Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 499

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Хүсэлт гаргагч Б.******* нь 1981 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн бэлтгэлийн тресстэд худалдагч, кассчнаар, 1983 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн бэлтгэлийн тресстэд кассчнаар, 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ийн удирдах газарт худалдагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ийн удирдах газрын Төв дэлгүүрт худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.

Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1980-1981 оны хооронд Завхан аймгийн ны техникум техник мэргэжлийн сургуульд худалдагч, кассчин мэргэжлээр суралцаж төгссөн. 1981-1983 онд Дундговь аймгийн Мандалговь сумын бэлтгэлийн трестэд ажиллаж байгаад 1983 онд ар гэрийн гачигдлаар Ховд аймгийн бэлтгэлийн трестэд шилжин ирж ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч 1993 онд орон тооны цомхтголоор халагдсан тушаал олдохгүй байна. Иймд намайг 1981 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн бэлтгэлийн тресстэд худалдагч, кассчнаар, 1983 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн бэлтгэлийн тресстэд кассчнаар, 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ийн удирдах газарт худалдагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ийн удирдах газрын Төв дэлгүүрт худалдагчаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь 1981 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн бэлтгэлийн тресстэд худалдагч, кассчнаар, 1983 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн бэлтгэлийн тресстэд кассчнаар, 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ийн удирдах газарт худалдагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ийн удирдах газрын Төв дэлгүүрт худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1303 дугаартай албан бичиг,

-Б.*******ийн 1988 оны 07 дугаар сарын 07-ны өдөр авсан гэх талархал,

-Б.*******ийн 1989 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр авсан гэх сайшаалын үнэмлэх,

-Гэрч Т.*******ийн Би Б.*******тэй 1983-1993 оныг дуустал Ховд аймгийн бэлтгэлийн тресстэд хүүхдийн болон соёлын барааны тасагт худалдагчаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,

-Гэрч Ш.*******ын Би Б.*******тэй 1983-1993 оныг дуустал Ховд аймгийн бэлтгэлийн тресстэд хүүхдийн болон соёлын барааны тасагт худалдагчаар ажиллаж байсан. Би тэр үед Ховд аймгийн бэлтгэлийн тресстэд нийтийн хоолны тресстэд худалдагч хийж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

Хүсэлт гаргагч Б.******* дээрх хугацаанд Дундговь аймгийн бэлтгэлийн тресстэд худалдагч, кассчнаар, Ховд аймгийн бэлтгэлийн тресстэд кассчнаар, Ховд аймгийн ийн удирдах газарт худалдагчаар тус тус ажиллаж байсан талаарх өөр баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа түүнчлэн аймгийн архивын тасгаас Б.*******ид холбогдох баримт олдохгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1303 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Б.*******ийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Б.******* нь 1981 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн бэлтгэлийн тресстэд худалдагч, кассчнаар, 1983 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн бэлтгэлийн тресстэд кассчнаар, 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ийн удирдах газарт худалдагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ийн удирдах газрын Төв дэлгүүрт худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ийг 1981 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн бэлтгэлийн тресстэд худалдагч, кассчнаар, 1983 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн бэлтгэлийн тресстэд кассчнаар, 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ийн удирдах газарт худалдагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ийн удирдах газрын Төв дэлгүүрт худалдагчаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА