Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 561

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би Ж.Аийн нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Ж.А тус шүүхэд 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ж.А намайг Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга ажлаас үндэслэлгүйгээр халсан тул өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэл гаргасан. 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хэлтсийн дарга намайг эгүүлэн ажилд авсан тул биний бие өөрийн гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлттэй байна.

Би өөрийн ажиллаж байсан байгууллагадаа эргэж ажиллаж байгаа тул энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл болон гомдол гаргахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.А Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргадхолбогдуулан Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/14 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.А 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Мөн нэхэмжлэгч Ж.Ат Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчЖ.Аийн гаргасан Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/14 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Б.АДЪЯАСҮРЭН