Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 026

 

БӨаймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

нарийн бичгийн дарга Е,

улсын яллагч Б,

иргэний нэхэмжлэгч Б ,

шүүгдэгчийн өмгөөлөгч А ,

шүүгдэгч Б  нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨаймгийн Прокурорын газрын Ерөнхий прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б д холбогдох 1913********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 6 сарын 08-ны өдөр БӨаймгийн Б суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль татварын эдийн засагч мэргэжилтэй, БӨаймгийн Б сумын 4 дүгээр багт эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй. Б , регистрийн дугаар БЕ91*******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б  нь БӨаймгийн Б сумын Төрийн банкны салбарын ахлах теллерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрүүдийн хооронд Б сумын иргэн Л гийн харилцах данснаас 197.000 төгрөг, Б гийн данснаас 165.000 төгрөг, Б ын хадгаламжийн данснаас 4.000.000 төгрөгийг бэлнээр гарган авч, иргэн О ийн нэр дээр хуурамч материал бүрдүүлэн 1.000.000 төгрөгийн зээл гаргаж авч, нийтдээ 4.532.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний нэхэмжлэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Б гээс мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их харамсаж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 1913********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Иргэний нэхэмжлэгч Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 74 дүгээр хуудас/,

2. Гэрч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/,

3. Гэрч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дугаар хуудас/,

4. Гэрч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 88 дугаар хуудас/,

5. Төрийн банкны БӨаймаг дахь салбарын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 50/478 тоот албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

6. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 60-67 дугаар хуудас/,

7. Шүүгдэгч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 100-101 дүгээр хуудас/,

8. Хохирогч Б ын шүүгдэгч Б гээс хохирлын мөнгө 184.000 төгрөг гаргуулах тухай хүсэлт.

9. БӨаймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоол болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б гийн холбогдсон эрүүгийн хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцээгүй болно.     

Шүүгдэгч Б  нь БӨаймгийн Б сумын Төрийн банкны салбарын ахлах теллерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б гийн хадгаламжийн данснаас 165.000 төгрөгийг, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр иргэн Б ын хадгаламжийн данснаас 4.000.000 төгрөгийг, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр иргэн О ийн нэр дээр зээл хэмээн 1.000.000 төгрөг гаргаж, үүнээс 100.000 төгрөгийг, 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Л гийн харилцах данснаас 197.000 төгрөгийг “Л д тэтгэврийн зөрүү олгов” хэмээн тус тус гаргаж, нийт 4.462.000 төгрөгийг хувьдаа завшсан болох хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: - Иргэний нэхэмжлэгч Б ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Манай байгууллага 2019 оны 8 дугаар сарын 25-наас 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Б сумын Төрийн банкны тооцооны төвд шалгалт хийсэн. Уг шалгалтаар тус төвийн ахлах теллер Б  нь 2019 оны 08 дугаар сарын 02-нд О ийн нэр дээр хуурамч материал бүрдүүлэн 1 сая төгрөгийн зээл гаргаад 100,000 төгрөгийг өөрөө завшсан, иргэн Л гийн харилцах данснаас 197.000 төгрөг бэлнээр гаргаж авч ашигласан, Б гийн хадгаламжаас 165.000 төгрөг гарган авч ашигласан, иргэн Б ын хадгаламжаас 4 сая төгрөг гарган авч ашигласан, кассаас 50.000 төгрөг дутаасан ба нийт 4.532.000 төгрөгийг бүгдийг нь төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 74 дүгээр хуудас/,

- Гэрч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...би 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б сумын төрийн банкны ахлах теллер Б д надад мөнгөний хэрэг гарч байна, миний хүүхдийн мөнгийг гаргаад өгөөч гэж хэлээд уг мөнгийг гаргуулж авсан. Тухайн үед мөнгөний баримт дээр гарын үсэг зураагүй гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/,

- Гэрч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...өөрийнхөө 2906********* тоот хадгаламжийн данснаас 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 165.000 төгрөгийн зарлага гаргаагүй болно. Сайн санаж байна. Энэ асуудлыг танаас сонсож байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дугаар хуудас/,

- Гэрч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр миний нэр дээр 4 сая төгрөгийн зээл гаргаж авсан байсан. 4 сая төгрөг гаргаж авсан талаар надад хэн ч хэлээгүй авсан байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88 дугаар хуудас/,

- Төрийн банкны БӨаймаг дахь салбарын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 50/478 тоот албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

- Банкны зарлагын баримтыг хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 60-67 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний бие 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Б сумын Төрийн банкны тооцооны төвд теллер ажилтай Ш тай хамтарч тэтгэвэрт байдаг Б сумын 1 дүгээр багийн иргэн О ийн нэр дээр хуурамчаар тэтгэврийн зээлийн материал бүрдүүлж 1 сая төгрөг гаргаж авч гаргуулж авч ашиглаж байгаад Төрийн банканд шалгалт хийх үед уг мөнгийг О ийн данс руу буцааж хийж зээлийг хаасан. О ийн нэр дээр хуурамчаар бүрдүүлсэн тэтгэврийн зээл болох 1 сая төгрөгөөр 100.000 мянган төгрөгийг би авсан ба 900.000 мянган төгрөгийг Ш  авсан болно. Тэгээд шалгалтаар уг асуудал илрээд бид мөнгийг дансанд буцааж хийж зээлийг хааж өгсөн. Энэ асуудалд төлбөрийн ямар нэгэн асуудал байхгүй. Мөнгө гаргаж авах үед гүйлгээг би хийсэн.

 Харин Зарлагын баримт, зээлийн баримтад О ийн гарын үсгийг зураагүй хоосон үлдээсэн байсан ба О э мөнгө авахаар ирэхэд нөхөж зуруулсан гэж Ш  хэлж байсан. Хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.

Хоёрдугаарт 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр иргэн Б ын харилцах данс, хадгаламжид байсан мөнгөнөөс 4 сая төгрөгийг би гаргах гүйлгээг би хийсэн. Мөнгийг Төрийн банкны тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Н  авсан болно. Мөнгийг Н ы гуйлтаар авч өгсөн. Мөнгийг Н  бүрэн төлсөн байгаа.

Гуравт Б сумын 1 дүгээр багийн иргэн Б гийн харилцах данснаас 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 165.000 мянган төгрөгийг би гүйлгээ хийж гаргуулж авсан. Зарлагын баримтад Б гийн гарын үсгийг зураагүй хоосон үлдээсэн. Би уг мөнгийг төлж өгсөн. Дансанд буцааж хийж өгсөн.

Дөрөвт Б сумын 2 дугаар багийн иргэн Л гийн харилцах данснаас 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр түүний нөхөр нь Э -д байсан. Л  сэтгэцийн өвтэй хүн болохоор нөхөр нь Э  тэтгэврийн мөнийг нь авдаг юм. Уг мөнгийг би төлсөн.

Тавд Б сумын 2 дугаар багийн иргэн Б  гэх хүүхдийн хүний хөгжил сангийн харилцах данснаас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Х  гэгч эгчид нь 20.000 төгрөгийг гаргаж өгсөн. Тухайн үед Б гийн ээж Ц  над руу утсаар залгаж чи хүүхдийн мөнгөнөөс 20.000 мянган төгрөг гаргаад Х -д өгчих гэж гуйснаар би уг мөнгийг гаргаж өгсөн. Зарлагын баримтад гарын үсэг зураагүй байсан. Би сүүлд нөхөн зуруулж авна гэж бодоод мартсан байна. Ц  манай хамаатан хүн болно. Би уг мөнгийг хувьдаа ашиглаагүй. Ц  гуйгаад байхаар мөнгийг нь гаргаад өгсөн. Би өөрийн холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Төрийн банкнаас намайг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халж тушаал гаргасан. Надад холбоотой ямар нэгэн өр төлбөр байхгүй болно. Миний хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Бусдын данснаас мөнгө гаргаж авах санааг тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Н  гаргасан. О ийн нэр дээр хуурамч зээл гаргах санааг Ш  санаачилсан. О ийн нэр дээр хуурамч зээл гаргах ажилд захирлаар ажиллаж байсан Н ы оролцоо байхгүй. Тэтгэврийн зээлийг теллер, ахлах теллер гаргах эрхтэй байдаг. Гэхдээ зээлийн баримтад захирал гарын үсэг зурж баталгаажуулан. Тэтгэврийн зээл гарахдаа тэтгэврийн дэвтрийг авч үлдэх ёстой. Бид аваагүй байсан. Тэр бүх юмыг анзааралгүй, хяналгүй бидний оруулсан материалд гарын Н ы үсэг зураад өгчихсөн байсан. Би Төрийн банкны БӨ аймаг дахь Салбарын Б сумын тооцооны төвийн ахлах теллерээр 6 жил 4 сар ажилласан болно. Би анх Хадгаламж банк Төрийн банканд нээгдээгүй байхад Хадгаламж банканд ажилд орсон” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 100-101 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

“Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших” гэмт хэрэгт аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр уг эд хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулах, өөртөө авч завших буюу өөрийн өмчийн адил захиран зарцуулсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч Б  нь БӨаймгийн Б сумын Төрийн банкны салбарт ахлах теллерээр ажиллах хугацаанд ажил үүргийн хувьд албан тушаалын байдлыг ашиглаж иргэн Б г, Б , О э, Л  нарын харилцах данснаас нийт 4.462.000 төгрөгийг гаргаж, хувьдаа завшсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Шүүгдэгчийн албан тушаалын байдлаа хууль бусаар ашиглан ашиг хонжоо олох гэсэн шунахайн сэдэлт нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Б гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарт нийт 4.462.000 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дурдсан боловч шүүхийн шатанд хуулийн дагуу хүсэлтээ гаргаж, хохирогчоор тогтоогдсон Б аас үлдэгдэл мөнгө болох 184.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгөхийг хүссэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э , Б г нараас нэхэмжлэх зүйлгүй, харин иргэн О ийн нэр дээр зээл гаргуулж авсан 1.000.000 төгрөгөөс завшсан гэх 100.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дотоод хяналтын актын дагуу буцаан төлүүлсэн байна /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/.    

Хохирогч Б аас шүүхэд гаргасан хүсэлтэд шүүгдэгч Б гээс зөвхөн 184.000 төгрөгийг нэхэмжилж, хохирлын бусад хэсэгт маргаагүй тул шүүгдэгчээс 184.000 төгрөг гаргуулан хохирогч Б т олгох нь үндэслэлтэй гэж үзлээ.  

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б гийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б г арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасан бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай санал нэг байна хэмээн мэтгэлцээгүй болно. 

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

 Шүүгдэгч Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж үзэв.

Шүүгдэгч Б  нь “Албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч Б гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч Б  нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б гийн өмчлөлийн БӨаймгийн Б сумын 4 дүгээр багт байрлах Г-02********* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй 2000 метр квадрат газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр нь үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БӨаймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б г 10.000 /арван мянга/ нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б гээс 184.000 /нэг зуун наян дөрвөн мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б т олгосугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Б  нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Б гийн өмчлөлийн БӨаймгийн Б сумын 4 дүгээр багт байрлах, Г-02********* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй 2000 метр квадрат газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр нь үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БӨаймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Х.Т