| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00458/И |
| Дугаар | 500 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 500
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Хүсэлт гаргагч Б.******* нь 1983-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.
Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын Социализм зам нэгдэлд 1982-1991 он хүртэл хонь, ямаа маллаж, улсад 9 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч 1982-1985 он хүртэл ажилласан гэдгийг хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд намайг 1983-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь 1983-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1247 дугаартай албан бичиг,
-Ховд аймгийн ******* сумын 3-р бригадын 1983-1989 оны сны хуулбар, -Б.*******гийн 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн ажилласан хоног, авсан хөлсийн талаар бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч З.*******ийн Б.******* 1982-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Би мөн дээрх хугацаанд малчин байсан гэх мэдүүлэг,
-Гэрч Д.*******ын Б.******* 1982-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Би мөн дээрх хугацаанд малчин, саалчин байсан гэх мэдүүлэг зэрэг болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Б.******* нь 1983-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдож байна.
Хүсэлт гаргагчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******г 1983-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА