Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 498

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Хүсэлт гаргагч Л.******* нь 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар, 1991-1993 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* ХХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.

Хүсэлт гаргагч Л.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1972 оны 07 дугаар сарын 01-ээс 1976 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл малчин, 1976 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цэргийн алба хааж, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчин, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ******* ХХК-нд мал маллаж байсан билээ. Нэгдэл тараад нэгдлийн суурь дээр ******* ХХК болсон.

Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч тухайн үед ажиллаж байсан гэдгийг миний хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас хохирч байна. Иймд намайг 1972 оны 07 дугаар сарын 01-ээс 1976 оны 07 дугаар сарын 16-ны өдөр, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ******* сумын ******* нэгдэл болон ******* ХХК-нд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.******* нь 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар, 1991-1993 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* ХХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1371 дугаартай албан бичиг,

-Ховд аймгийн ******* сумын 1-р бригадын 70-р дансны Л.*******ийн хөдөлмөрийн хөлс, ******* сумын 1-р бригадын 1979, 1993 онуудын 70-р дансны хуулбар,

-Гэрч Л.*******ийн Л.******* нь 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар, 1991-1993 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* ХХК-д малчнаар тус тус ажиллаж байсан. Би тэр үед нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Л.******* нь миний дүү учир би сайн мэдэж байна гэх мэдүүлэг,

-Гэрч Б.ын Л.******* бид хоёр нэг нутагт амьдардаг байсан. Л.******* нь 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар, 1991-1993 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* ХХК-д малчнаар тус тус ажиллаж байсан. Би нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

Хүсэлт гаргагч Л.******* нь намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул хүсэлт гаргагчийн 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар, 1991-1993 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* ХХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Л.******* нь 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар, 1991-1993 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* ХХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******ийг 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар, 1991-1993 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* ХХК-д малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА