Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 4134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, бага тойруу гудамж, 29-74 тоот хаягт байрлах Грийнбокс трейд ХХК /РД:5634822/-ийн гаргасан,

 

Мээрэн овогт Баттулгын Номинцэцэг /РД:КЮ91082846/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу нь хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлэх талаар хүсэлт ирүүлсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Грийнбокс трейд ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Грийнбокс трейд ХХК нь барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд иргэн Б.Номинцэцэгт 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Барьцаат зээлийн журмыг  үндэслэн 1,000,000.00 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт 1,500,000.00 төгрөгийг олгож, нийт 2,500,000.00 төгрөгийг зээлдүүлсэн.

 

Зээлдэгч нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн IV байрны замын эсрэг талын Хүрмэн нэртэй цайны газар ажиллуулдаг байсан. Талууд гэрээг 1 /нэг/ сарын хугацаатай байгуулсан ч зээлдэгчийн хүсэлтээр дахин 9 /ес/ сар буюу 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл сунгасан. Харин зээлдэгч нь 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс хойш одоог болтол гэрээний үүргээ биелүүлж зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй.

 

Зээлийн төлбөр 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 5,750,000.00 төгрөг болсон бөгөөд зээлдэгчийн цахим үнэмлэхийн хаягийн дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Засаг даргад Б.Номинцэцэгийн хаягийг тодорхойлж өгөх хүсэлт явуулсны хариуд Мээрэн овогт Баттулгын Номинцэцэг нь Өмнөговь аймаг, Даланзадгад, 4 дүгээр багийн Дундсайханы 6-5 тоот хаягт бүртгэлтэй бөгөөд одоогоор Улаанбаатар хотод түр оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн хариу ирсэн.

 

Одоогоор Б.Номинцэцэг нь хаана байгаа нь тодорхойгүй, түүний оршин оршин суугаа хаяг нь олдохгүй байна. Иймд, Б.Номинцэцэгийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан бичгийн болон шүүх хуралдаанд хэлэлцсэн баримтыг тус тус шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Грийнбокс трейд ХХК нь иргэн Б.Номинцэцэгийг Эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.

 

Нэхэмжлэлд цугларсан баримтаас үзвэл иргэн Б.Номинцэцэг нь нэхэмжлэгч Грийнбокс трейд ХХК –тай 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдөр болон мөн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тус тус Барьцаат зээлийн гэрээ байгуулж, зээл авч байжээ.

 

Зээлдэгч Б.Номинцэцэгийн бүртгэлтэй хаяг нь Өмнөговь аймаг, Даланзадгад, 4 дүгээр багийн Дундсайханы 6-5 тоот боловч тус аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 032 тоот албан бичгээр тус хаягтаа оршин суудаггүй, Улаанбаатар хотод түр оршин суудаг гэжээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Нэхэмжлэлд хавсаргасан болон шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримт болох 0230 тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 00756 тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээнээс тус тус үзвэл  Б.Номинцэцэг нь Грийнбокс трейд ХХК-тэй зээлийн гэрээ байгуулж, иргэний эрх зүйн харилцаанд орсон байх тул түүнийг энэхүү хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн гэж дүгнэв.

 

Гэтэл хариуцагч Б.Номинцэцэг нь Өмнөговь аймаг, Даланзадгад, 4 дүгээр багийн Дундсайханы 6-5 тоот бүртгэлтэй боловч оршин суудаггүй, Улаанбаатар хотод түр оршин суудаг байх бөгөөд нэхэмжлэгч Грийнбокс трейд ХХК-иас түүний оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах болоход хариуцагч нь хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр тухайн иргэний хэрэг хэвийн үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал үүснэ.

 

Түүнчлэн хариуцагч Б.Номинцэцэгийн Улаанбаатар хот дахь түр оршин суугаа хаяг нь тодорхой бус, нэхэмжлэгч нь хариуцагчийн түр оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй байгаагаас гадна түүнээс үндсэн зээл, зээлийн хүүг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн оршин суугаа хаяг тодохой бус байгаагаас улбаалан шаардах эрхээ хэрэгжүүлж чадахгүй тул Б.Номинцэцэгийг эрэн сурвалжлуулах нь үндэслэлтэй байна.

 

Иймд, нэхэмжлэгч Грийнбокс трейд ХХК-ийн иргэн Б.Номинцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 зааснаар эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 зааснаар эрэн сурвалж оршин суугаа ажиллагааг гүйцэтгэхийг дүүргЦагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Б.МАНДАЛБАЯР