| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/04133/и |
| Дугаар | 4133 |
| Огноо | 2016-05-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 4133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 41 дүгээр байр, 45 тоот хаягт оршин суух Харчу овогт Лхүндэвийн Туул /РД:ХИ72122261/-ийн гаргасан,
Галсанбаярын Амаржаргалыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг оролцов.
Нэхэмжлэгч Л.Туул нь хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлэх талаар хүсэлт ирүүлсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Г.Амаржаргалд 5,000,000.00 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 /нэг/ сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч нь зээлээ хугацаандаа өгөхгүй явсаар 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дахин уулзаж, үндсэн төлбөр 5,000,000.00 төгрөгийг 7 сарын хүү болох 3,500,000.00 төгрөгийн хамт өгөхөөр тохирсон боловч зээлээ төлөхгүй өдий хүрлээ.
Иймд, Г.Амаржаргалаас үндсэн зээл 5,000,000.00 төгрөг, хүү 3,500,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Л.Туул 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Г.Амаржаргалаас 8,500,000.00 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч тэрээр оршин суугаа хаягтаа байхгүй гэсэн тодорхойлолт иржээ. Иймд, миний бие нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Г.Амаржаргалыг эрэн сурвалжлуулах хүсэлттэй байна гэв.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан бичгийн болон шүүх хуралдаанд хэлэлцсэн баримтыг тус тус шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Туул нь иргэн Г.Амаржаргалыг Эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.
Нэхэмжлэлд цугларсан баримтаас үзвэл иргэн Г.Амаржаргал нь нэхэмжлэгч Л.Туулаас 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5,000,000.00 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн гээд үндсэн зээл болон хүү 3,500,000.00 төгрөгийг 3 хувааж, 2 /хоёр/ сарын дотор өгнө гэж 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бичгээр тайлбар өгч, талууд баталгаажуулж, гарын үсэг зурсан баримт байна.
Нэхэмжлэгч Л.Туул 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр энэхүү зээлийг хариуцагч Г.Амаржаргалаас нэхэмжлэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийг Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, яргайтын 47 дугаар гудамж, 710 тоот хаягт оршин суудаггүй талаар холбогдох хорооны тодорхойлолт иржээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Туул нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Г.Амаржаргалыг эрэн сурвалжлуулахаар болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримт болох нэхэмжлэгч Л.Туул болон Г.Амаржаргал нарын зээлийн талаарх 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн гарын үсэгтэй баримт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5/35 тоот мэдэгдэх хуудсаас тус тус үзвэл Г.Амаржаргалыг энэхүү хэргийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн гэж дүгнэв.
Нэгэнт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Амаржаргал нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, яргайтын 47 дугаар гудамж, 710 тоот хаягт оршин суудаггүй болох нь хорооны тодорхойлолтоор нотлогдож байгаагаас гадна нэхэмжлэгч Л.Туулын зүгээс хариуцагчийн хаягийг тодруулах, түүнээс үндсэн зээл, зээлийн хүүг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн оршин суугаа хаягийг нэхэмжлэлдээ заах боломжгүйгээс улбаалан шаардах эрхээ хэрэгжүүлж чадахгүй байх тул Г.Амаржаргалыг эрэн сурвалжлуулах нь үндэслэлтэй байна.
Иймд, нэхэмжлэгч Л.Туулын гаргасан Г.Амаржаргалыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 150,950.00 төгрөгөөс 70,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бусад хэсгийг түүнд буцаан олгох болсныг дурьдсугай
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3зааснаар эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 зааснаар эрэн сурвалж оршин суугаа ажиллагааг гүйцэтгэхийг дүүргЦагдаагийн хэлтэст даалгасугай.
3.11016627
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР