Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 493

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 26-16 тоотод оршин суух, Жантекей овогтой Көжекийн *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, *******ийн *******т холбогдохдаагатай гүүний үнэ 900,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөрхүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянавал:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* нь 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр манайд ирж ганц охиноо хот руу сургуульд явуулах гэсэн юм. Надад мөнгө зээлээч гэсэн. Тэгээд би 600,000 төгрөг өгсөн. Үүний хариуд би унагатай гүү авахаар тохиролцсон. Тэр үед унагатай гүү 600,000 төгрөгний үнэтэй байсан. Хэрэв хавар авахаар бол даага дагуулж, 3 толгой мал буюу унага, даага, гүү гуравыг өгөхөөр болсон. Одоо унага нь даага болсон ба зах зээлийн ханшаар 300,000 төгрөг, гүү 600,000 төгрөгний ханштай. Иймд Н.*******аас 900,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие К.*******ын нэхэмжилсэн унагатай гүүг өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******т холбогдох даагатай гүүний үнэ 900,000төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.******* зөвшөөрч унагатай гүү өгөхөөр, нэхэмжлэгч К.******* нь хариуцагч Н.*******аас унагатай гүү авахыг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч К.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******т холбогдох даагатай гүүний үнэ 900,000төгрөг гаргуулах тухай хэрэгт хариуцагч Н.******* нь унагатай гүү өгөхөөр, нэхэмжлэгч К.******* ньхариуцагч Н.*******аас унагатай гүү авахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч К.*******ынулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас14,000 төгрөг, хариуцагч Н.*******аас 14,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К.*******ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА