| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00496/И |
| Дугаар | 521 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 521
Ховд аймаг дахь Сум дундын иргэнгий хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* гэх газар төрсөн, ******* онд төрсөн, *******тай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******айн ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц., нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц. шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд 1979-1984 он хүртэл мал маллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч архивийн лавалгаа гарч ирэхгүй учир шүүхээр тогтоолгож ир гэсэн учраас шүүхэд хандсан. Миний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлээд намайг 1979-1984 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц. нь 1979-1984 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Ц.ын 1981 оны 8 сарын 10 өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 09 сарын 20-ны өдрийн 1506 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлийн 70 дугаар дансны 1980-1982 онуудын Ц.ын цалингийн хүснэгтүүд,
-Гэрч Ц.ын би Ц.тай хамт 1979-1984 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд мал маллаж байсан. Тухайн үед би адуу малладаг байсан. Ц. тухайн хугацаанд үхэр /сарлаг/ малладаг байсан нь үнэн гэх мэдүүлэг,
-Гэрч М.ын Ц. 1977 онд цэргийн албанаас халагдаж ирээд ******* сумын Социализмын зам нэгдэлд үхэрчнээр 1990 оныг дуустал ажилласан. Би Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд тоо бүртгэгч, бригадад дарга хийж байсан нь үнэн гэх мэдүүлэг зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ц. нь 1979-1984 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул түүнийг Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд 1979-1984 оныг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******айн ыг 1979-1984 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА