Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 496

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 10-16 тоотод оршин суух, Байлгас овогтой Цэдэнбалжирийн Саранцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 09-07 тоотод оршин суух, Болдын Саранцэцэгт холбогдох 135,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 09-нийөдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянавал:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Саранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Саранцэцэг нь 2014 оны өвлийн бараанаас нөхөр Бямбаадаа куртик 95,000 төгрөгөөр, гутал 140,000 төгрөгөөр авсан ба 135,000 төгрөгийг өгөөгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Саранцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Саранцэцэгээс авсан барааны үнэ 135,000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Саранцэцэгт холбогдох 135,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Саранцэцэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Саранцэцэгт холбогдох 135,000 төгрөггаргуулахыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Саранцэцэг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчЦ.Саранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 2350 төгрөг, хариуцагч Б.Саранцэцэгээс 2350 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчЦ.Саранцэцэгт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Саранцэцэг нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА