Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 00028

 

О.Б, Б.А, Б.Э, Н.Б,
М.Л, Ж.Д, Б.Г, Т.М,
 Д.Х, Б.Б, Ц.Б, Г.П нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 155/2016/0006/Э

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Л.О,

            Хохирогч: Б.А,

Нарийн бичгийн дарга: Б.О нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолтой, О.Б, Б.А, Б.Э, Н.Б, М.Л, Ж.Д, Б.Г, Т.М нарт холбогдох 201522000076 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Г овогт О-ийн Б, 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай  /регистрийн дугаар: ...................../,

2. Монгол Улсын иргэн, Х овогт М-ын Лх,  1985 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй,  2001 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2002 онд Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг буюу 6 сарыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2005 онд  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар, 2008 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдөр  эдлээгүй үлдсэн 1 жил 1 cap 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан /регистрийн дугаар:........... /,

3. Монгол Улсын иргэн, О овогт Б-ын Г, 1987 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 29 настай эрэгтэй, 2009 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж , Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жилийн хорих ял хасагдаж, 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хугацаа дуусч суллагдсан /регистрийн дугаар: ................../,

4. Монгол Улсын иргэн, Б овогт Ж-ийн Д, 1984 оны 2 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй,  2002 онд  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай  /регистрийн дугаар: ..................../,

5. Монгол Улсын иргэн, Х овогт Б-ын Э, 1981 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, 2013 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан /регистрийн дугаар: ................../,

`6. Монгол Улсын иргэн, Э овогт Н-ын Б, 1992 оны 2 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай  /регистрийн дугаар: ................../,

7. Монгол Улсын иргэн, Ш овогт Б-ийн А, 1983 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ................../,

8. Монгол Улсын иргэн, Ш овогт Б-ийн Б, 1993 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: /......................./,

9. Монгол Улсын иргэн, Ө овогт Д-ийн Х, 1992 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, 2009 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2012 онд 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2016 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар  шийтгэгдэж байсан /регистрийн дугаар: ..................../,

10. Монгол Улсын иргэн, Х овогт Т-ын М, 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, 2005 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан /регистрийн дугаар: ............/,

11. Монгол Улсын иргэн, А овогт Г-ын П, 1995 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ......................./,

12. Монгол Улсын иргэн,  Ө овогт Ц-ын Б, 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, 2009 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жилийн хорих ял хасагдаж, 2011 онд 6 cap 12 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан /регистрийн дугаар: ..................../.

Холбогдсон хэргийн талаар:

1. О.Б нь Б.А, Г.М, Ж.Д, Х.Г нартай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын сүүлчээр Улаан-Уул сумын Тоом багийн Тоомын зоо гэх газраас иргэн Б.А-ын 28 тооны адууг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан хулгайлж  23,700,000 /хорин гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Б.Г, Ц.Б нартай бүлэглэн, машин механизм ашиглан, тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Рашаант сумын 2-р багийн нутаг Дондогийн толгой гэх газраас иргэн  Б.Э-ийн 3 тооны шар үхэр хулгайлж 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Б.Г, Ц.Б, Г.П нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Арбулаг сумын Галбангийн өвөр гэх газраас иргэн  К-ийн 2 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан хулгайлж 2,100,000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн  хохирол учруулсан, Б.Г бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Арбулаг сумын Галбангийн өвөр гэх газраас иргэн Б.Г-ийн 2 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан хулгайлж 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Б.Г, Ц.Б, Г.П нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Цагаан-Уул сумын Хоолойн өвөр гэх газраас хохирогч Г.Х-ийн 6 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан хулгайлж 5,100,000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Ц.Б, Г.П нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын Хядагийн рашаан Нам дөрөлж гэх газраас тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан хохирогч Д.С-ийн 2 тооны адуу  хулгайлж 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн, хохирогч Д.Б-ын 4 тооны адуу хулгайлж 5,250,000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн  хохирол учруулсан, 2014 оны 2 дугаар сарын 27-ны үед Бүрэнтогтох сумын Хядагийн ам Сөртийн хөндий орчмоос Ж.Д, Г.М нартай бүлэглэн, машин механизм ашиглан хохирогч Ц.Л-ийн 4 тооны адуу  хулгайлж 2,600,000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 6 дугаар сарын 14-нөөс 16-ны орчим Арбулаг сумын Буянт гэх газраас хохирогч Б.Д-ийн  5 эр ямаа, 4 хонь хулгайлж  970,000 /есөн зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Бүрэнтогтох, Цагаан-Уул сумдын хил залгаа нутгаас машин механизм ашиглан хохирогч Л.Д-ийн 3 тооны үхэр  хулгайлж  2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол  учруулсан, 2014 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Алаг-Эрдэнэ сумын 1-р баг Шувуут гэх газраас Б.Н, Н.Б, Ж.Д, Ц.Б, Т.М нартай бүлэглэн хохирогч П.Х-ын 21 тооны адуу хулгайлж 12,390,000 /арван хоёр сая гурван зуун ерэн мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 9 дүгээр сарын 23-наас  24-нд шилжих шөнө Арбулаг сумын 1-р багийн нутаг Цагаан чулуут гэх газраас Г.Н, Н.Б нартай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглан хохирогч Ж.Э-ийн 1 тооны морийг хулгайлж 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн  хохирол учруулсан, хохирогч Д.Д-ийн цавьдар зүсмийн гүүг хулгайлж 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Мөрөн сумын Сүхийн ам гэх газраас Г.Н, Н.Бт нартай бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглан хохирогч Г.Э-ийн 3 тооны үхэр хулгайлж 2,550,000  /хоёр сая таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс Г.П, Ц.Б, Б.Г нартай бүлэглэн иргэн П.Д-ийн Мустанг-5 маркийн мотоцикль, Д.Ц-ийн Мустанг-5 маркийн мотоцикль хулгайлж  3,000,000 /гурван сая/ төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Цацын Оно гэх газраас Б.Б, Д.Х нартай бүлэглэн иргэн М.М-ийн 8 тооны адуу хулгайлж 5,100,000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2. М.Л нь 2015 оны 1 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө У.С бүлэглэн машин механизм ашиглан Мөрөн сумын хойд тал Дулааны ар гэх газраас хохирогч Д.Б-ын 22 тооны адуу хулгайлж 12,490,000 /арван хоёр сая дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Н.Б бүлэглэн 2014 оны 12  дугаар сарын 22-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын Царын үзүүр гэх газраас хохирогч Ц.Б-ын 1 тооны хайнагийн шар хулгайлж  1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Тосонцэнгэл сумын Талын Ус гэх газраас Т.М, Г.П нартай бүлэглэн машин механизм ашиглан хохирогч Б.С, М.М нарын 2 тооны адуу хулгайлж 2,500,000 /хоёр сая таван зуу мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

3. Б.А нь 2014 оны 7 дугаар сарын 20-ны орчим Улаан-Уул сумын Хурганы тал гэх газарт байх иргэн Д.Н-ийн гэрээс 3 ширхэг мөнгөн хазаар хулгайлж  2,600,000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2013 оны 12 дугаар сарын сүүлчээр Улаан-Уул сумын Тоомын зоо гэх газраас иргэн Б.Амаржаргалын 28 тооны адууг О.Баянмөнх, Г.Мөнхбат, Ж.Даваажаргал, Х.Ганболд нартай бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлж 23,700,000 /хорин гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

4. Б.Эрдэнэбаяр нь 2015 оны 1 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Түнэл сумын Нарангийн энгэр гэх газраас Ж.Даваажаргал, Г.Мөнхбат нартай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан хохирогч Б.Лхагва-Очирын 3 тооны үхэр хулгайлж  2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 1 дүгээр сарын 26-наас 29-ний үед Алаг-Эрдэнэ сумын Далангийн дөрөлж гэх газраас Ж.Даваажаргал, Г.Мөнхбат нартай бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглан хохирогч С.Нямхүүгийн 4 тооны адуу хулгайлж 3,000,000 /гурван сая/ төгрөгийн хохирол  учруулсан,

5. Б.Ганхөлөг нь  2015 оны 1 дүгээр сарын 25-ны шөнө Шинэ-Идэр сумын төвөөс хохирогч Ц.Үнэнбуянгийн Мустанг-5 маркийн мотоциклийг машин механизм ашиглан  хулгайлж 750,000 /долоон зуун тавин мянга/  төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Рашаант сумын Дондогийн толгой гэх газраас О.Баянмөнх, Ц.Баттулга нартай бүлэглэн, машин механизм ашиглан  хохирогч Б.Эрдэнийн 3 тооны шар үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглан хулгайлж 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, О.Баянмөнх, Ц.Баттулга, Г.Пүрэвбат нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Цагаан-Уул сумын Хоолойн өвөр гэх газраас хохирогч Г.Хаянхярваагийн 6 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглан хулгайлж 5,100,000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, О.Баянмөнх, Ц.Баттулга, Г.Пүрэвбат нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Арбулаг сумын Галбангийн өвөр гэх газраас хохирогч Колягийн 2 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглан хулгайлж 2,100,000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, О.Баянмөнхтэй бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Арбулаг сумын Галбангийн өвөр гэх газраас хохирогч Б.Ганхуягийн 2 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан хулгайлж 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, О.Баянмөнх, Ц.Баттулга, Г.Пүрэвбат нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс иргэн П.Даваадоржийн Мустанг-5 маркийн мотоцикль, Д.Цасчихэрийн Мустанг-5 маркийн мотоцикль  хулгайлж 3,000,000 /гурван сая/ төгрөгийн  хохирол учруулсан,

6. Н.Батцогт нь М.Лхамгомботой бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын Царын үзүүр гэх газраас хохирогч Ц.Батмягмарын 1 тооны хайнагийн шар  хулгайлж 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн  хохирол  учруулсан, Б.Нямжаргал, Ж.Даваажаргал, О.Баянмөнх, Т.Мөнхбаатар нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Алаг-Эрдэнэ сумын Шувуут гэх газраас хохирогч П.Хайдавын 21 тооны адуу хулгайлж  12,390,000 /арван хоёр сая гурван зуун ерэн мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Ж.Даваажаргал, Г.Мөнхбат, Г.Нямжаргал нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын Төмөртийн ам гэх газраас хохирогч Б.Бат-Очирын 26 тооны адуу хулгайлж 14,250,000 /арван дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн  хохирол учруулсан, Г.Нямжаргал, О.Баянмөнх нартай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг,  машин механизм ашиглан 2015 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Арбулаг сумын Цагаан чулуут гэх газраас хохирогч Ж.Энхтуяагийн 1 тооны морь хулгайлж 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Д.Дэлгэрмаагийн цавьдар зүсмийн гүүг хулгайлж  650,000  /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Г.Нямжаргал, О.Баянмөнх нартай бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглан 2015 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Мөрөн сумын Сүхийн ам гэх газраас хохирогч Г.Энхтуяагийн 3 тооны үхрийг хулгайлж  2,550,000 /хоёр сая таван зуун тавин мянга/ төгрөгийн  хохирол учруулсан, Г.Нямжаргалтай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Алаг-Эрдэнэ сумын 1-р баг Цагаанчулуут гэх газраас хохирогч Х.Бямбадоржийн 90 тооны бог мал  хулгайлж  8,560,000  /найман сая таван зуун жаран мянга/ төгрөгийн  хохирол учруулсан, 2016 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 24 дүгээр гудамжны 14 тоотод насанд хүрээгүй Д.Бүрэнжаргалд хүч хэрэглэн  хурьцал үйлдсэн,

7. Ж.Даваажаргал нь 2013 оны 12 дугаар сарын сүүлээр Улаан- Уул сумын Тоомын зоо гэх газраас иргэн Б.Амаржаргалын 28 тооны адууг Б.Адъяасүрэн, О.Баянмөнх, Г.Мөнхбат, Х.Ганболд нартай бүлэглэн  тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглан хулгайлж  23,700,000 /хорин гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Г.Мөнхбат, Б.Эрдэнэбаяр нартай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглан 2015 оны 1 дүгээр сарын 21-нээс 23-нд шилжих шөнө Түнэл сумын Нарангийн энгэр гэх газраас хохирогч Б.Лхагва-Очирын 3 тооны үхэр хулгайлж 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Г.Мөнхбат, Б.Эрдэнэбаяр нартай бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглан 2015 оны 1 дүгээр сарын 26-наас 29-ний хооронд Алаг-Эрдэнэ сумын Далангийн дөрөлж гэх газраас хохирогч С.Нямхүүгийн 4 тооны адуу хулгайлж 3,000,000 /гурван сая/ төгрөгийн хохирол  учруулсан, Г.Мөнхбат, О.Баянмөнх нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2014 оны 6 дугаар сарын 14-нөөс 16-ны орчим Арбулаг сумын Буянт гэх газраас Б.Даваахүүгийн  5 эр ямаа, 4 хонь хулгайлж, 970,000 /есөн зуун далан мянга/ төгрөгийн  хохирол учруулсан, О.Баянмөнх, Г.Мөнхбат нартай бүлэглэн машин механизм ашиглан 2014 оны 2 дугаар сарын 27-ны орчимд Бүрэнтогтох сумын Хядагийн ам Сөртийн хөндий орчмоос хохирогч Ц.Лхагвадоржийн 4 тооны адуу хулгайлж  2,600,000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Цагаан-Уул сум, Бүрэнтогтох сумын залгаа нутгаас хохирогч Л.Дашдаваагийн 3 тооны үхэр  хулгайлж  2,400,000 /хоёр сая дөрвөн зуу мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Г.Мөнхбат, Н.Батцогт, Г.Нямжаргал нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын Төмөртийн ам гэх газраас хохирогч Б.Бат-Очирын 26 тооны адуу хулгайлж 14,250,000 /арван дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Б.Нямжаргал, Н.Батцогт, О.Баянмөнх, Т.Мөнхбаатар нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Алаг-Эрдэнэ сумын Шувуут гэх газраас хохирогч П.Хайдавын 21 тооны адуу хулгайлж 12,390,000 /арван хоёр сая гурван зуун ерэн мянга/ төгрөгийн  хохирол учруулсан,

8. Б.Батзаяа нь 2015 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын Улааны үзүүр гэх газраас Д.Хунбаатар, Г.Нямжаргал, Г.Мөнхбат нартай бүлэглэн, машин механизм ашиглан хохирогч Я.Баттуул, Я.Цэдэндорж нарын 2 тооны морь хулгайлж 1,300,000 /нэг сая гурван зуу мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Цацын Оно гэх газраас О.Баянмөнх, Д.Хунбаатар нартай бүлэглэн иргэн М.Манлайгийн 8 тооны адуу хулгайлж 5,100,000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн  хохирол учруулсан,

9. Д.Хунбаатар нь 2015 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын Улааны үзүүр гэх газраас Б.Батзаяа, Г.Мөнхбат, Г.Нямжаргал нартай бүлэглэн, машин механизм ашиглан хохирогч Я.Баттуул, Я.Цэдэндорж нарын 2 тооны морь хулгайлж 1,300,000 /нэг сая гурван зуу мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Б.Батзаяа, О.Баянмөнх нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Цацын Оно гэх газраас иргэн М.Манлайгийн 8 тооны адуу хулгайлж 5,100,000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн  хохирол учруулсан,

10. Т.Мөнхбаатар нь 2016 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Тосонцэнгэл сумын Талын-Ус гэх газраас М.Лхамгомбо, Г.Пүрэвбат нартай бүлэглэн, машин механизм ашиглан хохирогч Б.Сэнгээ, М.Манлай нарын 2 тооны адуу хулгайлж 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн  хохирол учруулсан,

11. Г.Пүрэвбат нь О.Баянмөнх,  Б.Ганхөлөг, Ц.Баттулга нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Арбулаг сумын Галбангийн өвөр гэх газраас хохирогч Колягийн 2 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглаж хулгайлж 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан, О.Баянмөнх, Б.Ганхөлөг, Ц.Баттулга нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Цагаан-Уул сумын Хоолойн өвөр гэх газраас хохирогч Г.Хаянхярваагийн 6 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглан хулгайлж 5,100,000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, О.Баянмөнх, Ц.Баттулга нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын  Хядагийн рашаан нам дөрөлж гэх газраас тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглан хохирогч Д.Сүхээгийн 2 тооны адуу хулгайлж  3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн, хохирогч Д.Баяновын 4 тооны адууг хулгайлж  5,250,000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн  хохирол  учруулсан, Ц.Баттулга, Б.Ганхөлөг, О.Баянмөнх нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс иргэн П.Даваадоржийн Мустанг-5 маркийн, Д.Цасчихэрийн Мустанг-5 маркийн мотоцикль  хулгайлж  3,000,000 /гурван сая/ төгрөгийн хохирол учруулсан, Ц.Баттулга, Нямка гэгч нартай бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5-р багаас Д.Түмэн-Очирын Мустанг-5 маркийн мотоцикль  хулгайлж 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн  хохирол учруулсан, 2015 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Алтрагийн гол Бургастын ам гэх газарт байх иргэн Б.Батхүүгийн өвөлжөөний байшингаас эд зүйлс, япон машин хулгайлж 8,550,000 /найман сая таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Нямка гэгчтэй бүлэглэн Хөвсгөл аймгийн Галт сумын төвд байх иргэн Л.Өлзийтогтохын хашаанаас Мустанг-5 маркийн мотоцикль  хулгайлж 1,450,000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Нямка гэгчтэй бүлэглэн Хөвсгөл аймгийн Галт сумын төвд байх иргэн Д.Отгонбаатарын хашааны үүднээс Мустанг-5 маркийн мотоцикль хулгайлж 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, М.Лхамгомбо, Т.Мөнхбаатар нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2016 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Тосонцэнгэл сумын Талын Ус гэх газраас хохирогч Б.Сэнгээ, М.Манлай нарын тус тус 1 тооны адууг хулгайлж  2,500,000 /хоёр сая таван зуун  мянга/  төгрөгийн хохирол учруулсан, дангаараа 2015 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 33-р гудамжны 07 тоот хашаанаас П.Гэрэлтуяагийн Мустанг-5 маркийн мотоцикль  хулгайлж 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн  хохирол учруулсан, 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Тосонцэнгэл сумын төвөөс хохирогч Ш.Мөнхтунгалагийн Sanya маркийн мотоцикль хулгайлж 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 1 дүгээр сарын 25-ны орой Шинэ-Идэр сумын төвөөс хохирогч С.Цагаанхүүгийн 50-54 дугаартай Супер Bени маркийн мотоцикль хулгайлж  1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж мөрдөн байцаалтаас оргон зайлсан,

12. Ц.Баттулга нь О.Баянмөнх, Б.Ганхөлөг нартай бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Рашаант сумын Дондогийн толгой гэх газраас хохирогч Б.Эрдэнийн 3 тооны шар үхэр  хулгайлж  3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, О.Баянмөнх Б.Ганхөлөг, Г.Пүрэвбат нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Арбулаг сумын Галбангийн өвөр гэх газраас хохирогч Колягийн 2 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглан  хулгайлж 2,100,000 төгрөгийн  хохирол учруулсан, О.Баянмөнх, Б.Ганхөлөг, Г.Пүрэвбат нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Цагаан-Уул сумын Хоолойн өвөр гэх газраас хохирогч Г.Хаянхярваагийн 6 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглан хулгайлж 5,100,000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, О.Баянмөнх, Г.Пүрэвбат нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын Хядагийн рашаан нам дөрөлж гэх газраас тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан хохирогч Д.Сүхээгийн 2 тооны адуу хулгайлж 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн хохирол, хохирогч Д.Баяновын 4 тооны адуу хулгайлж  5,250,000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн  хохирол  учруулсан, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн төвд байх хашаанаас Ч.Амгалангийн 52-16 БУЛ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгсэл  хулгайлж 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Г.Пүрэвбат, Б.Ганхөлөг, О.Баянмөнх нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд байрлах Соёлын төвийн гаднаас иргэн П.Даваадоржийн мустанг-5 маркийн, Д.Цасчихэрийн мустанг-5 маркийн мотоцикль  хулгайлж 3,000,000 /гурван сая/ төгрөгийн  хохирол учруулсан, 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр  Г.Пүрэвбат, Нямка нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэн Д.Түмэн-Очирын хашааны гаднаас Мустанг-5 маркийн мотоцикпь хулгайлж 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө  Г.Пүрэвбат, Нямка нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Галт сумын төвд байх иргэн Л.Өлзийтогтохын хашаанаас Мустанг-5 маркийн мотоцикль  хулгайлж 1,450,000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Г.Пүрэвбат, Нямка нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Галт сумын төвд байх иргэн Д.Отгонбаатарын хашаанаас Мустанг-5 маркийн мотоцикль  хулгайлж 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвөөс С.Бат-Эрдэний Мустанг-5 маркийн мотоцикль хулгайлж 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Г.Пүрэвбат, Нямка нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Алтрагийн гол Бургастын ам гэх газарт байх иргэн Б.Батхүүгийн өвөлжөөний байшингаас эд зүйлс, япон машин хулгайлж 8,550,000 /найман сая таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ  зөрчиж,  мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Шүүгдэгч Г.Пүрэвбат, Ц.Баттулга нарт Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар бүлэглэж мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 болгон өөрчилж, Шүүгдэгч Гавъяат Орсоогийн Баянмөнх, Боржигон Жамбаагийн Даваажаргал, Эрхэл Нармандахын Батцогт нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлан онц их хэмжээний хохирол учруулсанд, Шарнууд Батхүүгийн Адъяасүрэн, Анч Гэрэлнямын Пүрэвбат,  Өөлд Цогтбаярын Баттулга нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас их хэмжээний хохирол учруулсанд, Харсүрэгтэн Мөнх-Очирын Лхамгомбо, Онход Баянжаргалын Ганхөлөг, Хотгойд Батжаргалын Эрдэнэбаяр, Шар гэвш Бямбасүрэнгийн Батзаяа,  Өндөр Дашцэрэнгийн Хунбаатар, Хар сүрэгтэн Тогтохын Мөнхбаатар нарыг бусдын эд хөрөнгийг давтан, бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэнд, шүүгдэгч Г.Пүрэвбат, Ц.Баттулга нарыг мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, шүүгдэгч Н.Батцогтыг насанд хүрээгүй хүнд хүч хэрэглэж хурьцал үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Баттулга, Г.Пүрэвбат нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар О.Баянмөнхөөс 1,000,000 /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Ж.Даваажаргалаас 1,000,000 /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Н.Батцогтоос 1,000,000  /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар Б.Адъяасүрэнгээс 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Ц.Баттулгаас 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, Г.Пүрэвбатаас 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар М.Лхамгомбоос 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Б.Ганхөлөгөөс 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Б.Эрдэнэбаяраас 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Б.Батзаяагаас 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Д.Хунбаатараас 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Т.Мөнхбаатараас 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар шүүгдэгч Н.Батцогтод 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан шүүгдэгч Н.Батцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялын заримыг буюу 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар оногдуулсан 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 12 /арван хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Адъяасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг хасч бүгд 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч О.Баянмөнхөд оногдуулсан 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ж.Даваажаргалд оногдуулсан 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Н.Батцогтод оногдуулсан 12 /арван хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ц.Баттулгад оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг, Г.Пүрэвбатад оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Адъяасүрэнд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д заасныг журамлан шүүгдэгч О.Баянмөнх 382 хоног, Б.Ганхөлөг 170 хоног, Б.Эрдэнэбаяр 151 хоног, Ж.Даваажаргал 260 хоног, Б.Адъяасүрэн 177 хоног, Н.Батцогт 342 хоног, М.Лхамгомбо 225 хоног, Т.Мөнхбаатар 175 хоног, Г.Пүрэвбат 531 хоног, Ц.Баттулга 455 хоног, Д.Хунбаатар 140 хоног, Б.Батзаяа 126 хоног цагдан хоригдсон хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч М.Лхамгомбо, Т.Мөнхбаатар, Г.Пүрэвбат, Ц.Баттулга, Д.Хунбаатар, Б.Батзаяа нарыг шүүх хуралдааны танхимаас суллаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч О.Баянмөнхийн эзэмшлийн 18-57 ХӨВ улсын дугаартай ногоон өнгийн Истана маркийн тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулахыг, М.Лхамгомбо У.Самданшарав нар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн А.Сэнгээгийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн Супер Вени маркийн мотоциклийг, шүүгдэгч Т.Мөнхбаатар, Г.Пүрэвбат, М.Лхамгомбо нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Супер Вени маркийн мотоциклийг, шүүгдэгч О.Баянмөнх, Д.Хунбаатар, Б.Батзаяа нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Л.Лхамжавын эзэмшлийн хөх өнгийн 58-15 ХӨҮ улсын дугаартай Портер маркийн машины битүүмжлэлийг хүчингүй болгож, шүүгдэгч М.Лхамгомбо, У.Самданшарав нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоциклийн үнэ 400,000 төгрөгийн тал хувь болох 200,000 төгрөгийг шүүгдэгч М.Лхамгомбоос, шүүгдэгч О.Баянмөнх, Д.Хунбаатар, Б.Батзаяа нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 5,000,000 төгрөгийг шүүгдэгч О.Баянмөнх, Д.Хунбаатар, Б.Батзаяа нараас тус бүр 1,666,666 төгрөгийг, шүүгдэгч Т.Мөнхбаатар, Г.Пүрэвбат, М.Лхамгомбо нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Супер Вени маркийн мотоциклийн үнэ 270,000 төгрөгийг шүүгдэгч Т.Мөнхбаатар, Г.Пүрэвбат, М.Лхамгомбо нараас тус бүр 90,000 төгрөгийг, шүүгдэгч О.Баянмөнх, Н.Батцогт, Нямжаргал нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Исүзү бикорн маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2,500,000 төгрөгийг шүүгдэгч О.Баянмөнх, Н.Батцогт нараас тус бүр 833,333 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал саарал өнгийн гялгар гадаргуутай эрэгтэй хүний хуучирсан дээл, нэг тал нь цэнхэр нэг тал нь цагаан өнгөтэй 1м 80см-ийн урттай хүзүүний ороолт, зүүн гарын хар өнгийн савхин бээлий 1 ширхэг, 49х28 см хэмжээтэй элгэн алчуур, нийт урт нь 44 см, ишний урт нь 38см ажлын хэсгийн өргөн нь 9 см хэмжээтэй төмөр сүх, хөх өнгийн урд хэсэг нь задгай цахилгаантай, баруун энгэрт adidas гэсэн бичиглэлтэй, зүүн энгэрт Chelsea football club гэсэн бичиглэлтэй, хоёр ханцуйг дагасан гурван өнгийн цагаан судалтай, урд хэсэгт хоёр ширхэг халаастай, халааснууд хоосон, цамцны ар хэсэгт томоор Chelsea гэж цагаан өнгөөр бичсэн бичиглэлтэй, хөх өнгийн цамц нийт урт нь 30 см урттай, ажлын хэсгийн урт нь 14 см урттай, 2.5 см ергөн, шар өнгийн иштэй 3 ширхэг хутга, нийт урт нь 25 см урттай, ажлын хэсгийн урт нь 13 см, 2.5 см өргөн, хар өнгийн иштэй хутга, нийт урт нь 28 см, ажлын хэсгийн урт 16 см, 4 см өргөн хар бор холилдсон иштэй, ногоон өнгийн тамхины асаагуур, ГОЁ цагаан усан үзэм гэсэн бичиглэл бүхий шошготой дундуур нь тайрсан ундааны сав, хар саарал өнгийн бөгс хэсэгтээ Л гэсэн бичиглэлтэй сумны хонгио, 37x105см хэмжээтэй саарал өнгийн салон тусгаарлагч, төмөр амгай бүхий суран болон ременэн бүсээр хийсэн хазаар, модон иштэй төмөр сүх 26 см урттай хар алаг өнгийн бариултай хутга 2 ширхэг, 29.5 см урттай цагаан шаргал өнгийн бариултай хутга, дээд ирмэгээрээ цагаан өнгийн торгон эмжээртэй улбар шар өнгийн дотоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, гол төмрийн 15950 дугаартай, замагны 91495 дугаартай бор шаргал өнгийн модон хуйтай, бууны бөгс хэсэгт сум хадгалах зориулалт бүхий дайзтай бууг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах О.Уранчимэгт даалгаж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Адъяасүрэнгээс 4.740.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Амаржаргалд, шүүгдэгч О.Баянмөнхөөс 4.740.000 төгрөгийг гаргуулж Б.Амаржаргалд, 750,000 төгрөгийг гаргуулж Б.Ганхуягт, 323,333 төгрөгийг гаргуулж Б.Даваахүүд, 1,250,000 төгрөгийг гаргуулж Д.Сүхээд, 1,750,000 төгрөгийг гаргуулж Д.Баяновт, 433,333 төгрөгийг гаргуулж Ц.Лхагвадоржид, 800,000 төгрөгийг гаргуулж Л.Дашдаваад, 1.000.000 төгрөгийг гаргуулж П.Хайдавт, 216,666 төгрөгийг гаргуулж Д.Дэлгэрмаад, 850,000 төгрөгийг гаргуулж Г.Энхтуяад, 375,000 төгрөгийг гаргуулж Д.Цасчихэрт, 300,000 төгрөгийг гаргуулж П.Даваадоржид, 46,666 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Жамбалдоржид, шүүгдэгч Ж.Даваажаргалаас 4,740,000 төгрөгийг гаргуулж Б.Амаржаргалд, 800.000 төгрөгийг гаргуулж Ц.Лхагва-Очирт, 323,333 төгрөгийг гаргуулж Б.Даваахүүд, 800.000 төгрөгийг гаргуулж Л.Дашдаваад, 1,000,000 төгрөгийг гаргуулж П.Хайдавт, 1,175,566 төгрөгийг гаргуулж Б.Бат-Очирт, 1,000,000 төгрөгийг гаргуулж С.Нямхүүд, 800,000 төгрөгийг гаргуулж Б.Лхагва-Очирт, 700,000 төгрөгийг гаргуулж М.Манлайд, шүүгдэгч Н.Батцогтоос 1,000,000 төгрөгийг гаргуулж П.Хайдавт, 850,000 төгрөгийн гаргуулж Г.Энхтуяад, 216,666 төгрөгийг гаргуулж Д.Дэлгэрмаад, 1.175.566 төгрөгийг гаргуулж  Б.Бат-Очирт, 3,980,000 төгрөгийг гаргуулж Х.Бямбадоржид, 233,333 төгрөг гаргуулж Ж.Энхтуяад, шүүгдэгч Г.Пүрэвбатаас 1,516,666 төгрөгийг гаргуулж Б.Батхүүд, 216,666 төгрөгийг гаргуулж М.Манлайд, 500,000 төгрөгийг гаргуулж Д.Түмэн-Очирт, 1,750,000 төгрөгийг гаргуулж Д.Баяновт, 483,333 төгрөгийг Л.Өлзийтогтоход, 525,000 төгрөгийг гаргуулж Л.Коляд, 1,250,000 төгрөгийг гаргуулж Д.Сүхээд, 375,000 төгрөгийг гаргуулж Д.Цасчихэрт, 300.000 төгрөгийг гаргуулж П.Даваадоржид, 380,000 төгрөгийг гаргуулж Б.Сэнгээд, 36,000 төгрөгийг гаргуулж Ш.Мөнхтунгалагт, 500,000 төгрөг гаргуулж С.Бат-Эрдэнэд, 500,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Р.Амарсайханд, шүүгдэгч Ц.Баттулгаас 46.666 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Жамбалдоржид, 1,750,000 төгрөгийг гаргуулж Д.Баяновт, 1,516,666 төгрөгийг гаргуулж Б.Батхүүд, 500,000 төгрөгийг гаргуулж Д.Түмэн-Очирт, 483,333 төгрөгийг гаргуулж Л.Өлзийтогтоход, 375,000 төгрөгийг гаргуулж Д.Цасчихэрт, 300,000 төгрөгийг гаргуулж П.Даваадоржид, 1,250,000 төгрөгийг гаргуулж Д.Сүхээд, 525,000 төгрөгийг гаргуулж Л.Коляд, 500,000 төгрөгийг гаргуулж С.Бат-Эрдэнэд, шүүгдэгч Б.Ганхөлөгөөс 525,000 төгрөгийг гаргуулж Л.Коляд, 750,000 төгрөгийг гаргуулж Б.Ганхуягт, 375,000 төгрөгийг гаргуулж Д.Цасчихэрт, 46,666 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Жамбалдоржид, 300,000 төгрөгийг гаргуулж П.Даваадоржид, 323,333 төгрөгийг гаргуулж Б.Даваахүүд, шүүгдэгч Б.Эрдэнэбаяраас 130,000 төгрөгийг гаргуулж С.Нямхүүд, шүүгдэгч Лхамгомбоос 380,000 төгрөгийг гаргуулж Б.Сэнгээд, 216,666 төгрөгийг гаргуулж М.Манлайд, шүүгдэгч Т.Мөнхбаатараас 1,000,000 төгрөгийг гаргуулж П.Хайдавт, 216,666 төгрөгийг гаргуулж М.Манлайд,  шүүгдэгч Б.Батзаяагаас 700,000 төгрөгийг гаргуулж М.Манлайд, шүүгдэгч Д.Хунбаатараас 700,000 төгрөгийг гаргуулж М.Манлайд тус тус олгож, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан замын зардал бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Баянмөнх, Ж.Даваажаргал, Н.Батцогт, Ц.Баттулга, Г.Пүрэвбат нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Б.Адъяасүрэнд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.Лхамгомбо, Б.Ганхөлөг, Б.Эрдэнэбаяр, Д.Хунбаатар, Т.Мөнхбаатар, Б.Батзаяа нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Амаржаргал давж заалдах гомдолдоо: ...Хохирогч би эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа бичгээр гаргасан боловч 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй, намайг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийсэн. ... Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хохирогч миний 28 тооны адуунаас 6 адуу нядлагдсан, бусад нь хэний гараар орсныг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгаж тогтоогоогүй байхад хэрэгт авагдсан худал хуурамч баримтуудад тулгуурлан хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзлээ. Тухайлбал, О.Баянмөнх гэгч толгойлж миний адууг хулгайлсан бол 6 адууг нядалж аваад бусдыг нь үлдээх байжээ. Яагаад гэвэл энэ хэргийн хохирогч Д.Батбаярын 18 тооны адуунаас 3 адуу, хохирогч Хайдавын 21 тооны адуунаас 8 адуу, хохирогч Бат-Очирын 26 тооны адуунаас 5 адууг хулгайлж нядалж аваад бусдыг нь үлдээсэн байхад шүүгчид нь эдгээр хохирогчдын адууг бүгдийг нь азарга, азаргаар нь бүгдийг нь хулгайлсан гэж тодорхойлсон нь үндэслэлгүй юм. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд яллагдагч О.Баянмөнх хэлэхдээ: Б.Амаржаргал гуайн адуунаас 1 тооны адуу А.Эрдэнэбилэгийнд байгаа гэсэн хүсэлт гаргасан. Хохирогч би энэ 1 тооны адуугаа гаргуулж авах хүсэлтэй байна.

М.Бат-Эрдэнэ түүний төрсөн ахын хүргэн Х.Ганболд нарын үйдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосныг сэргээн шалгуулах, М.Бат-Эрдэнийн төрсөн хүү Б.Баярхүү биечлэн оролцсоныг тогтоолгож шалгуулах, энэ хэрэгт зохион байгуулагчаар оролцсон М.Бат-Эрдэнэ, Б.Хүрэлбаатар /Ганболдын аав/, Б.Хүрэлбаатар /миний төрсөн ах/ нарын үйлдлийг тогтоолгож шалгуулах, гэрч Ц.Мөнх-Эрдэнэ, Д.Нансалмаа, Ч.Бямбадорж нараас дахин байцаалт авч шалгуулах, мөрдөн байцаагч Гантулга нь хохирогч миний зарим гэрчүүдээс өөрөө зугтаж байцаалт авч шалгалгүй орхисон учраас шинээр гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтэй байна.

Б.Адъяасүрэн миний адууг хулгайлах үедээ Д.Нансалмаагийн махны пүнзэнд нэг адууны мах аваачиж хийсэн байдаг бөгөөд үүнийг шалгуулах, энэ хэрэгт гэрчээр асуугдсан А.Эрдэнэбилэгийг миний 28 тооны адуу, хохирогч Бямбадоржийн 90 тооны бог малыг хулгайлсан хэрэгт холбогдуулан шалгуулах хүсэлтэй байна. А.Эрдэнэбилэг түүний төрсөн дүү Баттогтох нарын талаар надад мэдээлэл байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хохирогч Б.Амаржаргалын давж заалдах гомдлоор хэргийг шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч О.Баянмөнх нь  дангаараа болон  бүлэглэн 16 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, иргэдэд 74,960,000 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч Б.Адьяасүрэн нь бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, иргэдэд 26,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч М.Лхамгомбо нь бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр бусдын  эд хөрөнгө хулгайлж, иргэдэд  16,490,000 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь  бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, иргэдэд 5,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч Б.Гөнхөлөг нь  дангаараа болон  бүлэглэн 6 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, иргэдэд 15,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч Н.Батцогт нь  бусадтай  бүлэглэн 7 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, иргэдэд 40,600,000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 24 дүгээр гудамжны 14 тоотод насанд хүрээгүй Д.Бүрэнжаргалд хүч хэрэглэн хурьцал үйлдсэн,

-шүүгдэгч Ж.Даваажаргал нь  бусадтай бүлэглэн 8 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, иргэдэд 61,710,000 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч Б.Батзаяа нь бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, иргэдэд 6,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч Д.Хунбаатар нь  бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, иргэдэд 6,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч Т.Мөнхбаатар нь  бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлж, иргэдэд 2,500,000  төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч Г.Пүрэвбат нь  дангаараа болон бүлэглэн 13 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, иргэдэд 37,150,000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж мөрдөн байцаалтаас оргон зайлсан,

-шүүгдэгч Ц.Баттулга нь  дангаараа болон бүлэглэн 12 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, иргэдэд 39,400,000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ  зөрчиж,  мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч О.Баянмөнх нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу цуглуулж, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна. 

Хохирогч Б.Амаржаргалын давж заалдах гомдлын хувьд:

- Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Б.Амаржаргалын өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл оролцож “Б.Амаржаргал өөрөө шүүх хуралдааны тов мэдсэн. Ирээгүй байна. Би түүнийг төлөөлж шүүх хуралдаанд оролцохыг зөвшөөрч байна.” /17-р хх-ийн 183-р хуудас/ гэж тайлбарласнаар шүүх хуралдааныг явуулжээ. Шүүх хохирогчийг “шүүх хуралдаанд оролцох” эрх, боломжоор хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул “...шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хийсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

 -Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагддаг. Анхан шатны шүүх хэргийн хэмжээний дотор, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байх тул хохирогчийн “...М.Бат-Эрдэнэ, Х.Ганболд нарын үйлдэл, холбогдлыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосныг шалгах, Х.Баярхүү оролцсоныг тогтоолгох, М.Бат-Эрдэнэ, Б.Хүрэлбаатар /Ганболдын аав/,  Б.Хүрэлбаатар /миний төрсөн ах/ нарын үйлдлийг тогтоолгож шалгуулах, ...шинээр гэрч байцаалгах” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Бусдыг гэмт хэрэгт сэжиглэж буй тохиолдолд энэ талаарх  гомдлоо Цагдаагийн байгууллагад гаргах  эрх хохирогчид нээлттэйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, 3-т “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна.”, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд  2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна.” гэж заажээ.

Шүүгдэгч О.Баянмөнх нар нь 6 дугаар сарын 22-ны өдөр шийтгүүлсэн, хуулийн тэгшитгэлд хамрагдаагүй талаар  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс албан бичиг ирүүлсэн тул шүүгдэгч Б.Адьяасүрэн, О.Баянмөнх, Н.Батцогт, Ж.Даваажаргал, Ц.Баттулга, Г.Пүрэвбат нарын эдлэх ялыг Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-д дүйцүүлэх нь зүйтэй гэж үзэв.Үүнд:

1.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар шүүгдэгч О.Баянмөнх  11 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч  Ж.Даваажаргал, Н.Батцогт нар тус тус 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан ялд дүйцүүлэн хасч, шүүгдэгч О.Баянмөнхийн ялыг 6 жил 4 сар 26 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч  Ж.Даваажаргал, Н.Батцогт нарын ялыг  тус тус 5 жил 1 сар 21 хоногийн хугацаагаар хорих ял болгон өөрчлөх, 

2.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар Б.Адьяасүрэн  5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Баттулга, Г.Пүрэвбат нар тус тус 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан ялд дүйцүүлэн хасч,  Б.Адьяасүрэнгийн ялыг  2 жил 1 сар 14 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Баттулга, Г.Пүрэвбат нарын ялыг  тус тус 3 жил 2 сар 13 хоногийн хугацаагаар хорих ял болгон өөрчлөх,

3.Шүүгдэгч  Н.Батцогт  Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ялд дүйцүүлэн хасч, 2 жил 1 сар 14 хоног болгон өөрчлөх,

4.Шүүгдэгч Н.Батцогт нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул түүнд Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар оногдуулсан ял, 12.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан ялыг Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 жил 3 сар 5 хоногоор тогтоох,

5.Шүүгдэгч Б.Адьяасүрэнгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т заасан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д хамаарагдаж байх тул түүнд оногдуулсан ялаас 2 жилийг хасч, шүүгдэгч нь 177 хоног цагдан хоригдсон тул түүнийг шүүх хуралдааны танхимаас суллах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч О.Баянмөнх, Б.Батзаяа, Д.Хунбаатар нар бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Цацын Оно гэх газраас иргэн М.Манлайгийн 8 тооны адуу хулгайлж 5,100,000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн  хохирол учруулсан үйлдлийг шүүгдэгч Б.Батзаяа, Д.Хунбаатар нарын үйлдсэн гэмт хэрэгт тусгаж, О.Баянмөнхийн  үйлдсэн гэмт хэрэгт тусгаагүй орхигдуулсан байх ба энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байх тул шийтгэх тогтоолын удиртгал, тодорхойлох хэсэгт нэмэлт оруулах,

Зарим шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас суллахаар шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Баттулга, Г.Пүрэвбат нарыг суллахаар тусгасан, шүүгдэгч нар нь цагдан хоригдож байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт  өөрчлөлт оруулах  нь зүйтэй.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын “Удиртгал”, “Тодорхойлох нь:” хэсгийн:

 “4.Шүүгдэгч О.Б нь:” хэсэгт  “Д.Ц-ийн Мустанг-5 маркийн мотоцикль хулгайлан авч  3,000,000 /гурван сая/ төгрөгийн буюу бага бус хэмжээний  хохирол” гэсний дараа “, 2016 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Цацын Оно гэх газраас Б.Б, Д.Х нартай бүлэглэн иргэн М.М-ийн 8 тооны адуу хулгайлж 5,100,000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол” гэж нэмсүгэй.

б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

-2 дахь заалтын “Шүүгдэгч Г. О-ийн Баянмөнх, Б Ж-ийн Д, Э Н-ын Б нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлан онц их хэмжээний хохирол учруулсанд, Ш Б-ийн А, А Г-ын П,  Ө Ц-ын Б нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас их хэмжээний хохирол учруулсанд” гэснийг “Шүүгдэгч Г овогт О-ийн Б, Б овогт Ж-ийн Д, Э овогт Н-ын Б нарыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж  амьдралын эх үүсвэр болгосон,  Ш овогт Б-ийн А, А овогт Г-ын П-, Ө овогт Ц-ын Б нарыг хулгайлах гэмт хэргийг  учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэж, “шүүгдэгч Н.Б-г насанд хүрээгүй хүнд хүч хэрэглэж хурьцал үйлдсэн” гэснийг “шүүгдэгч Н.Б-г арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх” гэж,

-4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар О.Б-өөс 1.000.000 /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Ж.Д-аас 1.000.000 /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Н.Б-оос 1.000.000  /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар Б.А-ээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Ц.Б-аас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, Г.П-аас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар” гэснийг “Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар шүүгдэгч О.Б-г  6 /зургаа/ жил 4 /дөрөв/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч  Ж.Д, Н.Б нарыг  тус тус 5 /тав/ жил 1 /нэг/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар  Б.А-г  2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Б, Г.П нарыг  тус тус 3 /гурав/ жил 2 /хоёр/ сар 13  /арван гурав/ хоногийн хугацаагаар хорих ялаар” гэж,

-5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар шүүгдэгч Н.Б-д 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар” гэснийг “Шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 /хоёр/  жил 1 /нэг/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар” гэж,

-6 дахь заалтыг “6. Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Б-д мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар оногдуулсан  5 /тав/ жил 1 /нэг/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ял, 12.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/  жил 1 /нэг/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 7 /долоо/ жил 3 /гурав/  сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,

-7 дахь заалтыг “7. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан  Б.Ад-д  Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар  оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасч, эдлэх ялыг 1 /нэг/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,

-8, 9 дэх  заалтыг “8. Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч О.Б- оногдуулсан  6 /зургаа/ жил 4 /дөрөв/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч  Ж.Д-д оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ял,  шүүгдэгч Б.А-д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Б, Г.П нарт  тус тус оногдуулсан 3 /гурав/ жил 2 /хоёр/ сар 13  /арван гурав/ хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Б оногдуулсан 7 /долоо/ жил 3 /гурав/  сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

в/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтын “шүүгдэгч М.Л, Т.М, Г.П, Ц.Б, Д.Х, Б.Б нарыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.” гэсэн хэсгээс “Г.П, Ц.Б,” гэснийг хассугай.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10, 11, 12, 13, 14, 15 дахь заалтын дугаарыг  9, 10, 11, 12, 13, 14 болгон өөрчилсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.А-г сулласугай.

4.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Б.А-ын давж заалдах  гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БАЯРХҮҮ

          ШҮҮГЧИД                                              Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                        Б.СОСОРБАРАМ