Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг

         Улсын яллагч А.Оргилбаяр

         Шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  шүүгдэгч Э.Дт холбогдох 2016000350008 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ..., ам бүл 3, өвөө, хүүхдийн хамт амьдардаг, бага боловсролтой /2 дугаар анги төгссөн/, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говь-Алтай аймгийн Тайшир сум, 3 дугаар баг, Даланд оршин суух бүртгэлтэй, одоо Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум,  баг, Жаргалант 9-12 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал байхгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, .... регистрийн дугаартай, А овогтой Э-н Д гэв.

 Шүүгдэгч А овогт Э-н Д нь согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 9-22 тоотод гэрт нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн Б.Дийг унтаж байхад нь түүний ... дугаартай ХААН банк дахь харилцах дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч тус виза картыг ашиглан бэлэн мөнгөний машинаас 391.000 төгрөгний гүйлгээ хийж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг үнэлэхэд шүүгдэгч Э.Д нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 9-22 тоотод гэрт нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн Б.Дийг унтаж байхад нь түүний ... дугаартай ХААН банк дахь харилцах дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч тус виза картыг ашиглан бэлэн мөнгөний машинаас 391.000 төгрөгний гүйлгээ хийж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь хүний өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

           Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Э.Д гэм буруутай болох нь:

 

            Шүүгдэгч Э.Дын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Өмнө нь Б.Д виза картнаас мөнгө ав гэж кодоо хэлж өгсөн. Дэлгүүрээс архи, шар айраг аваад ир гэж хэлсэн. Би архи, шар айргийг нь аваагүй. Өмнө нь 2019 оны 11 юм уу? 12 дугаар сард мөнгө авахуулж байсан.  Картнаас авсан 100.000 төгрөгөөр нүүрс авсан. Би өөрөө авсан. Би Б.Д ахад хэлэхэд дараа нь 100.000 төгрөгөө өгчих гэж хэлээд үлдсэн мөнгөө авсан... 291.000 төгрөгийг нь гэртээ байлгаж байгаад Б.Дид өөрт нь өгсөн. Үлдсэн 100.000 төгрөгний хохирлыг дараа нь удалгүй өөрт нь өгсөн. Гэм буруугаа ойлгож, ухаарч, хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг

 

           Хохирогч Б.Д-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би Говь-Алтай аймаг Есөнбулаг сум Харзат багт оршин суудаг. Эрхэлсэн тодорхой ажигүй. Миний уушиг өвчтэй учраас би группт байдаг юм. Миний хаан банкны 5337053501 гэсэн дансанд хүүхдийн тэжээгчээ алдсаны мөнгө, миний группын зэрэг мөнгө байсан. Би тухайн дансанд байсан мөнгөнөөс өөрөө аваад хувийн хэрэглээндээ зарцуулж байсан. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн хаан банкны 5337053501 гэсэн данснаас 11.500 төгрөг авч архи, тамхи гэх мэт зүйлийг аваад танил Э.Дын гэрт очсон. Д нь өөрийн өвөөтэйгээ хамт байдаг учраас би өвөөтэй нь нийлж нэг шил архи уусан. Тухайн үедээ би уусан архиндаа согтоод ухаангүй болж хэсэг хугацаанд унтсан. Тэгээд сэргэж гэр рүүгээ явсан. Маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 05-нд картнаас мөнгө авч нүүрс авах гэсэн чинь дансанд байсан мөнгө алга болсон байсан. Одоогоос бараг 1 сарын өмнө байх би Дын хамт дэлгүүр болон банкнаас мөнгө авч байсан. Д миний картын нууц үгийг цээжилсэн байх боломжтой... Би өөрийн карт болон үлдэгдэл мөнгийг эргүүлэн авсан. Одоо надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх18-19рт/,  

 

           Гэрч Т.О мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Зурагт харагдаж байгаа харуулын ажилтан нь би мөн байна. Миний хажууд хамт зогсож байгаа эмэгтэй 2020 оны 02 дугаар сарын 04-ний үдээс хойш 18 цаг болох гэж байхад хаан банк дээр орж ирээд надад хандаж эгч нь АТМ-ээс мөнгө авч чаддаггүй юм. Чи аваад өгөөч гээд надаар АТМ-ээс мөнгө авахуулсан. Яг хэдэн төгрөг авсан гэдгээ би санахгүй байна. Энэ хүнийг орж ирж байхад гүйлгээ хаагаад хаалга барьж байсан тухайн үед хүн цөөтэй байсан юм. Би мөнгө авах аргыг нь зааж өгөөд тэр хүнийг за кодоо хий гэж тэр хүнд хэлсэн. Тэгэхэд нөгөө хүн өөрөө нууц кодоо хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх25-рт/ болон ХААН банкнаас гаргаж өгсөн CD-нд бичигдсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх3-4-рт/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх5-6-рт/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Говь-Алтай аймгийн төв ХААН банкны салбарын камерийн бичлэг бүхий CD  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Э.Дыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

 Шүүхээс шүүгдэгч Э.Дыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Э.Дт ял оногдуулахдаа түүний улирлын шинжтэй ажил хөдөлмөр эрхэлдэг  болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж, хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, хуульд заасан хамгийн бага хэмжээгээр буюу 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаагийн шүүх хуралдаанд гаргасан “Э.Дын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой. Э.Д нь өндөр настай аавыгаа асардаг. Мөн 11 настай хүүтэй. Иймд тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэсэн саналыг хангаж шийдвэрлээгүй болно.

 

   Шүүхээс шүүгдэгч Э.Дыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

  Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогч Б.Д-д хохирлыг төлсөн, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А овогт Э-н Д-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дт  240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас хэтрүүлэхгүйгээр Есөнбулаг сумын Хот тохижуулах газарт эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Дт танилцуулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогч Б.Дид хохирлыг төлсөн, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА