн байна.

     Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэв.

     Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Б.Ч  нь 2004 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Хатан уулын давааны нэртэй 152 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж Кадастрын албаны өргөдлийн бүртгэлийн 12479Х дугаарт, мөн 2004 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Хатан-уул нэртэй 4411 гектар бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж Кадастрын албаны өргөдлийн бүртгэлийн 12720Х дугаарт тус тус бүртгүүлсэн байна. Төрийн захиргааны байгууллагаас өргөдлийг хянан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Сэлэнгэ аймгийн Засаг даргаас санал авахаар 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/8615, 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5/9131 дугаар албан 

бичгийг тус тус  хүргүүлсэн ба Сэлэнгэ аймгийн Засаг даргаас 2004 оны 11 дүгээр

сарын 15-ны өдрийн 5/197, 5/198 дугаар санал өгөх хуудсаар дэмжсэн санал ирүүлсэн байна.

       Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2004 оны 11 дүгээр сарын 24-

ний өдрийн 1600 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХV-*******, ХV-

******* тоот тусгай зөвшөөрлүүдийг иргэн Б.Ч д олгосон. 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түүнийг шинэчлэн бүртгүүлэх тухай өргөдлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнийг энэ хуулийн 1, 2 дугаар зүйлд заасны дагуу бүртгэж, тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгоно" гэж заасны дагуу хайгуулын ХV-*******, ХV-******* тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2007 оны 61, 139 дүгээр шийдвэрүүдээр Ө ХХК-ийн нэр дээр шилжүүлснийг кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байна. Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2008 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 212 дугаар шийдвэрээр хайгуулын ХV-*******, XV- ******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2007 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаагаар мөн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1199, 1200 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг дуустал сунгаж шийдвэрлэснийг кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь жил бүрийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлж бүртгүүлж, хайгуулын ажлын завсрын тайлан төлөвлөгөөг өгч хянуулсан бүртгэлтэй байна.

       Нэхэмжлэгч компанийн эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Хатан уул нэртэй 4400.26 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-*******, Хатан уулын даваа нэртэй 152 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбай нь 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно”, Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудын дагуу бүхэлдээ хуулиар хориглосон хязгаарласан талбайтай буюу ойн сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцал үүссэн байна. Төрийн захиргааны  байгууллагаас 2010 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 4/2056 дугаар  албан  бичгээр  нэхэмжлэгч  компанид  дээр дурдсан  хоёр тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар хориглосон хязгаарласан талбайтай давхцал үүссэн улмаар цуцлагдах магадлалтай тул хууль болон журмын дагуу улсаас авах нөхөн олговрын тоо хэмжээг урьдчилсан байдлаар гаргаж ирүүлэхийг мэдэгдсэн.

      Дээр дурдсан албан мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч компаниас 2010 оны 3 дугаар

сарын 26-ны өдрийн 60 дугаар албан бичгээр хоёр тусгай зөвшөөрлийн талбайд 1.550.000 төгрөг нэхэмжлэх тухай 6 хуудас материалыг Ашигт малтмалын газарт ирүүлсэн байх бөгөөд тус баримтууд нь агентлагийн ирсэн бичгийн бүртгэлийн 2010 оны 3361 дугаарт бүртгэгдсэн байна. Нэхэмжлэгч компанид Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох тухай" 299 дүгээр журмын дагуу нөхөн олговор олгогдоогүй. Учир нь уг тогтоолын 4.5-д “Нөхөх олговор нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн жилийн улсын төсөвт тусгагдсан байна” гэж заасан боловч өргөдөл гаргах үед нөхөн төлбөр төсөвт суугаагүй байсан. 2014 онд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно" гэсэн нэмэлт өөрчлөлт орсон.

        Хэдийгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар хайгуулын ажлын тайлан төлөвлөгөөг хүлээн аваагүй учир Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах гол нөхцөл шаардлага нь хайгуул хийсэн тайлан, төлөвлөгөө батлуулдаг хуулийн нөхцөл шаардлагыг биелүүлэх боломжгүй болсон тухай дурдсан байгаа хэдий ч Кадастрын мэдээллийн санд ХV-*******, ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон бүртгэлийг залруулж бүртгэх боломжгүй байна. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” 90 дүгээр тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар  нутагтай бүхэлдээ давхцалтай тул цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй  нөхцөл  байдал үүссэн байна.  Нэгэнт хуулиар хориглосон хязгаарласан   талбайтай   буюу  ойн  сан  бүхий  газрын  хамгаалалтын  бүстэй давхцалтай тул цаашид хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулан хүчин төгөлдөр байдлыг хадгалах улмаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжгүй байсан бөгөөд дээрх хоёр тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсноор  бүртгэгдсэн.  Иймд  нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн   шаардлагыг  хүлээн

зөвшөөрөх боломгүй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

      Ө ХХК-иас “Ө ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ********, ********хайгуулын тусгай зөвшөөрөл нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай бүхэлдээ давхцсан тул тусгай зөвшөөрөл хүчингүй болоогүй, харин цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоолгох, ********, ********тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 26 дугаар зүйлийн 26.9-д заасан талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын дагуу Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газраас гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

        Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

      Ө ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах Хатан уул, Хатан уулын даваа нэртэй газруудад ******** тоот 4411 гектар, ********тоот 152 гектар талбай бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрээр эзэмших эрхтэй болсон байна. 

    2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдан гарч, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан хайгуулын талбай бүхэлдээ дээрхи хуульд хамрагдах хүртэл тус компани ********, ********тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, зориулалтын дагуу эзэмшиж байжээ.

     Дээрх  хуулийн  4  дүгээр  зүйлийн  4.1-д  Монгол  Улсын  нутаг  дэвсгэр  дэх гол,

мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж тус тус зааснаар Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор “ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоосон.

Нэхэмжлэгч Ө ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь дээрх хилийн заагт хамаарч, Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолын дагуу    тусгай зөвшөөрлийг цуцлах тухай үндэслэл бүрдсэн талаар Ашигт малтмалын газрын 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 4-2056 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

          Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт, малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох” журмын 1 дүгээр зүйлийн 1.1-д “... тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдүүлэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор”-ыг олгох харилцааг зохицуулсан байна.  

           Гэтэл нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг дээрх зохицуулалтын дагуу шийдвэрлээгүй атлаа кадастрын хэлтсийн мэдээллийн санд цуцлагдсанаар бүртгэж, “********, ********тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүд нь 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд хүчин төгөлдөр хугацаа дуусаж цуцлагдсан байх тул нөхөн олговрыг дүйцүүлэн олгох боломжгүй” гэсэн хариуг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 06/1764 албан бичгээр өгчээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-д заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” бол тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй болох, 14 дүгээр зүйлийн 14.4-д “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэснээр нөхөх олговрыг Ө ХХК-д төлөх үүрэгтэй, 14.6-д “нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа  үргэлжлүүлэн  явуулах  эрхтэй"  гэснээс үзэхэд тус компанийн

тусгай зөвшөөрөл нөхөн төлбөр авснаар дуусгавар болох ёстой. 

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно”, Монгол улсын Засгийн газрын 299 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 5.2- т “тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн дагуу “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох тусгай зөвшөөрлийг цуцална”, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.2.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заажээ. 

Хариуцагч нараас нөхөн олговор олгоогүй үндэслэлээ “...нөхөн олговор төсөвт суугаагүй” .гэж, түүнчлэн нөхөн олговор олгоогүй тул тусгай зөвшөөрлийг сэргээлгэх  нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа үндэслэлээ “Кадастрын мэдээллийн санд ХҮ*******, ХҮ******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 12 дугаар сарын 8-ны өдөр дуусгавар болсноор бүртгэгдсэн. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно.” гэсэн заалт хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлд хамаарна.” гэж тайлбарлаж байгаа нь  үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. 

Учир нь хариуцагч Ашигт малтмал газрын тосны газар нь Ө ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа тухайн компаниас шалтгаалж дуусгавар болоогүй гэдэгтэй маргадаггүйгээс гадна нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлүүдийг төрөөс буцаан авсантай холбогдуулан Ө ХХК-ийн ашигт малтмал хайх зөвшөөрөл нь хуулиар хориглогдож, үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэнээс нөхөн олговроо авахаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 2017 оны 01 дүгээр сарын 16, 2017 оны 04 дүгээр сарын 21, 2017 оны 07 дугаар сарын 06, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, Ашигт малтмалын газрын Геологи судалгааны хэлтэст 2010 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тус тус улсаас авах нөхөн олговорын төрөл, хэмжээг хүргүүлсэн хүсэлт судалгааг гаргасан байдаг. 

Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 06/1329 дүгээр албан бичгээр  Ө ХХК-д “...нөхөн олговрын асуудлаар хавсралтад заасан материалыг бүрдүүлэн 2017 оны 6 дугаар сарын 10-ны дотор” ирүүлэхийг, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгээр  2010 оны Засгийн газрын 299 дүгээр тогтоолын дагуу нөхөн олговорыг шийдүүлэх ёстой” гэдгийг тус тус хүлээн зөвшөөрсөн байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл 53.1.1.тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан; тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгсөн; төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд дуусгавар болохоор, 56 дугаар зүйлийн 56.1.3-д хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид  бүрэн  төлсөн  тохиолдолд цуцлахаар тус тус зохицуулсан. 

Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь Ө ХХК-ийн эзэмшиж байсан ********,********тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохдоо  нөхөн олговор олгох эсхүл Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т зааснаар шийдвэрлэх боломжтой байжээ.

 Иймээс нэхэмжлэгч Ө ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ө ХХК-ийн  эзэмшиж байсан ********, ********тоот хайгуулын  тусгай  зөвшөөрөл  нь  Гол,  мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай бүхэлдээ давхцаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоож, тусгай зөвшөөрлүүдийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговор олгоогүй, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлээгүй Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газраас гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3, 4.6, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг тус тус баримтлан Ө ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ө ХХК-ийн эзэмшиж байсан ********, ********тоот хайгуулын тусгай зөвшөөрөл нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай бүхэлдээ давхцаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоож, нэхэмжлэгчид нөхөн олговор олгох асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлээгүй Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч Монгол улсын Засгийн газар, Ашигт малтмал газрын тосны газарт тус тус даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.               

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.АДЪЯАСҮРЭН