Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 522

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймаг ант сумын ******* багийн ******* тоотод оршин суудаг, ******* онд төрсөн, *******тай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.*******, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч нь Ц.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Ховд аймгийн ******* сумын нэгдлийн бригадад аав, ээжийн хамт 1980 оны 06 сараас 1983 оны 09 сар хүртэл мал маллаж байсан. Ховд аймгийн ******* сумын нэгдэлд ажиллаж байсныг мэдэх хүмүүсийг гэрчээр асууж миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Намайг 1980 онд аав ээжийн хамт мал маллаж байхад манай ах цэрэгт явсан. Тэр үед аав, ээж бид гурав ахыг цэрэгт явуулж байхдаа авахуулсан зургийг мөн хэрэгт хавсаргасан байгаа.

Би Ховд аймгийн ******* суманд нэгдэлд 1980 оны 6 сараас 1983 оны 9 сарыг хүртэл малчнаар, 1984 оны 7 сарын 16-наас 1990 оныг дуустал Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд кассчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч одоо 1981-1983 оны 09 дүгээр сарыг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар, 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд кассчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* нь 1981-1983 оны 09 дүгээр сарыг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар, 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд кассчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-1983 оны 09 сарын 06 өдөр нээсэн Ц.*******гийн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 08 сарын 30 өдрийн 1441 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн ******* сумын нэгдэлийн бригадын 70 дугаар дансны 1981-1983 онуудын цалингийн түүвэр,

-Гэрч Д.гийн би Ц.*******тай 1980-1983 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын багт мал маллаж байсан. Ц.******* нь аав, ээжтэйгээ хамт мал малладаг байсан нь үнэн гэх мэдүүлэг,

-Гэрч П.ын би Ц.*******тай Завхан аймгийн Худалдааны ТМС-д 1983 онд хамт элсэж 1984 оны 06 дугаар сарын сүүлээр төгсөж, 1984 оны 07 дугаар сард Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн 15 дугаар дэлгүүрт худалдагч, кассчнаар томилогдсон. Би Ц.*******тай 1990 оны 05 дугаар сар хүртэл тасралтгүй хамт ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ц.******* нь 1981-1983 оны 09 дүгээр сарыг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар, 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд кассчнаар тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******г 1981-1983 оны 09 дүгээр сарыг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар, 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд кассчнаар тус тусажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА