Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/17

 

*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.*******ямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******.*******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1904000180126 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                                          *******.Мөнх-Учрал

 Улсын яллагч                                                                           *******.Оюунцэцэг

 Хохирогч                                                                              *******.

 Хохирогчийн өмгөөлөгч                                                      *******

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                                  *******.                         

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч          *******

 Шүүгдэгч                                                                              *******.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           ******* нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .. аймгийн ..суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэр ..хүүхдийн хамт .. аймгийн .. сумын .. дүгээр баг, .. хэсэгт оршин суух хаягтай боловч одоо .. дүгээр хороо, ******* 1 дүгээр гудамжны .. тоот хашаанд оршин суух *******.

        

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:

******* нь 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн оройн 22 цагийн орчимд *******агануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мон Маг” ХХК-ийн агуулахын ойролцоох хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай зам дээр ТӨВ улсын дугаартай Хьюндэй Аксент Верна загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дахь заалтад “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно...” гэж заасныг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан явган зорчигч М, ******* нарыг мөргөж М амь насыг хохироож, *******-гийн биед хавсарсан гэмтэл, нүдний ухархайн ханын хугарал, тархины гэмтэл, өвчүүний баруун талын хугарал, сүүж ясны хугарал зэрэг гэмтлүүдийг үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******-гийн шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...би өөрийн эзэмшлийн ТӨВ улсын дугаартай аксент маркийн тээврийн хэрэгслээр *******агануур дүүрэг дотор таксины үйлчилгээнд явдаг байсан. 2019 оны 1 дүгээр сарын 10-ны орой 22 цагийн үед *******агануур дүүргийн 3 дугаар хороо, 31 дүгээр байрнаас 3 хүн аваад Талын толгой гэх газар руу хүргэж өгөхөөр явж байтал *******агануур дүүргийн 3 дугаар хороо, “Мон маг” ХХК-ийн агуулахын хойд талаар явж байхад миний өөдөөс буюу замын эсрэг талын урсгалын хөвөө хэсэгт нэг машин холын гэрэл дээрээ тавиад зогсож байсан. Мөн тэр машины араас 2 машин засмал замаар миний өөдөөс явж байсан ба би замын хажуу талд зогсож байсан машиныг дөнгөж өнгөрөх үедээ цаанаас ирж байсан 2 машинтай зөрсөн. Яг тэр үед гэрэл гялбасан учраас би хурдаа хасаад тэр 2 машинтай зөртөл засмал зам дээр буюу миний явж байсан урсгал дээр 2 хүн, замын баруун гар талын хөвөө хэсэгт 1 хүн зогсож байгаа харагдсан. *******и тэр хүмүүсийг харах үед машинаа зогсоох боломжгүй хэтэрхий ойртчихсон байсан бөгөөд замын баруун хэсэг рүү дарж тэр хүмүүсээс холдуулах үйлдэл хийх гэхээр замын баруун талын хөвөө хэсэгт 1 хүн байсан учраас аргагүй эрхэнд тухайн хүмүүсийг мөргөхгүйгээр зайлуулья гэж бодоод замын эсрэг талын урсгал руу буюу зүүн гар тал руугаа жолоогоо дартал засмал зам дээр зогсож байсан 2 хүн машинаас зугтаах гээд мөн замын зүүн талын урсгал руу гүйж машины урдуур орж мөргүүлсэн. Тухайн үед би ойролцоогоор 60 км цагийн хурдтай явж байсан. *******и машинаас бууж мөргүүлсэн хоёр хүн дээр очиж эмнэлэг, цагдаа дуудсан бөгөөд түргэн тусламж ирээд эмэгтэйг нь нас барсан байна гээд үлдээгээд эрэгтэйг нь аваад явсан. *******и талийгаач Мөнхзулын ар гэрийнхэнд 9 сая төгрөг өгсөн мөн *******-д 2.300.000 төгрөг өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 167, 168, шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч *******-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...*******агануур зоогоос хөдлөх үед М машинд суухгүй, цуг явахгүй гээд байхаар нь Т- гэх эмэгтэй М-г аргадаж суулгана гээд үлдсэн. Тэр үед би *******-, Ө- хоёртой машинтай түрүүлж хэсэг яваад М, Т- хоёрыг хүлээгээд замын хажууд түр зогссон.  Удалгүй Т- ирээд М-тэй хамт ирлээ цаадахаа суулгаадахаач гэхээр нь би буугаад зам хөндлөн гарах гээд төв замаар явж байсан машинуудыг өнгөрөөгөөд зогсож байсан. Тэр үед М хаана явж байгаа нь харагдахгүй байсан, нэг машин мурилзаж орж ирээд намайг мөргөсөн. *******и түүнээс хойш болсон зүйлийг санахгүй байна. *******и өөрийн машинаа зогсоохдоо гэрлээ ойр дээр нь шилжүүлээд, ослын дохионы гэрлээ асаагаад зогссон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-67 дахь тал/

Хохирогч *******-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...*******агануур зоогоос хөдлөх үед М машинд суухгүй, цуг явахгүй гээд байхаар нь Т- гэх эмэгтэй М-г аргадаж суулгана гээд үлдсэн. Тэр үед би *******-, Ө- хоёртой машинтай түрүүлж хэсэг яваад М, Т- хоёрыг хүлээгээд замын хажууд түр зогссон.Удалгүй Т- ирээд М-тэй хамт ирлээ цаадахаа суулгаадахаач гэхээр нь би буугаад зам хөндлөн гарах гээд төв замаар явж байсан машинуудыг өнгөрөөгөөд зогсож байсан. Тэр үед М хаана явж байгаа нь харагдахгүй байсан, тэр үед нэг машин мурилзаж орж ирээд намайг мөргөсөн. *******и түүнээс хойш болсон зүйлийг санахгүй байна. *******и өөрийн машинаа зогсоохдоо оврийн гэрлээ ойр дээр нь шилжүүлээд, ослын дохионы гэрлээ асаагаад зогссон.******* надад 2 000 000 төгрөг өгсөн, гэрээр эргэж тойрч байсан. Эмнэлгийн зардал 14 000 000 төгрөг гарсан үүнийг төлж барагдуулна гэсэн. *******-д гомдол саналгүй ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-гийн “...2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн  15 цагийн орчим эхнэр М-тэй ярихад *******- гэх хүнтэй уулзах гээд байж байна, орой харина гээд утсаа салгасан. *******и оройн 21 цагийн үед залгахад утас нь халаасандаа авагдсан байх “та нар яваа, би 103 машин дуудчихсан” гээд нилээд ууртай хэлээд утас нь холбогдохгүй болсон. 22 цаг өнгөрч байхад манай ажлын хүн миний фэйсбүүк хаягт холбогдож М-г аваарт орсон талаар надад хэлсэн. *******и шууд эмнэлэг дээр очсон бөгөөд манай ах М-г нас барсан талаар хэлсэн. ******* нь манай эхнэрийг хүчээр шахуу машинд суулгах гээд чирч байгаад машинд дайруулсан гэж хэлсэн.  *******и *******-д гомдолтой байгаа. Оршуулгын зардалд шүүгдэгч ******* 9.000.000 төгрөг өгсөн. Үлдэх мөнгийг нь өгнө гэсэн. Хэрэв даатгал цалингийн зээлийг хаагүй бол *******аасанхүү өгнө гэсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр *******агануур дүүргийн 3 дугаар хороо, Мон маг ХХК-ийн ойролцоо засмал зам дээр осол болсон гэх дуудлагын дагуу очиход замын хажуу талд 1 эмэгтэй, 1 эрэгтэй хүн машинд дайруулж унасан байдалтай, дайрсан гэх ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл засмал замын зүүнээс баруун тийш чиглэх урсгалд зүүн тийшээ харж зогссон байсан. Мөн осол болсон газраас баруун тийш засмал замын зүүнээс баруун тийш чиглэх урсгалын хөвөө хэсэгт 29-44 *******РА улсын дугаартай автомашин зогсож байсан. Удалгүй түргэн тусламж ирээд эмэгтэйг нь нас барсан байна гээд үлдээгээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69, 70-р хуудас/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн оройн 21 цагийн үед Нарийн нуурт байх гэр рүүгээ явах гээд таньдаг таксины жолооч *******-г дуудсан. Тэгээд *******-тэй хамт явж байхад зам дээр их гэрлээ хол дээр нь тавьчихсан, тод гэрэлтэй машин зогсож байсан ба би жолоочид хандаж гялбаж байна шүү гэж хэлээд тод гэрэлтэй машиныг ашгүй өнгөрлөө гэж бодтол машины урдуур 2 хүн гэнэт ороод ирсэн, жолооч зүүн тийш жолоогоо дарахад тэр 2 хүн дагаж зүүн тийш хөдлөөд машинд мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 22 цагийн үед *******агануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой гэх газрын *******агануур зоог хэсгийг шалгахаар явж байхад *******агануур зоогийн наад талд змын хөвөө хэсэгт суга таягтай эрэгтэй хүн алхаж явсан бөгөөд түүний араас 29-44 *******РА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зөөлхөн явж ирээд зогссон. *******и очоод тэр хүмүүсийг шалгахад 29-44 *******РА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч эрүүл байсан бөгөөд суга таягтай хүнийг суулгаад хөдөлсөн. *******и *******агануур зоогийн газар руу очиж шалгачихаад буцаад *******агануурын төв рүү явж байхад аксент маркийн машины урд шил хагарсан, урсгал сөрсөн буюу зүүнээс баруун тийш явах урсгалд зүүн тийш хараад зогсчихсон байсан. Замын хажуу далан хэсэг рүү 2-3 хүн гүйж байсан, очоод зогсоход 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүн дайрагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72, 73-р хуудас/

Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...эхнэр хүүхдийн хамт Нарийн нуурт байх гэр рүүгээ явах гээд танил таксины жолооч *******-г дуудсан. Тэгээд Мон маг ХХК-ийн ойролцоо явж байхад урдаас буюу Улаанбаатар чиглэлд явж байсан Приус-20 маркийн машин гэрлээ асаалттай зогсож байсан. Тэгээд тэр машины гэрлийн гялбаанд ороход машины урдуур 2 хүн гараад ирсэн. Жолооч жолоогоо зүүн гар тийш дарахад тэр 2 хүн дагаж зүүн тийш хөдөлж машинд дайрагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74, 75/

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...М зам дагаж алхаад машинд суухгүй байсан. Тэгээд “би 103 дуудчихсан, явж бай” гээд байсан. *******и тухайн үед *******-г машинаас дуудаад, талийгаачийг очоод аваад ирээч гэж хэлж явуулчихаад, замын хажууд зогсоод, гадаа харанхуй юм харагдахгүй болохоор нь талийгаач М-г нэрээр нь дуудаад “ирж байна уу” гээд хашгиртал “ирж байна” гэхээр нь би буцаад машин руугаа явсан. Тэр үед *******, М хоёр зам дээр гарч ирэх гээд замын цаад талаас гарч ирж байгаа нь харагдсан бөгөөд би тэр хоёрыг хүрээд ирэх юм байна гэж бодоод машин руугаа алхтал миний ард түс тас хийсэн чимээ гарсан. *******и юу болсон юм бол гээд очтол ******* болон талийгаач М нар машинд мөргүүлсэн байсан. *******и тэр машиныг хаанаас ирснийг анзаараагүй, *******, талийгаач хоёрыг хамгийн сүүлд харахад засмал замын урд хэсгээс зам руу гарч ирэх гээд явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76, 77,78/

Гэрч Д.*******-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...М-гмашинд суухгүй гэхээр нь зам дагаж зөөлхөн явж байгаад Т- машиныг зогсоож “буугаад ирье” гээд буусан бөгөөд удалгүй Т- буцаж ирээд жолоочид хандаж “миний дүү очиж уулзаад машинд суулгачих” гэхэд жолооч машинаа замын хажуу талд зогсоогоод Т-тай хамт явсан. Машинд таягтай залуу бид хоёр үлдсэн бөгөөд жолооч ******* болон Т- нарыг бууснаас хойш 10 орчим минутын дараа Т- гүйж ирээд хүүе ээ, дайруулчихлаа гээд орилсон. *******и машинаас буугаад харахад миний сууж байсан машинаас зүүн тийш байх машинд мөргүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79, 80/

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...М алхаад явчихна гээд уурлаад яваад өгсөн болохоор бид нар замын хажуу талаар явж байгаа байх гэж бодоод, архи уучихсан юм чинь хүйтэнд янз бүр болчихвий гээд хайгаад явж байтал замын урд талд М алхаж явна гэж хэлээд ******* машинаа зогсоогоод Т-тай хамт очоод аваад ирье гээд буугаад явсан. Тэгээд 10 орчим минутын дараагаар машинд дайруулчхсан байсан. *******и хөл муутай болохоор машинаас буугаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 13-26 хуудас, 29-33 хуудас/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-н 15, 16-р хуудас, 30,31-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 40-р хуудас/

Шинжээчийн 09шэ/066 дугаартай “...*******-ын биед хавсарсан гэмтэл, нүдний ухархайн хананы хугарал, тархины гэмтэл, өвчүүний баруун талын хугарал, сүүж ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайлбал: Зам тээврийн осол, мөргөх, мөргөгдөх, дайрагдах гэх мэт. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 94-р хуудас/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 99-р хуудас/

Шинжээчийн 007 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн ШЭ-ийн задлан шинжилгээгээр суурь ясны хугарал, өвчүүний хугарал, зүүн талын 2-6-р хавирга, 2-12-р хавирга, баруун талын 2-3-р хавиргануудын хөндлөн хугарал ойролцоох эдийн цус хуралт, гол судас урагдал, тасрал, дотуур цус алдалт 1.5 литр, дух, баруун хөмсөг, зүүн хацар, хамрын нуруу, баруун гарын сарвууны хэсэг, хэвлийн баруун доод хэсэг, өмнөд хэсэг, зүүн хөлийн сарвууны хэсэг, баруун хөлний шилбэний гадна доод хэсэг баруун хөлний сарвууны хэсэгт олон тооны шарх зулгаралтуудтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шинэ гэмтэл. Тухайлбал ЗТОсол, өндрөөс унах, мөргөгдөх, дайрагдах гэх мэт. Шинжилгээгээр шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ цусанд 2.0 промилли, ходоодны шингэнд 3,4 промилли спиртийн агууламж илрэв. /хүнд зэргийн согтолт/. Талийгаач А буюу 2-р бүлгийн цустай байна. Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас гол судас урагдаж, дотуур цус алдаж, гэмтлийн шоконд орж нас баржээ. Эмнэлгийн анхан шатны тусламжаар амь нас аврагдах боломж муутай. Талийгаач нь хэргийн газар очиход нас бараад 0-2 цаг болсон байх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 97-99 хуудас/

*******аянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2794 дугаартай “...урд хоёр дугуйны тоормосны хүчний хэмжээ, автомашины хурдны хайрцгийн үйл ажиллагаа явах эд анги зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин хойд хоёр дугуйны тоормос, зүүн урд болон баруун хойд дугуйнуудын хээний гүн,  урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормос стандартын шаардлага хангахгүй байна. Урд тэнхлэгийн тоормос стандартын шаардлага хангаж байна. Харин хойд тэнхлэгийн дугуйн тоормос зогсоолын тоормос стандартын шаардлага хангахгүй байна. Уг автомашины хойд тэнхлэгийн дугуйн тоормос, зогсоолын тоормос стандартын шаардлага хангахгүй байгаа нь хэрхэн яаж ажиллагаагүй болсныг тогтоох боломжгүй. ...зүүн талын их гэрэл хагарч, ойр болон холын гэрэл асахгүй, урд буфер байхгүй, урд салхины шил 80х70 см талбайд хагарч, бяцарсан, зүүн талын шил арчигч резин байхгүй, дуут дохио ажиллахгүй, зүүн урд дохионы гэрэл хагарсан эвдрэл гэмтэлтэй байгаа нь ослын үед үүссэн байх боломжтой. Уг автомашины хүрдний сул явалтын хэмжээ нь стандартын шаардлага хангаж байна. Автомашины зүүн урд болон баруун хойд дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангахгүй, хойд тэнхлэг дээрх 2 дугуйн хэмжээ өөр байгаа нь тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Харин дугуйнуудын хийн даралтын хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Уг зам тээврийн осолд ямар байдлаар нөлөөлснийг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 121-125 хуудас/

Тээврийн цагдаагийн алба, техникийн шинжээч нарын 388 дугаартай “...Hyundai Accent Verna маркийн ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж авсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...явган зорчигч М, ******* нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12 явган зорчигч дараах зүйлсийг хориглоно: б/Аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтыг зөрсөн байх үндэслэлтэй байна. ...Hyundai Accent Verna маркийн ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Учир нь уг автомашины тоормоз нь “АВС” системтэй учир зорчих хэсэг дээр дугуйн даралтын мөр үүснэ. Ийм хурдыг тогтоох боломжгүй....” гэсэн дүгнэлт /149-151-р хуудас/

Шинжээч М. “...автомашины АВС систем гэдэг нь хурдтай явж байгаа машин ямар нэгэн халтиргаа гулгаатай зам дээр тоормозлох үед тухайн машины хурдыг саармагжуулах зориулалттай систем юм. *******ид хэргийн газар дээр очоогүй болохоор тоормозны мөр эсхүл дугуйны даралтын мөр гэдгийг тогтоож мэдэхгүй. Тухайн үед автомашины АВС систем ажилласан үгүйг мэдэхгүй. Тиймээс хурдыг тогтоох боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 156-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай “...В-824127 дугаартай жолооны үнэмлэх, ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын номер, гуперны хэлтэрхий болох 11 ширхэг хуванцар зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тогтоол /хх-н 54, 55/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэсэн хуудас /хх-н 189-р хуудас/

*******-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 183, 186-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

Улсын яллагчаас “...******* нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэсэн дүгнэлт.

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “...Гэм буруугийн тал дээр хэлэх зүйл алга. Хохиролд 9.000.000 төгрөг өгсөн, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн ба шүүхийн шийдвэрт баталгаажуулж өгөхийг хүсч байна...” гэсэн дүгнэлт

              Хохирогч ******* өмгөөлөгчөөс “...ЗХД-н 18.3 дахь хэсэгт  “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж авсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг зөрчсөн. Шүүгдэгч *******аасанхүү гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрийн тал дээр 2 000 000 төгрөг авсан, үлдэх 14 000 000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн ...” гэсэн дүгнэлт

              Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...*******-гийн үйлдсэн гэмт хэрэг болгоомжгүй үйлдэгдсэн. Шүүгдэгч анхнаасаа гэм буруугаа хүлээсэн, эмнэлгийн тусламж, цагдаа дуудсан. Хохирол төлбөр төлж барагдуулсан ба үлдэгдэл мөнгийг төлөхөө илэрхийлсэн...” гэсэн дүгнэлтүүд тус тус гарган гэм буруугийн талаар мэтгэлцсэн.

              Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

              Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

            Шүүгдэгч ******* нь 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн оройн 22 цагийн орчимд *******агануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мон Маг” ХХК-ийн агуулахын ойролцоох хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай зам дээр ТӨВ улсын дугаартай “Hyundai Accent Verna” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дахь заалтад “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно...” гэж заасныг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан явган зорчигч М, ******* нарыг мөргөж, М амь насыг хохироож, *******-ын биед хавсарсан гэмтэл, нүдний ухархайн ханын хугарал, тархины гэмтэл, өвчүүний баруун талын хугарал, сүүж ясны хугарал зэрэг гэмтлүүдийг үүсгэж эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйл баримт нь:

 Хохирогч *******-ын “...М хаана явж байгаа нь харагдахгүй байсан, тэр үед нэг машин мурилзаж орж ирээд намайг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч *******-гийн “...замын эсрэг талын урсгал руу буюу зүүн гар тал руугаа жолоогоо дартал засмал зам дээр зогсож байсан 2 хүн машинаас зугтаах гэж байна гээд мөн замын зүүн талын урсгал руу гүйж машины урдуур орж мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.А-ын “...засмал зам дээр осол болсон гэх дуудлагын дагуу очиход замын хажуу талд 1 эмэгтэй, 1 эрэгтэй хүн машинд дайруулж унасан байдалтай, дайрсан гэх ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл засмал замын зүүнээс баруун тийш чиглэх урсгалд зүүн тийшээ харж зогссон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69, 70-р хуудас/

Гэрч ******* “...2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн оройн 21 цагийн үед *******-тэй хамт явж байхад тод гэрэлтэй машин зогсож байсан ба би жолоочид хандаж “гялбаж байна шүү” гэж хэлээд тод гэрэлтэй машиныг ашгүй өнгөрлөө гэж бодтол машины урдуур 2 хүн гэнэт ороод ирсэн, жолооч зүүн тийш жолоогоо дарахад тэр 2 хүн дагаж зүүн тийш хөдлөөд машинд мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/

Гэрч ******* “...Аксент маркийн машины урд шил хагарсан урсгал сөрсөн буюу зүүнээс баруун тийш явах урсгалд зүүн тийш хараад зогсчихсон байсан. Замын хажуу далан хэсэг рүү 2-3 хүн гүйж байсан, очоод зогсоход 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүн дайрагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72, 73-р хуудас/

Гэрч Н. “...Улаанбаатар чиглэлд явж байсан Приус-20 маркийн машин гэрлээ асаалттай зогсож байсан. Тэгээд тэр машины гэрлийн гялбаанд ороход машины урдуур 2 хүн гараад ирсэн. Жолооч жолоогоо зүүн гар тийш дарахад, тэр 2 хүн дагаж зүүн тийш хөдөлж, машинд дайрагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74, 75/

Гэрч гийн “...*******, талийгаач хоёрыг хамгийн сүүлд харахад засмал замын урд хэсгээс зам руу гарч ирэх гээд явж байсан. *******и ашгүй ирж байна гээд машин руугаа эргэхэд ард талд түс хийгээд хүн орилоод явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76, 77,78/

Гэрч Д.*******-гийн “...жолооч машинаа замын хажуу талд зогсоогоод Т-тай хамт явсан. Машинд таягтай залуу бид хоёр үлдсэн бөгөөд жолооч ******* болон Т- нарыг бууснаас хойш 10 орчим минутын дараа Т- гүйж ирээд “хүүе ээ, дайруулчихлаа” гээд орилсон. *******и машинаас буугаад харахад миний сууж байсан машинаас зүүн тийш байх машинд мөргүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79, 80/

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...М алхаад явчихна гээд уурлаад яваад өгсөн болохоор бид нар замын хажуу талаар явж байгаа байх гэж бодоод, архи уучихсан юм чинь хүйтэнд янз бүр болчихвий гээд хайгаад явж байтал замын урд талд М алхаж явна гэж хэлээд ******* машинаа зогсоогоод Т-тай хамт очоод аваад ирье гээд буугаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 13-26 хуудас, 29-33 хуудас/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-н 15, 16-р хуудас, 30,31-р хуудас/

Шинжээчийн 09шэ/066 дугаартай “...*******-ын биед хавсарсан гэмтэл, нүдний ухархайн хананы хугарал, тархины гэмтэл, өвчүүний баруун талын хугарал, сүүж ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

Шинжээчийн 007 дугаартай “...Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас гол судас урагдаж дотуур цус алдаж гэмтлийн шоконд орж нас баржээ...” гэсэн дүгнэлт

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 99-р хуудас/

*******аянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2794 дугаартай дүгнэлт /хх-н 121-125 хуудас/

Тээврийн цагдаагийн алба, техникийн шинжээч нарын 388 дугаартай “...Hyundai Accent Verna маркийн ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж авсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /149-151-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон зам тээврийн ослын талаарх үйл баримт нь прокурорын яллах дүгнэлтэд тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн эсэхийг шалгахад:

 Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгүүдийг хуульд заасан үүргийг сануулж, журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, гэрчүүд, хохирогч нарын мэдээллийн эх сурвалж тодорхойлогдсон, мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй зэрэг байдлууд тогтоогдлоо. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол дээр тогтоосон акт, мөрдөгчийн магадлагаа зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйл, 27.11 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу хийсэн. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

                Шүүгдэгч ******* нь В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь жолоодох эрхийн 824127 дугаартай үнэмлэхээр тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* хуулиар хүлээлгэсэн үүргээ зөрчвөл хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулна гэдгийг мэдэж анхаарал болгоомжтой байх үүрэгтэй. Гэвч энэ үүргээ  зөрчсөн  нь түүнийг жолоочийн хувьд өөрийн биелүүлэх ёстой үүрэгтээ хайнга, хайхрамжгүй хандсан гэж үзэх үндэслэл болж байна.

Энэ үүргээ зөрчсөний улмаас хохирогч *******.*******-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч Ч.Мөнхзулын амь нас хохирсон болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогджээ.

*******.*******аасанхүүгийн үйлдэл нь *******, М нарын Нэгдсэн Үндэстний *******айгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор 1946 оны 12 сарын 10-ны өдөр баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт тус тус заасан Монгол Улсын иргэний “эрүүл мэндийн халдашгүй байх” эрхэд халдсан үйлдэл мөн.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч М-ын амь нас хохирсон, хохирогч *******-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иймд шүүх шүүгдэгч *******-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дахь хэсгийг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

“*******усдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс оршуулгын зардалд нийт 13.741.000 төгрөг нэхэмжилж хэрэгт /хх-н 203-217хуудас/ баримтуудыг гаргажээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******.*******атдэлгэр, шүүгдэгч ******* нар “...******* нь оршуулгын зардалд 9.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. 2020 оны 4 сарын 20-ны дотор үлдэгдэл 6.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болно...” гэсэн эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгдэгч ******* нь хохирол төлөхөө илэрхийлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Хохирогч *******-гээс эмчилгээний зардалд 14.293.895  төгрөгийн баримт хэрэгт /1-р хх-н 249-250, 2-р хх-н 1-6-р хуудас/ ирүүлжээ.

Хохирогч ******* шүүгдэгч ******* нарын эвлэрэн хэлэлцсэн тухай “...эрүүл мэндийн хохиролд 16.293.895 төгрөгөөс урьдчилан төлсөн 2.300.000 төгрөгийг хасаж, 14 сая төгрөгийг 2020 онд багтааж төлөхөөр гэрээ байгуулав...” гэж шүүгдэгч ******* нь хохирол төлөхөө илэрхийлж, хохирогч нь өөр нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүйгээ тус тус ирэрхийлжээ.

Иймд шүүхээс хуульд зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч *******-д 2.000.000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******.*******атдэлгэрт оршуулгын зардалд 9.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурьдаж, шүүгдэгч *******-ээс 14.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******-д, 6.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******.*******атдэлгэрт тус тус олгож шийдвэрлэхээр байна.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******.*******атдэлгэрээс “... эхнэр цалингийн 17 сая төгрөгийн зээлтэй байсан ба зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байсан. Гэвч даатгал ямар нэг байдлаар нөхөн төлбөр өгөхгүй байх тохиолдолд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч *******-ээс “...даатгал нөхөн төлөхгүй бол би хариуцаж төлнө...” гэж мэдүүлж байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Улсын яллагчаас “...******* нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, 1 жил 6 сарын хорих ял оногдуулах саналтай...” гэсэн дүгнэлт.

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “..*******-ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзаж шүүх шийдвэрлэх байх. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өнөөдөр гомдол саналгүй гэсэн бичгээ хийж өгсөн...” гэсэн дүгнэлт

              Хохирогч *******-ын өмгөөлөгчөөс “...*******-гийн учруулсан нийгмийн хор аюул их боловч анх удаа болгоомжгүй хэрэг, гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөр тодорхой хэмжээгээр төлөгдсөн, үлдэх төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэргийн харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх гэсэн боломж байна...” гэсэн дүгнэлт

              Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...*******-гийн үйлдсэн гэмт хэрэг болгоомжгүй үйлдэгдсэн хэрэг. Шүүгдэгч анхнаасаа гэм буруугаа хүлээсэн, эмнэлгийн тусламж, цагдаа дуудсан. Хохирол төлбөр төлж барагдуулсан ба үлдэгдэл мөнгийг төлөхөө илэрхийлсэн. Хувийн байдлын хувьд энэ хүн бага насны 3 хүүхэдтэй, ар гэрийнхэн нь хохирол төлбөрөөс нь төлөхөө илэрхийлж өнөөдрийн шүүх хуралд Завхан аймаг болон Төв аймгаас ирсэн байна. Иймд *******-д Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж өгнө үү...” гэсэн дүгнэлтүүд тус тус гарган эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар мэтгэлцсэн.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч хувийн байдлын хувьд: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн зохих хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлж гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...гомдол саналгүй, эвлэрсэн...” гэж мэдүүлсэн. Шүүгдэгчээс хохирол хор уршигийг барагдуулахаа илэрхийлж “...үлдэгдэл хохирлоо төлж барагдуулахдаа мал зарж болон ноолуур гарахаар төлнө, мөн тээврийн хэрэгслээ зарж борлуулан хохирлоо төлж барагдуулна...” гэж мэдүүлжээ.

 Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэгдэж байгаагүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Шүүхээс шүүгдэгч *******-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй ба эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилготой.

Нөгөө талаас шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэх учиртай бөгөөд тухайн хэргийн хувьд шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн хувьд нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байдлыг харгалзах хэдий ч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хохирогч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******.*******атдэлгэр нар нь “гомдол саналгүй” гэсэн нөхцөл байдал, хохирол төлбөрийн зохих хэсгийг төлж барагдуулсан, үлдсэн хэсгийг төлөхөө бодитой илэрхийлсэн, мөн хуульд заасан дээрхи хөнгөрүүлэх байдлууд зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ...эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно…” гэж заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэнэ.

Эрүүгийн хуулийн ялын зорилгыг хангуулахаар *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын номер, гуперний хэлтэрхий болох 11 ширхэг хуванцар зэргийг эргэж ашиглах боломжгүй байх тул устгах нь зүйтэй.

*******-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял шийтгэж байх тул хэрэгт хураагдан ирсэн *******-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 824127 дугаартай үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гүйцэтгэх бичиг баримтын хамт хүргүүлсүгэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван /3/ жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр гурван /3/ жилийн хугацаагаар тэнсэж шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар *******-д гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* нь хохирогч *******.*******-д 2.000.000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******.*******атдэлгэрт оршуулгын зардалд 9.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурьдаж, *******-ээс 14.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******.*******-д, 6.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******.*******атдэлгэр нарт тус тус олгосугай.

7. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******.*******атдэлгэр нь хохирогчийн цалингийн зээлтэй холбоотой нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. *******-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 824127 дугаартай үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гүйцэтгэх бичиг баримтын хамт хүргүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

10. ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

11. тогтоол хүчин төгөлдөр болтол *******.*******аасанхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гаргах журамтайг тус тус  мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******.*******аасанхүүд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.*******ЯМ*******АЖАВ