| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0014/Э |
| Дугаар | 022 |
| Огноо | 2020-01-13 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 022
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,
улсын яллагч, хяналтын прокурор Ф,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д ,
шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б т холбогдох 1913********** дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдөрН суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс Урианхай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, малчин, БӨ аймгийн Н сумын 5 дугаар баг “Ямаат” гэх газарт оршин суудаг, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-ээр нэг сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б , регистрийн дугаар Б383******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөрН сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Хосхарагай” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр гэрийнхээ хэрэгцээнд зориулж, хууль бусаар 1.5 м.кубь нойтон бургас мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Б аас мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 1913********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Иргэний нэхэмжлэгч Ш ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/,
2. Гэрч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,
3. Гэрч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,
4. БӨ аймгийн Сум дундын ойн ангийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 103 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 65-67 дугаар хуудас/,
5. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 35-38 дугаар хуудас/,
6. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримтыг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 47-49, 53 дугаар хуудас/,
7. Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,
8. Шүүгдэгч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөрН сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Хосхарагай” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр гэрийнхээ хэрэгцээнд зориулж, хууль бусаар 1.5 м.кубь нойтон бургас мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Иргэний нэхэмжлэгч Ш ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н сумын 5 дугаар багийн иргэн Б гэх залуу зөвшөөрөлгүй бургас мод бэлтгэж, экологи эдийн засагт хохирол учруулсан тул нөхөн төлбөр 567.000 төгрөгийг төлүүлсэн, одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/,
- Гэрч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Хос харагай” гэх газарт бургас мод огтолж бэлтгэсэн байна гэсэн. Тэгээд уг модыг бэлтгэсэн хүнийг сураглаж байхад зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь 1.5 м.кубь нойтон, ургаа бургас мод байсан. Иргэн Б уг модыг өөрөө ганцаараа бэлтгэж байсан ба тухайн газарт ямар нэгэн тээврийн хэрэгсэл байгаагүй, модыг модон иштэй сүхээр бэлтгэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,
- Гэрч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөрН сумын 5 дугаар багийн иргэн Б нь “Хос харагай” гэх газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэснийг тус сумын Байгаль орчны байцаагч Н ийн хамт түр хураан авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,
- БӨ аймгийн Сум дундын ойн ангийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 103 дугаартай 1.Н сумын 5 дугаар багийн иргэн Б нь Хос харагайн ойгоос хууль бусаар эсгий гэрийн унь бэлтгэх зориулалтаар 270 ширхэг бэлтгэсэн хэрэглээний бургас моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.5м3х60000х1.8=189.000 төгрөгний бодит хохирлыг учруулсан байна. 2. Тухайн бэлтгэсэн моднууд бургас буюу навчит моднууд байна. 3. Хэзээ огтлогдсоныг нарийн тогтоох боломжгүй байна. 4. Стандарт Хэмжил Зүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор батлагдсан стандартын дагуу тооцоход 1, 5 м куб эзлэхүүнтэй байна. 5. Бэлтгэсэн моднуудыг очиж үзэхэд хатаж хуурайшсан байсан. 6.Н сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Хос харагай” гэх газар Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 65-67 дугаар хуудас/,
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 35-38 дугаар хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримтыг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 47-49, 53 дугаар хуудас/,
- Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тус сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Хос харагай” гэх нэртэй газрын ойгоос 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ганцаараа эсгий гэрийн хана, унь хийх зорилгоор мод бэлтгэсэн юм. Тэгээд сумын байгаль хамгаалагч Н ирээд зөвшөөрөлгүй, хууль бусаар нойтон бургас мод бэлтгэсэн байна гээд нөхөн төлбөр тавиад миний дээрхи бэлтгэсэн модыг хураагаад аваад явсан. Би ойгоос мод бэлтгэхдээ ямар нэгэн тусгай зөвшөөрөл аваагүй, өөрийн гэртээ хэрэглэж байсан сүхээр тайрч бэлтгэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Мөн тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Б ын гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэх гэсэн гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт, ахуйн амьдрал нь нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б ын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд БӨ аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б ыг гарал үүслийн гэрчилгээгүй хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Шүүгдэгч Б ын үйлдсэн гэмт хэргийн улмаас ойн санд 1.5 м/куб х 60.000 төгрөг=189.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч Ш ийн мэдүүлэг зэргээр, мөн экологи эдийн засгийн үнэлгээгээр уг 189.000 төгрөгийн хохирлыг 3 дахин төлүүлдэг хууль журмыг баримтлан учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б ын зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх үйлдлийн улмаас ойн санд нийт 189.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч энэхүү учруулсан хохирлоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж 567.000 төгрөг болж байна.
Шүүгдэгч Б нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр БӨ аймгийнН сумын Төрийн сангийн 1000********* дугаартай дансанд 867.000 төгрөгийг “торгуулийн нөхөн төлбөр”-өөр тушаасан бөгөөд иргэний нэхэмжлэгч Ш ээс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлэхдээ “...зөвшөөрөлгүй бургас мод бэлтгэж экологи эдийн засагт учруулсан хохирлын нөхөн төлбөрт 567.000 төгрөгийг Б нөхөн төлсөн, одоо нэхэмжлэх зүйлгүй” хэмээн мэдүүлсэн тэл шүүгдэгч Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүгдэгч Б т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Б нь хохирогч этгээдтэй сайн дураараа эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 5/03 дугаартай саналд шүүгдэгч Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Б хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Б т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн болон амьдрал ахуйн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь урьдаас төлөвлөж уг гэмт хэргийг үйлдсэн, мөн урьд нь ял шийтгүүлж байсан байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдалд хамруулаагүйг, мөн зүйлийн 1.2-т зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Б т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг БӨ аймгийнН сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Н сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
4.Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б ын эзэмшлийн нас бие гүйцсэн, 750.000-800.000 төгрөгийн үнэтэй /монгол/ эр үхрийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, бургас модыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр нь үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн төмөр толгойтой сүх 1 ширхэг, хууль бусаар бэлтгэж, эрх бүхий этгээдийн шийдвэрээр БӨ аймгийнН сумын Байгаль хамгаалагч Ж т хадгалуулсан 270 ширхэг буюу 1.5 м куб бургас модыг тус тус улсын орлого болгож, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гардуулах зэргээр дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б д 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг БӨ аймгийнН сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Н сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б ын эзэмшлийн нас бие гүйцсэн, 750.000-800.000 төгрөгийн үнэтэй /монгол/ эр үхрийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, бургас модыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр нь үлдээсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн төмөр толгойтой сүх 1 ширхэг, хууль бусаар бэлтгэж, эрх бүхий этгээдийн шийдвэрээр БӨ аймгийнН сумын Байгаль хамгаалагч Ж т хадгалуулсан 270 ширхэг буюу 1.5 м куб бургас модыг тус тус улсын орлого болгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т