Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/10

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, *******ийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1904001770140 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

*******арийн бичгийн дарга                                          Б.Мөнх-Учрал

Улсын яллагч                                                            Б.Оюунцэцэг

Шүүгдэгч                                                               ******* нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ээжийн хамт .. аймгийн .. сум .. дүгээр баг, .. хэсэгт .. суух хаягтай, .. дүүргийн .. хороо .. хэсгийн .. тоот хашаанд оршин суух урьд .. дүүргийн шүүхийн .. оны ..дүгээр сарын ..-ний өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 400.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан *******.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

           Яллагдагч ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Багануур ........... тоот хашаанд байсан иргэн Д.*******-гийн өмчлөлийн цоохор зүсмийн нас гүйцсэн морийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

Шүүгдэгч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэрээсээ гарч яваад Ахиц-1 дэлгүүрийн хажууд зүс таних залуутай тааралдаад хамт архи уусан. Би нилээн согтсон бөгөөд найз Б-ийн гэрт очсон. *******амайг очиход Б-э гэртээ ганцаараа байсан. Удалгүй Б-ийг ажлаас нь дуудаад намайг гэртээ байж байгаарай гэж хэлээд гараад явсан. Тэгээд Б-ийн хашаанд байсан цоохор зүсмийн нас гүйцсэн морийг унаад ченж Б-ын хашаа руу явж байх замд Жижиг дунд үйлдвэрийн урд байх ШТС-ын хажууханд мотоциклтой авгай нөхөр хоёр тааралдаад миний унаж явсан морийг авахаар болсон. Тухайн үед надаас “чиний морь мөн үү” гэхэд нь би мөн гэж хэлээд 400.000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Би тэр хоёроос бэлэн 200.000 төгрөг аваад, үлдэгдэл мөнгийг нь дараа авахаар тохиролцож гар утасных нь дугаарыг авсан. Би тэр даруйдаа Улаанбаатар хот руу явсан, хотод очоод 10 дугаар хороололд байх хог хаягдал түүж мөнгө болгон архидан согтуурдаг архины хамааралтай таньдаг хүмүүс дээрээ очиж архидаж байгаад мөнгөө дуусгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 43, 44-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч Б.*******-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* аймгийн Цэнхэрмандал сумын *******угаар багт мал маллаж амьдардаг. Миний адуу малыг Б- гэх залуу малладаг юм. Б- адуугаа хэдэн өдөр харж байгаад миний адуун дотроос морь унаад Багануурын төв рүү очиж гэртээ хэд хоноод буцаж хөдөө ирж адуугаа малладаг юм. Энэ маягаар явж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр миний цоохор зүсмийн морийг унаж Багануур дүүрэгт ирээд айлын хашаанд тавьсан байхад нь хүн хулгайлсан байсан. Би морио биет байдлаар хүлээн авсан, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /6, 7-р хуудас/

              Иргэний нэхэмжлэгч өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хөдөө гэрэсээ Багануур дүүрэгт нөхрийн хамт орж ирээд мотоциклтойгоо явж байхад зайдан морь хар өнгийн уяагаар ногтлоод уначихсан залуу тааралдаад унаж яваа морио зарна гэсэн. Манай нөхөр тэр залуугаас хулгайн морь биш биз дээ гэхэд хулгайн морь биш миний өөрийн морь байгаа юм гэж хэлсэн. Тэгээд тэр залуугаас 400.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 200.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдэгдэл 200.000 төгрөгийг дараа нь өгөхөөр болж гар утасныхаа дугаарыг өгсөн юм. Түүнээс хойш тэр залуутай дахиж холбогдоогүй. Энэ зурган дээрх *******ямаахүү гэдэг залуу надад морь зарсан хүн мөн байна. Би 200.000 төгрөгөө бэлнээр хүлээж авсан, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 9,10-р хуудас/

              Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр эхнэрийн хамт хөдөө гэрээсээ Багануур дүүрэгт ирсэн. Тэгээд жижиг дунд үйлдвэрийн ойролцоо байдаг Магнай трейд ШТС-ын хажууд явж байхад цоохор морь зайдан унасан залуу хүрч ирээд “унаж яваа морио зарна” гэж хэлсэн. Би хэдээр зарах юм, хулгайн морь биш биз дээ гэж асуухад 400.000 төгрөгөөр зарна, миний морь байгаа юм гэж хэлсэн. Тухайн үед эхнэр бид хоёр бэлэн мөнгөгүй байсан болохоор тэр залууг дагуулж банк ороод 200.000 төгрөг авч өгөөд үлдсэн мөнгийг дараа өгөхөөр тохиролцсон. Түүнээс хойш тэр залуутай уулзаагүй. Энэ зураг дээрх *******ямаахүү гэх хүн надад цоохор морь зарсан хүн мөн байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-р хуудас/

              Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хөдөөнөөс морьтой ирээд найз Б-ийн хашаа болох Багануур дүүргийн........ морио чөдөрлөж орхисон. Тэгээд 15 цагийн үед морио харахаар ирэхэд миний морь байхгүй байсан. Би Б-ээс морио асуухад би гэртээ *******-г орхиод ажилдаа явчихаад ирэхэд чиний морь байхгүй байсан гэж надад хэлсэн. 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр алга болсон морины маань сураг гарч Б- гэх айлд очиход цоохор морь маань байж байсан. Б- болон эхнэр нь энэ морийг танихгүй залуугаас худалдаж авсан гэж хэлсэн бөгөөд *******ямаахүүгийн зургийг үзүүлэхэд морь зарсан залуу мөн байна гэж хэлсэн...” гэсэн  мэдүүлэг /хх-н 14-р хуудас/

              Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 12-ны өглөөний 09 цагийн үед гэртээ байж байхад ******* нилээд согтуу байдалтай манайд ирсэн. Тэгээд бид хоёрыг байж байхад ажлаас намайг дуудсан бөгөөд би *******-г гэртээ үлдээгээд ажил руугаа явсан. Тэр өдөр манай хашаанд найз Б-ын хөдөөнөөс унаж ирсэн цоохор зүсмийн нас гүйцсэн морь байсан. Би 14 цагийн үед гэртээ ирэхэд ******* байхгүй байсан бөгөөд манай хашаанд байсан цоохор зүсмийн морь бас байхгүй байсан. Түүнээс хойш *******-тэй холбогдож чадахгүй байж байгаад 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот руу явж Хархорин захын хаягдал авдаг цэг дээр *******-тэй тааралдаж Б-ын морийг яасан бэ гэж асуухад согтуу унаж яваад 200.000 төгрөгөөр хүнд зарсан байна лээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-р хуудас/

              Гэрч ******* өгсөн “...******* нь 1984 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд айлын 5 дахь хүүхэд болж төрсөн. Бага насаа эцэг эхийн хамт сумандаа өнгөрүүлсэн. Төв аймгийн Баяндэлгэр сумын 8 жилийн сургуулийг бүрэн бус дунд боловсролтой суралцаж төгссөн. Сургууль төгсөөд коллежид суралцаж байгаад хаячихсан. 2003 онд Төв аймгийн Алтанбулаг суманд байх цэргийн ангид алба хаасан. 2012 оноос хойш архи их уудаг болж одоо архины хамааралтай болчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-р хуудас/

Хөрөнгийн үнэлгээний компанийн 348 дугаартай “...Цоохор зүсмийн нас бие гүйцсэн бүдүүн морь 1 ширхэг 900.000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 20-р хуудас/

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 41, 42-р хуудас/

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 75 дугаартай “Сэжигтнийг баривчлах тухай” шүүгчийн захирамж /хх-н 48, 49-р хуудас/

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 76 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих тухай” шүүгчийн захирамж /хх-н 57, 58-р хуудас/

Шүүгдэгч *******-ийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгасан “...Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 400.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан...” гэсэн хуудас /хх-ийн 62-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагч дүгнэлтдээ: “…******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай…” гэв.

Шүүгдэгч “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

              Хохирогчид болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.

Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй  шүүгдэгч маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар батлагдлаа. Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, *******арийны 15 дугаар гудамжны 27 тоотод оршин суух ******* хашаанд чөдөртэй байсан Д.*******-гийн өмчлөлийн цоохор зүсмийн нас гүйцсэн морийг хулгайлж аваад унаж явах үедээ Б.Х-д 200.000 төгрөгөөр зарж бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, эд хөрөнгийн үнэлгээ зэрэг дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь үйлдэлдээ шунахай сэдлээр ашиг олж архи согтууруулах ундаа хэрэглэх зорилгоор хандсан болох нь түүний “...Б-ийн хашаанд байсан цоохор зүсмийн нас гүйцсэн морийг авч бэлэн 200.000 төгрөг зараад Улаанбаатар хот руу явсан, хотод очоод хог хаягдал түүж мөнгө болгон архидан согтуурдаг архины хамааралтай таньдаг хүмүүс дээрээ очиж архидаж байгаад мөнгөө дуусгасан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******-ийн мал хулгайлах үйлдлийн улмаас хохирогчид учруулсан хохирол нь 900.000 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр /хх-н 20-р хуудас/ тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: “…******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулах саналтай…” гэв.

Шүүгдэгч “…Миний буруу,  хийсэн хэрэгтээ харамсаж байна...” гэжээ.

Иргэний нэхэмжлэгч болон хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулсан болох нь хохирогч Б.*******-гийн “…цоохор зүсмийн морио биет байдлаар хүлээн авсан надад гомдол санал байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-н 7-р хуудас/, иргэний нэхэмжлэгч “...200.000 төгрөгийг *******ямаахүүгийн ар гэрийн хүмүүс болох Э-, Пүрэвсүрэн нараас хүлээн авлаа...” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул *******-г бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүх шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг ар гэрийхэн нь төлсөн зэрэг хувийн байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******-ийн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас хорих ялыг сонгон хэрэглэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 41, 42-р хуудас/, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 75 дугаартай “Сэжигтнийг баривчлах тухай” шүүгчийн захирамж /хх-н 48, 49-р хуудас/, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 76 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих тухай” шүүгчийн захирамж /хх-н 57, 58-р хуудас/ зэргээр нийт 35 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцно.

Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан болно.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г  зургаан /6/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. 4 дэх хэсэгт зааснаар *******-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар *******-ийн цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* нь иргэний нэхэмжлэгч Б.Х-д 200.000 төгрөг төлсөн болохыг, хохирогч Б.*******- нь цоохор зүсмийн морийг биет байдлаар нь хүлээж авсан болохыг тус тус дурдьсугай.

6. Тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор *******ийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.БЯМБАЖАВ