Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 606

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимднээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, ******* тоотод оршин суух, РД:******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын хүсэлттэй Улсад ажилласан жил тогтоолгох тухайхэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлтийн шаардлага: 1982 оноос 1991 оны 4 сар хүртэл Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар ажилласан хугацааг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******ийн ******* нь Ховд аймгийн ******* сумын *******ын Зам нэгдэлд 1982 оноос 1990 оныг хүртэл аав ээж ах нарынхаа хамт мал маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилласан жилүүд дутаж байгаа. Хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулж 2015 оны 08 сарын 19 өдрийн 393 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд миний шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үнэлээд Ховд аймгийн ******* сумын *******ын Зам нэгдэлд малчнаар 1982 оноос 1991 оны 4 сарыг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан гэрч С., Р. нарын гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн нэхэмжлэл гаргах эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасан харьяалал зөрчөөгүй байх ба мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.******* нь 1982 оноос 1991 оны 04 сарыг хүртэл Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлийн даргын 1982 оны 12 сарын 01-ний өдрийн 29 дугаартай тушаал,

дугаартай Бат Илэрхийлэх,

1983 онд сумын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр авахуулсан хар зураг,

2015 оны 07 сарын 31 өдрийн 1078 дугаартай Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагч ******* овогт *******ийн *******ыг 1982 оноос 1991 оны 4 сарыг хүртэл Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******ыг 1982 оноос 1991 оны 4 сарыг хүртэл Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох ба хүсэлт гаргагч нь уг шийдвэрийгэс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ