| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2020/0006/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/06 |
| Огноо | 2020-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/06
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1904002420134 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Учрал
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Шүүгдэгч Д.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .. дүүрэгт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч, дархан мэргэжилтэй, .. ажилтай, ам бүл .., эхнэр хүүхдийн хамт .. дүгээр хороо, .. дугаар гудамжны .. тоот хашаанд оршин суух Б.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
Яллагдагч Б нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мами” хүнсний дэлгүүрийн гадна Б-тэй маргалдаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохих, шүд рүү нь тохойгоороо нэг удаа цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд үүдэн 11, 21 дүгээр шүдний цөгц хугарсан, дээд болон доод уруулын дотор салстад цус хурсан, язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс Б-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 03-ны орой найзын хамтаар 3 шил пиво уучихаад 01 цагийн үед “Мами" зоогийн газрын хажуугаар явж байхад нэг хүн хөөш гэж дуудан миний араас зүс таних Б гэдэг залуу ирээд надад хандаж “чи яасан том болчихсон юм” гэж хэлээд хоргоогоод байсан. Удалгүй хохирогч өөр нэг залуугийн хамтаар ирээд “наад пизда чинь яагаад байгаа юм” гэж хэлээд Б, Б нар миний хувцаснаас зуураад намайг газарт унагаасан. Би босож ирээд тэсэлгүй Б-гийн нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэр үед Б-гийн уруулнаас цус гарсан. Би Б-гээс уучлалт гуйсан ч намайг явуулахгүй хоргоогоод барагцаагаар 15-20 минут орчим болсон. Цагдаа нарыг хараад Б худлаа уйлаад энэ намайг зодсон гээд над руу заасан. Цагдаа нар намайг гавлаад машинд суулгасан, тэр үед Б бас цагдаагийн машинд суусан. Би Б-д хандаж та нараас болж ийм зүйл боллоо шүү дээ гэж хэлэхэд Б миний нүүр лүү өшиглөсөн, тэгэхээр нь би түүний шүд рүү тохойгоороо цохисон. Тэр үед Б-ын шүд хугарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 43, 44-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч Б-ын өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 03-04-ныг шилжих шөнө найз Ганхүүгийн гэрт байж байхад манай найз Бямбацогт над руу утсаар залгаад хүн явуулахгүй хоргоогоод байна хүрээд ирээч гэхээр нь Ганхүүгийн хамт “Мами” зоогийн газрын урд яваад очтол манай найз Бямбацогт Б гэх залуутай маргалдсан байдалтай зогсож байсан. Улмаар тэр хоёр зууралдаад газарт унасан. Би тэр хоёрыг салгах гээд голоор нь ороход Б миний уруул руу гараараа цохисон. Тэр үед миний уруул сэтрээд цус гарсан, би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд бид нарыг машинд суулгаад авч явах үед Б миний шүд рүү тохой хэсгээрээ цохиж үүдэн 2 шүдийг хугалсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18-р хуудас/,
Гэрч Э.Г..........ын өгсөн “...шөнийн 02 цагийн үед жижүүрийн шуурхай албаны утсанд “Мами” зоогийн газрын урд хүмүүс зодолдсон гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиж шалгахад Б гэх залуу энэ хүн намайг зодсон гээд Б-г заасан. Би Б-гээс юу болсон талаар асуухад энэ Б манай ахыг таньдаг байж миний ахтай хүндлэлгүй харьцсан гэж хэлсэн. Би тэр хоёрыг машинд суулгаад цагдаагийн хэлтэс рүү авчирсан. Машинд сууж байхдаа миний шүд рүү тохойгоороо цохиод шүд хугалчихлаа гэж хохирогч хэлсэн. Хохирогчийн шүдийг харахад үүдэн 2 шүд нь хугарсан байсан. Анх очиход хохирогчийн уруулнаас цус гарчихсан өмссөн хувцас нь шороо болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22, 23-р хуудас/
Гэрч Г-ын өгсөн “...Б гэх залуу хохирогчийн нүүр рүү гараараа цохиход хохирогчийн уруулнаас цус гарсан. Хохирогч цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд Б, хохирогч нарыг машинд суулгаж цагдаагийн хэлтэс рүү авч явна гэж хэлсэн. Тэр үед Б, хохирогч нар машин дотор түжигнээд байсан бөгөөд хохирогч миний шүдийг хугалчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 24, 25-р хуудас/
Б гэдэг залуу намайг дуудсан. Би Б-ээс яах гэж дуудсан талаар асуухад Б “чи харин намайг яах гэж дуудсан юм” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Би утсаар найзыгаа дуудсан. Б бид хоёр маргалдаж байгаад зууралдаж хамт газарт унасан. Б босож ирээд ямар ч шалтгаангүйгээр манай найзын нүүр рүү гараараа цохисон. Тэр үед хохирочгийн уруулнаас цус гарч эхэлсэн ба хохирогч цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд тэр хоёрыг машинд суулгасан бөгөөд машинд суугаад хохирогч, Б нар зодолдсон юм шиг байна лээ хохирогч шүд хугалчихлаа гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 27-р хуудас/
Гэрч Лы-н өгсөн “...Би Б-тэй хамтран амьдраад 2 жил болж байна. Бид дундаасаа 1 хүүхэдтэй, хүүхэд маань 6 сартай болж байна. Манай нөхөр Б бусадтай нийтэч, архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй, сайн хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 29-р хуудас/
Шинжээч эмчийн 09шэ/282 дугаартай “…Б-ын биед дээд үүдэн 11, 21-р шүдний цөгц хугарсан, дээд болон доод уруулын дотор салстад цус хурсан, язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухай цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-р хуудас/
Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...2008 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Багануур дүүргийн Шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Багануур дүүргийн Шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан...” гэх хуудас /хх-н 52-р хуудас/
Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 46, 47 хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Гэм буруугийн тал дээр маргадаггүй Хохирогчоос уучлал гуйсан. Хохирогчид гэм хорын хохирол 200 000 төгрөг төлсөн. Хувийн байдал төлөв даруу хүн... “ гэсэн дүгнэлт гаргасан.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Б нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мами” хүнсний дэлгүүрийн гадна хохирогчтой маргалдаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохих, машин дотор шүд рүү нь тохойгоороо нэг удаа тохойлдох зэргээр зодож, түүний эрүүл мэндэд үүдэн 11, 21 дүгээр шүдний цөгц хугарсан, дээд болон доод уруулын дотор салстад цус хурсан, язарсан шарх бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Б нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохих, шүд рүү нь тохойгоороо цохисон үйлдлүүдээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…Б-ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 09шэ/282 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч Б-ын үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгэх саналыг шүүхэд оруулж байна…” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Б-ын хувийн байдал, нялх хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй зэргийг харгалзан үзэж 450 нэгж буюу 450 000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдэж өгнө үү... “ гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.
Шүүгдэгч Б-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогчоос 151.700 төгрөгийн хохиролыг нэхэмжилсэн баримт /хэрэгт хавсаргасан байх бөгөөд шүүгдэгчээс 200.000 төгрөг хохирогчид төлсөн болох нь хохиролын мөнгө шилжүүсэн баримт болон шүүгдэгчийн “...Хохирогчид гэм хорын хохирол 200 000 төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Хохирогч нь “эмчилгээ хийлгэж гарсан зардлыг Б-ээс гаргуулна” гэж мэдүүлсэн, хэрэгт цаашид эмчилгээ хийлгэх зардлын баримтгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б. нь цаашид гарах эмчилгээний зардалаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зохих хохирол төлбөр төлсөн, байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн биелүүлэх хугацаа тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ