Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/08

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1904002040123 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                 Б.Мөнх-Учрал

Улсын яллагч                                Д.Аянагүл

Шүүгдэгч                                        *******, *******  нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19оны .. дугаар сарын..-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.....ажилтай, ам бүл ганцаараа, ..дугаар хороо, .. дүгээр гудамжны 1 тоот хашаанд оршин суух *******.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ...аймгийн .. сумад төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэр ..хүүхдийн хамт .. дугаар хороо,.. дугаар гудамжны .. тоотод оршин суух *******.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

           Яллагдагч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний шөнийн 22 цагийн орчимд ..дугаар хороо, ...тоотод байрлах *******-гийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэн “чи архи ууж миний эгчид агсам тавьж, гэрээсээ хөөсөн” гэж эгчийгээ өмөөрч *******-тэй маргалдаж улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж, зүүн нүдний дээд зовхинд зүсэгдсэн  шарх, хамрын хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

            Яллагдагч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний шөнийн 22 цагийн орчимд .. тоотод байрлах өөрийн гэртээ ******* болон бусад хүмүүстэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед ******* нь “чи архи ууж миний эгчид агсам тавьж, гэрээсээ хөөсөн” гэж эгчийгээ өмөөрч *******-тэй маргалдаж улмаар түүний толгойн тус газарт гараараа болон архины шилээр цохиход ******* мөн адил *******-гийн толгойн тус газарт гараараа болон архины шилээр цохиж толгойн хуйхны гүнзгий шарх, баруун чамархай зулай орчим гүнзгий зүсэгдсэн шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон гэжээ.

              Шүүхээс *******, ******* нарт холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

Т*******Д*******РХ*******ЙЛ*******Х нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

              Шүүгдэгч *******-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 14-ний орой гэртээ байж байхад манай эхнэрийн дүү ******* 1 шил архи барьчихсан өөрөө нилээн согтуу байдалтай ирсэн. Тэгээд архи ууж байхад ******* согтуурхаж “чи миний ахын биеийн байдал муу байхад эргэж очсонгүй, чи архи ууж манай эгчийг гэрээсээ хөөж явуулсан” гэх мэт үг хэлж над руу дайрч байснаа миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхээр нь би хариуд нь адилхан нүүр рүү нь цохисон. Тэгэхэд ******* газарт байсан хоосон архины шил аваад миний нүд рүү 1 удаа цохисон. Түүнээс болж миний хөмсөгнөөс цус гарч эхэлсэн ба би бас архины хоосон шилээр *******-гийн толгойн ар хэсэгт 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 26, 27-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Шүүгдэгч *******-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүргэн ах *******лзийчулууны гэрт очиход Цэрэндулам, Цогтбаатар, Хадхүү нарын хамт архи уучихсан байж байсан. Ингээд бид нар нийлж хамт архи уусан. Тэгээд би *******-д хандаж “чи авгай хүүхдээ гэрээсээ хөөж явуулчихаад гэртээ энэ хачин пизда нарыг байлгалаа” гэж хэлэхэд ******* “энэ миний гэр, би танай эцгийг үхэхэд гар дээрээ байлгасан, танай эгч чинь өөрөөсөө болоод явсан” гэж хэлсэн. Би *******-ийн гэрт байсан хүмүүсийг бүгдийг нь хөөсөн. Тэр үед ******* уурлаж надтай маргалдаж би архины шилээр зүүн нүд орчим нь цохисон, тэгэхэд ******* хөмсөгнөөс цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/

              Хохирогч *******-ийн өгсөн: “...******* согтуурхаж “чи миний ахын биеийн байдал муу байхад эргэж очсонгүй, чи архи ууж манай эгчийг гэрээсээ хөөж явуулсан” гэх мэт үг хэлж над руу дайрч байснаа миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхээр нь би хариуд нь адилхан нүүр рүү нь цохисон. Тэгэхэд *******газарт байсан хоосон архины шил аваад миний нүд рүү 1 удаа цохисон. Түүнээс болж миний хөмсөгнөөс цус гарч эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-14-р хуудас/,

              Хохирогч *******-гийн өгсөн: “...би *******-д хандаж “чи авгай хүүхдээ гэрээсээ хөөж явуулчихаад гэртээ энэ хачин пизда нарыг байлгалаа” гэж хэлэхэд *******“энэ миний гэр, би танай эцгийг үхэхэд гар дээрээ байлгасан, танай эгч чинь өөрөөсөө болоод явсан” гэж хэлсэн. Би *******-ийн гэрт байсан хүмүүсийг бүгдийг нь хөөсөн. Тэр үед ******* уурлаж надтай маргалдаж улмаар миний нүүрийг маажиж, архины шилээр миний толгойг цохиж хагалсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-14-р хуудас/,

              Гэрч Г.******* өгсөн “...архи ууж байхад *******, *******-д хандаж “чи архи ууж миний эгчид агсам тавьж гэрээсээ хөөсөн” гэж хэлээд дайрсан. Тэгээд энэ маргаан улам даамжирч *******, ******* нар харилцан зодолдож эхэлсэн бөгөөд ******* газарт байсан хоосон архины шилийг аваад *******-ийн хөмсөг орчимд цохисон. Тэгээд *******-ийн  хөмсөгнөөс цус гарсан ба ******* мөн архины шил аваад *******-гийн толгой хэсэгт цохисон. Энэ үед о-гийн толгойноос их хэмжээгээр цус гарч байсан...”  гэсэн мэдүүлэг /хх-н 37, 38-р хуудас/

              Гэрч Ү.******* өгсөн “...хэрэг гардаг өдөр *******, Хадхүү, Цогтбаатар бид нарыг архи уугаад *******-гийн гэрт сууж байхад ******* гаднаас архи барьчихсан согтуу орж ирсэн. Тэгээд *******, *******-тэй маргалдаад улмаар тэр хоёр зодолдсон. Тэр үед *******лзийчулуун архины шилээр ******* толгой руу цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 35-р хуудас/

              Гэрч Э.******* өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үүрэг гүйцэтгэж байхад Нарийны 5 дугаар гудамжны 9 тоот хашаанд хүн зодуулсан байна гэх дуудлага ирсэн бөгөөд уг тоотод очиход *******, ******* нар архидан согтуурч харилцан бие биедээ гэмтэл учруулсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 40-р хуудас/

              Гэрч Т.*******тгонсүрэнгийн өгсөн “...би нөхөр *******-гөөс тусдаа Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсэгт амьдарч байгаа юм. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 14-ний оройн 22 цагийн үед амарч байхад манай нөхөр ******* согтуу, нүүр ам нь цус болчихсон орж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад ******* мэдэхгүй ээ гэрт нэг хүн байгаа гэж хэлсэн. Би босоод *******-г дагуулаад гэртээ очиход манай төрсөн дүү *******-гийн толгой нь хагарчихсан цус гарчихсан байж байсан. Гэрт ороход архины шил хагарсан, шалан дээр цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 42, 43/

              Гэрч Ш.******* өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр намайг жижүүртэй байхад орой 23 цагийн үед түргэн тусламжаар *******,  ******* гэх 2 хүн хүргэгдэж ирсэн. Тухайн 2 хүн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай байсан. *******-ийн бие хэвийн байдалтай зүүн хөмсөг язарсан, хамрын нуруу зулгарсан шархтай байсан. Харин *******-гийн баруун чамархайн зулай хуйханд гүнзгийн зүсэгдсэн шархтай, цус их алдсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 45-р хуудас/

              Шинжээч эмчийн 09шэ/239 дугаартай “…*******-ийн биед зүүн нүдний дээд зовхинд зүсэгдсэн шарх, хамрын хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 49-р хуудас/

              Шинжээч эмчийн 09шэ/260 дугаартай “…*******-гийн биед хуйхны гүнзгий шарх, баруун чамархай зулай орчим гүнзгий зүсэгдсэн шархтай, хуйхан дор цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 53-р хуудас/

              М.*******-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Багануур дүүргийн шүүхийн 2003 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг мөн хугацаагаар тэнссэн, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 5 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялаас 3 жилийг өршөөн хасч 4 жил 5 хоногийн хорих ялыг биечлэн эдэлж байсан...” гэх хуудас /хх-н 113-р хуудас/

              Д.*******-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Ардын армийн Эрдэнэт гарнизоны тусгай шүүхийн 1984 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлийн А-д зааснаар 5 жилийн хорих ялаар, Сэлэнгэ аймгийн Ардын хэсгийн 1 дүгээр шүүхийн 1990 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1/26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-д зааснаар 3 жилийн хорих ялаар, Багануур дүүргийн Шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан...” гэх хуудас /хх-н -р хуудас/

 Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, хорооны тодорхойлолт /хх-н 57-59-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгч нар “...гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна... “ гэжээ.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох талаар:

            Шүүгдэгч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний шөнийн 22 цагийн орчимд Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 5 дугаар гудамжны 9 тоот хашаанд байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ *******-той маргалдаж түүний толгойн тус газарт архины шилээр цохиж толгойн хуйхны гүнзгий шарх, баруун чамархай зулай орчим гүнзгий зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний шөнийн 22 цагийн орчимд Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 5 дугаар гудамжны 9 тоот хашаанд байх *******-гийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэн “чи архи ууж миний эгчид агсам тавьж, гэрээсээ хөөсөн” гэж эгчийгээ өмөөрч *******-тэй маргалдаж улмаар түүний толгойн тус газарт гараараа болон архины шилээр цохиж зүүн нүдний дээд зовхинд зүсэгдсэн  шарх, хамрын хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогч нарын биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлгүүд шинжээчийн дүгнэлтүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

*******, ******* нар нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар бие биедээ гэмтэл учруулж зодолдсон үйлдлээр нь тогтоогдсон.

Хохирогч нарт учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******-гийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 09шэ/239 дугаартай дүгнэлт, шинжээчийн “…*******-гийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 09шэ/260 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогджээ.

Шүүгдэгч нарын үйлдэлүүд нь тэдний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, тэдний эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г 750.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, *******-г 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналтай…” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгч нар “...хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулна уу... “ гэжээ.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

*******, ******* нар нь “бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна

Шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна

Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авагджээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  “Соёрхол” гэсэн бичиглэлтэй 9см урт  20мм радустай архины шилний хүзүүг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө өмгөөлөн оролцох тухай тус тус хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т*******ГТ**************Х нь:

  1. Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г хоёр зуун дөчин /240/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.
  6. *******, ******* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт уд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Соёрхол” гэсэн бичиглэлтэй 9см урт  20мм радустай архины шилний хүзүүг тогтоол хүчин төгөлдөр болмогц усгасугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. *******, ******* нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  11. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              А.БЯМБАЖАВ