Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 523

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* онд төрсөн, *******тай, тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ч.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч нь Ч.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн *******г зусланд он дуустал ажиллаж байсан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл дээрх хугацаанд ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүйн улмаас шүүхэд хандаж байна. Би зун нь хүүхдийн *******г зусланд ажиллаад өвөл нь том хүний зусланд ажилладаг байсан. Иймд миний шүүхэд гаргаж өгсөн бичгийн болон бусад нотлох баримтуудыг үнэлээд намайг Ховд аймгийн *******г зусланд 1993-1994 оныг дуустал туслах тогооч, үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.******* нь Ховд аймгийн *******г зусланд 1993-1994 оныг дуустал туслах тогооч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Монголын үйлдвэрчний эвлэлийн *******г пионерийн зуслангийн захирлын 1985 оны 5 сарын 16-ны өдрийн 04 тоот ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 10 сарын 06 өдрийн 1253 дугаартай лавлагаа,

-Монголын үйлдвэрчний эвлэлийн *******г пионерийн зуслангийн захирлын 1985 оны 9 сарын 20-ны өдрийн 25 тоот ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаалын хуулбар,

-Монголын үйлдвэрчний эвлэлийн *******г пионерийн зуслангийн захирлын 1986 оны 5 сарын 25-ны өдрийн 3 тоот ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаалын хуулбар,

-Монголын үйлдвэрчний эвлэлийн *******г пионерийн зуслангийн захирлын 1986 оны 8 сарын 15-ны өдрийн 24 тоот ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаалын хуулбар,

-Монголын үйлдвэрчний эвлэлийн *******г пионерийн зуслангийн захирлын 1987 оны 5 сарын 25 өдрийн 04 тоот ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаалын хуулбар,

-Монголын үйлдвэрчний эвлэлийн *******г пионерийн зуслангийн захирлын 1987 оны 8 сарын 22 өдрийн 23 тоот түр ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-Монголын үйлдвэрчний эвлэлийн *******г пионерийн зуслангийн захирлын 1988 оны 5 сарын 25 өдрийн 6 тоот ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаалын хуулбар,

-Монголын үйлдвэрчний эвлэлийн *******г пионерийн зуслангийн захирлын 1988 оны 8 сарын 13 өдрийн 21 тоот ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаалын хуулбар,

-Монголын үйлдвэрчний эвлэлийн *******г пионерийн зуслангийн захирлын 1989 оны 12 сарын 8 өдрийн 36 тоот ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаалын хуулбар,

-Монголын үйлдвэрчний эвлэлийн *******г пионерийн зуслангийн захирлын 1990 оны 8 сарын 20 өдрийн 35 тоот ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаалын хуулбар,

-1985 оны 5 сарын 17 өдөр нээсэн Ч.*******ийн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Х.ийн би Ховд аймгийн *******г зусланд нярав, жолоочоор ажиллаж байсан. Ч.******* нь 1985 оноос эхэлж Ховд аймгийн *******г зусланд улирлын чанартай ажил хийж байсан. Ч.******* нь 1990 оноос эхлээд үндсэн ажилтан болсон нь үнэн гэх мэдүүлэг,

-Гэрч Ч.ы би 1985 онд Ховд аймгийн *******г зусланд ажилд ороход Ч.******* нь ажиллаж байсан. Ч.*******тэй би хамт 1997 оныг хүртэл ажилласан. *******г зусланд 7-8 хүн ажиллаж байсан ба 2 үндсэн тогоочтой байсан ба түүний нэг нь Ч.******* юм. Би тухайн газар моторчин цахилгаанчнаар ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг зэрэг болно.

Хүсэлт гаргагч Ч.******* нь Ховд аймгийн *******г зусланд 1993-1994 оныг дуустал туслах тогооч, үйлчлэгчээр ажиллаж байсан талаарх өөр баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа түүнчлэн аймгийн архивын тасгаас Ч.*******т холбогдох баримт олдохгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 10 сарын 06 өдрийн 1253 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Ч.*******ийнхүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ч.******* нь Ховд аймгийн *******г зусланд 1993-1994 оныг дуустал туслах тогооч, үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******ийг Ховд аймгийн *******г зусланд 1993-1994 оныг дуустал туслах тогооч, үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА