Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/19

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б, Ж.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  1804002520139 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

            Нарийн бичгийн дарга                                        Б.Мөнх-Учрал   

 Улсын яллагч                                                          Б.Оюунцэцэг

 Хохирогчийн хууль ёсны

 төлөөлөгч                                                            Х.Г-

 Хохирогчийн хууль ёсны

 төлөөлөгчийн өмгөөлөгч                                    Д.Цолмон

 Иргэний хариуцагчийн төлөөлөгч                     С.С-

 Гэрч                                                                     А.Э-, Э.Г-,

                                                                              Л.Б-, А.М-

 Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч                    Ж.Цэцэгээ,

 Шүүгдэгч Ж.Батцэнгэлийн  өмгөөлөгч              Л.Ганганбарс

            Шүүгдэгч                                                             Б.Б

                                                                                        Ж.Бнар оролцов.

 

  Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч кранчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэр .. хүүхдийн хамт .. дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар байрны ..тоот орон сууцанд оршин суух Ж.Б

Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. аймагттөрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн цахилгааны механикч мэргэжилтэй, “....д эксковаторын туслах машинч ажилтай, ам бүл .., эхнэр .. хүүхдийн хамт .. дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр байрны .. тоот орон сууцанд оршин суух Б.Б

           Прокурорын яллах дүгнэлтэд:

            Яллагдагч Ж.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цагийн орчимд Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших ...-ийн Уулын нэгдүгээр хэсгийн нэгдүгээр аманд хөрс хуулалтын талбайд ажиллахдаа Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 2.18 дугаар зүйлийн 2.18.10 дахь заалтад “Хөрсний категор болон шинж чанараас хамаарч сумт крануудын талбайг бэлдэнэ. Краныг паспортад заасан хэмжээнд хөрсийг нь нягтаршуулаагүй... ажиллуулахыг хориглоно...” гэснийг зөрчиж ,

            “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 224 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын талаар компанийн ажилтнуудын хүлээх үүрэг, хариуцлагын тухай журам”-ын 18 дэх хэсгийн 11 дэх заалтад “...Өөрийн хариуцсан ажлын байр, тоног төхөөрөмжийн ажлын нөхцөл, техникийн шаардлага, стандарт, технологийн горим, заавар, журмын талаар зохих мэдлэгийг эзэмшиж мөрдлөг болгон ажиллах...” гэснийг,

            Ажлын байрны тодорхойлолтод заасан “...Наряд даалгаваргүй, бүрэн бус техникээр ажлын байрны удирдагч дохиололгүй ажиллахыг хориглоно...” гэж заасныг тус тус биелүүлээгүйн улмаас Ниссан Тадано ТЛ-200Е /Nissan Tadano TL200E/ маркийн автокраныг жолоодож хөрс хуулалтын талбайд байрлуулсан ЭШ 10-70 №50 дугаартай эксковаторын шанагыг өргөж зөөвөрлөх үйлдэл хийхдээ гагнуурчин М.Г-ыг цохиж амь насыг нь хохироож, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт,

            Яллагдагч Б.Б нь ............--д ашиглалтын механикаар ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цагийн орчимд Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших тус компанийн Уулын нэгдүгээр хэсгийн нэгдүгээр аманд хөрс хуулалтын талбайд  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн 18.2.1 дэх заалтад “...хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх...” гэж заасан нийтлэг үүргийг биелүүлээгүй,

            “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 224 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын талаар компанийн ажилтнуудын хүлээх үүрэг, хариуцлагын тухай журам”-ын 15. Хэсгийн механик, инженерийн хүлээх үүрэг 4-т “...Их дунд болон засвар үйлчилгээний үед ажилтнуудын аюулгүй ажиллагааг газар дээр нь хариуцан хяналт тавьж ажиллах...”, 9. “...Өөрсдийн хариуцсан чиглэлийн дагуу 1. Ашигт малтмалын ордыг ил аргаар олборлоход аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийг... судалж өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах...” гэж заасан шаардлагыг хангаж ажиллаагүй,

            Хөдөлмөрийн гэрээний 5.2.3-т заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалтад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, дүрэм, журам, заавар технологийн горимыг чанд мөрдөж, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар хүлээсэн үүргээ биелүүлэн, өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” гэсэн,

            Ажлын байрны тодорхойлолтонд заасан ажлын байрны 1-р зорилтын хүрээнд 1.1-т заасан “...эксковатор, өрмийн машинуудад өдөр тутам үзлэг хийж шаардагдах засвар үйлчилгээг машинч, туслах болон бусад засварын ажилтнуудаар хийлгэх...”, 1.5-т заасан “...Төлөвлөгөөт бус засварын үед гагнуурчид, машинч туслахуудыг тухай бүр нарядаар хангаж, ажилтнуудад цаг тутамд хяналт тавьж осол эрсдэлгүй ажиллуулах нөхцлийг бүрдүүлж ажиллах...” гэсэн үүргүүдийг биелүүлээгүй,

            Тухайн талбайд хийгдэж байсан ЭШ 10-70 №50 дугаартай эксковаторын шанага солих засварын ажлын явцад ажилтнуудын аюулгүй ажиллагааг газар дээр нь хариуцан хяналт тавьж ажиллаагүйн улмаас автомашины хэсгийн жолооч Ж.Б нь Ниссан Тадано ТЛ-200Е /Nissan Tadano TL200E/ маркийн автокранаар эксковаторын шанага өргөж зөөвөрлөх үйлдэл хийхдээ гагнуурчин М.Г-ыг цохиж амь насыг хохироож, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцэлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан учраас гэртээ 0-5 насны 2 хүүхдээ хараад амарч байсан. 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 09 цагийн үед ээлжийн мастер М- утсаар яриад №50 эксковатор дээр шанага  солино, гагнуурчин дуудсан гэж хэлсэн. Дараа нь машинч О- над руу яриад №50 эксковаторын шанага солих юм байна гэхээр нь  засварт бэлэн шанага байгаа тэрийг аваад яв гэдгийг хэлсэн. Энэ ажил нь ээлжийн хугацаанд олон удаагийн давтамжтай хийгддэг, ээлжиндээ хийдэг учраас ээлжийн мастер, машинчийн удирдлага доор сольдог, тиймээс би очих шаардлагагүй байсан. Би засварын үед хариуцаж ажиллах, аюулгүй ажиллагааг хангах, дүрэм журмыг баримталж ажиллах талаар гаргасан байгууллагын даргын тушаал  шийдвэр байдаг эсэхийг мэдэхгүй. Би 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр амралтын өдрүүдэд шанага солих бол наряд аваарай гээд нарядын журнал дээр бичиж үлдээсэн байсан. 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ажил дээр очиж наряд өгөөгүй... ” гэсэн мэдүүлэг /4-р хав, 99-100 тал/

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн компанийн техникийн бодлогын хэлтсээс гаргасны дагуу 2 механик 8 экскавоторын дөрөв дөрвөөр нь хуваагаад хариуцдаг байсан. №50 экскаватор миний хариуцдаг техник мөн. Хэрвээ би газар дээр нь очоод зааварчилгаа өгсөн бол энэ осол гарахгүй байж болох байсан. Хариуцагч томилох тушаалыг осол болсны дараа олж мэдсэн. Ашиглалтын үед би хариуцах үүрэгтэй. Санамсар болгоомжгүй үйлдлээс осол гарч хүний амь нас хохирсон тул харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ар гэрийн нөхцөл байдлыг минь харгалзан хөнгөн ял оноож өгнө үү... ” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ байж байхад төв диспетчерээс шанага солино гэсэн наряд өгсөн. Талийгаач Г- хүрч ирээд засварын баруун талаас шанага ачина гэж хэлсэн. Мөн Б.Б-тэй утсаар ярьсан гэж хэлсэн. Өөрөө ямар шанага ачихаа мэдэхгүй байсан 2-3 шанага үзэж байгаад 1 шанагыг нь ачуулахаар болсон. Трейлерийн жолооч Энхбатыг ирэхээр нь трейлер дээр нь ачиж өгөөд уулын 1 дүгээр аманд №50 эксковатор дээр очиход 11 цаг болж байсан байх намайг очиход трейлер очоод ухраад зогсчихсон байсан. №50 эксковаторын машинист О- ирж уулзаад эксковаторын шанаганы тросс унжсан байгаа газарт буулгамаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь талбай чинь зүгээр үү гэхэд өглөө бульдозер ирээд түрж тэгшилж нягтаршуулаад явсан. Талбай асуудалгүй гэж хэлсэн. Би кранаа трейлер болон хуучин шанага хоёрын голоор байрлуулсан, тэгээд 4 тулгуураа сунгаж тавиад трейлер дээрх шанагыг өргөж буулгасан. Хуучин шанагыг нь засварт оруулна оруулахгүй гээд ярилцаад байсан. Тэгээд төв диспетчер рүү радсаар асуусан. Тэгэхэд  хуучин шанагыг засварт оруул гэсэн шийдвэрийг диспетчерээс өгсөн учраас А- шанага оосорлох тросс аваад хуучин шанага дээр очсон. Тэгэхээр нь би засварын хэсэг дээр өнөөдөр хүн байхгүй байсан, шанагыг чинь хүлээж авах хүн байхгүй шүү дээ, Б-той ярьсан юм уу гэхэд машинист О- аваад яв диспетчерээс наряд өгсөн болохоор ач гэж хэлсэн. А- шанагыг оосорлож, өргө гэсэн дохиог өгсөн. Тэгээд 1 метр орчим өргөсөн байхад эргэ гэсэн дохиог өгсөн ба эргэх үйлдлийг хийх үед зүүн хойд талын тулгуурын газар цөмөрсөн. Үүнээс болж машины тэнцвэр тэгш бус алдагдаж өргөж явсан ачаа хазайсан тал руугаа хурдтай эргэж, энэ үед аваарын тоормоз татсан боловч тоормоз бариагүй, ачаагаа газарт буулгах арга хэмжээг авч буулгасан. Тэгээд машины тэнцвэрийг олоод машинаас буухад хүмүүс шанага руу гүйж байсан араас нь очиход талийгаач шанага дотор хэвтэж байсан. Би тухайн өдөр томилгоот болон дуудагдаж ажиллах хуваарьтай байсан. Миний ажиллах хуваарийг хэсгийн удирдах албан тушаалтнууд график гаргаж өгдөг. Тэр хуваарийн дагуу ажиллаж байсан. Би аюулгүй ажиллагааны зааварчилгааг Уулын 1-р хэсгийн механик Б-оос авах ёстой байсан ч Б- байгаагүй учраас аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй...” гэсэн мэдүүлэг /4-р хав, 114, 115/

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Nissan Tadano TL200E автокраныг 1сар барьж байна. 16 тн өргөх хүчин чадалтай гэж амаар сонсож байсан. Тухайн талбайг бульдозероор хуссан байсан. Нүдээр хараад талбай нь тэгш хөрсний нягтаршил боломжтой гэж үзсэн. Энэ шанаганы хүндийн жинг экскаваторын жолооч нарын хэлдэгээр 7-8 тн гэдэг. ...Талийгаач Г-той ярилцсан. Хэн ач гэсэн бэ гэхэд Б.Б-тэй утсаар ярьсан гэж байсан. Засварын ажлыг ээлжийн механик хариуцаж явуулах ёстой. Тухайн өдрийн шанага солих ажилбартай холбоотой нарядыг механик өгнө. Хийсэн хэрэгтээ харамсаж уучлал гуйж байна. Гэм буруугаа хүлээж  байна. Хохиролд 11.500.000 төгрөгийг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г-гийн өгсөн: “...2018 оны 11 дүгээр  сарын 09-ний өдрийн 12 цаг 50 минутын үед механик Төгсөө утсаар яриад талийгаач Г-ыг осолд орсон гэхээрнь тэгээд зүгээр үү гэхэд бие нь хүнд байна гэж хэлсэн. Тухайн үед би Улаанбаатар хотод байсан бөгөөд шууд хотоос гараад Багануурт ирээд талийгаачийг нас барсан гэдгийг мэдсэн. Бид хоёр 2002 онд гэр бүл бол 3 хүүхэдтэй болсон. Том нь 16 настай, дундах нь 13 настай, бага нь 3 настай. ............--аас оршуулгын зардлыг гаргасан мөн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгсөн. Намайг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс засварын хэсэгт Хүчилтөрөгч станцад Баллон дүүргэгчээр ажилд авсан. ............--д хүсэлт гаргасан. Зээлийн хүүг зогсоож өгсөн байгаа. ............--наас нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Б-, Батцэнгэл цалингийн зээлийн үлдэгдэл 20 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 3 000 000 нийт 23 000 000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэл/

Иргэний хариуцагчийн төлөөлөгч С.С-гийн өгсөн: “...............--иас 66-67 сая төгрөгийг хохирогчийн ар гэрт олгосон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг ажлын байраар хангасан. Иймд хохирогч ............--д гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн гэж ойлгож байгаа...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч А.М-ын өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө 07 цаг 40 минутанд гарах хүмүүст урьд оройныхоо ажлыг яриад, өнөөдөр хийх мастерт хийх ёстой ажлаа хэлж тохироод буусан. Би өглөө буухдаа аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөд бүх хүмүүсээр гарын үсэг зуруулж ажилд гаргасан. Өглөө намайг ажлаас буухад талийгаач Н.Г- ирээгүй байсан. Мастер учраас өглөө 07 цагаас өмнө мэдээгээ диспетчерт өгдөг юм. Ингээд 50 эксковатор дээр шанага солино, ачиж, өргөх машин техник дуудаарай гэж хэлсэн. Дараагийн ээлжийн мастерт бүх ажлаа хэлж яриад хүлээлгэж өгөөд 08 цаг 13 минутанд уурхайгаас гарсан. Ингээд гэртээ ирээд унтаж байтал дарга Г- 12 цаг 49 минунтанд 50 эксковатор дээр осол гарсан хүрээд ир гэж дуудсан... Диспетчерт өглөө хэлсэн болохоор механик Б-ыг дуудсан гэж байсан. Гагнуурчид бол дуудлагаар диспетчерын мэдээллээр хэдэн цагт ч хамаагүй гэрээс нь очиж авдаг. Механик дуудах юм бол ажилтай гэдгээ мэддэг. Амралтын өдөр учраас дуудлагаар ирж байгаа...” мэдүүлэг /1-р хав, 78/

Гэрч Л.Б-ийн өгсөн “...механик хариуцсан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, сэлбэгийн төлөвлөлт, засварын төлөвлөлт, эвдрэл гарсан үед арилгах, эвдрэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засварын үед аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Ашиглалтын механикийн ажлын байрны тодорхойлолтонд энэ талаар тодорхой зааж өгсөн, заавар байгаа гэхдээ он сар өдрийг нь сайн санахгүй байна. Үүнд төлөвлөгөөт бус засварын үед дагаж мөрдөх заавар, сум өргөх болон буулгах үеийн аюулгүй ажиллагааны заавар гэж байгаа. Энэ нь машины онцлогоос хамаарч өөр байдаг, мөн кранаар ачаа шилжүүлэх, өргөх үеийн аюулгүй ажиллагааны заавар гэж байгаа... Багануур хувьцаат компанийн Уулан нэгдүгээр хэсгийн ЭШ 10-70 дугаар 50 эксковаторыг механик Б.Б- хариуцдаг байсан... Эксковаторын шанага солих нь засварын ажилд орно, их, дунд, төлөвлөгөөт бус засварын алинд нь ч хамаарч болно. Бид нар улиралд, сард, аль эсвэл нэг өдрийг товлож байгаад солих юм бол төлөвлөгөөт засварт, эвдрэлээс болж засах үед гарах юм бол төлөвлөгөөт бус засварт ордог. Эвдрэл гарсан үед заавал наряд өгдөг, бусад үед бол ээлжийн мастераас наряд өгч ажилчдыг ажилд гаргадаг... намайг ажилд орход л техник тоног төхөөрөмжөө 2 механикдаа хуваагаад өгсөн байсан. Механик засварын ажлын үед байх ёстой

Засварын ажлын үед аюулгүй ажлыг хариуцах ёстой. Кранчин дохиочны эрхийг шалгах эрхтэй...” мэдүүлэг /1-р хав 88, 89, шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч Г.Г-ийн өгсөн “Ажилд гарахад аюулгүй ажиллагааны зааварчилгааг механик өгдөг. Ажилд гарахад механик ажлын хуваарилалт томилгоог хийгээд хаана ажилтай байна тэр газар луу явуулдаг. Ямар ажил хийх, хэрэгтэй зүйлийг яаж аваачих талаар зөвлөдөг. Бид нар 7 хоногоор ээлжлэн хагас бүтэн сайндаа дуудлагын графикаар ажиллаж дуудсан цагт нь бэлэн байх үүрэгтэй байдаг...” мэдүүлэг /1-р хав, 81/

Гэрч А.Э-ын өгсөн “...Тухайн өдөр шанага солих наряд авсан байсан, Гүйцэтгэх захирлын 224 тоот тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хүн нэг бүрийн хүлээх үүргийг тодорхойлсон байдаг... ажлын байранд ээлжийн мастер, механикууд нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах ээлжийн мастер нь ашиглалтын үйл ажиллагааны үеийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг, ашиглалтын механик нь ашиглалтын явцад гарсан эвдрэлийг засварлах үеийн аюулгүй ажиллагааг хангах үүрэгтэй... ачаад дуусах хүртэл байх ёстой байсан дохио өгөгч маань тэр үйлдлийг дуусгалгүй шууд эксковатор луугаа буцаж явж байгаа байдал харагдсан. Кранчин дохиочингүйгээр ажлыг үргэжлүүлж эргэх үйлдлийг хийсэн. Яг энэ үед краны хажууд байсан осолдогч машинч 2 буулгасан шанага руу явж байгаа харагдсан. Үүний дараагаар эргэх үйлдэл болон шанагаар осолдогчийг цохиж байгаа нь харагдаж байсан... хөрсний нягтаршлыг кранчин өөрөө хариуцаж үзэж шинж байдлаа мэдээд байрлуулж болохоор бол краныг байрлуулж ажлаа гүйцэтгэнэ. Зөв байрлуулсан эсэхэд аюулгүй ажиллагаа хариуцагч хяналт тавина. Кранчин өөрөө бүх нөхцөл байдлаа үнэлж, дүгнэж, нөхцөл байдлаа өөрөө зөв үнэлж ажил гүйцэтгэх ёстой. Үүнд нь аюулгүй ажиллагаа хариуцагч хяналт тавих ёстой... Кранчин өөрөө ажлаа хийхээс өмнө ажлын байрны үзлэг хийгээд, аюултай байдал гарвал ажлыг зогсоох ёстой. Оосорлогч ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй байна, кранчин өөрөө дур мэдэн ажил хийсэн нь харагдаж байна...” мэдүүлэг /1-р хав 97-101 шүүх хуралдааны тэмдэглэл/    

Гэрч Э.Г-ын өгсөн “...Би тухайн өдрийн өглөө мастер Б-тэй утсаар ярихад №50 дугаартай эксковаторт шанага солих ажил байгаа, механикт хэлчихсэн байгаа, ирж ажиллана гэж хэлсэн. Тэгээд би 11 цагийн үед ажилдаа очоод мастер Б-г машин явуулчих гэж хэлээд хүлээгээд сууж байсан, машин ирвэл талбай руу явах гэж байсан тэр үед л осол гарсныг станцаар мэдсэн... тухайн өдөр Г- гагнуурчнаар дуудлагаар ажиллах хуваарьтай байсан. Механик бол өөрийн хариуцсан техникийн гэмтэлд амралтын өдөр очиж ажилладаг. №50 дугаартай эксковатор бол механик Б-ын хариуцан ажилладаг техник байсан... Краны оператор хөрсний байдлыг харж засуулах талаар хэлж өргөхөөс татгалзаж болно... краны техникийн бүрэн бус байдал, ажлын байранд механик байгаагүй, кранчины ур чадвараас шалтгаалан осол гарах үндэс болсон гэж миний хувьд үзэж байна... Краны ажил хариуцагч механик Б.Б хариуцах ёстой байсан. Тухайн краныг зөв газар байрлуулсан эсэхэд краны оператор, механик хоёр хяналт тавина. Мөн краны оператор, трайлерын жолооч хоёр ажил удирдагч иртэл ажил гүйцэтгэх ёсгүй байсан... Би үйлдвэрийн ослын бичлэгийг үзсэн. Машинч Д.А- ачааг өргөх дохио өгөөд, өндөрлөг газарт очоод шилжүүлэх дохио өгөх гээд явж байхад ачааг өргөж шилжүүлж байгаад ачааг алдсан байсан. Бичлэгээс гарын хөдөлгөөн харагдахгүй байсан... Кран ажиллана гэж эксковаторын талбайг ээлжийн мастер Н.Б- бульдозероор зассан байсан... Засварын ажлын хувьд амралтын өдөр хамаарахгүй. Засварын ажил эхлэхэд механик газар дээр нь байж чиглэл өгөх ёстой...” мэдүүлэг /1-р хав, 109-116, шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч Д.Г-ийн өгсөн “...Осол аваар гаргасан 20 тонны даацтай Ниссан Тадано маркийн сумт краны жолооч Ж.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 11-ний хооронд дуудлагын графикийн дагуу ажлын бус цагаар тухайн кранаар ажил үүрэг гүйцэтгэх хуваарьтай байсан. Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дээрх хуваарийн дагуу уулын 1 дүгээр хэсгийн ЭШ 10-70№50 эксковаторын шанага солих ажилд дуудагдаж, ажлын үүргийг уулын 1 дүгээр хэсгийн мастераас авч тухайн газар нь очиж уг эксковаторын шанага солиод трайлер дээр ачих үедээ осол аваар гаргасан... “Ниссан Тадано” маркийн сумт краныг жил бүр мэргэжлийн байгууллагааас магадлагаа гаргуулж, тухайн магадлагааг үндэслэн мэргэжлийн хяналтын улсын байцаагч зөвшөөрөл олгодог юм... Өнөөдөр өглөө ажилд гарахад нь зааварчилгаа өгч ажилд гаргасан. Ж.Б нь сүүлийн 5 жилийн хугацаанд кран, крантай тээврийн хэрэгсэл дээр дагнан ажиллаж байгаа, тодорхой хэмжээний ажлын дадлага туршлагатай, ур чадварын хувьд боломжийн залуу байгаа юм, 2018 оны 06 дугаар сарын давтан сургалтанд хамрагдаж кранчны эрхээ сунгуулсан... тэр өдөр амралтын өдөр байсан учраас урьдчилан амралтын өдөр хуваарь гарчихсан байсан учраас хуваарийн дагуу ажилд гаргасан, тухайн захиалж авсан хэсэг гүйцэтгэх ажлын багтаамжид тохируулж аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх ёстой...” мэдүүлэг /1-р хав 118-120/

Гэрч Д.Э........ын өгсөн “...араас кран ирээд хуучин шанага миний машин хоёрын голд зогсож миний машинд ачсан байсан шанагыг зүүн талд буулгасан. Ингээд хэсэг хугацааны дараа би төв диспетчер лүү хуучин шанагыг ачих юм уу гэж асуусан. Тэгэхэд төвөөс шанага ачиж засварт хүргэж өг гэж хэлсэн... Удирдах албан тушаалтан нараас хүмүүс ирээгүй... Тэгээд А- машины урд гарч ирээд яах уу гэхээр нь би ач гэж байна гэж дохио өгсөн... А- л оосорлогч дохиочин хийсэн, би эсрэг тал руу нь зогсчихсон байсан... краны өргөх радиуст хүн байснаас болж осол гарсан, домкрат цөмөрсөн ч бай шанага мөргөөд л зогсох байсан...” мэдүүлэг /1-р хав 123, 124/

           Гэрч Д.А-ын өгсөн “...Механик ирж зааварчилгаа өгөөгүй, ачаа өргөх буулгах үед ямар журмаар ажилладаг талаар нарийн мэдэхгүй... хуучин шанагыг трайлер дээр ачихаар болоод трайлерын жолооч ачихаар боллоо ач гэсэн үүргийг өглөө гэж хэлсэн, тухайн үед трайлер кран хоёрын хооронд гагнуурчин М.Г-, машинч Д.О-, краны жолооч Ж.Б бид нар юм ярьж байсан Дэлэгсамбуу эксковатор дотор байсан. Тэгээд ачихаар болоод краны жолооч Ж.Б кранаа асаагаад би өргөх хуучин шанага руу машинчийн заавраар очоод оосорлоод бэлдсэн, тэр үед л Г-, О- 2 шинэ шанага руу явсан юм шиг байгаа юм... тэгээд би өргө, эргэ гэсэн дохио өгөөд эксковаторын өөдөө өндөрлөг газар гарч харах гээд явсан үед краны дуу сонин дуугараад өргөсөн шанага хурдтай эргэх шиг болохоор нь байдал биш боллоо гэсэн мэдрэмж төрж ямар нэгэн юм орилоход хүн мөргүүлэх шиг болсон... Би О-, Г- нарыг шинэ шанага руу явчихна гэж бодоогүй. Гэхдээ миний хувьд ч краны сум хэдэн метрийн радиусаар хөдлөхийг тооцоогүй агшин зуур л болсон. Миний нүдэнд л тухайн үед талийгаач Г- болон машинч О- нарын хөдөлгөөн, краны эвгүй дуугаралт алдаж байгаа нь анзаарагдаж би хашгирсан байна... Надад дохиочин оосорлогчийн эрхийн үнэмлэх байхгүй. Би урьд нь засварын ажлын үед ачаа өргөх тохиолдолд дохиочны үүргийг гүйцэтгэж байсан. Дохиочин оосорлогчийн ажил үүргийн талаар нарийн сайн мэдэхгүй, ерөнхий практик мэдлэгтэй... засварын ажлын наряд аваагүй, засварын буюу шанага солих засварын ажилд тухайлсан аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй. Осол болсны дараа зааварчилга өгөх ёстой байсан гээд л бөөн юм болоод байсан... ямар нэгэн зааварчилга, онцгой наряд аваагүй. Өглөө ажилд гарахад өгсөн үндсэн нарядад дурдсан шанага солих гэсэн наряд л авсан... Тухайн өдрийн буюу 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө бууж байгаа ээлжийн мастер А.М-аас үндсэн ажлын наряд авсан, уг нарядад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ерөнхий зааварчилгаа байсан... Өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгыг ажлын нарядын хамт ээлжийн мастер өгдөг, өгөхдөө гүйцэтгэх ажлын хэмжээ, онцгой тохиолдолд нэмж өгдөг, осол гарсан өдөр шанага солих гэсэн наряд өгсөн байгаа. Би 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ажлын наряд дээр гарын үсгээ зурсан. Улирлын давтан зааварчилгааг гарын үсэг зуруулаад он, сар, өдрөө бичээд л явчихдаг. Ерөнхийдөө мэддэг гэсэн үүднээс ханддаг байх... хийгээд сурчихсан ч гэх юм уу тийм байдлаар хандах асуудал байсан байх, сая ослын дараа механик нь байх ёстой, бригадаараа шанага солих ажлыг гүйцэтгэх ёстой, дохиочин мэргэжлийн үнэмлэхтэй, эрхтэй байх ёстой зэргийг мэдэж авсан, олон л юм болдог юм шиг байна лээ. Сүүлд бодоход энэ бүхнийг мэдээгүй байсан нь хангалттай мэдлэг өгч хангуулдаггүй байсан гэж үзсэн...” мэдүүлэг /1-р хав 126-130/,

Гэрч Н.Б-гийн өгсөн “...Би 2018 оны 11 сарын 09-ний өдөр ............--ийн 1-р ээлжинд Уулын 1-р хэсэгт ээлжийн мастер томилгоотой ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа 11 цаг 30 минутын үед контор руу хэсгийн дарга Г-ыг авахаар 48-52 БРА улсын дугаартай албаны тээврийн хэрэгслээр явж байх замд дотоод холбооны хэрэгслээр 50 дээр осол гарлаа аваарын эмнэлэг яаралтай дууд гэж төв диспетчерт мэдэгдэхийг би сонсоод станцаар 50 гэж дуудахад хариу өгөхгүй болохоор нь Г- даргыг аваад ослын газарт очиход гагнуурчин Г- осолд өртсөн байдалтай эксковаторын шанаганд хэвтэж байхаар нь би 50 эксковаторын машинч О-гээс осолд өртсөн Г-од хиймэл амьсгаа хийсэн эсэх талаар тодруулаад Г-од дөхөж очиход О- хэрэггүй ээ цээж нь цөмөрсөн байж магадгүй гэхээр нь ойртоогүй, удалгүй аваарын эмнэлэг ирээд үзлэг хийж Г-ыг нас барсан байна гэхээр нь би төв диспетчерт цагдаа, эмнэлэг, хяналтын хэлтэст мэдэгдэх талаар станцаар хэлээд хүлээгээд байж байсан... Эксковаторын жолооч О- хэлэхдээ Г-ыг эксковаторын шанаганд цохиулсан гэж байсан... Өглөө ирэхэд ЭШ 10-70 №50 дугаартай эксковаторын шанага эвдэрсэн гээд зогссон байсан. Тухайн өдрийн өглөө би жаахан хоцроод ажилдаа ирсэн. Тэгэхэд бууж байсан мастер А.М- шанага солих талаар ажилчдад танилцуулж наряд өгч ажилд гаргасан... тухайн үед ээлжийн мастер ажилтай А.М- механик Б-од шанага солих талаар хэлсэн байсан. Дуудагдаж ирсэн механик нь засварын ажлын наряд өгдөг. Тэгээд А.М- мастертай ээлж хүлээлцэж мэдээлэл авахад шанага солиход гагнуурчин хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд би гагнуурчин М.Г- руу утсаар ярихад “механиктай ярьсан, Энэ талаар мэдсэн” гэж хэлсэн... Засварын ажлыг механик хариуцаж ажлын наряд өгч оосорлогч дохиочныг томилж ажиллуулах үүрэгтэй. Засварын ажлыг ямар журмаар явуулах вэ гэдгийг механик хариуцан ажиллах ёстой. Тухайн №50 дугаартай эксковаторын машинч О-, 1, 2 дугаар туслах машинч Дэлэгсамбуу, А- нарт бууж байгаа мастер А.М- наряд өгсөн... Засварын ажлын удирдагч нар нь механикууд байдаг. Тухайн үед хажууд нь байгаагүй, хараагүй болохоор юунаас болсныг хэлж мэдэхгүй байна. Осол болох үед очиход кран алдсан гэж байсан, шанага өргөхөд л хүндийн төв арай их байгаа тал руугаа кран алдаад эргэлтийн радиуст байсан талийгаачийг цохьсон гэж ойлгосон... ” мэдүүлэг /1-р хав 132-135/,

Гэрч Д.О-гийн өгсөн “...Бид нар тэр өглөө ажилд гарахдаа шөнийн ээлжинд гарсан М-аас шанага солих наряд аваад гарсан. Ээлжийн механик Б.Бирээгүй, бид нарыг ажил дээр очсоны дараа Б.Б утсаар яриад “солих шанага өгч явууллаа, сольсон шанагаа ачиж явуулаарай” гэж хэлсэн. Трайлерын кабинд гагнуурчин талийгаач суусан цуг ирсэн... Тухайн үед Б.Б утсаар яриад “шанага ачаад явуулсан, сольсон шанагыг буцаагаад өгөөд явуулаарай” л гэж хэлсэн. Өөр юм яриагүй, засварын ажлыг огт дурдаагүй. Гагнуурчин цуг явуулсан байсан... вилк байхгүй тул гагнуурчин Г-оос вилк яагаад ирээгүй юм бэ гэхэд засвар дээрээс өөр шанаганаас салгаж авна гэсэн, тэгэхээр нь вилкны хэмжээ нь өөр байдаг юм шүү хоёулаа очиж хэмжээг нь авъя гээд А-тай нөгөө хуучин шанагаа зөрүүлж ач гэж трайлер кран хоёрын завсар ярилцаад салсан. Тэгээд Г- бид хоёр вилкны хэмжээ авах гээд очиж байтал араас өргөсөн шанага ирж цохьсон. Би арай түрүүнд нэг алхмын өмнө Г- араас явж байтал хэн нэгэн хашгирах шиг болохоор нь эргээд хартал шанага маш хурдтай ирээд Г- цохигдоод би цаашаа зугтаагаад амьд үлдсэн... цагдаагийн бүрэлдэхүүн ирээд явсны дараа Даваасүрэн инженер ирж хуучин шанагыг унасан газраас нь ослын газарт байсан кранаар өргөж үзэхэд даахгүй байсан. Тэгэхээр нь краны байрлалыг өөрчлөөд шанага руу ойртож сумыг нь хурааж байгаад трайлер дээр өргөж тавьсан. Хуучин ачих гэж байсан шанага 7-8 орчим метр зайтай, краны сум 2 хэсгээр урагш сунаж гарсан байсан. Яг уртын хэмжээг нь мэдэхгүй байна. Сумны градус налуу харагдаж байсан... Шанага солих үед дээрх албан тушаалтнуудаас ирээгүй, ослын дараа ирсэн. Засварын ажил гүйцэтгэх тусгайлсан зааварчилгаа өгөгдөөгүй, ажлын наряд дээр л бичигдсэн байгаа... миний үзэж байгаагаар шанага солих засварын ажил мөн. Энэ ажлыг эксковаторчин туслах машинчийн хамт хийгээд хэвшчихсэн байсан...” мэдүүлэг /1-р хав 137-141/

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний Багануур дүүрэг дэх хэсгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 09шэ/030 дугаартай “...1.М.Г-ын биед цээжний хөндийд цус хуралт /800 мл/, баруун уушгины доод дэлбэнгийн урагдал, элэгний эдэд цусан хураа, зүүн талын 3-12-р хавирга, баруун талын 3-6-р хавирга, 6-12-р хавирганы далд хугарал, гялтан, булчинд цус хуралт, цээж, баруун талын дал, баруун гарын шуунай хэсгүүдэд улаан ягаан өнгийн арьсны өнгөц зулгаралтуудтай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шинэ гэмтэл.

3. Талийгаач М.Г- нь тусгай шинжилгээгээр цусанд 0,7 мл промилли, ходоодны шингэнд 2,5 промилли спиртийн агууламж илэрсэн байна. /Дунд зэргийн согтолттой байжээ./

4. Хохирогч нь В буюу 3-р бүлгийн цустай байсан байна.

5. Талийгаачийн биед үүссэн дээрх гэмтэл хатуу мохоо биет хүчин зүйлээр цээжний хэсэгт цохих, цохигдох, дарагдах г.м учрах боломжтой.

6. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлүүдийн улмаас дотуур цус алдаж амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.

7. Талийгаач нь шинжилгээгээр шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /4 дүгээр хх-ийн 199, 200 дахь тал/,

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №ХАБ-37 дугаартай “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............--ийн Уулын нэгдүгээр хэсгийн 1 дүгээр аманд хөрс хуулалтын талбайд болсон осол нь:

...Хариулт 2.5... Б/ Ачаа өргөх краныг байрлуулж ажиллахдаа хөрсийг нягтаршуулж бэлдээгүй нь “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 2.18 дугаар зүйлийн 2.18.10 дахь заалтын дагуу /Хөрсний категор болон шинж чанараас хамаарч сумт крануудын талбайг бэлдэнэ. Краныг паспортанд заасан хэмжээнд хөрсийг нь нягтаршуулаагүй...ажиллуулахыг хориглоно/ гэсэн аюулгүй ажилагааны шаардлага хангагдаагүйгээс осол гарсан гэж үзэж байна...

Хариулт 2.8. Ж.Б нь ............--ийн захирлын 2010 оны 07-р сарын 19-ний өдрийн 224 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай журам”-ын 19 дэх хэсгийн 11-д /Өөрийн хариуцсан ажлын байр, тоног төхөөрөмжийн ажлын нөхцөл, техникийн шаардлага, стандарт, технологийн горим, заавар журмын талаар зохих мэдлэгийг эзэмшиж, мөрдлөг болгон ажиллах/ гэж заасан үүргээ биелүүлээгүй байна...

Хариулт 2.11. Механик Б.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1. /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/ гэж заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй, “Багануур” ХК-ийн захирлын 2010 оны 07-р сарын 19-ний өдрийн 224 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын талаар компанийн ажилтнуудын хүлээх үүрэг, хариуцлагын журам”-ын 15. Хэсгийн механик, инженерийн хүлээх үүрэг 4/Их, дунд болон засвар үйлчилгээний үед ажилтнуудын аюулгүй ажиллагааг газар дээр нь хариуцан хяналт тавьж ажиллах/, 9. Өөрсдийн хариуцсан чиглэлийн дагуу 1. Ашигт малтмалын ордыг ил аргаар олборлоход аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийг... судалж өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах/ гэж заасан шаардлагыг хангаж ажиллаагүй, хөдөлмөрийн гэрээний 5.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй байна...” гэх дүгнэлт /4 дүгээр хх-ийн 138-143 дахь тал/,

Шинжээч Г.Г-ийн “...эксковаторын туслах машинч Д.А- оосорлогч, дохиочны үүрэг гүйцэтгэх ёсгүй байсан. Байгууллагаас томилсон инженер техникийн ажилтан тухайн засварыг хариуцаж аюулгүй байдлыг хангуулах үүрэгтэй байсан. Ээлжийн мастер тухайн өдрийн ажлыг ерөнхийд нь хариуцаж удирдлагаар хангах үүрэгтэй. Тухайн засварын үйлчилгээг механик хариуцан ажиллах ёстой байсан...” гэсэн мэдүүлэг /4-р хав, 207-209/

............--ийн гүйцэтгэх захирлын 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 224 дугаартай тушаал болон “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын талаар компанийн ажилтнуудын хүлээх үүрэг, хариуцлагын тухай журам: 15. Хэсгийн механик, инженерийн хүлээх үүрэг 4-т “...их дунд болон засвар үйлчилгээний үед ажилтнуудын аюулгүй ажиллагааг газар дээр нь хариуцан хяналт тавьж ажиллах...”, 9. “...Өөрсдийн хариуцсан чиглэлийн дагуу 1. Ашигт малтмалын ордыг ил аргаар олборлоход аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм болон бусад нэн чухал дүрэм журам”-ыг судалж өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын талаар компанийн ажилтнуудын хүлээх үүрэг, хариуцлагын тухай журам”-ын 18 дэх хэсгийн 11 дэх заалтад “...Өөрийн хариуцсан ажлын байр, тоног төхөөрөмжийн ажлын нөхцөл, техникийн шаардлага, стандарт, технологийн горим, заавар, журмын талаар зохих мэдлэгийг эзэмшиж мөрдлөг болгон ажиллах...” гэсэн тушаалын хавсралт /2-р хав, 235-250, 3-р хав 1, 2-р хуудас/

............--ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/106 дугаартай “...6. Уулын 1-р хэсгийн ашиглалтын механик Б.Б-г 5 дугаар сарын 15-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулж сард 1.213.000 төгрөгийн цалин олгох...” гэсэн тушаалын хуулбар /2-р хав, 192-р хуудас/

Уулын тоног төхөөрөмжийн ашиглалтын техникийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /2-р хав, 195-198/

Б.Б-ын ажил олгогочтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /3-р хав, 92-94/

............--ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/147 дугаартай “...4. үйлчилгээний автомашины хэсгийн жолооч Ж.Б-г 10-р сарн 01-нээс Nissan DIESEL  маркийн 20 тн-ийн краны жолоочоор ажиллуулан цагт 7028,23 төгрөгийн цалин олгох...” гэсэн тушаалын хуулбар /2-р хав, 71-р хуудас/

Краны жолоочийн ажлын байрны тодорхойлолтын “...Наряд даалгаваргүй, бүрэн бус техникээр ажлын байрны удирдагч дохиололгүй ажиллахыг хориглоно...” гэсэн хуулбар /2-р хав, 11/

Ж.Б-нажил байдлын тодорхойлолт /4-р хав, 38-р хуудас/

Ж.Б-н ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /3-р хав, 102-104/

............--ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/108 дугаартай хариуцагч томилох тухай “...1. кран өргөх механизмын хяналт хариуцагч, краны бүрэн бүтэн байдал хариуцагч, ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчаар нэр бүхий инженерүүдийг Хавсралт №1-д зааж томилсугай...., хавсралт №1-д Б.Б уулын 1-р хэсгийн механик, ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч...” гэсэн тушаал, хавсралтын хуулбар /2-р хав, 232-234/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1-р хав, 19-35/

Эд мөрийн баримт болох камерийн бичлэгт үзлэг хийсэн “...бичлэг 20:07:14 цагт эхлэх ба уг бичлэгт нар нилээн дээш гарсан, уг хэсэгт сүүдэр туссан, сүүдэр туссан мэт хар бараан сүүдэртэй, уг сүүдэрлэсэн хэсэгт шанага ачсан цагаан өнгийн толгойтой том оврын ачааны тээврийн хэрэгсэл ирж зогссон, 10 секунтэд камерийн доогуур хуванцар ажлын малгай өмссөн хүн явж өнгөрч байгаа бололтой малгайн орой хэсэг харагдаж явж өнгөрөх ба 2 минут 43 секунтэд шанага ачсан тээврийн хэрэгсэл ухрах үйлдэл хийж ухарсан. Уг тээврийн хэрэгсэл ухарч байхад 3 минут 5 секунт камерийн урдуур мөн 1 ажлын хувцастай, хамгаалатын хуванцар малгайтай хүн ухарч буй тээврийн хэрэгслийг чиглэж алхсан. Ухарч байгаа тээврийн хэрэгсэл бүрэн зогссоны дараа тээврийн хэрэгслийн зүүн хэсэгт 2 хүн явж байгаа харагдах ба малгайн дээр нь нарны туяа туссан гялайж харагдаж байлаа. Зүүн гар талаас буюу 5 минут 10 секунтэд кран ирсэн. Кран 5 минут 24 секунтэд ирж зогсоогоод 5 минут 31 секунтэд хөдөлж 6 минут 10 секунтэд зогсож хаалгаа нээн гарч ирэв. Ингээд шанага ачсан тээврийн хэрэгсэл, кран хоёрын голд хүмүүс зогсох ба цаагуур нь том оврын техник явж өнгөрөх боловч ямар техник явж байгаа нь мэдэгдэхгүй, сүүдэрлэж харагдаж байв. 17 минут 10 секунтэд краны өргөсөн ачааны эргэлтийн хурд нэмэгдэж 17 минут 15 секунтэд кран зүүн тал руугаа далбийсхийн шороо тоос татаж зогсох ба шанага газарт буусан хэсгээс 1 хүн зүүн тийш гүйж гарч байгаа харагдаж байв. 17 минут 40 секунтэд шанагыг бүрэн газарт буулгах ба шанаганы цаад талд хүмүүс бөөгнөрсөн байв...” гэсэн тэмдэглэл /1-р хав, 60-р хуудас/

Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон “...Засгийн газрын 2015 оны 269 тоот тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.1-д зааснаар ажлын байрандаа ажил, үүргээ гүйцэтгэж байх үедээ осолдсон тул үйлдвэрлэлийн осолд тооцох нь зүйтэй...” гэсэн акт /2-р хав, 79-81/

Цогцост хийсэн шүүх шинжилгээний 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 09шэ/030 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“М.Г-ын биед цээжний хөндийд цус хуралт /800мл/, баруун уушигны доод дэлбэнгийн урагдал, элэгний эдэд цусан хураа, зүүн талын 3-12-р хавирга, баруун талын 3-6-р хавирга, 6-12-р хавирганы далд хугарал, гялтан, булчинд цус хуралт, цээж баруун талын дал, баруун гарын шууны хэсгүүдэд улаан ягаан өнгийн арьсны өнгөц зулгаралтуудтай гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь  3-р бүлгийн цустай байна. Талийгаач М.Г- нь тусгай шинжилгээгээр цусанд 0.7 промилли, ходоодны шингэнд 2.5 промилли спиртийн агууламж илэрсэн байна. /Дунд зэргийн согтолттой байжээ/. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлүүдийн улмаас дотуур цус алдаж амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаачид шинжилгээгээр шууд үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт, /4-р хав, 199-200/

Ж.Б, Б.Б нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэсэн хуудас /4-р хав 7,9/ иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт эд хөрөнгийн лавлагаа зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи баримтууд болно.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

              Улсын яллагч дүгнэлтдээ: “...Ж.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэж,

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн саналтай ижил саналтай байна...”  гэж.

Шүүгдэгчийн Ж.Б-ийн өмгөөлөгч Л.Ганганбарс дүгнэлтдээ: “...Ж.Б нь гэм буруугийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол болох 11 500 000 төгрөгийг төлөхөө илэрхийлж хохирогчтой гэрээ хийсэн. Хохирол төлбөрөө төлөх тал дээр түрүүн шинжлэн судлуулснаар өөрийн нэр дээр хөрөнгөтэй гэдэг нь лавлагаагаар харагдсан. Төлбөр төлөхөө илэрхийлсэн...” гэж  

Шүүгдэгчийн Б.Б-н өмгөөлөгч Ж.Цэцэгээ дүгнэлтдээ: “...Б.Б нь гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа. Миний хувьд энэ хэргийн ард албан тушаалтан үлдээд байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах хүсэлтэй байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

              Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

              Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримт нь прокурорын яллах дүгнэлтэд тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан ба үндэслэлүүд нь тодорхойлогджээ.

Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

              Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цагийн орчимд Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших ............--ийн Уулын нэг дүгээр хэсгийн нэгдүгээр аманд хөрс хуулалтын талбайд ажиллахдаа Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 2.18 дугаар зүйлийн 2.18.10 дахь заалтад “Хөрсний категор болон шинж чанараас хамаарч сумт крануудын талбайг бэлдэнэ. Краныг паспортад заасан хэмжээнд хөрсийг нь нягтаршуулаагүй... ажиллуулахыг хориглоно...” гэснийг зөрчиж ,

            “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 224 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын  талаар компанийн ажилтнуудын хүлээх үүрэг, хариуцлагын тухай журам”-ын 18 дэх хэсгийн 11 дэх заалтад “Өөрийн хариуцсан ажлын байр, тоног төхөөрөмжийн ажлын нөхцөл, техникийн шаардлага, стандарт, технологийн горим, заавар, журмын талаар зохих мэдлэгийг эзэмшиж мөрдлөг болгон ажиллах...” гэснийг,

            Ажлын байрны тодорхойлолтод заасан “...Наряд даалгаваргүй, бүрэн бус техникээр ажлын байрны удирдагч дохиололгүй ажиллахыг хориглоно...” гэж заасныг тус тус биелүүлээгүйн улмаас Ниссан Тадано ТЛ-200Е /Nissan Tadano TL200E/ маркийн автокраныг жолоодож хөрс хуулалтын талбайд байрлуулсан ЭШ 10-70 №50 дугаартай эксковаторын шанагыг өргөж зөөвөрлөх үйлдэл хийхдээ гагнуурчин М.Г-ыг цохиж амь насыг нь хохироосон болох нь:

            Шүүгдэгч Б.Б нь ............--нд ашиглалтын механикаар ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цагийн орчимд Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших тус компанийн Уулын нэгдүгээр хэсгийн нэгдүгээр аманд хөрс хуулалтын талбайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн 18.2.1 дэх заалтад “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх..” гэж заасан нийтлэг үүргийг биелүүлээгүй,

            “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 224 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын  талаар компанийн ажилтнуудын хүлээх үүрэг, хариуцлагын тухай журам”-ын 15. Хэсгийн механик, инженерийн хүлээх үүрэг 4-т “Их дунд болон засвар үйлчилгээний үед ажилтнуудын аюулгүй ажиллагааг газар дээр нь хариуцан хяналт тавьж ажиллах”, 9. Өөрсдийн хариуцсан чиглэлийн дагуу 1. Ашигт малтмалын ордыг ил аргаар олборлоход аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийг... судалж өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах...” гэж заасан шаардлагыг хангаж ажиллаагүй,

            Хөдөлмөрийн гэрээний 5.2.3-т заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалтад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, дүрэм, журам, заавар технологийн горимыг чанд мөрдөж, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар хүлээсэн үүргээ биелүүлэн, өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” гэсэн,

            Ажлын байрны тодорхойлолтонд заасан ажлын байрны 1-р зорилтын хүрээнд 1.1-т заасан “эксковатор, өрмийн машинуудад өдөр тутам үзлэг хийж шаардагдах засвар үйлчилгээг машинч, туслах болон бусад засварын ажилтнуудаар хийлгэх.”, 1.5-т заасан “Төлөвлөгөөт бус засварын үед гагнуурчид, машинч туслахуудыг тухай бүр нарядаар хангаж, ажилтнуудад цаг тутамд хяналт тавьж осол эрсдэлгүй ажиллуулах нөхцлийг бүрдүүлж ажиллах” гэсэн үүргүүдийг буюу хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцэлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас    

            Тухайн талбайд хийгдэж байсан ЭШ 10-70 №50 дугаартай эксковаторын шанага солих засварын ажлын явцад ажилтнуудын аюулгүй ажиллагааг газар дээр нь хариуцан хяналт тавьж ажиллаагүйгээс автомашины хэсгийн жолооч Ж.Батцэнгэл нь Ниссан Тадано ТЛ-200Е /Nissan Tadano TL200E/ маркийн автокранаар эксковаторын шанага өргөж зөөвөрлөх үйлдэл хийхдээ гагнуурчин М.Г-ыг цохиж амь насыг хохироосон болох нь:

Шүүгдэгч Б.Б-н “...хяналт тавиагүй гэм буруугаа хүлээж байна... ” гэсэн мэдүүлэг, 

Шүүгдэгч Ж.Б-н “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Л.Б-ийн өгсөн “...Багануур хувьцаат компанийн Уулан нэгдүгээр хэсгийн ЭШ 10-70 дугаар 50 эксковаторыг механик Б.Б-д хариуцдаг байсан... Эвдрэл гарсан үед заавал наряд өгдөг, бусад үед бол ээлжийн мастераас наряд өгч ажилчдыг ажилд гаргадаг...” мэдүүлэг /1-р хав 88, 89/

Гэрч А.Э-ын өгсөн “...Гүйцэтгэх захирлын 224 тоот тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хүн нэг бүрийн хүлээх үүргийг тодорхойлсон байдаг... ашиглалтын механик нь ашиглалтын явцад гарсан эвдрэлийг засварлах үеийн аюулгүй ажиллагааг хангах үүрэгтэй... хөрсний нягтаршлыг кранчин өөрөө хариуцаж үзэж шинж байдлаа мэдээд байрлуулж болохоор бол краныг байрлуулж ажлаа гүйцэтгэнэ. Зөв байрлуулсан эсэхэд аюулгүй ажиллагаа хариуцагч хяналт тавина...” мэдүүлэг /1-р хав 97-101/    

Гэрч Э.Г-ын өгсөн “...тухайн өдөр Г- гагнуурчнаар дуудлагаар ажиллах хуваарьтай байсан. Механик бол өөрийн хариуцсан техникийн гэмтэлд амралтын өдөр очиж ажилладаг. №50 дугаартай эксковатор бол механик Б.Б-н хариуцан ажилладаг техник байсан... Краны оператор хөрсний байдлыг харж засуулах талаар хэлж өргөхөөс татгалзаж болно... Краны ажил хариуцагч механик Б.Б-д хариуцах ёстой байсан. Тухайн краныг зөв газар байрлуулсан эсэхэд краны оператор, механик хоёр хяналт тавина. Мөн краны оператор, трайлерын жолооч хоёр ажил удирдагч иртэл ажил гүйцэтгэх ёсгүй байсан...” мэдүүлэг /1-р хав, 109-116/

           Гэрч Д.А-ын өгсөн “...Механик ирж зааварчилгаа өгөөгүй, ачаа өргөх буулгах үед ямар журмаар ажилладаг талаар нарийн мэдэхгүй... хуучин шанагыг трайлер дээр ачихаар болоод трайлерын жолооч ачихаар боллоо ач гэсэн үүргийг өглөө гэж хэлсэн, тухайн үед трайлер кран хоёрын хооронд гагнуурчин М.Г-, машинч Д.О-, краны жолооч Ж.Б бид нар юм ярьж байсан Дэлэгсамбуу эксковатор дотор байсан. Тэгээд ачихаар болоод краны жолооч Ж.Б кранаа асаагаад би өргөх хуучин шанага руу машинчийн заавраар очоод оосорлоод бэлдсэн, тэр үед л Г-, О- 2 шинэ шанага руу явсан юм шиг байгаа юм... тэгээд би өргө, эргэ гэсэн дохио өгөөд эксковаторын өөдөө өндөрлөг газар гарч харах гээд явсан үед краны дуу сонин дуугараад өргөсөн шанага хурдтай эргэх шиг болохоор нь байдал биш боллоо гэсэн мэдрэмж төрж ямар нэгэн юм орилоход хүн мөргүүлэх шиг болсон... Надад дохиочин оосорлогчийн эрхийн үнэмлэх байхгүй. Би урьд нь засварын ажлын үед ачаа өргөх тохиолдолд дохиочны үүргийг гүйцэтгэж байсан. Дохиочин оосорлогчийн ажил үүргийн талаар нарийн сайн мэдэхгүй, ерөнхий практик мэдлэгтэй...” мэдүүлэг /1-р хав 126-130/,

Гэрч Н.Б-гийн өгсөн “...Засварын ажлыг механик хариуцаж ажлын наряд өгч оосорлогч дохиочныг томилж ажиллуулах үүрэгтэй. Засварын ажлыг ямар журмаар явуулах вэ гэдгийг механик хариуцан ажиллах ёстой. Тухайн №50 дугаартай эксковаторын машинч О-, 1, 2 дугаар туслах машинч Дэлэгсамбуу, А- нарт бууж байгаа мастер А.М- наряд өгсөн... Засварын ажлын удирдагч нар нь механикууд байдаг... ” мэдүүлэг /1-р хав 132-135/,

Гэрч Д.О-гийн өгсөн “...Бид нар тэр өглөө ажилд гарахдаа шөнийн ээлжинд гарсан М-аас шанага солих наряд аваад гарсан. Ээлжийн механик Б.Б ирээгүй, бид нарыг ажил дээр очсоны дараа Б.Б утсаар яриад “солих шанага өгч явууллаа, сольсон шанагаа ачиж явуулаарай” гэж хэлсэн. Өөр юм яриагүй, засварын ажлыг огт дурдаагүй. Гагнуурчин цуг явуулсан байсан... вилк байхгүй тул гагнуурчин Г-оос вилк яагаад ирээгүй юм бэ гэхэд засвар дээрээс өөр шанаганаас салгаж авна гэсэн, тэгэхээр нь вилкны хэмжээ нь өөр байдаг юм шүү хоёулаа очиж хэмжээг нь авъя гээд А-тай нөгөө хуучин шанагаа зөрүүлж ач гэж трайлер кран хоёрын завсар ярилцаад салсан. Тэгээд Г- бид хоёр вилкны хэмжээ авах гээд очиж байтал араас өргөсөн шанага ирж цохьсон...” мэдүүлэг /1-р хав 137-141/

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний Багануур дүүрэг дэх хэсгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 09шэ/030 дугаартай “...1.М.Г-ын биед цээжний хөндийд цус хуралт /800 мл/, баруун уушгины доод дэлбэнгийн урагдал, элэгний эдэд цусан хураа, зүүн талын 3-12-р хавирга, баруун талын 3-6-р хавирга, 6-12-р хавирганы далд хугарал, гялтан, булчинд цус хуралт, цээж, баруун талын дал, баруун гарын шуунай хэсгүүдэд улаан ягаан өнгийн арьсны өнгөц зулгаралтуудтай гэмтэл тогтоогдлоо.

6. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлүүдийн улмаас дотуур цус алдаж амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ...” гэх дүгнэлт /4 дүгээр хх-ийн 199, 200 дахь тал/,

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №ХАБ-37 дугаартай “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............--ийн Уулын нэгдүгээр хэсгийн 1 дүгээр аманд хөрс хуулалтын талбайд болсон осол нь:

...Хариулт 2.5... Б/ Ачаа өргөх краныг байрлуулж ажиллахдаа хөрсийг нягтаршуулж бэлдээгүй нь “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 2.18 дугаар зүйлийн 2.18.10 дахь заалтын дагуу /Хөрсний категор болон шинж чанараас хамаарч сумт крануудын талбайг бэлдэнэ. Краныг паспортанд заасан хэмжээнд хөрсийг нь нягтаршуулаагүй...ажиллуулахыг хориглоно/ гэсэн аюулгүй ажилагааны шаардлага хангагдаагүйгээс осол гарсан...

Хариулт 2.8. Ж.Б нь ............--ийн захирлын 2010 оны 07-р сарын 19-ний өдрийн 224 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай журам”-ын 19 дэх хэсгийн 11-д /Өөрийн хариуцсан ажлын байр, тоног төхөөрөмжийн ажлын нөхцөл, техникийн шаардлага, стандарт, технологийн горим, заавар журмын талаар зохих мэдлэгийг эзэмшиж, мөрдлөг болгон ажиллах/ гэж заасан үүргээ биелүүлээгүй байна...

Хариулт 2.11. Механик Б.Б  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1. /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/ гэж заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй, “Багануур” ХК-ийн захирлын 2010 оны 07-р сарын 19-ний өдрийн 224 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын талаар компанийн ажилтнуудын хүлээх үүрэг, хариуцлагын журам”-ын 15. Хэсгийн механик, инженерийн хүлээх үүрэг 4/Их, дунд болон засвар үйлчилгээний үед ажилтнуудын аюулгүй ажиллагааг газар дээр нь хариуцан хяналт тавьж ажиллах/, 9. Өөрсдийн хариуцсан чиглэлийн дагуу 1. Ашигт малтмалын ордыг ил аргаар олборлоход аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийг... судалж өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах/ гэж заасан шаардлагыг хангаж ажиллаагүй, хөдөлмөрийн гэрээний 5.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй байна...” гэсэн дүгнэлт /4 дүгээр хх-ийн 138-143 дахь тал/,

............--ийн гүйцэтгэх захирлын 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 224 дугаартай тушаал, хавсралтын хуулбар /2-р хав, 235-250, 3-р хав 1, 2-р хуудас/

............--ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/106 дугаартай тушаалын хуулбар /2-р хав, 192-р хуудас/

Уулын тоног төхөөрөмжийн ашиглалтын теханикийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /2-р хав, 195-198/

Хөдөлмөрийн гэрээний хуулбар /3-р хав, 92-94/

............--ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/147 дугаартай тушаалын хуулбар /2-р хав, 71-р хуудас/

Краны жолоочийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /2-р хав, 11/

Ажил байдлын тодорхойлолт /4-р хав, 38-р хуудас/

Хөдөлмөрийн гэрээний хуулбар /3-р хав, 102-104/

............--ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/108 дугаартай “хариуцагч томилох тухай” тушаал, хавсралтын хуулбар /2-р хав, 232-234/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1-р хав, 19-35/

Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон “...Засгийн газрын 2015 оны 269 тоот тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.1-д зааснаар ажлын байрандаа ажил, үүргээ гүйцэтгэж байх үедээ осолдсон тул үйлдвэрлэлийн осолд тооцох нь зүйтэй...” гэсэн акт /2-р хав, 79-81/ зэрэг дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

                Ж.Б нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журамтай зохих ёсоор танилцсан, сургалтад хамрагдсан зэрэг нь аюулгүй ажиллах зааварчилгаа өгсөн баримтуудаас /1-р хав, 153-162 дахь талууд/ харагдаж байгаа ба үйлдвэрлэлийн талбайд дээрхи журмуудын заалтыг зөрчвөл хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулна гэдгийг мэдэж анхаарал болгоомжтой байх үүрэгтэй. Мөн дохиочны үнэмлэхийг шалгаж, кран байрлуулах газраа зөв сонгох, ээлжийн механикийн удирдлагад ажиллах, түүнийг байхгүйд ажил гүйцэтгэхгүй байх бололцоотой байсан ч ажлаа хийж гүйцэтгэж чадна гэж найдсанаас осол гарч хүний амь нас хохирсон байна.

Б.Б нь өөрийн ажлын байрны тодорхойлолт болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ажилдаа биечлэн очихгүй утсаар үүрэгт ажлаа явуулвал аваар осол гарах нөхцөл бүрдэхийг мэдэх ёстой. Гэвч энэ үүргээ зөрчсөн нь өөрийн биелүүлэх ёстой үүрэгтээ хайнга, хайхрамжгүй хандсан, гарч болзошгүй аюул, эрсдэлийг урьдчилан тооцож, энэ талаар аюулгүй ажиллагааны журам сахин хангуулах арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй нь тухайн осол гарч ажилтны амь нас хохирсон үр дагавартай шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

Шүүгдэгч нарын дээрхи үүргүүдээ зөрчсөний улмаас хохирогчийн амь нас хохирсон болох нь гэрчүүдийн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд энэхүү хэргийн улмаас хохирогч М.Г-ын амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иймд  Ж.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г-гаас “...............--иас нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Ж.Б, Б.Б нараас сэтгэл санааны хохирол, цалингийн зээлийн үлдэгдэл 20 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 3 000 000 нийт 23 000 000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэж мэдүүлсэн /Шүүх хуралдааны тэмдэглэл/

Иргэний хариуцагчийн төлөөлөгч С.С-гээс “...............--иас 66-67 сая төгрөгийг хохирогчийн ар гэрт олгосон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг ажлын байраар хангасан. Иймд хохирогч ............--д гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн...“ гэж мэдүүлжээ.

            Хохирогчийн ажиллаж байсан байгууллага буюу иргэний хариуцагч болох Багануур ХХК-иас Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 97.1.2 дахь заалтад заасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрт 46.117.008 төгрөгийг хохирогч Г-д олгосон. Мөн оршуулгын зардалд 17.200.000 төгрөгийг гаргаж, оршуулахтай холбоотой асуудлыг “Багануур Сувилал” ХК хариуцан ажилласан байх тул хохирогчийг оршуулах зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөгдсөн гэж дүгнэлээ.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн цалингийн зээлийн үлдэгдэл 20.000.000 төгрөг өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг нийт 23.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргажээ.

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г- нь өмгөөлөгч Д.Цолмонтой өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх /4-р хав, 250 дахь тал/ гэрээ хийжээ.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хохирогч өмгөөлөгчөө өөрөө сонгоно” гэж заасан.

              Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.” гэж заасан.

              ЭХХШТХ-ийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмгөөлөгчийн зардалд Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтооолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын 2 дугаар зүйлийн 22.6 дахь хэсгийн 2.6.6-д зааснаар “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч”-ийн өмгөөллийн хөлс хамаардаг тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ажил хөдөлмөр Х.Г- нь ............--д ажил эрхэлдэг тул төлбөрийн чадвартай гэж дүгнэсэн болно.

              Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хуулиар олгогдсон эрхийн хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

              Нэхэмжлэлд хавсаргасан бичгийн баримтуудаас /цалингийн зээлийн гэрээ, төлбөрийн хуваарь, дансны хуулга, гэрлэлтийн лавлагаа/ дүгнэхэд хохирогч Г-ын цалингийн зээлийн үлдэгдэл 19.785.449 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Б, Б.Б нараас гэм хорын хохирол буюу цалингийн зээлийн үлдэгдэл 19.785.449 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г-д олгох, үлдэх 214.551 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр байна.

              Мөн Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Ариунбат болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Г.Г- нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ, гэрээг дүгнэсэн акт, №033 дугаартай нэхэмжлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох тэмдэглэл, зардлын тооцооны тэмдэглэл зэргээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны 5 хүний бүрэлдэхүүнтэй 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №ХАБ-37 дугаартай дүгнэлт гаргуулсан шинжилгээний зардалд 1.600.000 төгрөг зарцуулсан болох нь тогтоогдож байх тул Ж.Б, Б.Б нараас 1.600.000 төгрөгийг хуваан гаргуулж шинжээч нарт олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д 2 жилийн хугацаагаар хорих ял, Ж.Б-д 1.6 жил хорих ял тус тус оноож нээлттэй хорих ангид ял эдлүүлэх, Ж.Б-д кран жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах саналтай...” гэж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч:  “...хохирогчийн хувьд 23.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүгдэгч нартай гэрээ хийсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хорын хохиролыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна...” гэж

Шүүгдэгчийн Ж.Б-гийн өмгөөлөгч Л.Ганганбарс дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчтой уулзаж хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн байгаа. Энэ хэрэгт олон хүн дүрэм журамаа баримтлаагүй гэдэг нь харагдаж байгаа. ЭХ-ийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж үзэж байгаа. Хохирогч тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хувийн байдлын хувьд Ж.Б нь 2 бага насны хүүхэдтэй, ар гэрээ тэжээн тэтгэж явдаг. Анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Шүүх хуралдааны өмнө гэм хорын хохирол гэж яригдаагүй учраас шүүх хуралдаанд төлж барагдуулах боломж байгаагүй. ЭХ-н 10.6 дугаар зүйлд заавал нэмэгдэл ял хэрэглэх талаар тусгаагүй.  Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ дүгнэлтдээ: “...Хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогчийн буруутай үйлдэл байна. Б.Б хохирогч Г-тай гэрээ байгуулж хохирол төлөхөө илэрхийлсэн. Б.Б-ын хувьд үр хүүхэд нь эрүүл мэндийн хувьд асуудалтай. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан ЭХ-ийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэж тус тус дүгнэлт гарган мэтгэлцсэн.

              Шүүгдэгч нарын гэм бурууг үндэслэн Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г-, шүүгдэгч Ж.Б нар “...Түүний нэхэмжилсэн мөнгөний 50% болох 11.500.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 4 сарын 10-наас 10 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон болно...” гэсэн эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгдэгч Ж.Б нь хохирол төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г-, шүүгдэгч Б.Б нар “...хохирлын 10.000.000 төгрөгийг төлж барагдуулна. 2020 оны 3 сараас эхлэн 1 жилийн хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болно...” гэсэн шүүгдэгч Б.Б-н хохирол төлөхөө илэрхийлсэн гэрээг харилцан тохиролцон байгуулжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд дээрхи нэхэмжлэлийг гаргасан ба шүүгдэгч нартай гэрээ байгуулж харилцан тохиролцож хохирол төлөхөө шүүгдэгч нар тус тус илэрхийлжээ.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэгдэж байгаагүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн заалтад хохирогчийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг биелүүлээгүйг Ж.Б, Б.Б нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно.

Шүүгдэгч Б.Б анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, хохирол төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан, ажил хөдөлмөр эрхэлдэг, ар гэрийн байдал зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Б анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, хохирол төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”,

              - мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус заажээ

Иймд шүүгдэгч нарт холбогдох хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарагдсан, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирол төлөхөө тус тус илэрхийлсэн зэрэг дээрхи хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг зэргийг харгалзан Ж.Б, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн CD-г хэрэгт хавсаргавал зохино.

Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Ж.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр /2/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тэнссэн хугацаанд Ж.Б, Б.Б нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 болон 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож ял оноохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “Багануур” ХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г-д МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсгийн 97.1.2 дахь заалтад зааснаар нас барагч Г-ын 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 46.117.008 төгрөгийн тэтгэмж, оршуулгын зардалд 17.200.000 төгрөг нийт 63.317.008 төгрөг  төлснийг баталсугай.

5. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 23.000.000 төгрөгөөс цалингийн зээлийн үлдэгдэл 19.785.449 төгрөгийг Ж.Б, Б.Б нараас тэнцүү хуваан гаргуулж, /тус бүр 9.892.724,5 төгрөг/ нэхэмжлэлийн үлдэх 3.214.551 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1.600.000 төгрөгийг Ж.Б /800.000 төгрөг/ Б.Б /800.000 төгрөг/ нараас тэнцүү хуваан гаргуулж шинжээч Г.Г-т олгосугай.

7. Ж.Б, Б.Б нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Б, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор болон түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гаргах журамтайг тус тус  мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       А.БЯМБАЖАВ.