Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/07

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1904002150135 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                     Б.*******өнх-Учрал

Улсын яллагч                                                      Ж.Бүрэнжаргал

Хохирогч                                                        *******

Шүүгдэгч                                                        *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                ******* нар оролцов.

 

Шүүгдэгч: *******онгол улсын иргэн, 19.. оны ..дугаар сарын ..-ны өдөр .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, .. мэргэжилтэй, .. ажилладаг, ам бүл .., ээжийн хамт .. дүгээр хороо.. дугаар гудамжны .. тоот хашаанд оршин суух ******* .

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

           Яллагдагч ******* нь 20.. оны ..дугаар сарын ..-ний шөнийн 02-03 цагийн орчим ... хашааны дотор талд буюу автомашин ордог том хаалганы дотор талд зогсож байсан төрсөн эх *******-г “архи уулаа” гэж уурлаж өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр мөргөж түүний биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал, агуулагдахууны гадагшлалт, гэдэсний саажил, хүзүүний 2 дугаар нугалмын их биеийн ар доод ирмэг, хоёр талын хөндлөн сэртэнгийн нүх дайрсан сэлтэрч салсан хугарал, нугасны сувгийн нарийсал, зүүн талын сүүжний яс ууц сүүжний үе дайрсан хугарал, ууцны 1, 2, 3 дугаар нугалмын зүүн талын латерал масс дайрсан бяцрал хугарал, баруун зүүн талын умдаг ясны дээд салааны ацетабул дайрч бяцарсан хугарал, доод салаа зөрөөтэй хугарал, духны зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий амь насанд аюултай хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

Т*******Д*******РХ*******ЙЛ*******Х нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

      Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...манай ээж 2019 оны 10 дугаар сарын 31-ний орой гэртээ ирэхгүй байхаар нь ээжтэй утсаар ярихад “ээж нь айлд байна, удахгүй очно” гэж хэлсэн. Тэгээд 01 цагийн үед дахин ээж рүү залгахад ээж архи уучихсан байдалтай дуугарсан. Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон Соронз дэлгүүрийн уулзвар өнгөрөөд явж байтал ээж Хуцаагийн 1-р гудамжаар гэр рүүгээ явж байна гэхээр нь эргээд гэр рүүгээ явсан. Тэр үед манай хашааны гаднаас нэг жижиг тэрэг хөдлөөд надтай зөрсөн. Би ээжийг архи уугаад алга болсон болохоор нь уур хүрээд, тэр уурандаа хашааны хаалгаа гадна талаас нь машинаараа мөргөөд ороход ээж хашааны хаалганы дотор талд байж байгаад миний машинд мөргүүлсэн. Би машинаас буухад ээжийн толгой цус болчихсон газарт хэвтэж байсан. Би тэр даруйдаа ээжийг өргөж машинд суулгаад эмнэлэг рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 33, 34-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч *******-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би ажлын газрынхаа эмэгтэйн хүүхдийн үсний найранд очиж архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн. Тэгээд болсон асуудлыг сайн санахгүй байна. 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-ныг шилжих шөнө ГССҮТ-ийн хавсарсан тасагт хэвлийн хагалгаа хийлгэсэний дараа ухаан орсон. Би хүүтэйгээ урьд нь маргалдаж муудалцаж байгаагүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

              Гэрч *******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* хүүтэйгээ энгийн сайхан харилцаатай байдаг. *******-г архи уусан үед нь архи уулаа гэж уурлаж байгаа харагддаг. ******* ээжийгээ зодож байхаар хүүхэд биш ...” гэсэн мэдүүлэг /хх-н 35, 36-р хуудас/

              Гэрч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тэр шөнө найрнаас тараад би такси бариад *******-г гэрт нь хүргэж өгсөн. Намайг *******-ийн гадаа очиход хашааны хаалга нь зүгээр байсан. ******* жижиг хаалгаа онгойлгоод хашаа руугаа орсон. Айлд байхад *******-ийн утас дуугараад ******* аваагүй бөгөөд хэн юм гэж асуухад ******* байна гэж байсан. *******өн гэр рүү нь такситай явж байхад утас нь дуугархад ******* аваад “одоо очлоо” гэсэн би “хэн бэ” гэж асуухад ******* байна гэж хэлсэн...” гэсэн  мэдүүлэг /хх-н 38-р хуудас/

              Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* архи дарс уудаггүй, ажилд сайн ээжтэйгээ хамт амьдардаг. ******* 20 хоног хөдөө ажил хийгээд 10 хоног амраад ээжтэйгээ байдаг. 2 дүү нь хотод оюутан юм байна лээ. Ээжтэйгээ энгийн харилцаатай байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-н 39-р хуудас/

              Гэрч *******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...дуудлагын дагуу очиход Хуцаагийн 2 дугаар гудамжны 10 тоот хашааны баруун талын хаалга нь гадна тал руугаа газар унасан. Зүүн хаалга нь хашааны дотор тал руугаа онгойж дэлгэгдсэн байдалтай байсан. Хашааны гадна талд шороон зам дээрээс Хуцаагийн 2-10 тоот хашаа руу орсон 2 хос тээврийн хэрэгслийн мөр байсан. 2 дугуйны тэнхлэг хоорондын мөр нь 1.5 метр байсан. Хашааны хаалга дотор талд хар өнгийн үсний хавчаар байсан. Уг хавчаар нь А цэгээс чанх хойд зүгт 5.5 метр зайд байсан. А цэгийг *******-ын хэлснээр хашааны том хаалганы дунд хэсгийг А цэгээр авсан. ******* хэлэхдээ тухайн үед гаднаас машинтайгаа хашааны хаалгыг мөргөж ороход хаалганы цаана ээж байсан, тэгээд мөргүүлсэн. Би дайрсан эсэхээ сайн мэдэхгүй байна ээжийгээ машинд суулгаад буцаад хашааны хаалгаа мөргөж гараад эмнэлэг явсан гэж ярьсан. Энэ нь тухай үеийн хэргийн газартай хаалганы эвдрэл болон хохирогчийн эд зүйлтэй тохирч байна. *******өн *******-ын тээврийн хэрэгслийн буферны урд хэсэгт хаалганы ногоон өнгийн будаг болсон байсан. Хэргийн газарт ямар нэгэн зодоон болсон мөр байгаагүй ...” гэсэн мэдүүлэг /хх-н 40, 41-р хуудас/

              Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...намайг Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт жижүүрт гарч байхад шөнийн 03 цагийн үед байх өөрийгөө хүү нь гэж хэлсэн залуу ээжийгээ өргөчихсөн орж ирсэн. Тэр эмэгтэй ухаангүй юм ярьж чадахгүй, толгойноос нь их цус гарсан байсан. Хүү нь их сандарсан байдалтай, хашааны хаалгаар машинтай мөргөчихсөн гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 42-р хуудас/

              Шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “…*******-гийн биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал, агуулагдахууны гадагшлалт, гэдэсний саажил, хүзүүний 2 дугаар нугалмын их биеийн ар доод ирмэг, хоёр талын хөндлөн сэртэнгийн нүх дайрсан сэлтэрч салсан хугарал, нугасны сувгийн нарийсал, зүүн талын сүүжний яс ууц сүүжний үе дайрсан хугарал, ууцны 1, 2, 3 дугаар нугалмын зүүн талын латерал масс дайрсан бяцрал хугарал, баруун зүүн талын умдаг ясны дээд салааны ацетабул дайрч бяцарсан хугарал, доод салаа зөрөөтэй хугарал, духны зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5, 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 47, 48-р хуудас/

              Техникийн шинжээчийн “...жолооч ******* нь тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо *******онгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Явган зорчигч ******* нь *******онгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хэргийн материалыг шинжлэн судлахад тоормосны мөр илрээгүй байх тул тээврийн хэрэгслийн хурдыг тоормосны мөрөөр тогтоох аргачлалын дагуу хөдөлгөөний хурдыг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 72-р хуудас/

              Хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн “...Toyota Prius 10 маркийн автомашин 1999 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд монголд орж ирсэн 1 ширхэг үнэ 2.600.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-н 67-р хуудас/

              Хэргийн газарт үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн  дугаар гудамжны  тоот ертөнцийн зүгээр урагш харсан ногоон өнгийн төмөр хаалгатай хашааны хаалганы баруун дээд хэсэгт 10 гэсэн тэмдэглэгээ бүхий 4 тал банзан хашаа байв. *******-г мөргөсөн гэх цэгийг хашааны хаалга анх мөргөсөн гэх газраар авч А үсгээр тэмдэглэв. *******-ийн машинд дайрагдаж анх унасан цэгийг дээр дурьдсан хар өнгийн үсний хавчаар цус мэт улаан өнгийн зүйл байсан газраар авч Б үсгээр тэмдэглэв. *******-ийн машинд чирэгдэж унасан газрыг цус мэт зүйл, үс мэт зүйл байсан газраар авч В үсгээр тэмдэглэж, цүнх байсан гэх газрыг тоогоор тэмдэглэв. Уг хашааны урд хэсэгт байх 6 гэсэн тэмдэглэгээ бүхий гэрлийн шонг үл хөдлөх цэгээр авч хэмжилтийг хийв....” гэсэн тэмдэглэл /хх-н 3, 4-р хуудас/

              Хэргийн газрын үзлэгийн үед үйлдсэн гар схем зураг /хх-н 5-р хуудас/

              Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-н 6, 7-р хуудас/

              Эд хөрөнгө битүүмжилсэн тухай “...40-67 улсын дугаартай Приус 10 маркийн мөнгөлөг ягаан өнгийн 1999 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд *******онголд орж ирсэн 2.600.000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг битүүмжлэв...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 20-р хуудас/

              *******эдүүлгийг газар дээр нь шалгасан “...Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 2-10 тоотын гадна очиход ******* машинаас бууж уг тоотын хашааны гадна хашаанаас 2.3 метр зайд тээврийн хэрэгслээр эрчээ авч хашааны хаалгыг мөргөсөн гэх, мөргөж ороод зогссон гэх газар, хохирогч унасан байсан гэх газрыг зааж хашааны хаалганаас 5.5 метр хохирогчийн цүнх байсан газрыг заахад хашааны хаалганаас 7.3 метр зайд байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 22, 23-р хуудас/

              Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...тээврийн хэрэгслийн урд талын буферны хар өнгийн кант нь улбар шар өнгийн будаг наалдсан, буферны баруун дээд хэсэгт будаг халзарч унасан. Буферны доод хэсэг хагарсан, баруун дээд хсэгт улаан, ногоон будаг наалдсан зүүн болон баруун дээд хэсгийн түгжээ мултарсан байх ба тээврийн хэрэгслийн баруун талын урд крилон урд болон хойд хаалга зурагдсан, улбар шар өнгийн будаг наалдсан байв...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлэт /хх-н 26, 27-р хуудас/

              *******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх хуудас /хх-н 98-р хуудас/

  Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа, нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа /хх-н 93-96 хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа.  Шүүгдэгчийн хувьд ар гэрээ тэжээн тэтгэдэг, 2 дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлдөг, зан байдлын хувьд төлөв даруу зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү... “ гэсэн дүгнэлтүүд гаргажээ.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний шөнийн 02-03 цагийн орчим Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 2 дугаар гудамжны 10 тоот хашааны дотор талд буюу автомашин ордог том хаалганы дотор талд зогсож байсан төрсөн эх *******-г “архи уулаа” гэж уурлаж өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хашааны хаалга мөргөн орохдоо түүнийг дайрч биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал, агуулагдахууны гадагшлалт, гэдэсний саажил, хүзүүний 2 дугаар нугалмын их биеийн ар доод ирмэг, хоёр талын хөндлөн сэртэнгийн нүх дайрсан сэлтэрч салсан хугарал, нугасны сувгийн нарийсал, зүүн талын сүүжний яс ууц сүүжний үе дайрсан хугарал, ууцны 1, 2, 3 дугаар нугалмын зүүн талын латерал масс дайрсан бяцрал хугарал, баруун зүүн талын умдаг ясны дээд салааны ацетабул дайрч бяцарсан хугарал, доод салаа зөрөөтэй хугарал, духны зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.

Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

      ******* нь ээж *******-г дайрч гэмтээх сэдэлт, санаа агуулаагүй болох нь хохирогчийн “…согтуу байсан. Санахгүй байна…” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн “…Би ээжийг архи уугаад алга болсон болохоор нь уур хүрээд, тэр уурандаа хашааны хаалгаа гадна талаас нь машинаараа мөргөөд ороход ээж хашааны хаалганы дотор талд байж байгаад миний машинд мөргүүлсэн…” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж дүгнэв.

******* “...хашааныхаа хаалгыг мөргөж ороход хохирогчийг дотор талд нь байсныг мэдээгүй...” гэж мэдүүлсэн нь өөрийн үйлдлийн үр дүнд ийм үр дагавар болох боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хүнд хохирол болох нь шинжээчийн “…Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5, 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна …” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч ******* үйлдэл нь *******-гийн *******онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид хорих ял шийтгэх саналтай…” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...******* нь ээжийгээ асарч тордож байгаа, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү, Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож өгөөч...” гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.

Шүүгдэгч *******-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* “... ээжийгээ өөрөө асарч эмчилгээ сувилгааг нь хийлгэж байгаа...” гэж мэдүүлсэн,  Хохирогч  “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, бие гайгүй болж эдгэрч байгаа...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно…” гэж заажээ.

  • шүүгдэгч *******-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгчид эрх хасах ял зайлшгүй оногдуулахаар заасан. Гэвч шүүгдэгч *******-ын үйлдэлд төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай эрхийг үндэслэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэмт хэрэг үйлдсэн шинж байхгүй тул эрх хасах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд шүүх шүүгдэгчид эрх хасах нэмэгдэл ял хэрэглээгүй ба харин шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүжилж ирүүлсэн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ санаатайгаар ашигласан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул 2019 оны 11 сарын 29-ны өдрийн 05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилж ирүүлсэн тээврийн хэрэгслийг  *******-д буцаан олгох нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т*******ГТ**************Х нь:

 

  1. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг /1/ жил зургаан /6/ сарын хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар *******-д тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүд, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар *******-д тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар  2019 оны 11 сарын 29-ны өдрийн 05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн тээврийн хэрэгслийг  *******-д буцаан олгосугай.
  8. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

  ШҮҮГЧ                                А.БЯ*******БАЖАВ